Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 07

 

                                           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ОАБӨСЗД, БӨСЗДТГ-т тус тус холбогдуулан гаргасан “ОАБӨСЗД-ын “Э” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох”, “ОАБӨСЗД-ын ТГ-ын “Э” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн хамтын гэрээг бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай” хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн захиргаа болон ажилтны төлөөллийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хамтын гэрээ байгуулж, улмаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн ба одоо уг гэрээг мөрдөн ажиллаж байна. Иймээс тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу бүхэлд нь татгалзаж байна. Татгалзлыг баталгаажуулж өгнө үү. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан эрх зүйн үр дагаврыг ойлгож байгаа болно” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “Э” ХХК нь ОАБӨСЗД, БӨСЗДТГ-т тус тус холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ОАБӨСЗД, БӨСЗДТГ-т тус тус холбогдуулан гаргасан “ОАБӨСЗД-ын “Э” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгох”, “ОАБӨСЗД-ын ТГ-ын “Э” ХХК-ийн хамтын гэрээг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн хамтын гэрээг бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ