Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1470

 

 

 

 

 

 

 

    2023       11          28                                    2023/ШЦТ/1470

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал

Улсын яллагч М.Ариунцэцэг

Өсвөр насны шүүгдэгч Ц.Б*********, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ц**************, тэдгээрийн өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, ********* овогт ********* -н ********* -д холбогдох эрүүгийн “2306 03131 3433” дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 20** оны 6 дугаар сарын 30-ны өдөр ********* аймгийн ********* суманд төрсөн, 1* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ** дүгээр сургуулийн 12ж ангид суралцдаг, ам бүл 5, аав ээж 2 дүүгийн хамт *********  дүүргийн **  дүгээр хороо **** тоотод оршин суудаг,

         ********* овогт ********* -ийн ********* /РД:********* /.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Өсвөр насны шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

         Өсвөр насны шүүгдэгч ********* нь 2023 оны 6 дугаар сарын 7-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/48 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч ********* -ын биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч ********* -ын өгсөн: “... Би 2023 оны 6 дугаар сарын 7-ны орой 18 цагийн үед найз *********-ын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/48 дугаар байрны гадна талын сандал дээр дугаар байрны юм яриад сууж байсан. Тэгтэл ********* нэг хүүхэд “чи яах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд миний нүүрний баруун талын эрүү шанаа хэсэгт гараараа нэг удаа цохихоор би өөдөөс нь зөрүүлээд цохих гэтэл ********* миний хувцаснаас татаж намайг газар унагаасан. Намайг газар унасан хэвтэж байхад ********* дахин миний нүүр хэсэгт 4-5 удаа гараараа цохисон. Миний толгой, дух хавдсан, зүүн гар хавдсан улайсан гэдэс улайсан байсан. Миний биед учирсан гэмтлийг ********* намайг цохиж өшиглөх үедээ учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

 

            Насанд хүрээгүй хохирогч ********* -ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр тал/,

           

            Насанд хүрээгүй хохирогч ********* -ын Баянзүрх дүүргийн прокурорын газар гаргасан: “... ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэх хүсэлт /хх-ийн 77 дугаар тал/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7577 дугаар:

            1. ********* -ын биед дух, чих, эрүү, хүзүү, мөр, бугалга, тохой, шуу, хэвлийд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/

           

            Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч ********* -ын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед ********* -тай маргалдаад ноцолдож байх үедээ биед нь гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч ********* -ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 60-61 дүгээр тал/,

 

            Өсвөр насны шүүгдэгч ********* -ын Баянзүрх дүүргийн Прокурорын газар гаргасан: “... Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 78 дугаар тал/,

 

            Өсвөр насны шүүгдэгч ********* -ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өсвөр насны шүүгдэгч *********  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ********* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2  дахин багасгаж 120 цагийн хугацаагаар тогтоож, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч ********* -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2  дахин багасгаж 120 цагийн хугацаагаар тогтоож, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ********* овогт ********* -ийн ********* -ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ********* -д 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Өсвөр насны шүүгдэгч ********* -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

 

4. Насанд хүрээгүй хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС