Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1469

 

2023        11          28                                   2023/ШЦТ/1469

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь

Улсын яллагч Я.Болортуяа

Шинжээч эмч Б.Баяртогтох

Шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран

Хохирогч А.Ө**********, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал

Шүүгдэгч Б.А**********, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********-ийн **********-д холбогдох эрүүгийн “2206 01979 2890” дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ********** аймагт төрсөн, 4* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын нарийн мужаан мэргэжилтэй, “**********” ХХК-д хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ********** дүүрэг ** дугаар хороо 42 дугаар байрны 7 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

********** овогт **********-ийн ********** /РД:**********/.

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

          Шүүгдэгч ********** нь "**********" ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, ээлжит бус давтан зааварчилга өгөх үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ********** тоотод үйл ажиллагаа явуулдаг "**********" ХХК- ийн хиамны үйлдвэрийн байранд савлагч-боогч ажилтай **********-д зуурмагийн машин засварлах үүрэг өгсний улмаас **********-н баруун нүд рүү төмрийн хэлтэрхий үсэрч, баруун нүдний эвэрлэг, болор, харааны мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, баруун нүдний хараагүйдэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********** мэдүүлэхдээ: “... Миний бие эрүүл мэндийн байдлаас хамаарч Шар хадны эцэст байрлах Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд 8 хоногийн хугацаатайгаар хэвтэн эмчлүүлсэн.Эмнэлгээс гарсан даруй Бүгд найрамдах солонгос улс руу эмчилгээний материалуудаа хүргүүлж эмчилгээний талаар зааварчилгаа авсан. Үүнтэй холбоотой 3 хуудас баримтыг шинээр нотлох баримт болгон гаргаж өгч байна. Гадаад улс руу эмчилгээ хийлгэх төлбөрийг авах шаардлагатай байна. Одоогоор миний нүд хэрхэн яаж хараагаа алдаж байгаа, хэрхэн хүндэрч байгаа талаар сайн мэдэхгүй байна. Монгол Улсад хийгдэх эмчилгээ бүгд хийгдсэн. Даруй эмчилгээг хийлгэхгүй бол нүд улам муудаж байна...” гэжээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Баяртогтох мэдүүлэхдээ: “... Шүүх шинжилгээний ерөнхий газарт 8 жилийн хугацаанд ажиллаж байна. Цагдаагийн ахмад цолтой, анагаах ухааны магистрын зэрэгтэй. Хохирогч А.Өлзий-Оршихын нэг нүд нь цаашид хараа орохгүйгээр, хөдөлмөрийн чадвар алдалтаа 65 хувиар алдсан. Түүний хараа сэргэх талаар урьдчилан ямар нэгэн таамаглал хэлэх боломжгүй. Учир нь нүдний гэмтэлд маш их цаг хугацаа ордог. Монгол Улсад эмчилгээ үйлчилгээ хийлгэх боломжтой эсэх талаар нүдний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэлт өгөх боломжтой. Миний бие сэтгэцэд учирсан хохирлын талаар дүгнэлт гаргахад ямар нэгэн байдлаар оролцдоггүй, санал дүгнэлт өгдөггүй...” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч З.Амар-Амгалан мэдүүлэхдээ: “... Шүүх шинжилгээний ерөнхий газарт мэргэжлээрээ 3 жил ажиллаж байна. Цагдаагийн дэслэгч цолтой. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан тушаалын дагуу хохирогч **********-ын сэтгэцэд учирсан хохирлыг дүгнэсэн. Хүний сэтгэцэд учирсан хохирлыг 1-5 дугаар зэрэглэлд хамааруулдаг. Хохирогч хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдсан гэсэн хэдий ч түүний сэтгэл зүйд ямар нэгэн өөрчлөлт байхгүй, сэтгэн бодох чадвар танин мэдэх үйл ажиллагаа алдагдаагүй, цаашдаа ямар ч чадваргүй болж хэн нэгний асрамжид орсон гэх үйл баримт байхгүй тул түүний сэтгэцэд учирсан хохирлыг 5 дугаар зэрэглэлд хамааруулах боломжгүй...” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Э.Мөнхнаран мэдүүлэхдээ: “... Миний бие хүний их эмч мэргэжилтэй, 2023 оны 7 дугаар сараас хойш Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт ажиллаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 163 дугаартай дүгнэлтийг шинжээч З.Амар-Амгалангийн хамт гаргасан...” гэжээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 дугаар тал/, хохирогч **********-ын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/, гэрч **********-ийн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5429 дүгээр дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр тал/, хохирол төлбөрийн баримт /хх-ийн 75-79 дүгээр тал/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны давтан зааварчилгааны дэвтэр /хх-ийн 89-140 дүгээр тал/, “**********” ХХК-ний захирал **********-ийн 2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн №01 тоот тушаал, түүний хавсралт /хх-ийн 45-46 дугаар тал/, “**********” ХХК-ний шинээр ажилд орсон ажилтанд өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-ийн 47-52 дугаар тал/,  иргэний хариуцагч **********-ийн мэдүүлэг /хх-ийн 193-194 дүгээр тал/, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Гурё их сургуулийн харьяа Ансан эмнэлгийн эмчилгээний төлбөрийн тооцоо /хх-ийн 235 дугаар тал/, Шүүгдэгч **********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156 дугаар тал/, зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ********** нь "**********" ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, ээлжит бус давтан зааварчилга өгөх үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ********** тоотод үйл ажиллагаа явуулдаг "**********" ХХК- ийн хиамны үйлдвэрийн байранд савлагч-боогч ажилтай **********-д зуурмагийн машин засварлах үүрэг өгсний улмаас **********-ын баруун нүд рүү төмрийн хэлтэрхий үсэрч, баруун нүдний эвэрлэг, болор, харааны мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, баруун нүдний хараагүйдэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт буруутай болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **********-ын өгсөн: “... захирлын нөхөр ********** ирээд “дор үйлдвэрийн зуурмагийн машин болохгүй болчихлоо, гялс засварлаад ажлаа эхэлье” гээд үйлдвэр рүү аваад орсон. Зуурмагийн машины тогоог бүхлээр нь аваад шаригийг нь солихоор авсан. Зуурмагийн машин дээр ажиллаж байсан **********-ын хамт хийж байсан. Тэгэхээр нь үйлдвэрээс гараад үүдэн дээр цүүц алхаар цохисон. **********-ын хамт ээлжлээд цохиж байсан. Би шаригийг цүүц алхаар цохиж байхад жижиг сэвтэй төмөр үсэрч, баруун нүд рүү орсон. Тэгээд хоёр давхар руу гарч байхад нүднээс цус, шингэн цагаан зүйл гарсан. Хувцсаа солиод Япон, Монголын эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр очиход эмч үзээд “яаралтай хагалгаанд ор” гэж хэлсэн. Тэгээд “Болор мэлмий” эмнэлэг рүү хоёр цаг гаруй явж, нүдний хагалгаанд орсон. Баруун нүдний ухархай руу төмөр орсон, оёдол тавиулсан. Эвэрлэг, болор, алим гэмтсэн, хараагүйдсэн, дахин хараа орох боломжгүй гэсэн.

Ажлын хувцас гэж цагаан халат, өмд, малгай өгдөг. Би хиам боогчоор ажилд орсон. Тэр зуурмагийн машин засварлах үед нүдний шил ч юм уу, өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл гэж өгөөгүй. Би зуурмагийн машин засварлах үүрэггүй, хиам боогч хийх үүрэгтэй байсан. 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хиам боогчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Нийгмийн даатгал төлж эхлээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **********-ын дахин өгсөн: “... Миний баруун нүд юм харахгүй байгаа. Одоо харин эмнэлгийн байгууллагаас нүдний гэмтэл зүүн нүд рүү халдах аюултай гэж үзээд одоо Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт курс эмчилгээнд явж байгаа. Одоо хийлгэж байгаа эмчилгээ сайн болоод Бүгд найрамдах Солонгос улсад эмчлүүлбэл миний баруун нүд хараа орох боломжтой гэж хэлсэн. Гэхдээ энэ эмчилгээг хийлгэх зардал мөнгө надад байхгүй. Солонгос улс руу явуулсан эмнэлгийн албан бичгийн хариу 4 сарын өмнө ирсэн тэнд болохоор нийт эмчилгээний зардал нийт 80.000.000 төгрөг болж байсан. Энэ мөнгийг болон энэ хэрэгт өмгөөлөгч авсан 2.000.000 төгрөг бас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 62-63 дугаар тал

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********-ийн өгсөн: “... 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** тоотод байрлах ********** ХХК-ийн байранд оффис дээрээ сууж байхад ********** “нүдэнд юм орчихлоо” гээд орж ирсэн. Тэгээд “нүд юм чинь аюултай, эмнэлэг явья” гээд Япон Монголын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод хагалгаа хийх шаардлагатай гээд Сонгдо эмнэлэг дээр очсон. Хагалгаанд орох мэс заслын багаж бэлэн биш гээд Болор мэлмий эмнэлэг рүү очиж хагалгаанд орсон. **********-ын баруун нүдэнд төмөр орсон байсан. ********** нь хиамны үйлдвэрийн туслах ажилтнаар ажиллаж байсан. 4-5 хоног ажиллаж байсан. Нийгмийн даатгал төлж эхлээгүй байсан. Төхөөрөмж эвдрээл ********** ах төхөөрөмжөө засаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

Болор мэлмий эмнэлгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22/75 дугаар: “... ********** овогтрй **********, 30 настай, эрэгтэй нь эрхтэн хадгалах, хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 31-ний, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тус тус доорх оношоор мэс засал хийлгэсэн нь үнэн болохыг тодорхойлж байна. Цаашид эмчийн тогтмол хяналтад байх, баруун нүд зүүн нүдэнд нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн алим авагдах, эмийн эмчилгээний шаардлага гарч болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 141 дүгээр тал/,

 

Болор мэлмий эмнэлгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22/84 дугаар: “... ********** овогтой ********** нь мэс засалд орсон нь үнэн болохыг тодорхойлов. Шилэнцрийн хөндийд силикон тосон дүүргэлттэй, торлог бүрхүүл байрандаа, шинэ лазер бэхэлгээтэй. Харааны мэдрэлийн хөхлөг бүтцээ бүрэн алдсан. Гадны биет буюу төмөр харааны мэдрэлийн хөхлөг дээр зоогдож гэмтсэн байсныг авсан...” гэх тодорхойлолт /хх-ийн 181 дүгээр тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5429 дугаар:

1. **********-н биед баруун нүдний эвэрлэг, болор, харааны мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх баруун нүдний хараагүйдэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулах тул Гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч **********-ийн өгсөн: “... 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр миний хариуцан ажиллуулдаг “**********” ХХК-ийн ажилтан ********** нь ажлын байр нь дээр үйлдвэрийн осолд орж гэмтсэн асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдсан. Цаашид хохирогчийн талаас эмчилгээний зардал нэхэмжлэх юм бол баримтыг нь үндэслэн төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 193-194 дүгээр тал/,

 

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №ХАБ-13/22 дугаар: “... “**********” ХХК-ийн ажилтан ********** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дугаар зүйлийн 27.3.4, 37.3.5 дахь заалтад заасны дагуу ажилтнуудад аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулаагүй, ажлын нөхцөлд тохирсон хамгаалах хэрэгсэл /нүдний шил/ олгох, хэрэглээнд нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна. “**********” ХХК-ийн ХЭМАБ-ын ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартад заасан шаардлагыг сахин хангуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл аухй Сургалтын зохион байгуулалт Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.11, 4.14-д заасан шаардлагын дагуу ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөж /савлагч боогчийн ажил үүргээс механик засварчны ажил үүрэгт шилжин ажиллах/ үед ажил үүргийн онцлогтой уялдуулан засварын ажил хийж байсан **********-д ээлжит бус давтан зааварчилгаа өгөөгүй байна. Тухайн үед засварын ажил үүрэг гүйцэтгэж байсан хүмүүст хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулахаар хамгаалах хэрэгсэл /нүдний шил, нүүрний хамгаалалт/-ыг олгоогүй байна. Хохирогч **********-д тоног төхөөрөмж /зуурмагийн машин/-д засварын ажил гүйцэтгэх онцлогтой уялдуулан ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл /тухайн ажил гүйцэтгэх явцад төмрийн хэлтэрхий үсрэх/-ээс урьдчилан сэргийлэх хамгаалах хэрэгсэл хамгаалалтын нүдний шил олгоогүй нь осол гарах шалтгаан болсон байна...” дүгнэлт /хх-ийн 38-41 дүгээр тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нарын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 163 дугаар:

1. **********-ийн ********** нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хэргээс үүдэлтэй гэмтлийн дараах сэтгэл гутрал, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.

2. **********-ийн **********-ын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь одоогоор түр зуурын шинжтэй.

3. Үзүүлэгийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоох боломжтой.

4. **********-ийн **********-д тогтоогдсон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөөр үнэлэн тооцон гаргах боломжтой. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно.

5. Үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх дүгнэлт

 

Шүүгдэгч **********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Улсын яллагчаас “Шүүгдэгч ********** нь "**********" ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллаж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, ээлжит бус давтан зааварчилга өгөх үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ********** тоотод үйл ажиллагаа явуулдаг "**********" ХХК- ийн хиамны үйлдвэрийн байранд савлагч-боогч ажилтай **********-д зуурмагийн машин засварлах үүрэг өгсний улмаас **********-ын баруун нүд рүү төмрийн хэлтэрхий үсэрч, баруун нүдний эвэрлэг, болор, харааны мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, баруун нүдний хараагүйдэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмтлийн зэргийг “хүнд”, “хүндэвтэр”, “хөнгөн” гэсэн ангиллаар тогтоох ба ингэхдээ дараах үндсэн шалгуур шинжийг баримтална. Үүнд:

  •  Амь насанд аюултай эсэх
  • Эрүүл мэнд сарниулсан хугацаа
  • Гэмтлээс үүссэн үлдэц, уршиг
  • Хөдөлмөрийн чадвар алдалт

Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

  • Амь насанд аюултай гэмтэл
  • Амь тэнссэн байдал
  • Гэмтлээс үүссэн үлдэц уршиг
  • Хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр /35-100%/ тогтонги байдлаар алдагдсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч ********** нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч **********-ын баруун нүдний эвэрлэг, болор, харааны мэдрэл гэмтээсэн нэвтэрсэн шарх, баруун нүдний хараагүйдэл бүхий гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь хохирогчийн хөдөлмөрийн чадварыг 65-100 хувь алдагдуулсан хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд прокуророос  шүүгдэгч **********-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд, шүүгдэгч **********-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Алдармөнх нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй...” гэж тус тус хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********** нь эрүүл мэнд, эмчилгээний зардалтай холбогдуулан 3.557.750 нэхэмжилснээс шүүгдэгч ********** 2.428.575 төгрөг,  иргэний хариуцагч “**********” ХХК нь 17.801.063 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан. Хохирогч ********** нь Бүгд найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэх эмчилгээний төлбөр 10 сая вон буюу 25.300.000 төгрөг /2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 1 вон = 2.53 төгрөг/, Хашаа байшингийн зээлээ төлж чадалгүйгээр алдсан төлбөр 50 гаруй сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

Түүнчлэн өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 2.1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эсгэгтэй болохыг ойлгоно” гэжээ.

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нарын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 163 дугаар дүгнэлтээр хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна хэмээн дүгнэгдсэн бөгөөд шүүхээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, түүнд учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн буюу 11.000.000 төгрөгийг /550.000х20=11.000.000/ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу “**********" ХХК-с гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “**********” ХХК нь хохирол төлбөрийг шүүхийн шатанд төлж барагдуулсан бөгөөд “**********” ХХК нь шүүгдэгч **********-өөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч **********-ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч **********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар хасах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгч нь  мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид эмнэлгийн тусламжийн даруй үзүүлж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч: “... Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх шүүх бүрэлдэхүүн хохирогчтой хэрхэн харилцаж, биеэ авч явж байгаа байдал зэргийг харгалзан үзэж торгохоос бусад төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч, хохирогч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн санал зэргийг судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ********** нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1,

38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч **********  овогт **********-ийн **********-ийг “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-ийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хохирогч ********** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хариуцагч “Хаш хүнс трейд” ХХК нь гэм буруугийн харилцаатай холбоотой зардлыг шүүгдэгч **********-өөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч ********** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба **********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл **********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС