Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Б.*******,

шүүгдэгч Ш.*******ы өмгөөлөгч М.Хандармаа,

шүүгдэгч Л.*******гийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгч Н.Батцэнгэл,

Шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2307001150180 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, *******-ны өдөр т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:/,

 2. Монгол улсын иргэн, -ний өдөр т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ,т оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:/

3. Монгол улсын иргэн, -ний өдөр суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл 2, эхийн хамт , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

            ******* овогт *******ын ******* /РД:/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.******* нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж, тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим ны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн хашаанд байрлах агуулах, вагончик, блокон байшин зэрэгт нэвтэрч, 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11квт лебётокын мотор, Афт автомат, Пвир-1 пускатил, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагч: Хавтаст хэргээс хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-/, хохирогчийн мэдүүлэг /хх-22/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-24/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-36-37, 39-40/, эд мөрийн баримтаар хураагдсан лоом, Эрдэнэт Налайх ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дамно” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн НД-23-42 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-36-37/, Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн НД-23-75 хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-39-40/,

Шүүгдэгч Л.*******гийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан: Хавтаст хэргээс гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, хохирогчийн мэдүүлэг /хх-22/, Ш.*******гийн мэдүүлэг /хх-26-28/, гэрч Л.*******гийн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Ш.*******ы мэдүүлэг /хх-34/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-48/, Л.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-103/, ял шалгах хуудас /хх-34/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-/, шинээр гаргаж өгсөн баримт,

Шүүгдэгч Ш.*******ы өмгөөлөгч М.Хандармаа: Хавтаст хэргээс прокурорын тогтоол /хх-82/, Ш.*******ы ял шалгах хуудас /хх-88/,

Шүүгдэгч Ш.*******н өмгөөлөгч Н.Батцэнгэл: Хавтаст хэргээс оршин суугаа газрын бүртгэл /хх-96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас /хх-84/, цагдаагийн хэлтэст баталгаа гаргасан бичиг /хх-54/, прокурорын тогтоол /хх-78-80/, мөрдөгчийн тогтоол /хх-38/, шинжээчийн дүгнэлт /хх-36/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүгдэгч  Ш.******* 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн  хэлэлцүүлэгт: “...2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хогийн төмөр хайж явж байгаад тэр зүйлтэй таарсан. Очиход цоожгүй байсан. Хаягдал төмөр юм болов уу гэж бодоод авсан...Төмрийн хог түүе гэж хэлээд энэ хоёрыг авч явсан...Тухайн үед хашаа байгаагүй. Хажууд нь төмрийн хог байсан. Цонх, хаалга онгорхой байхаар нь дотогш орсон...Сандарсандаа Ш.******* цоожийг эвдээд бид хоёр төмрийг авсан гэж хэлсэн байх. Тэрнээс эвдэж гэмтээсэн зүйл байхгүй...Байцаалт авахад цохиж нүдээд байсан болохоор сандарсандаа тэгж хэлсэн байх. Тэрнээс эвдэж гэмтээсэн зүйл байхгүй. Сул байсан зүйлүүдийг л авсан.” гэв.

Шүүгдэгч Ш.******* 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ ажилтай байсан. Ах хог руу очиж төмөр цуглуулъя гэсэн. Тэгээд би ажлаа тараад очсон. Городокын хогийн цэг рүү очсон. Төмрийн хог түүх зорилготой байсан. Тэгээд тэндээс төмөр ачсан. Хөдөлж амжаагүй байхад машин гэнэт ирээд Л.*******г цохиод байхаар нь би айгаад явсан. Маргааш нь байцаагч намайг ухаан алдтал цохисон...Байцаагч нь юм асуугаад энэ дээр гарын үсэг зур гэж хэлээд ухаан алдтал цохиж унагаагаад байсан. Цоож хөшиж онгойлгосон зүйл байхгүй. Моторыг эд ангиас салгаагүй, ороход сул байсан. Тэнд хашаа байгаагүй...Камергүй өрөөнд оруулж байгаад зодсон. Цахилгаан бороохойгоор цээж хэсэг рүү цохиод байсан. 24 цаг манаралтын байдалтай байсан. Юу болж байгааг мэдэхгүй толгой өвдсөн байдалтай байсан. Хэргээ хүлээ гэж намайг цохиж зодоод байсан учраас гарын үсэг зурсан. Хэргийн материалтай танилцаагүй. Тухайн үед газар дээрээ баригдсан болохоор төмрийг хохирогчид буцааж өгсөн...Хүний эд зүйл авсан болохоор гэмшиж байна. Миний буруу...Хаалганд цоож зүүлттэй байсан. Хохирогчид бид гурав тус тусдаа 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг өгсөн...” гэв.

 

Шүүгдэгч Л.******* 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед ах залгасан.Ойрхон хогийн цэгээс төмрийн хог ачаад ирье гэж хэлсэн. Хогийн цэг рүү явж байгаад тэр амбаартай таарсан. Намайг машин дотроо байж бай бид хоёр буучхаад ирье гэсэн. Утсаар ярьж байгаад араас нь очиход нэг амбаар шиг зүйл байсан. Эзэнгүй юм болов уу гэж бодоод гаргаж ирсэн төмрүүдийг нь ачаад байж байсан. Хохирогч хулгай хийлээ гэхээр нь өө тийм үү тэгвэл буулгаад өгье гэж хэлсэн. Хулгай хийж байгаагаа мэдсэнгүй гэсэн чинь учир зүггүй зодоод эхэлсэн. Нэг гартаа сүх барьчихсан унагаагаад өшиглөөд байсан. Бид нарыг зогсож байхад цагдаа нар ирсэн. Хохирогчийн эхнэрийг Сайн байна уу? багшаа гэж мэндэлсэн. Цагдаагийн хэлтсийн үүдэнд байж байхад намайг нэг өрөө рүү оруулаад хавтаст хэрэг гаргаж ирснээ чи энийг хулгайлсан уу гэж асуухад би хулгайлаагүй гэхэд хувцсаа тайл гэсэн. Бүх хувцсаа тайлаад зогсож байхад хөл дээр гишгэж чи энэ хэргийг хийсэн биз дээ гэсэн. Маргааш нь мөн адил чи энэ хэргийг үйлдсэн үү гэж асуухад би хийгээгүй гэхэд мөн адил зодож нүдээд байсан. Ээж чинь доор ирчихсэн байна, би ээжийг чинь хоёрын хооронд нааш цааш гүйлгэж байгаад үхүүлчхэж чадна, чи хэргээ хүлээхгүй юм уу гэсэн. Ээжтэйгээ уулзмаар байна энэ талаар хэлэхгүй гэхэд тийм юм байхгүй, чи хэргээ хүлээ гэж хэлсэн. Сүүлдээ хоолой ам хатаад юу ч идээгүй өлсөөд байж байхад гарын үсгээ зурчих гэхээр нь зурсан...Цагдаа тэр лоомыг гаргаж ирээд “чи энэ лоомыг харсан уу?” гээд намайг цохиод байсан. Бид 3 лоом авч яваагүй. Би машины ард байсан болохоор би сайн мэдэхгүй байна...” гэв.

 

Хохирогч Б.******* 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохиролтой холбоотой зүйл анхнаасаа шаардаагүй. Үнэлгээ хийсэн зүйлүүд  элэгдэл хорогдол, цаг хугацааны байдлаас болж дор хаяж 5-10 дахин хямд үнээр үнэлэгдсэн. Эдгээр хүмүүс юугаараа төлөх юм бэ гэж би байцаагчид нь хэлж байсан. Би тэр үед дутуу бодсон байна. Өөрсдөөр нь засуулж, янзлуулах ухааны юм ярьсан байхгүй юм байна. Эцсийн эцэст надад төмрийн хог л ирэх  юм байна. Тэр хэдэн төмрийн хогоо үнэлгээгээр гарсан үнийн дагуу аваачиж өгөх юм байна. Энэ нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Хохирлоо дахин тооцуулмаар байна. Хулгай хийхдээ дотор талын кабелиудыг нь гэмтээсэн. Энэ маш том хохирол. Эдгээр зүйлсийнхээ хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй юм байна. Уг нь би өөр бодолтой ирсэн. Эд нарын шударга бус ярьж байгаа зүйлийн сонссон чинь хариуцлага хүлээлгэх ёстой юм байна. Тэгэхгүй бол цаашдаа олон хүмүүсийг хохироох юм байна. Айлын зүв зүгээр байсан  зуухыг авчхаад 10 кг байсан гэж ярихаар хүмүүс байна. Би хохирлоо нөхөн төлүүлэх бодолтой болчихлоо...,

 ...2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: ...Энэ хэрэг маргаанд хохирогчоор татагдаж нэлээн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд шүүгдэгч нартай уулзсан. Хохирогчийн хувьд  өөрт учирсан асуудлаа хэлсэн. Шүүгдэгч нарын зүгээс намайг хохиролгүй болгосон. Бид бие биеэ мэддэг болсон. Хохирол төлбөртэй холбоотой асуудлаа би өөрийнхөө боломжийн төвшинд засаж янзална гэдэг зүйлийг энэ залууст хэлсэн. Шүүгдэгч нарыг иргэн хүний хувьд харахад анх удаа хэрэгт оролцож байгаа бөгөөд залуу хүмүүс байна. Хийсэн хэрэгтэй үнэхээр их гэмшиж байгаа юм байна лээ.  Бүгд гэр бүлтэй. Шүүгдэгч Л.*******гийн ээж нь хүртэл надтай ирж уулзсан. Энэ болгоныг хараад миний хувьд гомдол санал байхгүй. Ийм залуучуудыг хэрэг төвөгт орооцолдож байгаад харамсаж байна. Хүн болгон амьдрахын тулд болж бүтэхгүй бүх зүйлийг хийдэг юм байна. Энэ хэцүү цагт Монгол улсад хэрэгт ордоггүй хүн байхгүй болж. Байр савны хувьд алслагдмал газар байдаг бөгөөд цоожны хувьд нүсэр мундаг цоож биш бөгөөд энэ хүмүүсийг орох зүйлийг бид өөрсдөө тавьж өгсөн байх. Энэ залууст гомдол санал байхгүй. Зарим нь цагдан хоригдож үзлээ. Ойлгосон байх. Энэ хүмүүст гомдоод байх зүйл байхгүй. Шорон оронд оруулахгүй ар гэрт нь үлдээгээсээ гэж хүсэж байна. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн ... энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэх үндэслэлээр Давтан хэргийн газрын үзлэгээр тухайн байгууллагын хашаа болон хулгай хийсэн гэх эд зүйлийг хаанаас авсан талаар схем зураг үйлдэх, Мөрдөн байцаагч тухай эд зүйлийг жинлэсэн гэх баримтыг хэрэгт хавсаргах, тухайн хашаа ямар байгууллагын нэр дээр ямар хэмжээний талбай эзэмшдэг талаар баримтыг хэрэгт хавсаргах, хулгайлсан гэх зүйлийг дахин ашиглах боломжтой эсэх зэрэг нэмэлт ажиллагааг шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн дахин хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ш.*******, Л.*******, Ш.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.******* нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим ны  харганат гэх 144.09 га  нутаг дэвсгэрт “” ХХК-ийн 12324А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байрлах хашаанд блокон байшин вагончик агуулах, зэрэгт нэвтэрч 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11квт лебётокын мотор, Афт автомат, Пвир-1 пускатил, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг авах даа тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоомыг хэрэглэж учрах саадыг арилгах зорилгоор биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг тээвэрлэхийн тулд машин механизм ашиглах явцдаа газар дээрээ баригдсан болох нь:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11, 200-207 дугаар тал/,
  2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх16-17 дугаар тал/,
  3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******ын өгсөн: “...Би Эрдэс Налайх компанийн захирлаар ажилладаг бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хашааг шалгахаар иртэл манай хашааны гадаа үл таних машины гэрэл асах шиг болохоор нь яваад очтол хашааны хаалга онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодсон. Цааш яваад хашаанд байх вагончик руу очтол урд талд нь цагаан өнгийн Ниссан маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл дотор манай компанийн эд зүйлсийг эвдээд ачсан байсан. Тухайн машины эзэд нь намайг ирснийг мэдээд зугтчихсан байсан ба би араас нь хайгаад 2 хүнийг барьсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн тээврийн хэрэгсэлд 11кМт лебётокын мотор 1 ширхэг, Афв автомат 1 ширхэг, Пвир-41 лускатель 1 ширхэг, хийгээр ажилладаг молдок 1 ширхэг байсан. Тухайн хүмүүсийг явсны дараа манай агуулахад байсан. Тухайн гагнуурын аппарат хулгайд алдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-22 дугаар тал/,
  4. “Дамно” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн НД-23-42 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-36-37 дугаар тал/,
  5. “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн НД-23-75 хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-40 дүгээр тал/,
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан, хөх өнгийн 56 сантиметр урттай, 1.8 сантиметр өргөнтэй хадаасны лоом,
  7. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зөвшөөрөл, газрын кадастрын зураг,

/хх-210-217 дугаар тал/

 

  1. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-220-222/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч:...шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.******* нар нь бүлэглэн гэмт хэргийг түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн санаатай үйлдлээр 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Налайх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ” ХХК-ийн хашаанд байрлах агуулах, вагончик, блокийн байшин зэрэгт нэвтэрч, 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11квт лебётокын мотор, Афт автомат, Пвир-1 пускатил, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай бана. Шүүгдэгч нар тухайн үед хохирогчийн эд хөрөнгийг биет байдлаар хүлээлгэн өгсөн. Хохирогч баримтаар хохирол төлбөртэй холбоотойгоор нөхөн төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

 

Шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгч М.Хандармаа: “...шүүгдэгч Ш.******* гэм буруу дээрээ маргаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн төрсөн дүү болон эхнэрийнхээ дүүг дагуулж явсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Тиймээс гэм буруу дээрээ  маргах зүйл байхгүй. Хохирогчид төлөх төлбөрийн тухайд эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгөхөөс гадна. Засварын мөнгө буюу хохирол төлбөрт шүүгдэгч нар тус бүр 1,000,000 төгрөг өгсөн.” гэв.

 

Шүүгдэгч Ш.*******н өмгөөлөгч Н.Батцэнгэл: “...Хэрэг шүүхэд ирсэн хойно шүүгдэгч Ш.******* намайг өмгөөлөгчөөр сонгож авсан. Хэргийн материалтай танилцсан. Өнөөдрийг хүртэл 4 удаагийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу дээрээ маргадаггүй. Бусадтай бүлэглэж орсноо хүлээн зөвшөөрдөг. Хүний эд зүйлийг авсан боловч хэргийн газар дээрээ баригдсан. Энэ хугацаанд хохирогчтой уулзан хохирол төлөх талаар ярилцсан гэдгийг Ш.******* ярьсан. Гэм буруугийн хохирол болох 1,000,000 төгрөгийг төлсөн гэсэн. Хэрэг авагдсан байгаа. Шүүгдэгч Ш.*******н хувьд гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй...” гэх,

 

Шүүгдэгч Л.*******гийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан: “...Миний үйлчлүүлэгч Л.******* нь  2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим налайх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ” ХХК-ийн хашаанд байрлах агуулах, вагончик, блокон байшин зэрэгт нэвтэрч, 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11квт лебётокын мотор, Афт автомат, Пвир-1 пускатил, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар улсын яллагч яллаж байна. Л.*******гийн хувьд гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Ах нарыгаа эргэхээр явсан боловч гарч ирсэн төмрийг нь зөөж. Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөрөө төлсөн байгаа.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ш.*******гийн Ш.*******, Л.******* нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж, тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим ны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн хашаанд байрлах агуулах, вагончик, блокон байшин зэрэгт нэвтэрч, 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11квт лебётокын мотор, Афт автомат, Пвир-1 пускатил, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг тээврийн хэрэгсэлд ачиж байсныг хохирогч Б.*******ын үйлдэл дээр нь барьсан үйлдлээр таслагдсаныг төгссөн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх Ш.*******, Ш.*******, Л.******* нар нь бүлэглэн “...хохирогчийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан орон байр /агуулах, вагончик, блокон байшин/-д нэвтрэн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоомыг ашиглан хаалганы цоожийг эвдэлж, 2,221,608 төгрөгийн үнэ бүхий 11квт лебётокын мотор, Афт автомат, Пвир-1 пускатил, хийгээр ажилладаг молдок тус бүр 1 ширхгийг хулгайлан Ниссан маркийн NV200 тээврийн хэрэгсэлд ачиж байхдаа хохирогчид баригдсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдэхээр завдах...” заалтын 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...” гэж зааснаар хулгайлах гэмт хэргийн завдалт байна гэж үзэв.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж Э., М. нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар “агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******т хохирол төлбөр учраагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар тус бүр хохирогчид 1,000,000 төгрөгийг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул тэднийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Nissan NV-200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9,727,852 төгрөгөөс тус бүр 3,242,617 төгрөгийг Ш.*******, Ш.*******, Л.*******  нараас гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “...Миний хувьд хэргийг төгссөн гэмт хэрэг гэж үзэж зүйлчлэн орж ирсэн. Нэгэнт шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2,8 дугаар зүйлийг журамлан гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хариуцлагын дүгнэлтэй танилцуулъя. Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал гэж үзэж байна. хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь тодорхой эрхэлсэн ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгээ илэрхийлдэг. Биеийн байцаалтын хэсэг дээр ажил хөдөлмөр эрхэлдэг нь дурдагдсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинж, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэм хэмжээ, шүүгдэгч нарын хувын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хариуцлагыг оногдуулах ёстой. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай 17, 1 1 дүгээр зүйлийн 2,1  2,4 заалтад заасныг харгалзан шүүгдэгч нарт тус бүр  3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах. Уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хөх өнгийн 56 см урттай хадаасан лоомыг Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгуулаад шилжүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 20 хоног цагдан хоригдсон. Түүний цагдан хоригдсон хоногийг хорих ялд эдлүүлэн тооцох саналтай байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай 17, 1 1 дүгээр зүйлийн 2,1  2,4 буюу машин механизм ашиглаж үйлдсэн нь тогтоогддог. Энэ зүйл ангиар гэм буруутайд тооцсон. Машины үнэлгээ 9,727,852 төгрөг байгаа. Үүнийг тогтоогдсон үнэлгээгээр нь шүүгдэгч нараас 3,242,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна...” гэх,

Шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгч М.Хандармаагийн зүгээс: “..Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Миний үйлчлүүлэгч  Ш.******* тухайд Эрүүгийн хуулийн тусгай 17, 1 1 дүгээр  зүйлийн 2,1  2,4 заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх гэм буруутайд тооцсон. Улсын яллагч 3 жил хорих ял оногдуулах санал гаргаж байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан нийгмийн аюулын шинж чанарын тооцоход үнэхээр өндөр санагдаж байна. Учир нь миний үйлчлүүлэгч бага насны 2 хүүхэдтэй. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анх удаа үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс боломжит байдлаар шийдэж, харж үзвэл цаашдаа засарч, дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр гэр бүлээ тэжээн тэтгэж, нийгэмд өөрийгөө зөвөөр аваад явах бүрэн боломжтой. Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувын байдал болон хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг доод хэмжээгээр оногдуулж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс боломжтой байдлаас нь хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна..” гэх,

Шүүгдэгч Ш.*******н өмгөөлөгч Н.Батцэнгэлийн зүгээс: “...Улсын яллагчийн саналыг сонслоо. Улсын яллагч 3 жил хорих ял оногдуулах санал гаргаж байна. Улсын яллагч яллах үүрэгтэй учраас үүргээ гүйцэтгэж байна гэж харж байна.  Хянасан буюу шүүх хуралдаанд оролцож, хүмүүсийн гэмт хэргийн оролцоо, хэн санаачилсан. Хэн нь машин механизм ашигласан. Хэн нь ашиглаагүй гэх мэт тодорхой байгаа. Өмнөх шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн. Миний үйлчлүүлэгч Ш.******* гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Тухайн үед гэмт хэрэг үйлдэгдээд төгсөөгүй байх үед хохирогч гэрэл асаж байна гэж мэдээд хэргийн газар очсон гэдгээ шүүх хуралдааны явцад хэлдэг. Хохирогч очсон болохоор шүүгдэг нар үйлдэл дээрээ баригдсан. Цаашилбал эд хөрөнгийг нь аваад, авсан зүйлээсээ ашиг хонжоо олсон зүйл байхгүй. Үүнийгээ өмнөх шүүх хуралдаанд хэлсэн. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч 34 настай. Амьдралын боломж бололцоо байхгүй. Амьдрах гэж хичээж байгаа. Нэг настай хүүхэдтэй бөгөөд айлын хашаанд гэр барьж, ойр зуур ажил хийж амьдралын гараагаа эхлүүлж байгаа. Өмнө нь хэрэгт битгий хэл зөрчилд холбогдож байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа нь харагдаж байгаа. 20 хоног цагдан хоригдсон бөгөөд хийсэн хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмшиж байгаа.  Хохирогч бас хэлсэн. Хохирол төлбөрийг шүүгдэгч нар надад төлсөн. Ар гэрийг нь хэцүү хүнд байдалд оруулах шаардлага байхгүй бөгөөд шүүгдэгч нарыг хүн гэдэг ухагдахуунаар харж дүгнэж хэл байгаад талархаж байна. Хохирогчийн хохирлыг барагдуулсан. Цаашдаач бас тусалж дэмжиж байна гэж хэлсэн. Ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай 17, 1 1 дүгээр зүйлийн 2,1 2,4 зааснаар зүйлчилсэн. Энэ хуульд 2-8 жил яллах буюу хүнд хэрэгт зүйлчлэгддэг. Эрүүгийн хариуцлага оногдуулахын тулд хэн нь ямар оролцоотой оролцсон талаар тодруулах хэрэгтэй. Шүүгдэгч нарын тухайд үгсэн тохирсон зүйл байхгүй бөгөөд үйлдлээрээ нэгдсэн асуудал байдаг. Ш.******* хийсэн гэм бураагаа хүлээгээд ял шийтгэлээ эдлээд явлаа гэхэд “Хас банкнаас 6,000,000 зээл авсан. Шүүгдэгчийг ял шийтгэл авч байгаа гээд зээлээ зогсоохгүй.хүү нь тооцогдоод л явна. Эхнэр нь хүүхдийн 100,000 төгрөгөөр төлнө гэж байхгүй. Энэ бүхнийг шүүх харж үзэх байх. Улсын яллагч 3 жилийн ял сонсгож байна. Улсын яллагчийн санал болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт болон шүүгдэгчийн эцсийн үг зэргийг харгалзан ялын хэмжээг ялгамжтай хандах байх гэж бодож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тодорхой заасан байгаа. Энэ хуулийн тусгай ангид хорих ангийн доод хэмжээг 2-8 жил хүртэл хугацаагаар тогтоосон. Гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэдэгт шүүгдэгч гэм буруугаа ойлгож, хохирол төлбөр төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Маш их гэмшиж байгаа. Ялын дээд хэмжээ нь 2.1-ээс дээшлүүлэхгүйгээр, ялын доод хэмжээгээр ялын 2.1 хэмжээгээр оногдуулан гэж хуульд тодорхой зааж өгсөн. Миний үйлчлүүлэгчид ялын доод хэмжээний буюу 1 жил хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулж тооцож өгнө үү гэж хүсэж байна. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэж бодож байна. Шүүх хуралдааны явцад хүртэл үүнийгээ илэрхийлсэн. Уг гэмт хэргийг төгс үйлдээгүй. Ахынхаа хэлснээр хийсэн бөгөөд хууль эрх зүйн мэдлэгтэй байсан бол ахын хэлснээр явж гэмт хэрэгт холбогдохгүй байсан. Хийсэн хэргээсээ маш сайн ойлгосон. Үүнийгээ өөрийн биеэр тодорхой хэлэх байх. Хийсэн алдаад нь тохирсон ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...”

Шүүгдэгч Л.*******гийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай 17, 1 1 дүгээр  зүйлийн 2,1 2,4 зааснаар гэм буруутайд тооцож байна. Миний үйлчлүүлэгч өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээж нь эмнэлгийн хяналтад байдаг. Мөн өмгөөлөгч нарын саналтай нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байдаг мөн Эрүүгийн хуулийн 3 дугар зүйлийн 1.2 дахь хэсэгт тухайн гэмт хэрэгт оролцсон оролцогчийн хувьд харгалзан үзэх шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгчийн эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэх, хохирлыг нөхөн төлүүлнэ, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Миний үйлчлүүлэгч Л.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Энэ хуульд зааснаар тохиолдлын шинж чанартай буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч Л.******* нь ажиллагаанд ямар нэгэн саад учруулсан үйлдэл гаргаж байгаагүй. Миний хувьд шүүгдэгч буюу миний үйлчлүүлэгч Л.******* нь хохирол төлбөр төлсөн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хамгийн бага буюу 2 жилийн хагас буюу 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна...” гэх  дүгнэлт, тайлбар зэргийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд /хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

Иймд шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.******* нарыг хөнгөрүүлж шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.******* нар нь эд  мөрийн баримтаар хураагдсан улаан, хөх өнгийн 56 см урттай, 1,8 см өргөнтэй хадаасны лоомтой, битүүмжлэгдсэн зүйлгүй, Ш.******* нь цагдан хоригдсон 20 хоногтой, Ш.*******, Л.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ш.*******г 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, Ш.*******г 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, 20 /хорь/ хоног, Л.*******г 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.*******д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.*******н цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан, хөх өнгийн 56 см урттай, 1,8 см өргөнтэй хадаасны лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******, Ш.*******, Л.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Nissan NV-200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9,727,852 төгрөгөөс тус бүр 3,242,617 төгрөгийг гаргуулж улсын төсвийн санд олгож, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Ш.*******, Л.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******, Л.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч Ш.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ