Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

     Нарийн бичгийн дарга А.Золзаяа

      Улсын яллагч О.Батнасан,

  Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: Мон******* улсын иргэн, .........................................,

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багт ******* ******* гэх газарт Ө.*******тай маргалдан, толгой болон нүүр хэсэгт цохиж, биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, толгойн хуйх, чих, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өглөө ******* залгаад хэзээ гарах гэж байна хаагуур явах гэж байна гэж асуусан. Би ******* *******оор явна гэхэд архи захих гэсэн юм гээд миний ............... дугаарын дансанд 50.000 төгрөг шилжүүлээд би 0.750 граммын шилтэй 2 шил архи, 0.500 граммын шилтэй 1 шил архийг 59.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд ******* сумын чигт гараад явж байгаад аймгийн төвөөс 30 гаруй километрт хөдөө хээр *******, Болдоо, бас нэг танихгүй 3 хүн дээр очсон бөгөөд тэр үед миний машины дугуй хагарсан байсан. Машины дугуйг сольж байх хугацаанд Болдоо нь архи задлаад тойруулж байсан бөгөөд тэр задалсан архи дууссан. Мөн дахин архи задалсан. Тэр үед ******* нь би нэг зан сурсан хүнтэй муудалцаад хэрэлдээд байхгүй шууд зоддог зан сурсан гэж хэлж байсан. Би тэр үед намайг зодчоороо энэ тэр гэж хэлж байсан. Тэгээд муудалцаад намайг зодсон. Толгой руу олон удаа цохисон бөгөөд мөн намайг сууж байхад шилэн хүзүүн дээр дараад газар мөргүүлээд байсан. Тэгж байгаад машины тэвшин дээр авч шидсэн бөгөөд тэвшин дээр ачаатай хамт хүлсэн гэж Эрдэнэ гэх нутгийн хүн хэлсэн. Би машины тэвшин дээр шидүүлж хүлүүлснээ мэдэхгүй байгаа. ...Би гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулсан хохирлоо барагдуулж авмаар байна.... гэжээ. /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

Гэрч Б.ийн мэдүүлэгт: “....Би *******, нарын хамт ******* сум ******* багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газар адуунд явж байсан. 13 цагийн үед аймгаас Ө.******* нь нэг хүнтэй портер машинтай ирсэн бөгөөд хөдөө уулзалдсан. Энэ үед бид нар нэг шил архи хувааж уусан. Ө.******* нь ын өөдөөс салаавч гаргаад байсан нэг хэсэг тэр хоёр муудалцаад байсан. Би машинд ороод унтсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...” гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/

 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн ......... дугаартай дүгнэлтэд: Ө.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, толгойн хуйх, чих, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ө.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ө.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 21-23 дахь тал/

“Мед .........” эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тархины тодосгогчгүй MRI шинжилгээ /хавтаст хэргийн 27 дахь тал/

 “...........” эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Компьютер томографын оношилгоо /хавтаст хэргийн 28 дахь тал/

Эмчлүүлэгчийн картны хуулбар /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

Хохирол төлбөрийн талаарх баримтууд “Мөнгөн гүүр эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 150.000 төгрөгийн ибаримт, мөн тус эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 30.000 төгрөгийн ибаримт, Эмт өвч фармын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 47.498 төгрөг, 32.301 төгрөгийн ибаримтууд, Мед портал эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 350.000 төгрөгийн ибаримт, Том ах цайны газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14.750 төгрөгийн ибаримт, Булганчимэг төвийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 170.000 төгрөгийн ибаримт, Өмнөговь эм ханган нийлүүлэх компанийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 108.196 төгрөгийн ибаримт /хавтаст хэргийн 34 дэх тал/

 Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

 Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 45 дахь тал/

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” гэжээ. /хавтаст хэргийн 46 дахь тал/

 Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Ө.*******ын биед би гэмтэл учруулсан. Тухайн үед үл ойл*******цол үүсээд хоёр удаа алгадсан. Миний өмнөөс уурлаад болохгүй болохоор нь Ө.*******ын гарыг нь ард нь хүлээд өргөж машины тэвшин дээр тавьсан. Машин дээр нь даруулж уясан байсныг нь би өөрөө очиж уяаг нь тайлаад явсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа...Тухайн үеийн маргаанаас хойш хэдэн төгрөг өгсөн гэдгийг санахгүй байна. Ойролцоогоор 350.000 төгрөг өгсөн санагдаж байна. Одоо 1 сарын дотор 1 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Би уучлалт гуйсан гэжээ. /хавтаст хэргийн 43 дахь тал/

            Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасанд гаргасан “Б.******* миний бие хохирогч Ө.*******ын бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ө.*******аас уучлалт гуйж эвлэрсэн. Хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж тохиролцсон. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 52 дахь тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ...... дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 53 дахь тал/

Прокурорын санал /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 45 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 53 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Б.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч Б.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.*******тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, Өмнөговь аймгийн ******* сумын ******* багт ******* ******* гэх газарт Ө.*******ын толгой болон нүүр хэсэгт цохиж, биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, толгойн хуйх, чих, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.           

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.*******ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.******* мөрдөн байцаалтын шатанд “...Одоо миний биед ямар нэгэн зовиур байхгүй... гомдол саналгүй байна. Бид хоёр найз нөхөд учир учир зүйгээ олсон. Надаас уучлалт гуйсан. Миний эмнэлгийн зардалд 1.000.000 төгрөгийг боломжоороо нэг сарын дотор төлнө гэж тохиролцсон ” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 14 дэх тал/

Хаан банкны дипозит дансны хуулга “800.000 төгрөгийг шилжүүлсэн баримт” хавтаст хэргийн 69 дэх тал зэргээр шүүгдэгч Б.******* нь хохирогч Ө.*******ад 800.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж, үлдэгдэл 200.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* нь хувийн байдлын хувьд ............................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийн шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.*******ыг гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Улсын яллагч: Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.*******т шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ө.*******ад 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлж, үлдэгдэл 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлэн, хохирол төлбөрийн талаар маргаангүй  болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ