Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,                         

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн *******ийн *******т холбогдох ............................. тоот эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, .....................................................,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******"-ийн буудлын өрөөнөөс иргэн Ц.*******гийн эзэмшлийн "Samsung Galaxy A-12” маркийн гар утас, 1.5 литрийн "Cola" 1 ширхэг, бэлэн гоймон нэг ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 327,500 /гурван зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.*******ийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн мэдүүлэгт: Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "******* *******"-д ажиллаж байсан. Тухайн үед 11 цаг өнгөрч байсан юм. Би буудлын үүдний өрөөнөөс гараад хажуу байрныхаа цэвэрлэгээг хийж байгаад 11 цаг 30 минут гэхэд буудлын өрөөнд орж ирэхэд миний гар утас, үүдний хөргөгчин дотор байсан ундаа зэрэг алга болсон байсан. Ямар хүн авсан талаар би мэдэхгүй байсан тул цагдаад мэдэгдсэн. Тухайн гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр миний төрсөн өдрөөр бэлгэлсэн байсан. Тухайн гар утсыг 750,000 мянган төгрөгөөр Өмнөговь аймгаас худалдаж авч байсан. Буудлаас 1.500 граммын cola ундаа 1 ширхэг, 5.500 төгрөгний үнэтэй “Kimchi” нэртэй гоймон 1 ширхэг 6,000 мянган төгрөгний зүйлс алдагдсан. Тухайн буудлын үүдний хөргөгч цоожтой байсан. Үүдний өрөөнд орж миний гар утсыг аваад ширээн дээр байсан хөргөгчний түлхүүр аваад дотроос нь ундаа, гоймон авсан байсан гэжээ. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Шүүгдэгч Э.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  Би ******* аймгийн харъяат Өмнөговь аймагт 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дулааны шугам тавих ажилтай ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед төвд байдаг хаягийг нь сайн мэдэхгүй байна "******* *******" руу орсон. Тухайн үед хүн байхгүй байхаар нь хүн гарч ирэхийг хүлээж байгаад үүдний өрөөнд байх тавиур дээр хөргөгчний түлхүүр байхаар нь хөргөгчийг онгойлгоод ундаа авсан. Тэгээд цаана ширээн дээр улаан хүрэн өнгийн утас цэнэглээтэй харагдаж байхаар нь аваад гараад машины голын хайрцагт хийчихсэн байсан. Тэгээд цагдаад баригдаад утсыг нь буцааж өгсөн байгаа. Бусад зүйлсийн талаар сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэлчихсэн байгаа болохоор нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 53-54 дэх тал/

Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн “................... дугаартай Samsung Galaxy А-12 улаан өнгийн 1 ширхэг гар утсыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 05 минутад Ц.*******д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ................ дугаартай дүгнэлтэд “Samsung Galaxy A-12 загварын гар утас 1 ширхэг 320,000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 31-34 дэх тал/

“Damno” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ............... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Coca Cola 1,25 литрийн савлагаатай 3,400 төгрөг, Kimchi Dried ramyan нэртэй, аяган савлагаатай гоймон 4,100 төгрөг нийт 7,500 төгрөг гэжээ.” /хавтаст хэргийн 41-44 дэх тал/

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа “Үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 56 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа “ ............. .............. тоот” гэжээ. /хавтаст хэргийн 57дахь тал/

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн “Э.*******ийн нэр дээр одоогоор тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна” гэх лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /60 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Ялтай” гэжээ. /хавтаст хэргийн 63 дахь тал/

******* аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .......... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 65-67 дахь тал/

Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ........... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-73 дахь тал/

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ............дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74-78 дахь тал/

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 79-84 дэх тал/

Голомт банкны дансны хуулга /хавтаст хэргийн 87-94 дэх тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Э.******* би Өмнөговь аймагт ажиллаж, амьдарч байх хугацаандаа байрлаж байсан буудлынхаа тээкэн дээр цэнэглэж байсан гар утсыг өөрийн гар утастай андуурч авч явсны улмаас хулгайн гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул хүсэлтийг минь хүлээн авна уу ” гэх хүсэлт /хавтаст хэргийн 101 дэх тал/

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Э.******* нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж /хавтаст хэргийн 101 дэх тал/, уг хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ....... дугаартай тогтоол /хавтаст хэргийн 102 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.*******ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Э.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******"-ийн буудлын өрөөнөөс иргэн Ц.*******гийн эзэмшлийн "Samsung Galaxy A-12” маркийн гар утас, 1.5 литрийн "Cola" 1 ширхэг, бэлэн гоймон нэг ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 327,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 18, 20 дахь тал/, шүүгдэгч Э.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ......... дугаартай дүгнэлтэд “Samsung Galaxy А-12 загварын гар утас 1 ширхэг 320,000 төгрөг” /хавтаст хэргийн 31-34 дэх тал/, “Damno” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ............ дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Coca Cola 1.25 литрийн савлагаатай 3.400 төгрөг, Kimchi Dried ramyan нэртэй, аяган савлагаатай гоймон 4,100 төгрөг нийт 7,500 төгрөг” /хавтаст хэргийн 41-44 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн эд хөрөнгөд 327,500 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ............ дугаартай дүгнэлтэд “Samsung Galaxy А-12” загварын гар утас 1 ширхэг 320,000 төгрөг” /хавтаст хэргийн 31-34 дэх тал/

“Damno” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ............ дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Coca Cola 1.25 литрийн савлагаатай 3,400 төгрөг, Kimchi Dried ramyan нэртэй, аяган савлагаатай гоймон 4,100 төгрөг нийт 7,500 төгрөг ” /хавтаст хэргийн 41-44 дэх тал/-ээр тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “Э.******* би Өмнөговь аймагт ажиллаж, амьдарч байх хугацаандаа байрлаж байсан буудлынхаа тээкэн дээр цэнэглэж байсан гар утсыг өөрийн гар утастай андуурч авч явсны улмаас хулгайн гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэх хүсэлт /хавтаст хэргийн 101 дэх тал/-ээр шүүгдэгч Э.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Э.******* нь Прокуророос санал болгосон 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Э.******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Э.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн ”...Хулгайд алдагдсан үүдний хөргөгчин дотор байсан ундаа, бэлэн гоймон зэргийн үнийг төлж хохиролгүй болсон. Гар утсаа эргүүлэн бүрэн бүтэн байдлаар хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 20 дахь тал/ гэх мэдүүлэг, эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл “.................. дугаартай Samsung Galaxy А-12 улаан өнгийн 1 ширхэг гар утсыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 05 минутад Ц.*******д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” /хавтаст хэргийн 10 дахь тал/-ээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.******* нь хувийн байдлын хувьд ........................... оршин суух, урьд ........ аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 25-ны шүүхийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ял, Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ............. дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 1 жил тэнсэн харгалзах, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ......... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан нь үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа  /хавтаст хэргийн 57 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /60 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагч: Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.*******ийн шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг  хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгчид мэдэгдэж,  оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавихыг даалгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 6 /зургаа/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.*******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Шүүгдэгч Э.******* нь хохирогч Ц.*******д “Samsung Galaxy A-12” загварын гар утсыг буцаан өгч, бэлэн гоймон, Сосо сола ундааны үнэ болох 7,500 /долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ