| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2023/0102/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/99 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч П.Днарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт П Д холбогдох эрүүгийн 2317000000113 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19 оны .. дүгээр сарын ..-ны өдөр Г аймгийн С суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ХХК-ны Г салбарт з ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Г аймгийн С сумын .. дугаар баг, Ө-ийн... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт П Д /РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч П.Днь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.Днь 2023 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Г аймгийн Б сумын .. дүгээр баг, Л-ийн ... тоотод өөрийн хойд аав болох Ш.Чсогтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам тавьсан үйлдлийн улмаас түүний нүүр цээж хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, газар унагах зэргээр зодож, бие махбодид нь зүүн хөмсөгт шарх, баруун 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч П.Дийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20, 78-79 хуудас/
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1-2 хуудас/
3. Хохирогч Ш.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянтал сумын 1 дүгээр баг, Лүнгийн 2-16 тоотод байрлах гэртээ байсан. Манай хамтран амьдрагч Х.Х-ийн дагавар хүү П.Д Б.. аймгийн Х-Ө сумаас ирсэн. Шөнийн 00 цагийн орчим би гэртээ ганцаараа 0.5 литрийн Хараа архи ууж байтал П.Д гаднаас орж ирээд ах та яасан даварсан юм, одоо наад архиа боль гэхээр нь би чамд ямар хамаатай юм, би гэртээ юм ууж болохгүй юу гэхэд миний баруун мөр лүү П.Дцохиод авахаар нь би яаж байгаа юм гээд айлгах санаатай шургуулганаас заазуур автал П.Д гэрийн хаалгаар гараад зугтаасан. Би хөлөөрөө чамайг гүйцдэггүй юм гэхэд заазуур чамайг гүйцэн шүү гээд араас нь хөөгөөд олоогүй. Гэтэл хашааны буланд намайг нэг хүн барьж аваад газар унагаагаад миний толгой, хавирга руу өшиглөж зодсон. Тухайн үед ухаан балартаад юу болсон талаар сайн санахгүй байна. Урьд нь бид хоёр ам зөрж үзээгүй, эвтэй аав хүүгийн ёсоор харилцаатай байсан. Би архи ууж хэрүүл маргаан хийснээс зодуулсан. Мөн би айлгах санаатай заазуур барьснаас болсон. П.Дархи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүүн бөөр хөхөрсөн, хавирганы толгой хэсэг гэмтсэн, зүүн талын хөмсөг язарсан. Миний эрүүл мэндийн байдал хэвийн болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 5-7 хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Ш.Чэмнэлэгт амбулатороор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийт 120 000 төгрөгийн зардал гарсаныг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/
5. Гэрч Ш.Бнь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай нутгийн хүн С 2023 оны 10 дугаар сарын 02-ны орой залгаад танай ах Ч Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хүнд зодуулсан ухаангүй ирсэн, одоо эмчлүүлж байгаа гэхээр нь би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Го аймгийн С сумын эмнэлэгт ирсэн. Ч ахын нүүр, нүд нь хөхөрсөн, зүүн нүдний хөмсөг оёдол тавиулсан байсан. Ч ахаас юу болсон талаар асуухад намайг урьд шөнө орондоо хэвтэж байхад П.Д учир зүггүй зодсон гэсэн. Яагаад зодсон талаар асуухад мэдэхгүй нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан гэсэн. 2023 оны 10 дугаар сарын 01-ний орой Ч ах зодуулсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/
6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 273 дугаар дүгнэлтэнд: “Ш.Чбиед баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Баруун 6, 7 дугаар хавирганы хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн хөмсөгний шарх нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.Нансалмаа гэжээ. /х.х-ийн 29-30 хуудас/
6. Эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн баримт, өвчний түүх /х.х-ийн 11, 35-69 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч П.Д дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч П.Днь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Днь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Днь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Ш.Ч нь хохирол нэхэмжлээгүй, харин түүнд эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 120 000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч П.Дээс гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоолоо.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэж шүүгдэгч П.Дийн тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч П.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт П Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч П.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Дээс 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА