| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0127/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/128 |
| Огноо | 2023-11-03 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/128
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч С.*******,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Монгол улсын иргэн, _,
Шүүгдэгч С.******* нь согтуугаар, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн үед аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах "............" нэртэй дэлгүүрт дуудлагын дагуу очсон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.*******, цагдаа жолооч Б.******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, улмаар Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байран дотор Э.*******ийн хацар хэсэгт нь нэг удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Э.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу жижүүрийн мөрдөгчөөр ажилласан. Тус өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд Цагдаагийн байгууллагын жижүүрийн ............. тоот утсанд аймгийн Даланзадгад сум 1 дүгээр багт байрлах "..........." нэртэй хүнсний дэлгүүрт согтуу хүн ирээд агсам согтуу тавиад манай барилгын цонх хагалах гээд байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн тул тухайн өдрийн томилгоот жижүүрийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч *******ийн хамт очсон. Гэтэл нэрийг нь мэдэхгүй нэг согтуу эмэгтэй шаардлага биелүүлээгүй эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон иймд нэр, оршин суух хаягийг нь тогтоох зорилгоор Цагдаагийн байгууллага дээр авчрах гэтэл шаардлага биелүүлээгүй. Тэгж тэгж цагдаагийн байранд авчирсан. Оруулж ирээд драгер багажаар согтуурлыг нь шалгах гэтэл хэл амаар доромжлон би үлээхгүй, чадахгүй гэж хэлээд байсан. Үүнийг албан хэрэгцээнд ашигладаг гар утсаар бичлэг хийж баримтжуулсан. ... Миний хацар хэсэг рүү нэг удаа цохисон. Миний биед учирсан гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэжээ. /хавтаст хэргийн 55 дахь тал/,
Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу тухайн өдөр томилгоот жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр цаг хугацаанд иргэнээс аймгийн Даланзадгад сум 1 дүгээр багт байрлах "........" нэртэй хүнсний дэлгүүрт согтуу хүн ирээд агсам согтуу тавиад гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.*******ийн хамт ".........." нэртэй хүнсний дэлгүүрт очсон. Тэр үед нэг эмэгтэй согтуу дэлгүүрийн цонх хагалгах гээд байгаа бололтой айлын хашаанд дотор орчихсон дэлгүүрийн хүмүүс дэлгүүр дотроо байсан. Иймд тухайн газраас Цагдаагийн байгууллага дээр уг иргэнийг авч ирэх явцад жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн нүүр хэсэг рүү цохисон. Мөн Цагдаагийн байгууллага дээр авч ирж драгер багажаар шалгах гэтэл хэл амаар доромжлон хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байсан. Миний хувьд уг асуудалтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй... гэжээ. /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Гэрч Б.*******ийн мэдүүлэгт: “....Хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна. 2023 оны 07 дугаар сарын эхээр Улсын баяр наадмын өмнө Цагдаагийн байгууллага дээр жолоочийн эрх сунгуулах ажилтай ирэхэд С.******* Цагдаагийн байранд ирчихсэн архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд уулза******* С.******* нэг Цагдаагийн алба хаагчийн хамт байсан тэр Цагдаагийн алба хаагч нь намайг эгч нь юм бол түүнийг батлан даалтаар аваад явчих гэж хэлээд надаар өргөдөл бичүүлж аваад С.*******ыг хүлээлгэж өгсөн. Тэр үед С.******* ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Цагдаагийн байрнаас цуг гарсан тэгээд Даланзадгад сумын Баруунсайхан гэр хороолол хэсэгт очсон. Тэгээд автомашинаас охин дээрээ очно гэж хэлээд буусан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Манай хоёрын амьдрал тусдаа тэр болгон уулзаад байдаггүй. С.******* нь аймгийн ******* сумын ******* ******* гэх газарт ажилладаг... гэжээ. /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч Р.ын мэдүүлэгт: “...Миний бие аймгийн Даланзадгад сум 1 дүгээр багт байрлах "..........." нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өглөө хүнсний дэлгүүр онгойлгох гэж бай******* охины ангийн хүүхэд болох С.******* гаднаас согтуу ирсэн. Тухайн үед манай охин гэртээ унтаж байсан. Би дэлгүүр онгойлгох л гэж байсан юм. Тэгэхэд охиныг гэрээс гаргаж ирээд надад агсам тавьсан над руу дайрч янз бүрийн зүйл ярьж та нар миний найзыг ангийн нийллэгт явуулсангүй, хүүхдээ шоолдог гэх мэтчилэн зүйлийг ярьсан. Ийм байдал гаргаад байхлаар нь өөрийн охиныг нуучихсан. Тэгэхэд С.******* уурлаж хүнсний дэлгүүрийн цонх хагалгах гээд байсан иймд Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн. Тэгэхэд удалгүй хоёр Цагдаагийн алба хаагч ирсэн ******* тухайн үед их согтуу байсан. С.******* бид хоёр төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй нэг нутгийн хүмүүс байгаа юм. Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэжээ. /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Гэрч Х.ыг мэдүүлэгт: Би "Sunrise" нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлэгч ажилтай бөгөөд С.******* гэх хүнийг танихгүй төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өглөө эгчийн хамт ирж хүнсний дэлгүүр онгойлгох гэж бай******* гаднаас миний танихгүй нэг эмэгтэй хүн ирээд эгч рүү агсам тавьсан. Янз бүрийн зүйл яриад байсан бөгөөд үнэхээр их согтчихсон дэлгүүрийн цонх хагалах гээд байсан тул Цагдаагийн байгууллагад би дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд хоёр цагдаагийн алба хаагч ирж тухайн эмэгтэйг авч явсан. Тэр эмэгтэй үнэхээр их согтчихсон байсан бөгөөд Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байсан. Бид нар сүүлдээ айгаад дэлгүүрийг хаалгаа түгжчихсэн юм...гэжээ. /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ангийнхаа хүүхдийн гэрт очсон юм тэрийг бол санаж байгаа. Түүнээс хойш мэдэх зүйл огт байхгүй. Өөр надад нэмж ярих зүйл алга байна гэжээ. /хавтаст хэргийн 25 дахь тал/
Иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 31 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 33 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /36 дахь тал/
Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “Бүртгэлгүй” гэх хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/
Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл /хавтаст хэргийн 41-45 дэх тал/
аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн жижүүр, харуул, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд ажиллах алба хаагчдын нэгдсэн томилгоо /хавтаст хэргийн 46-47 дэх тал/
2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эргүүл хяналт шалгалтаар ажиллах алба хаагчдын томилгоо /хавтаст хэргийн 48-49 дэх тэл/
Алба хаагчдын ажлын хуваарь /хавтаст хэргийн 50-51 дэх тал/
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Чи намайг зөв зүгээр амрах гэж бай******* гэж хэлээд алба хаагчийн өмнөөс хуруу гаргаж хэл амаар доромжилсон байдаг...” гэх 58 секундын бичлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 52 дахь тал/
Банк түүний харилцагчийн талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 53-57 дахь тал/
аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасанд гаргасан “Миний бие С.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон тул энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 66 дахь тал/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн .........дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 67 дахь тал/
Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаартай санал /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 67 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч С.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч С.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч С.******* нь албан үүргээ биелүүлэхээр очсон аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт жижүүрийн мөрдөгч Э.*******, цагдаа жолооч Б.******* нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.*******ийн “...Цагдаагийн байгууллага дээр уг иргэнийг авч ирэх явцад жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.*******ийн нүүр хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, хохирогч Э.*******ийн “...Цагдаагийн байгууллага дээр авч ирж драгер багажаар шалгах гэтэл би үлээхгүй, чадахгүй гэж хэлээд миний хацар хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/, гэрч Х.ын “...Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий “DVD-R”/хавтаст хэргийн 52 дахь тал/-ээр тогтоогдож байна.
“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч Э.*******, Б.******* нар нь аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт жижүүрийн мөрдөгч, цагдаа жолооч, хууль сахиулагч болох нь аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн жижүүр, харуул, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд ажиллах алба хаагчдын нэгдсэн томилгооны хуулбар /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, хохирогч нарын биеийн байцаалт зэргээр тогтоогдож байна.
“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч С.******* нь аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.*******, цагдаа жолооч Б.******* нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн шалгуулахаас зайлсхийж улмаар Э.*******ийн хацар хэсэгт нь нэг удаа цохиж халдсан үйлдлийг хүч хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.******* нь согтуугаар, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн үед аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах "Sunrise" нэртэй дэлгүүрт дуудлагын дагуу очсон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.*******, цагдаа жолооч Б.******* нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, улмаар Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байран дотор Э.*******ийн хацар хэсэгт нь нэг удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, хохирогч Э.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/, хохирогч Б.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрч Б.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, гэрч Р.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрч Х.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий “DVD-R” 1 ширхэг /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тус шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч С.******* нь прокуророос санал болгосон 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.*******, Б.******* нарын эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь хохирогч Э.*******ийн “...Миний биед учирсан гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/, хохирогч Б.*******ийн “...Миний хувьд уг асуудалтай холбоотой гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******оос хохирогч Э.*******, Б.******* нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч С.*******ын мэдүүлэг, хохирогч Э.*******, Б.******* нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт, прокурорын санал зэргийг үндэслэн шүүгдэгч С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүгдэгч С.******* нь хохирогч Э.*******, Б.******* нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн шалгуулахаас зайлсхийж улмаар Э.*******ийн хацар хэсэгт нь нэг удаа цохиж халдсан үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С.******* нь хувийн байдлын хувьд 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ...........................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 33 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн хуулбар /хавтаст хэргийн 41-45 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч С.*******т 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.*******ын цалин хөлс, орлого олох боломж, улсын яллагчийн саналыг харгалзан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр тэнцүү хэмжээгээр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч С.******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг “DVD-R”-г хэргийн *******галах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Улсын яллагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ..........дугаар яллах дүгнэлтэд цагдаагийн алба хаагч нарын дуудлагаар очсон гэх “...........” дэлгүүрийн нэрийг “..............” гэж буруу бичсэнийг зөвтгөж бичсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр тэнцүү хэмжээгээр 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “DVD-R” 1 ширхэгийг хэргийн *******галах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ