Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 005

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Улсын яллагч: Т.Серикжан 
Шүүгдэгч: Х.Хаматжан 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Костёр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санрау овогт Хурманханы Хаматжанд холбогдох эрүүгийн 201604000273 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Санырау овогт Хурманханы Хаматжан РД: БЛ66031010. 
Шүүгдэгч Х.Хаматжан нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үед Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу улсын тусгай хамгаалалттай Алтай таванбогд байгалийн цогцолборт “Сыргал”-ийн “Найман харагай” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй нойтон 1.3704 м3 шинэс, шилмүүст нэртэй 54 ширхэг мод бэлтгэж, тээвэрлэсэн ба ойд 503210 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


        
                                                                       ТОГТООХ нь:
           1. Шүүгдэгч Санырау овогт Хурманханы Хаматжаныг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар шүүгдэгч Х.Хаматжаныг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Хаматжанд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан Х.Хаматжаны эзэмшлийн 1200000 төгрөгийн үнэлгээтэй бор ногоон өнгийн /34-23 БӨА/ улсын дугаартай зил-130 маркийн ачааны автомашин, 15000 төгрөгийн үнэ бүхий хугархай гар хөрөө, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн шинэс, шилмүүс нэртэй 1.3704 м3 эзлэхүүнтэй 54 ширхэг нойтон мод зэргийг тус тус хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.1-д зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 ширхэг мод битүүмжитлсэн тогтоол болон 2016 оны 12 дугаар сарын 02-ны Зил-130 маркийн /3423 БӨА/ улсын дугаартай автомашин битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8*8 хэмжээтэй 3 өрөө өвлийн байшин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Хаматжаны цахим иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өөрт нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ялтан Х.Хаматжанд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
9. Шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 


         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ