| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0108/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-11-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Батсүх |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр,
Улсын яллагч Т.,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай,
Гэрч: *******, *******
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Ш-н Бд холбогдох эрүүгийн 2227001160109 тоот хэргийг 202 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ....... суманд төрсөн, 7 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, одоо ....... сумын ........ ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн .......... сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ......... регистрийн дугаартай, Ц овгийн Ш-н Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах" 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчин албан үүргээ бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард тус аймгийн ******* сумын гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн *******ийн үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
2021 оны 7 дугаар сард /наадмын өмнө/ мөн ******* сумын гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн *******той тааралдаж торгуулийн мөнгө гэж 00,000 төгрөг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2021 онд ажлаа хийж яваад гэдэг хүнтэй таарсан юм. гэдэг хүн мод бэлтгэж байхаар нь мод бэлтгэж болохгүй гэж шаардлага тавьсан. Бид жаахан маргалдаад намайг дүүтэйгээ элбэж зодсон. Надад камер байгаа, би тэр 2-т надад камер байгаа бичлэг бичнэ гэж хэлсэн. Тэгээд ийн гэрт хүрч ирээд. намайг зодсон тухай аав ээжид нь хэлсэн. миний араас хүрч ирээд хөрөө барин дайрч хөрөөднө гэж сүрдүүлсэн. Би айгаад мотоциклоо унаад явсан. ийг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж манай байгууллага болон цагдаагийн байгууллага шалгаж торгосон юм. Манай байгууллага болон цагдаагийн байгууллагад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж шалгагдсандаа надад уурлаж, өс хонзон санан намайг гүтгэж байна. нь надад хэлэхдээ би чамайг ажилгүй болгох болно гэж хэлсэн. нь намайг 2 удаа зодож байсан. Гэрч ******* нь ийн аавынх нь дүү, гэрч ******* ийн аавынхтай айл байдаг. нь 2 гэрчийг миний эсрэг мэдүүлэг өг гэх мэтээр шаардсан. нь могойтын голоор намайг ажилгүй болгоно гэж цуурч ярьсан байсан...” гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ******* гэдэг хүнд түлээ ачиж яваад баригдсан нь үнэн. Гэр орных ажилд тусалж тод түлээ хагалж өгдөг байсан гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оны зун түлээний мод зөвшөөрөлгүй түүж яваад *******д баригдсан” гэв.
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бид хоёр сумын төвийн доод талын цех гэх хэсэгт айлын хашаанаас портер машинд мод ачсан. Тэгэхэд цуулчихсан мод байсан, гэрийн унины юм уу эсхүл хананы мод байсан. Тухайн мод нь нойтон хуурай байсан эсэхийг санахгүй байна. Би найз той хамт хашаанд нь очиж адууны хомоол цэвэрлэхэд *******г нэг удаа харж байсан. Сүүлд мод ачихад нэг удаа харж байсан, өөрөөр уг хүнийг харж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 49-р хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өвөрхангай аймгийн ******* сумын байгал Ш.Б 2019 оны 0 сараас хойш хүмүүсийн хууль бусаар бэлтгэсэн модыг холбогдох байгууллагаар нь шалгуулахгүйгээр өөрөө авч хувьдаа ашигласан. Цуулбар буюу унь, хана мод бэлтгэх зөвшөөрөл суманд олгогддоггүй атал Ш.Б нь цуулбар модоор иж бүрэн гэр болгож худалдаалдаг. Хүмүүсийн хууль бусаар бэлтгээд хаясан модны ихэнх нь цуулбар мод байдаг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн Ш.Бгийн ******* сумын 1-р хороо 10-28 тоот хашаа, Бэлийн 7-1 тоот хашаанд мөн цуулбар мод хураасан байна. Мөн гэрийг тендерээр худалдаалж ашиг олдог байж магадгүй, үүнд нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг нь оролцоотой байж магадгүй. Мөн 2019 оны 05 сарын эхээр Ш.Б нь миний портер маркийн машинаар ******* сумын найман булан гэх газар ын хашаанаас 10 ширхэг цуулбарын хана ачиж 10-28 тоот хашааны агуулахад буулгасан. Тэр үед агуулахад нь цуулбар хана, унь зөндөө байсан. Би өөрөө 2022 онд хууль бусаар мод бэлтгэсэн асуудлаар ял шийтгүүлж цуулбар мод нь зөвшөөрөлгүй байдгийг мэдсэн юм. Тухайн үед Ш.Б надаар зөөлгөсөн бөгөөд Ш.Б өөрөө хамт байсан. Үүнээс хойш 2019 оны хавар 5 сараас 6 сар хүртэл Ш.Б нар нь манай найз бид хоёроор цуулбар мод хэд хэдэн удаа сумын төвд айлын хашаанаас хашаа руугаа зөөлгөж байсан. Яг ойгоос бол мод ачуулж байгаагүй. Тухайн үед тэр зөөлгөдөг байсан моднууд нь ойн ангийн тэмдэглэгээ байхгүй, шинэ нойтон моднууд байсан. Энэ моднуудыг тусгай хамгаалалттай газраас бэлтгэж байсан байх өөрөө хариуцдаг учраас албан тушаалаа ашиглаад хувьдаа завшаад байна гэж бодож байна. Тэгээд эдгээр модоо сумаас гаргахдаа гэрийн мод болгож будаад гарал үүслийн бичиг ойн ангиас авдаг. Мөн мод бэлтгэж байсан манай сумын иргэн , гэх эхнэр нөхөр хоёроос 2021 оны 07 сарын үед бэлтгэж байгаа модыг нь шалгуулна гэж айлгаж байгаад 00,000 төгрөг аваад холбогдох газарт нь хэлэхгүй өнгөрөөсөн. Энэ талаар 2021 оны 07 сарын сүүлээр могойт гэх газарт байхдаа хэлж байсан. Үүнийг нь би 2021 оны намар Ш.Бд хэлсэн чинь уурлаад маргаан зодоон болсон бөгөөд би шалгагдсан. Улмаар Ш.Б ньт 00,000 төгрөгийг нь 2 хувааж хийсэн гэж байсан. Мөн манай аавын дүү ахаар өвс ачуулах, түлээ мод ачуулах ажлуудыг хийлгэдэг бөгөөд хийхгүй тохиолдолд шалгана гэх зэргээр албан тушаалаа ашиглаж дарамталдаг. ийн хувьд дараа нь түлээ мод хийх зөвшөөрөл олдох байх гэж бодоод Ш.Бгийн үгээр түүний хий гэснийг хийдэг юм. Үүнийг нь хийхгүй бол гоожин өгөхгүй, янз бүрийн байдлаар шалгана гэх зэргээр сүрдүүлдэг. Эдгээр асуудлыг шалгуулах хүсэлтэй байгаа юм. Цуулбар мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 8 сарын эхээр 2 метрийн урттай модтой явж байгаад баригдсан, ******* би аргалаад өгнө ойр зуурын юм хийж өг гэж хэлсэн. ******* намайг бүх юмандаа зардаг байсан. Түлээ мод бэлтгүүлдэг байсан. Түлээ модыг нь хойт агуйтаас хийгээд төв рүү оруулж ирдэг байсан. ын амнаас бас өвс ачиж байсан. Би 2021 оны 8 сарын эхээр ******* сумын гэдэг газраас газарт унасан хаягдал модноос 2 метрийн урттай зүсвэрт орчих хэмжээний нарийн мод 15 ширхгийг бэлдэж байтал ойролцоогоор 15-16 цагийн орчимд үд өнгөрч байхад ******* ******* ирээд юу хийж байна аа, ингэж мод бэлтгэж болохгүй, гоожин байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. ******* надад мод бэлтгэх ажлаа боль гэж хэлсэн тэгээд надтай ирж уулзаарай гэж хэлчхээд яваад өгсөн, би бэлдсэн модоо тэнд нь үлдээгээд гэр лүү явсан. Тэгээд би 2, хоноод Ш. *******гийн дээр од байдаг гэрт очиж уулзахад байж бай гээд явуулсан. Тэгээд дараа нь дахиад түүний гэрт 2 хоноод очиход ******* надад ойр зуурын юм хийгээд өг гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд *******гийн нэг гэрийн 2, хоногийн түлээний мод хагалж егсөн. Тэгээд өөр юм хийхгүй байж байгаад 2021 оны 9 сард ******* намайг өвс хадаад өг гэсэн, тухайн үед ын ам өгсөөд км орчим газарт байх талбайгаас 1 портер өвс хадаж өгсөн. . Би 2021 оны 8 сард гэх газарт ганцаараа мод бэлтгэж байхад ******* ганцаараа ирээд намайг мод бэлтгэхийг зогсоож, уулзаарай гэж хэлсэн. ******* нь намайг хууль бусаар мод бэлтгэсэн учраас надаар мод хагалуулж, өвс хадуулж ачуулсан ******* өөрөө бол надыг цагдаад хэлэхгүй өнгөрөөе гэж хэлээгүй. Тухайн хууль бусаар бэлтгэсэн модоо би 2021 оны 11 сард мотоциклоор чирээд бага багаар зөөж гэртээ авч ирж илүү гэртээ хана хийсэн, ингээд хана хийсэн боловч хугараад уначихсан. Одоо энэ хананы хугархайнууд байхгүй. ******* миний хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд ямар нэг арга хэмжээ аваагүй, надаар дээрх ажлыг хийлгээд өнгөрсөн. ******* намайг мэдэгдээгүй, намайг энэ асуудлаар цагдаа шалгаагүй. ... бэлтгэсэн модоо ав гэж хэлээгүй, харин чимээгүй байгаад байхаар нь би өөрөө очоод авчихсан юм. Миний мод бэлтгэсэн талбай нөхөрлөл гарч байсан хуучин талбай байсан, тухайн талбайд гэдэг хүн өмнөх жилүүдэд гарч байсан байх... Би өөрөө тусалъя гэж хэлээгүй, ******* надад ойр зуурын юм хийж ег гэж өөрөө хэлсэн тэгээд би хийж егсөн юм. ******* мөнгө, шан харамж шаардсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5, 57-58-р хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “******* сумын ******* Ш.Бг би багаасаа мэддэг сумынх учраас танина. Энэ хүнтэй найз нөхдийн холбоотой гэж ойлгож болно Энэ хүнтэй хамаатан садангийн холбоо байхгүй. 2021 оны зун 7 сард санагдаж байна өдрийг нь бол тодорхой санахгүй байна би бага хэмжээний түлээний модтой гэр рүүгээ харих гэж явж байгаад замдаа Ш.Бтэй гэх газарт тааралдсан. Тухайн үед би эхнэр тэй явж байсан бөгөөд ******* ганцаараа тааралдаж намайг зогсоогоод гоожин буюу мод бэлтгэх зөвшөөрөл шаардсан тэгэхээр нь би гоожин байхгүй, үзүүлэх юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй, гоожингүй учраас торгуулна шүү гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн бөгөөд миний бэлдсэн модыг хураагаагүй, бид бараг манай гэрийн гадаа шахуу ойрхон таарсан юм. Маргааш нь бил үү нөгөөдөр нь Ш.Б торгуулийн мөнгө 00,000 төгрөг авчир гэсэн тэгээд үүнийг нь эхнэр бид хоёр аваачиж өгсөн. Сумын төвд бил үү хөдөө ч билүү Ш.Бд өөрт нь бэлнээр өгч байсан. Ш.Б нь сумын төвд болон хөдөө ч гэр нь байдаг юм. Ш.Бд энэ мөнгийг торгуулийн мөнгө гэж ойлгож өгсөн. Түүнээс биш модоо аргалуулах зорилгоор өгөөд байгаа хахуулийн мөнгө биш. Энэ мөнгийг 2- хоногийн дараа байх намайг эзгүй байхад Ш.Б нь эхнэрт оос гэрт авчирч өгсөн байсан. Ш.Бд өгсөн мөнгө бэлэн мөнгө байсан бөгөөд би ямар дэвсгэртээр өгснийг нь санахгүй байна. Би Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгээ ойлгосон. Тухайн үед Ш.Б нь миний ачиж явсан модыг хурааж аваагүй торгож байгаа юм байна гэж ойлгоод бид модоо гэртээ аваачаад түлчихсэн. Тухайн модны хэмжээ нь Бонго портер машины тэвшний өргөнөөс хэтрэхгүй урттай, гишүүн унанги мод байсан бөгөөд тэвшнээс дээш гарахгүй мөртлөө тэвшний талаар хэмжээтэй мод байсан. Энэ машин нь миний ахын машин бөгөөд би өөрөө тухайн үед барьж явсан юм. Тухайн үед мод бэлтгэсэн асуудлын талаар би мэдүүлэгээр байна. Энэ мод бэлтгэсэн асуудал цагдаагийн байгууллагаар болон ойн ангиар шалгагдаагүй ингээд өнгөрсөн. Ш.Б нь намайг эзгүйд 00,000 төгрөгийг авч ирээд өгчихсөн байсан. Ш.Бд хууль бусаар бэлтгэсэн модоо аргалуулах зорилгоор 00,000 төгрөг өгсөн асуудал байхгүй. Ш.Б нь 00,000 төгрөг авахдаа торгуулийн хуудас бичиж өгөөгүй, би ч шаардаагүй, тэр үедээ ойн ангийн данс гэж ярьж байсан гэхдээ бэлнээр аваад ирсэн гэсэн чинь за за өгчих гэж хэлсэн. Тэгээд 2- хоногийн дараа авчраад өгчихсөн байсан. Дээрх болсон асуудлын талаар манай эхнэр , ******* Ш.Б бид гурав мэднэ, өөр хүн байгаагүй. Мөн би энэ талаар тухайн үед буюу 00,000 төгрөг өгсөн даруйдаа танил дүү ид хэлчихсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар багийн нутаг гэх газарт 2021 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө гэрийнхээ ойролцоо манай нөхөр хэдэн унанги мод буюу түлээний мод бэлтгээд гэр лүүгээ ахынхаа ногоон өнгийн Портер машинаар ачаад явж байхад замд ******* тааралдаад мод бэлтгэх зөвшөөрөл байна уу гэж шалгаад байхгүй гэсэн чинь 00,000 төгрөгөөр торгоно гэсэн. Тэгээд .. маргааш нь өөрийн ээжийн дүү эгчээс 00,000 төгрөг бэлнээр аваад *******д сумын төвд байх гэрт нь аваачиж өгсөн. эгч надад 00,000 төгрөг өгөх ёстой байсан. Энэ үйл явдал 7 сарын эхээр наадам болохоос өмнө болсон. Мөнгө өгсөн өдрөөс хойш хоногийн дараа надаас торгууль гэж авсан 00,000 төгрөгөө ******* манай гэрт авчирч өгсөн, торгохоо болилоо мөнгөө ав гэж хэлээд өгсөн. Би *******д торгууль гэсэн учраас торгуулж дээрх 00,000 төгрөг өгсөн. Бэлнээр өгсөн, буцаагаад бэлнээр авсан. Тухайн үед ******* бидний ачиж явсан модыг хурааж аваагүй, торгож байгаа юм байна гэж ойлгоод модоо гэртээ аваачаад түлчихсэн. Манай нөхөр мод бэлтгэх зөвшөөрөлгүй, галын түлээний унанги мод аваад явж байсан юм. Энэ асуудал шалгагдаагүй....гэсэн мэдүүлэг /хх 47, 51/,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “******* сумын дугаар багийн иргэн нь миний том эгчийн охин юм. Би 2021 оны 07 сард наадмын өмнөт бэлнээр 00,000 төгрөгийг өгч байсан. Тухайн үедт 00,000 төгрөгийн өглөгтэй байсан, түүнийгээ өгсөн. Би сумандаа хувиараа энд тэнд гэрийн мод будаж мөнгө олдог, энэ мөнгөнөөсөө бэлэн 00,000 төгрөг байснаа өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 6/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан “******* ийн ажлын байрны тодорхойлолт”-ын албан тушаалын 1 дүгээр зорилт, гүйцэтгэх чиг үүрэг /хх-ийн 89-90-р хуудас/,
Ш.Бг ******* аар томилсон 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаал /хх-ийн 88-р хуудас/,
Ш.Бгийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 100-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 42-44-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 76-80-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 152-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ш.Б нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах" 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг зөрчин албан үүргээ бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2021 оны 8 дугаар сард тус аймгийн ******* сумын гэдэг газарт зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байсан иргэн *******ийн үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
2021 оны 7 дугаар сард /наадмын өмнө/ мөн ******* сумын гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгээд харьж явсан иргэн *******той тааралдаж торгуулийн мөнгө гэж 00,000 төгрөг авч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч , гэрч , *******, Б., *******, нарын мэдүүлэг /хх-ийн 47, 51, 5, 55, 57-58, 60-61, 6, 66 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан “******* ийн ажлын байрны тодорхойлолт”-ын албан тушаалын 1 дүгээр зорилт, гүйцэтгэх чиг үүрэг /хх-ийн 89-90 дугаар хуудас/, Ш.Бг ******* аар томилсон 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 тоот тушаал /хх-ийн 88 дугаар хуудас/, Ш.Бгийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 100 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 49 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 42-44-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 76-80 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
Байгаль ийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд ТЗ-2 буюу төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Ш.Б нь нийтийн албан тушаалтан байна.
Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн ******* сумын хариуцсан ******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Мөн Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн .1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн дугаар зүйлийн .1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ш.Бгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ш.Бгийн үйлдсэн хууль бус үйл ажиллагаа нь 2021 онд үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, .... хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлд “ . оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.’ гэж тус тус заасныг үндэслэн түүнд холбогдох өөртөө хууль бус эдийн давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Бг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай нь ....шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн болон хэрэгт байгаа нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ш.Бгийн хувьд ёс зүйн алдааг гаргасныг үгүйсгэхгүй, эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй. Иймд шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг цагаатгаж өгнө үү....” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ш.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ш.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах....” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай ...Ш.Бгийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл байдлыг шүүх дүгнэж үзээч гэж хүсэж байна. Өргөдөл гаргагч нь Ш.Бгийн биед хоёр удаа халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулж байсан. Улсын яллагчаас оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ёс зүйн хувьд алдаа гаргасан түүнийгээ хүлээн зөвшөөрч, ёс зүйн арга хэмжээ авхуулахад бэлэн гэдгийг хэлмээр байна. Энэ асуудлыг удирдах албан тушаалтны эрх, үүргийн хэмжээнд шийдвэрлэхээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна....” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдав.
Шүүгдэгч Ш.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.Бг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1, 7. дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан тул албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдав.
Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1,2,,4, 6.6, 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2., 2.4, 6.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .2, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1., 1.4, 6.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овгийн Ш-н Бг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн Ш-н Бг нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1, 7. дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН