| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2023/0864/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/865 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/865
2023 11 07 2023/ШЦТ/865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч О.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... аймгийн ... сум, 1 дүгээр баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй,
урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн,
... овогт ... ... /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.... нь цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүкийн “... ...” гэх хуурамч хаягаас “Беларус трактор зарна” гэх утгатай хуурамч пост оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ч....ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхад нь А....ийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байхад нь Х....ын эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаартай дансаар 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын нутаг дэвсгэрт байхад нь Ш....гийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан буюу бусдын дансыг ашиглан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Ч....од нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.... мэдүүлэхдээ: “...Хохирогчоос 5,500,000 төгрөг авсан. Хохирол төлөөгүй. Би мөрийтэй тоглоомд өөрийнхөө эзэмшлийн эд зүйлсийг алдаад амар хялбар аргаар мөнгө олохоор болсон. Би мөнгө олохоороо дахин дахин тоглодог байсан. Би ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг төлнө... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч....ын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд мал маллаж амьдардаг. Өөрийн фэйсбүүк хаягаас трактор худалдан авахаар сонирхож байхад 2021 оны 12 дугаар сард “... ...” гэх хаягаас “Беларус трактор зарна” гэсэн зарыг байршуулж, ..., ... дугаарыг тавьсан байсан. Тухайн дугаар луу холбогдоход өөрийгөө “... гэж танилцуулсан, ... аймгийн Хүдэр сумынх, тракторыг 7,000,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Надад таалагдсан учир би худалдаж авахаар болоод 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас түүний өгсөн ...ийн эзэмшлийн ... дугаарын данс руу урьдчилгаа 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Дархан-Уул аймагт байдаг эгч Анхцэцэгээр дамжуулж, 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд үлдсэн мөнгөнд нь мод өгөхөөр тохирсон. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай аймгаас мод гаргахгүй гэсэн хууль, тогтоомж гараад модоо борлуулж чадаагүй байхад над руу байнга залгаж, мөнгө нэхдэг байсан.
Би 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороололд ахындаа байж байхдаа “манай дүүгийн данс” гэж өгсөн ...ын эзэмшлийн ... дугаарын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн.
Дараагаар нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын байранд байхдаа “банк бус санхүүгийн байгууллагын данс байгаа, би зээлтэй” гэж хэлээд өгсөн ...гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн.
Үүний дараагаар трактор зарсан хүн маань өөрийгөө “Өвөрхангай аймагт хадмындаа байна, ирээд трактороо ав” гэхээр нь яваад очтол гар утсаа авахгүй, алга болсон. Анх нүүр нүүрээ харж дуудлага хийхдээ царайг нь харсан. Махлаг шар залуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/,
тракторын гэрэл зураг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүртгэж авсан талаарх баримт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
хохирогч “Хаан банк”-ны дансны хуулга /хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудас/,
А...., Х...., Ш.... нарын “Хаан банк”-ны дансны хуулга /хавтаст хэргийн 109-113 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.... нь цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүкийн “... ...” гэх хуурамч хаягаас “Беларус трактор зарна” гэх утгатай хуурамч пост оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ч....ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхад нь А....ийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байхад нь Х....ын эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаартай дансаар 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын нутаг дэвсгэрт байхад нь Ш....гийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан буюу бусдын дансыг ашиглан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Ч....од нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан залилах хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, хохирогчид 5,500,000 төгрөгийг гаргуулах саналтай...” гэх дүгнэлт гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч О.... нь цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүкийн “... ...” гэх хуурамч хаягаас “Беларус трактор зарна” гэх утгатай хуурамч пост оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ч....ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхад нь А....ийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байхад нь Х....ын эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаартай дансаар 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын нутаг дэвсгэрт байхад нь Ш....гийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан буюу бусдын дансыг ашиглан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Ч....од нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.... мэдүүлэхдээ: “...Хохирогчоос 5,500,000 төгрөг авсан. Хохирол төлөөгүй. Би мөрийтэй тоглоомд өөрийнхөө эзэмшлийн эд зүйлсийг алдаад амар хялбар аргаар мөнгө олохоор болсон. Би мөнгө олохоороо дахин дахин тоглодог байсан. Би ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг төлнө... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч....ын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд мал маллаж амьдардаг. Өөрийн фэйсбүүк хаягаас трактор худалдан авахаар сонирхож байхад 2021 оны 12 дугаар сард “... ...” гэх хаягаас “Беларус трактор зарна” гэсэн зарыг байршуулж, ..., ... дугаарыг тавьсан байсан. Тухайн дугаар луу холбогдоход өөрийгөө “... гэж танилцуулсан, ... аймгийн Хүдэр сумынх, тракторыг 7,000,000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Надад таалагдсан учир би худалдаж авахаар болоод 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас түүний өгсөн ...ийн эзэмшлийн ... дугаарын данс руу урьдчилгаа 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Дархан-Уул аймагт байдаг эгч Анхцэцэгээр дамжуулж, 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд үлдсэн мөнгөнд нь мод өгөхөөр тохирсон. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай аймгаас мод гаргахгүй гэсэн хууль, тогтоомж гараад модоо борлуулж чадаагүй байхад над руу байнга залгаж, мөнгө нэхдэг байсан.
Би 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороололд ахындаа байж байхдаа “манай дүүгийн данс” гэж өгсөн ...ын эзэмшлийн ... дугаарын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн.
Дараагаар нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын байранд байхдаа “банк бус санхүүгийн байгууллагын данс байгаа, би зээлтэй” гэж хэлээд өгсөн ...гийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн.
Үүний дараагаар трактор зарсан хүн маань өөрийгөө “Өвөрхангай аймагт хадмындаа байна, ирээд трактороо ав” гэхээр нь яваад очтол гар утсаа авахгүй, алга болсон. Анх нүүр нүүрээ харж дуудлага хийхдээ царайг нь харсан. Махлаг шар залуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/,
тракторын гэрэл зураг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүртгэж авсан талаарх баримт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
хохирогч “Хаан банк”-ны дансны хуулга /хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудас/,
А...., Х...., Ш.... нарын “Хаан банк”-ны дансны хуулга /хавтаст хэргийн 109-113 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.... нь цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүкийн “... ...” гэх хуурамч хаягаас “Беларус трактор зарна” гэх утгатай хуурамч пост оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ч....ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхад нь А....ийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байхад нь Х....ын эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаартай дансаар 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын нутаг дэвсгэрт байхад нь Ш....гийн эзэмшлийн “Хаан банк”-ны ... дугаарын дансаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан буюу бусдын дансыг ашиглан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Ч....од нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.... нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч....од 5,500,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч О....эс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч О....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, урьд шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 жил 11 сар 2 хоногийн ялыг нэмж нэгтгэж, нийт 10 жил 2 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай...” гэх санал гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О....д жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч шүүгдэгч О....д ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 11 сар 2 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 10 /арав/ жил 2 /хоёр/ хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 309 дүгээр захирамж /хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/-аар шүүгдэгч О....д цагдан хорих таслан сэргийлэх авсан боловч, түүний ялын тооцооны тодорхойлолт /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/-ыг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгосон байх тул 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О....д ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 11 сар 2 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 10 /арав/ жил 2 /хоёр/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан О....ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О....ийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О....эс 5,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч....од олгосугай.
8. Шүүгдэгч О....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О....д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ