Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

            Шүүгдэгч: Я.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Я-н Г-д холбогдох эрүүгийн 2327000000126 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, *******0 настай, .....й, бага боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл , .....н хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын 18 дугаар шүүхийн 201 оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн 3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж байсан, ....... регистрийн дугаартай, М овгийн Я-н Г.

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Я.Г нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг ийн тоотод оршин суух ийн хашаанд ь, нартай архи ууж байх явцдаа  тай маргалдаж барилцаж авах үед ь салгасан бөгөөд үүний дараа ьд уурлаж газраас мод авч толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “, ******* хоёр хоорондоо нэг мотоцикл яриад маргалдаж барилцаж авахаар нь би дундуур нь орж салгасан. Ч.*******, ыг гэрийн униар цохих гэхээр нь би салгаж авахад Я.Г мод авч миний толгой хэсэгт хоёр удаа цохиж толгой хагалсан. Эмнэлэг явах гэхэд Я.Г хохино гэж хэлээд мотоциклоо унаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

           насанд хүрээгүй гэрч  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гараад харахад , ******* ах хоёр хоорондоо маргалдаад барилцаж авсан байсан. Аав бид хоёр дундуур нь орж салгаад аав Я.Г ахыг салгаж аваад би ахыг салгаж аваад хоёр тийш болсон. Тухайн үед Я.Г ах, ах хоёрыг тавихаар хоорондоо зодолдох гээд байсан. Удалгүй Я.Г ах орилохоор нь эргээд харахад Я.Г ах аавын дээрээс унины модоор хоёр удаа цохиж авсан. Би яаж байгаа юм бэ гээд очиход Я.Г ах би цохиогүй цохисон гээд цааш гүйгээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-16-р хуудас/,

           гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг гэрт ороод удаагүй , ах аавын толгойг униар цохичихлоо гэж хэлэхээр нь гараад харахад Гансуурийн толгой хэсгээс маш их цус гарч толгой хэсгээс нь гарч байсан цусыг гараараа дараад зогсож байсан. Манай хүү , ******* ах аавын толгойг унины модоор цохисон гэж хэлэхэд ******* дуугүй бай цохисон гээд мод далайсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

           Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч 2023 оны  09 дүгээр сарын 28-ны өдрийн №16 дугаар дүгнэлтэд: “1 .ийн биед толгойн хуйханд шарх, баруун хөлд цус хуралт, зүүн гарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

           эд мөрийн баримтаар хураагдсан унины мод 2 ширхэг болон *******8 секунд, секундийн дуу дүрсний бичлэг /хх-ийн 17-26-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн ш  ийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Я.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас хохирогч ь хохирол нэхэмжлээгүй боловч хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Я.Гын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 нэгжтэй хэмжээний буюу *******0,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Я.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 нэгжтэй хэмжээний буюу *******0,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэрийн унины хугархай 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж, 3 минутын дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч М овгийн Я-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн Я-н Гыг *******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******0,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн *******, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

          *******.Шүүгдэгч Я.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

          .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэрийн унины хугархай 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж, 3 минутын дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

          6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН