| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0135/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/246 |
| Огноо | 2023-10-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/246
2023/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.П, Ц.Б
Шүүгдэгч: А.Б, Д.Б, Ц.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Аын Б, М овогт Дын Б, М овогт Цын А нарт холбогдох 2312.................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ............ аймгийн ............ сумын ............ багийн ............... гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан М овогт Аын Б /РД:................./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............ аймгийн ............ сумын .............. багийн Төгс гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан М овогт Дын Б /РД:..................../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. аймгийн .............. сумын ................ багийн .................. гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Цын А /РД:.............../
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б, Д.Б нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шөнө Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Эрээн гэх газраас иргэн Д.Аийн олон тооны малыг буюу 6 тооны сарлагийн үнээг машин механизм ашиглан хулгайлж 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.А, Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэн олон тооны малыг машин механизм ашиглаж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Зүүн ам гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 30-наас 31 -нд шилжих шөнө хохирогч Р.Дын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 5 тооны сарлагийн үхэр хулгайлж түүнд 5.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Баруун ам гэх газарт байсан Ц.Агийн олон буюу 2 тооны сарлагийн бярууг хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312.................... дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Аийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үхрээ бүртгээд 10 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 17-ны өдөр 4 тооны сарлагийн үхэр нь үхэр сүрэгтээ нийлчихсэн байсан. Тэгээд би үлдсэн 6 тооны үхрийг байх боломжтой бүх газраар хайгаад сураг гаргаагүй. Тэгээд Булган сумын цагдаагийн хэсэг дээр ирэхэд миний олохгүй байсан 6 тооны үхрийн шир болон толгойнууд байсан. Би Булган сумын Тамир багийн Их тээл, Жаргалант, Сайрын таг, Тамир багийн ойролцоо хайсан боловч сураг гараагүй. Догол имтэй, эвэртээ хөх хадагтай цагаан үнээ, зүүн чих нь араасаа догол имтэй шийр цагаан сартай халтар үнээ, баруун чих нь онь имтэй сүүлэндээ ногоон даавуутай хар үнээ, баруун чихэндээ шар өнгийн даавуутай, зүүн чих нь догол имтэй халтар үнээ, зүүн чих нь догол имтэй хар үнээ, зүүн чихэндээ догол имтэй хөх халзан үнээ зэрэг нийт 6 тооны сувай сарлагийн үнээнүүд байсан. Би нэг үхрээ 1.300.000 төгрөгөөр нийтэд нь 7.800.000 төгрөгөөр үнэлж байна. Би танина. Би А.Б, Д.Б гэх хүмүүстэй нэг нутгийн хүмүүс байгаа юм. Манай үхэр сүрэг Б, Б нарын үхэртэй нийлдэггүй бөгөөд хоорондоо Тамирын голоор зааглагддаг болохоор нийлдэггүй юм. Манай үхэр Тамирын голын ар руу гардаггүй юм. Нэг нутагт ойролцоо нутагладаг хүмүүс бие биеийнхээ үхрийг багцаа мэдэж таньж байдаг. Тийм болохоор таних байх. Манайх Быхтай 4 километр орчим, Бынхтай 6 орчим километр зайтай нутагладаг. Харин одоо Бын Тамирын голын ард Давхар эрэг гэх газарт оторт байгаа тул 2 километр орчим зайтай нутаглаж байгаа. Би гомдолтой байна. Би хулгайд алдсан 6 тооны үхрийнхээ хохирлыг барагдуулан авмаар байна. Мөн үхэр хайхад гарсан зардлыг барагдуулж авна...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Огийн мэдүүлсэн: ...Би Баянхонгор аймгийн төвд “Б” махны зах дээр лангуу түрээсэлж ажиллаад 10 гаруй жил болж байна. Би зах зээлд худалдан борлуулдаг махаа махны ченж нараас худалдан авдаг. Заримдаа малчидтай үнэ тохироод худалдан авч борлуулдаг. Би ихэвчлэн хонь, ямаа, үхрийн мах худалдан авч зах зээлд борлуулдаг. Би 2023 он гарснаар иргэдээс ганц хоёр хонь, ямаа худалдан авсан. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Б” махны зах дээр махны ченж Ж гэдэг хүнээс сарлагийн 3 бүтэн 1 өрөөл мах шагийн үнээр худалдан авсан. Ж ах надад сарлагийн 3 бүтэн, 1 өрөөл мах зарахдаа мал махны гарал үүслийн бичиг үзүүлээгүй. Өмнө нь би Ж ахаас мах худалдан авч байхад мал махны гарал үүслийн бичиг үзүүлдэг байсан. Өчигдөр надад мал махны гарал үүслийн бичиг үзүүлээгүй. Би гарал үүслийн бичгийг үзэх гэж асуугаагүй. Урьд өмнө нь мах авахад мал махны бичгийг үзүүлдэг байсан учраас анзаараагүй. 425 кг сарлагийн үхрийн махыг 1 килограммыг 8600 төгрөгөөр бодож худалдан авсан бөгөөд нийт 3.655.000 төгрөг болж байсан. Би худалдан авсан махны хоёр хаа, хоёр өвчүү, нэг сээр хүзүү зэргийн махыг шулж аваад ясыг нь хаясан байгаа. Би Ж ахаас шагаар мах худалдан авсан учир махны мөнгийг худалдан авсан махаа зарж борлуулсны дараа мөнгийг нь өгдөг учраас махны өгөөгүй байгаа. Би Ж ахын гар дээрээс сарлагийн 3 бүтэн, 1 өрөөл махыг худалдан авсан юм. Тухайн махыг би хулгайн үхрийн мах гэдгийг мэдээгүй. Би Жаас авсан сарлагийн махаа зарж борлуулаагүй. Миний машин дээр ачаатай байгаа. Би өчигдөр Ж ахаас худалдан авсан сарлагийн зарах гээд шулж байхад манай аймгийн цагдаагийн газрын М гэх хүн над руу утсаар залгаад та Жаас худалдан авсан үхрийнхээ махыг зарж болохгүй шүү, шалгана гэж хэлсэн учир би махыг дахин шулаагүй хэвээр нь байлгаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дын мэдүүлсэн: ...Би Баянхонгор аймгийн төвд “Буянт богд” махны зах дээр нөхөр Ш.Жийн хамтаар мал мах худалдан аваад 15 жил болж байна . Манайх 5 хошуу мал болон махыг худалдан авч жижиглэнгээр мах зардаг хүмүүст зарж, иргэдэд бас зардаг. Манайх 2023 он гарснаар иргэдээс тэмээ, үхэр худалдан авсан. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Бгаас сарлагийн үхрийн 6 тооны бүтэн мах худалдан авсан. Д.Б 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 09 цаг 40 минутын үед над руу ........ гэсэн утсаар залгаад үхрийн мах өгөх гэсэн юм, үхрийн мах хэдээр орж байгаа гэхээр нь би ........... төгрөгийн хооронд байгаа, дээд тал нь 8000 төгрөгөөр орж байгаа гэж хэлэхэд 4, 5 үхэртэй явж байна өгье гэхээр нь би авъя гэж хэлсэн. Өдрийн 12 цаг өнгөрч байхад манай гэр хорооллын хашааны гадаа Л.Б өөрийнхөө Ланд-80 маркийн ногоон өнгийн машин дотор ганцаараа мах ачсан, цагаан өнгийн тэвштэй машин дотор танихгүй хоёр залуу сууж байсан. Тэгээд би махыг буулгуулаад килограммлаад өөрийнхөө “Портер” маркийн машин дээр ачсан. Д.Б 6 тооны сарлагийн үхрийн мах өгсөн. Мал махны гарал үүслийн бичиг байхгүй байсан. Д.Б өмнө манайд малын мах өгөхдөө мал махны гарал үүслийн бичигтэй өгдөг байсан учраас үхрийн махыг килограммлаж авахаасаа өмнө гарал үүслийн бичгийг асуугаагүй шууд авсан юм. Би махыг нь худалдан авсны дараа мал махны гарал үүслийн бичгийг авъя гэж Д.Бгаас асуухад бичиг байхгүй байгаа, одоо аваад өгнө, та регистрийн дугаараа өгчих гэхээр нь би өөрийнхөө регистрийн дугаарыг Д.Бгийн 93270702 гэсэн дугаарын утас руу мессежээр явуулсан. Д.Б надад махаа өгчихөөд мал махны гарал үүслийн бичиг авчирч өгнө гэж хэлээд миний регистрийн дугаарыг авч явсан боловч гарал үүслийн бичиг авчирч өгөөгүй. Би 659 килограмм үхрийн махыг 1 килограммыг нь 7500 төгрөгөөр бодож нийт 4.942.500 төгрөгөөр, 6 үхрийг ширийг 7000 төгрөгөөр бодож 42000 төгрөгөөр худалдан авсан юм. Би Д.Бд үхрийн махны мөнгийг өөрийнхөө ............... тоот хаан банкны данснаас Д.Бгийн ............. гэсэн тоот хаан банкны данс руу эхлээд 4.650.000 төгрөг, дараа нь 334.500 төгрөг шилжүүлж мах ширний тооцоо дууссан. Манайх Д.Бгаас худалдан авсан үхрийн махны 425 килограммыг жижиглэнгээр лангуун дээр мах зардаг Б.О гэх залууд 1 килограммыг 8500 төгрөгөөр бодож зарсан. Мөнгийг нь аваагүй байгаа. Манайх мах худалдан аваад лангуун дотор мах зардаг хүмүүстэй махаа зараад тухайн хүмүүс махыг зарж дууссаны дараа тооцоогоо хийдэг юм. Үлдсэн 234 килограмм махыг би өөрөө шулж иргэдэд зарж дуусгасан. Манайх арьс шир авдаг ченж Б гэх хүнд манай хашаанд 6 сарлагийн үхрийн шир байгаа, очоод аваарай гэж хэлэхэд Б манай хашаанаас 6 үхрийн ширийг авсан байсан. Манай хүү бид хоёр, мах өгч байгаа Д.Б, мах ачиж ирсэн танихгүй хоёр залуу нар л байсан. Нөхөр гадуур ажилтай явж байсан. Би өмнө нь Д.Бгаас мах худалдан авдаг байсан. 01 дүгээр сарын 10-ны өдөр авсан 6 тооны сарлагийн үхрийн махыг хулгайн мах гэдгийг мэдээгүй. Өмнө нь Д.Б надад мал, мах өгөхдөө дандаа гарал үүслийн бичигтэй өгдөг байсан учраас Д.Бг 6 үхрийнхээ гарал үүслийн бичгийг авчраад өгнө гэж итгээд худалдан авсан махыг зарж борлуулсан юм. Д.Б үхрийн мах өгөх гэсэн хэлээд өгсөн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Манайх өмнө нь иргэдээс мал мах худалдан авахдаа гарал үүслийн бичиггүй мах худалдан авч байгаагүй. Би Д.Бгаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ...Би өөрийн сүргээс мал мах худалдан борлуулаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Булган суманд байдаг хадам дүү Д.Б нэг танихгүй залуутай цагаан өнгийн тэвштэй машинтай мах ачсан манайд ирээд Баянхонгор орж мараа ачих гэж байгаа, хэдэн үхрийн махтай явна, үхрийн мах авч байгаа хүн байна уу, та асуугаад өгөөч гэхээр нь би эгчид нь мах өгдөг таньдаг хүн байгаа асуугаад өгье гэж хэлээд 09 цаг өнгөрч байх үед М.Д гэдэг мах авдаг хүн рүү утсаар залгаж үхрийн мах авах уу, ханш ямар үнэтэй байна гэж асуухад 7000-8000 төгрөгийн үнэтэй байгаа гэж хэлсэн. Тэгээд би аймгийн төв рүү орох ажилтай байсан учир Д.Б, А.Б нартай хамт аймгийн төв рүү тусдаа өөрийнхөө машинтай явах замдаа М.Д руу залгаад хаана байгааг нь асуухад би гэртээ байна, манай гадаа хүрээд ир гэхээр нь би Д.Бт та хоёр махаа өөрсдөө очоод өгчих гэхэд бид хоёр Баянхонгорт газар мэдэхгүй, та гэрийг нь заагаад өгөөч гэхээр нь би машинтайгаа М.Дын хашааны гадаа очоод байж байхад М.Д таксигаар ирээд махыг буулгаж клограммлаад махыг аваад ямар данс руу мөнгийг нь хийх үү Б гэхээр нь би миний данс руу хийчих, би банкнаас аваад өгье, мөнгө нь хэд болж байна гэж асуухад 4.980.000 төгрөг болж байна гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийнхөө дансыг М.Бд өгсөн. Би хэдэн үхрийн мах, хэдэн килограмм мах байгаа эсэхийг асуугаагүй учир мэдэхгүй байна. А.Б, Д.Б нарын М.Дт зарсан үхрийн маханд гарал үүслийн бичиг байхгүй байсан. М.Д надад энэ чинь гарал үүсэл байхгүй юм байна ш дээ, гарал үүслийн бичиг аваад ир гэхээр нь за би энэ хоёрт хэлээд гарал үүслийн бичиг хийлгээд өгье, чи регистрийн дугаараа явуулчих гэж хэлээд явсан. М.Д регистрийн дугаараа над руу явуулсан байхаар нь Д.Бт М.Дын регистрийн дугаарыг хэлж өгсөн. Би Д.Б руу залгаад гарал үүслийн бичгээ өгсөн эсэхийг асуух гээд залгахад утас нь холбогдохгүй байсан. А.Бы утасны дугаарыг мэдэхгүй байсан. Би төрийн банкаар 3.000.000 төгрөгийг А.Бы данс руу шилжүүлэг хийлгээд банкнаас гараад 900.000 төгрөгийг бэлнээр А.Бд өгсөн. Үлдсэн 1.080.000 төгрөгийг А.Бы данс руу хаан банкны өөрийнхөө ................. тоот данснаас шилжүүлсэн. Би Д.Б, А.Б нарыг махаа зарж байхад оролцоогүй, хашааны үүдэнд машин дотроо утсаар яриад машинаас гараад хашаа руу ороход махаа килограммлаад өөр “Портер” дээр ачаад арьс, ширийг нь машинаас буулгаад бөөгнүүлээд байж байсан. Тэрнээс биш би махыг хэдэн килограмм болж байгаа болохыг хараагүй. Д.Б, А.Б нар надад тэрний энэний гэж юм яриагүй. Би хэнийх нь үхрийн мах болохыг асуугаагүй. Би мах зарж байсан эсэхийг мэдэхгүй байна. Надад махтай ирлээ, мах зарна гэж өмнө нь Д.Б ярьж байгаагүй. М.Д надад үхрийн махны тоо болон килограммыг хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Эын мэдүүлсэн: ...Манайх 2022 оны 08 дугаар сарын 27-ноос 2022 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газраас 3 тооны нас гүйцсэн сарлагийн эр үхрүүд хулгайд алдаад хайгаад олоогүй. Тэгээд би нөхөр Цын хамт 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн хэсэг дээр ирэхэд 8 сард алдсан үхрүүдийн нэгийнх толгой шир байсан. Том эвэртэй сүүл цагаан хар тарлан сарлагийн эр үхэр, мухар бор сарлагийн эр үхэр, сүүл цагаан сартай халтар үхэр. Тухайн үхүүд нь бүгд буруу чинь онь, зөв чих нь араасаа догол имтэй үхрүүд байсан. Би танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Манайх Б, Б нарынхтай Тамирын голын хойно, урд, нэлээд хол зайтай нутагладаг. Манай мал Б, Б нарынхтай миний мэдэхээр хэзээ ч нийлж байгаагүй учир Тамирын голоор зааглагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг хх-ийн 133-134 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Бы мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг хх-ийн 141-142 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-50, 68-69, 70-71 хуу/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 44-46 хуу/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 61-63 хуу/
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 148-149 хуу/
Малын “А” дансны хуулбар /хх-ийн 150-151 хуу/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 153 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 154, 157 хуу/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 155, 158 хуу/
Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 156 хуу/
Архангай аймгийн Татварын хэлтсийн албан бичиг, татвар төлсөн мэдээлэл /хх-ийн 160-161, 162-163 хуу/
Авто тээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 165-166, 168-169 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170, 172 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 209-210 хуу/
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 217 хуу/ зэрэг нотлох баримтуудыг,
Мөрдөн байцаалтын шатанд 2312.................. дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Дийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэрт байрлах Зүүний ам гэх газарт нутагладаг малчин айл байгаа юм. Би одоо өөрийн эхнэр болон хоёр хүүхдийн хамт амьдардаг. 50 тооны сарлагийн үхэр, 30 тооны адуу, хонь, ямаа нийлсэн 150 гаруй мал малладаг. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэрийнхээ ойролцоо өөрийн үхрээ бүртгээд тоо ёсоороо байхаар нь бэлчээрт орхисон. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 06:00 орчимд үхэр байсан бэлчээр дээрээ очоод тоо ёсоор нь бүртгэхэд манай үхрээс нийт таван тооны үхэр дутсан байсан. Эдгээр үхрүүдийг зүс болон им, тэмдгээр нь хэлбэл хар бөөртэй цагаан зүсмийн нас нийлсэн сарлагийн шар үхэр, зүүн талын чих ардаасаа догол имтэй, баруун талын чих урдаасаа ухмал имтэй, хар зүсмийн нас нийлсэн сарлагийн шар үхэр, баруун талын чих нь шар даавуутай, бор халзан зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээ, баруун талын чих нь ардаасаа ухмал имтэй, сартай бор зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээ, баруун талын чих нь ардаасаа ухмал имтэй, сартай бор зүсмийн шүдлэн насний эр сарлагийн үхэр дутуу байсан, зүүн талын чих ардаасаа догол имтэй, баруун талын чих урдаасаа ухмал имтэй байсан. Манайхаас алга болсон эдгээр үхрүүд нь өөрийн үхэр сүргээсээ салдаггүй, ойр хавийн бэлчээрээс хол явж бэлчдэггүй, байнга нэг газартаа байдаг учраас алга болохоор нь хулгай хийсэн байна гэж би бодсон. Гэтэл над руу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн газраас залгаа ийм зүстэй үхрүүд хулгайд алдагдсан байна, та ийм зүсний үхэр мал алдсан уу гэхэд нь би мэдээд ирсэн. Манай нутагладаг Зүүний ам гэх газар аймгийн төвөөс 95-100 км орчим зайтай байдаг. Хар бөөртэй цагаан зүсмийн нас нийлсэн сарлагийн шар үхрээ 2.000.000 төгрөгөөр, хар зүсмийн нас нийлсэн сарлагийн шар үхрээ 2.000.000 төгрөгөөр, бор халзан зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээгээ 1.800.000 төгрөгөөр, сартай бор зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээгээ 1.800.000 төгрөгөөр, сартай бор зүсмийн шүдлэн насний сарлагийн эр үхрээ 1.500.000 төгрөгөөр тус тус үнэлээд нийт 9.100.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн алдсан үхрүүдийн хохирол гомдлыг барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Нын мэдүүлсэн: ...2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн үед .......... дугаарын утаснаас 2 үхрийн мах өгөх гэсэн юм гэж ярьсан. Тэгээд 30 орчим минутын дараа би тухайн 2 үхрийн махаа Бор толгойгоос очиж авсан. Намайг очиход бор өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, миний урьд өмнө нь таньдаг хүмүүс байсан. Би улсын дугаарыг нь анзаараагүй. Би өмнө нь тухайн хүмүүсээс мах худалдаж авч байгаагүй. Өчигдөр анх удаа худалдаж авсан. Би нэг үхрийг нь 95 кг, нэгийг 105 кг байсныг 1 клограммыг нь 7.000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Тэгээд би тухайн махаа Эрдэнэбулган сумын Бор толгойд байрлах махны хөргүүрийн газарт аваачиж хийсэн. Би махыг нь худалдаж аваад төлбөр мөнгийг нь өгөөгүй байгаа. Махны кодоо өгч байж аваарай гээд өгөөгүй. Ямар нэгзүйл яриагүй. 2 үхрийн мах гарсан, жин бага гарч байна л гэж хэлсэн. Одоо байгаа. Би зарж үрэгдүүлээгүй байгаа. Миний танихаар Б байсан. Би Быг зүс мэдэх төдий танина...гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Зын мэдүүлсэн: ...Би малдаа явах үедээ яваад гэртээ байх үедээ байсан. Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр малдаа яваад орой 20 цагийн үед ирэхэд Б, А нар байхгүй байсан. Тэгээд өглөө сэрэхэд ирчихсэн байсан. Манай хот мал мах нядлаагүй. Би мэдэхгүй байна. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өглөө намайг малд явчихаад ирэхэд миний Приус маркийн автомашин байхгүй байсан. Тэгээд Б, А нар уначихсан аймаг руу орж мах зарчихаад ирлээ гээд ирсэн. Би дахин малдаа явчихаад ирэхэд Б, А нар нь байхгүй байсан. Аийн “Бонго, Пронтер” маркийн автомашин байхгүй байсан. Т эгээд орой нь манайд цагдаа нар ирээд би Б, А нарыг хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Би мэдэхгүй байна. Би мэдэхгүй байна. Би өдрийн цагаар байнга малаа хардаг болохоор ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Намайг гэртээ байх үед ирээгүй. Би мэдэхгүй байна. Намайг байхгүй байх үед явсан байсан. Би мэдэхгүй байна. Тухайн хүмүүс нь ажилсаг, бусадтай зөв харьцдаг, нутаг усандаа нэр хүнд сайтай хүмүүс байгаа юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 72-74 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой хамаатны хүн болох Аийн хамт түүний эзэмшлийн “Пронтер” маркийн 01-57 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу Архангай аймгийн Булган сумаас өдрийн 15 цагийн үед хөдөлсөн. Хануй баг уруудаад явж байхад замын хажууд байсан нилээн олон тооны үхэр бэлчээрт байсан. Тэгээд бид хоёр бүрэнхий болтол хүлээж 23 цагийн үед талд байсан эзэнгүй малын хашаанд хашаад 5 тооны үхэр барьж аваад бүгдийг нь нугасалж нядлаад машин дээрээ ачаад шөнийн 03 цагт Хануйгаас Архангай аймаг руу хөдлөөд өглөөний 07 цагт Архангай аймагт ирээд 2 үхрээ Н гэх махны ченжид 1.400.000 төгрөгт зарсан. Үлдсэн 3 үхрээ гэртээ аваачиж байлгаж байгаад өдөр 16 цагийн үед Архангай аймаг руу орж ирж байгаад Халзангийн даваан дээр цагдаад баригдсан. Надад мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Бусдын малыг хулгай хийсэн нь миний буруу. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагаан болон хар зүсмийн эр үхэр 2 ширхэг, бор шүдлэн эр үхэр 1 ширхэг, хар зүсмийн болон бор зүсмийн үнэ 3 ширхэг, нийт 5 тооны үхэр хулгай хийж, нядалсан. Би анх үхэр хулгай хийх санааг гаргаж Аийн хамт явсан. Пронтер маркийн 01-57 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Аийн нэр дээр байдаг Аийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би хохирогчтой уулзсан. Хохирол төлбөр одоогоор төлөөгүй байгаа. Малыг малаар нь өгөх бодолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 99-101 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Аийн мэдүүлсэн: ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би өөрийн гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирол, төлбөрийг барагдуулна...гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Агийн мэдүүлсэн: ...Манай багийн болон саахалт айлын хүмүүс малын эрэлд явж байгаад Архангай аймгийн Булган сумын нутаг руу явж айлуудын малыг 2023 оны 05 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, шүүж үзсэн байсан, тэгээд им, тэмдгээрээ манайхтай адилхан 2 тооны бяруу байна гэсэн сураг гарсан. Мөн Цагдаагийн байгууллагаас дуудсан. Тэгээд манай нөхөр, хүү бид нар Булган сумын Тамир багийн нутаг Төгс гэх газарт очиж үзэхэд Б гэх айлын үхэр сүрэг дотор манай им тэмдэгтэй 2 тооны сарлагын бяруу /баруун чих нь тайрсан, зүүн чих нь хойноос ухам имтэй, сүүлэндээ ногоон өнгийн будагтай сартай хар халтар, халзан тарлан зүстэй/ дүрээрээ мөн байсан. Бүр хөөврийг нь самначихсан байсан. Би өнгөрсөн жил тугал байхад нь сааж байсан болохоор сайн таньсан юм. Тухайн 2 бяруугаа буцааж аваад өөрийн үхэр сүргээ бүртгэж үзэхэд 11 тооны бяруу, 16 тооны үхэр дутуу байсан. Үүнээс 4 тооны үхрийг Цахир сумаас олсон Тариат сумын цагдаагийн тасаг дээр шалгуулж байгаа. Манайх 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 400 гаруй сарлагын үхэр тоолуулсан юм. Малын А дансаа харахгүй бол яг хэд гэдгийг нь санахгүй байна. Манай нөхөр 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явах үедээ бяруугаа тоолж үзэхэд 89 тооны бяруу байсан. Харин том үхрээ 2023 оны 03 дугаар сард тоолж үзэхэд 16-17 тооны үхэр дутаж байсан. Харин бяруугаа 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тоолж үзэхэд 76 тооны бяруу байсан бөгөөд нэмээд Булган сумаас авч ирсэн 2 бяруугаа нэмээд 78 тооны бяруу болсон. Манай үхэр сүргийг манай нөхөр өөрөө явж хариулдаг. Өөр хүн хариулдаггүй. Манай туслах малчин бог малаа хариулдаг юм. Бод малыг хоньчилж хариулах талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай байгаа газар Эрдэнэмандал сум тал руугаа байдаг. Эрдэнэмандал сум манайхаас 45 км байдаг, харин манай гэрээс Аймгийн төв хүртэл 110 км байдаг, аймгийн төвөөс Тамир багийн Төгс гэх газарт хүртэл 20 гаруй км явсан байх. Тус бүр 350.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн олоогүй байгаа 11 тооны бяруугаа ч мөн адил үнээр үнэлнэ. Өмнө нь 2023 оны 03 дугаар cap, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тоолох үед нөхөр бид хоёр байсан. Сүүлд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тоолох үед манай багийн буюу саахалт айлуудын хүмүүс үхрээ манай үхрээс ялгаж байсан юм. Манай ойролцоо айлуудын үхэр бэлчээр нэг учраас хамт бэлчдэг юм. Тухайн үед тоолсон гар тэмдэглэл манай гэрт байгаа. Нөхөр бид хоёр малаа тоолох бүртээ тэмдэглэж бичдэг юм. Яг содон шинж тэмдэг гэх зүйлийг нь би яг үнэндээ санахгүй байна. Учир нь зуны цагт тоотой хэдэн үнээ авч үлдээд бусдыг нь хөдөө бэлчээрээр зэрлэг шахуу байлгадаг юм. Харин сүүлд олсдон хоёр бяруу сааж байсан болохоор сайн таниад байгаа юм. Харин им нь тэмдэг нь бол баруун чих тайрсан, зүүн чих хойноосоо ухам, сүүлэндээ ногоон өнгийн будагтай одоо бараг арилаад сайхан харахгүй бол мэдэгдэхгүй болсон байна лээ...гэх мэдүүлэг /1хх-ийн 141-143 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Нын мэдүүлсэн: ...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өглөө Б, А хоёр Булган сумын Тамир багийн Төгс гэх газраас илүү гэрээ ачиж Булган сумын төв рүү зөөсөн. 17 цагийн үед А, Б хоёр ирсэн. Удалгүй Аийн “Бонго Пронтер” маркийн 01-57 АРА улсын дугаартай автомашинаар Архангай аймгийн төв рүү А, Б хоёр хүнс цуглуулахаар яваад шөнийн 03 цагийн үед бараг зэрэг архи согтууруулах ундаа үнэртсэн хүнсний зүйл цуглуулан Аийн хамт ирсэн. Өглөө 09 цагийн орчимд дахин аймгийн төв рүү явна гээд Аийн хамт 01-57 АРА улсын дугаартай автомашинаар яваад 13 цагийн үед буцаж ирээд удалгүй дахин Архангай аймгийн төв рүү А, Б хоёр 01-57 АРА автомашинаар яваад удалгүй над руу залгаад үхрийн махтай явж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Намайг юун үхрийн мах вэ гэж асуухад 3 тооны үхрийн махтай явж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн. Манайх сүүлийн үед үхэр мал нядлаагүй. Тэр юун үхрийн мах болохыг би мэдэхгүй байна. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой манайд ирээд Б, А нарын хамт гэрээс гарахад би хаачих гэж байгаа юм гэж асуухад Б аймаг руу явлаа гээд Б гэр рүүгээ явлаа гээд явцгаасан. Б тухайн үед мотоцикльтой явж байсан. Би Б, Б, А нарыг хоорондоо яриатай байсан юм байлгүй гэж бодсон бөгөөд Б надад ярьж байсан үгээ булзайруулаад байсан. Б намайг загнаад чамд ямар хамаатай юм гээд тэр гурав гараад явсан. Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймаг руу яваад 4 хоноод ирэхэд манай үхэрт миний танихгүй 2 тооны бяруу үхэр байхаар нь Баас асуухад манай бяруу байгаа юм, би хүнээс авсан гэж хэлж байсан. Уг хоёр бяруу нь сүүлнийхээ уг хэсэгт ногоон будагтай, сартай халтар, тарлан зүсмийн 2 бяруу байсан. Б, Б, А нарыг надад худлаа хэлээд хулгай хийгээд байгааг би мэдсэн. 01 сард Бтай хулгай хийгээд А, Б нарын хамт нядалсан. Түүнээс хойш эдгээр хүмүүс хэд хэдэн удаа явцгаасан. Би хулгай хийж байгааг нь мэдэж байсан. Асуухаар чамд хамаагүй гээд загнаад байдаг юм. Сүүлд 5 дугаар сарын 30-ны өдөр яваад 31-ний шөнө ирээд унтаж байгаад өглөө тал махаа аймагт зарж ирчихээд буцаад тал махаа зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. Б уруу татаж хулгай хийгээд байна. Өвөл хонио харж байгаа хүнийг авч яваад хулгай хийлгэсэн. Сая бас 05 дугаар сарын 30-нд Б ирээд аваад явсан. Одоо хулгайн хэрэгт холбогдсон байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 151-156 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Зын мэдүүлсэн: ...Б ахын үхэр сүрэг буруу чих нь тайрсан, зөв тал нь араасаа ухам имтэй үхрүүд байгаа. 2023 оны 05 дугаар сарын 10-ны үед байх, би сайн санахгүй байна, би нэг өдөр малдаа явж байхад хоёр тооны танихгүй бяруу үхэрт байхаар нь Б ахаас асуухад миний бяруу байгаа юм би хүнээс авсан юм гэж хэлж байсан. Би хэзээ авчирсныг нь мэдэхгүй байна. Би сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 1 чих нь тайрсан байсан. Нөгөө чихийг нь санахгүй байна. Надад тэр талаар хэлээгүй. Би мэдэхгүй байна. Надад тийм зүйл ярьж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 173-174 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Шын мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өөрийн аавынд байж байтал манай хадам ээж Ц.А над руу утсаар ярьж манай үхэр Архангай аймгийн Булган сумын нутагт байна, хамт яваад үзээд өг, надад явах машин алга гэсэн. Ингээд би өөрийн эхнэр Буянхишигийн хамт хадам ээж дээр очиход манай хадам ээжтэй хадам аав хамт байсан бөгөөд хадам аав, ээжийг аваад Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутагт нэг айлд очсон бөгөөд бид нарыг очиход Булган сумын хэсгийн төлөөлөгч ирчихсэн байсан. Тэр айлын малын хашаанд нэлээд олон үхэр хашчихсан байсан. Булган сумын хэсгийн төлөөлөгч манай хадам аавд хандаж энэ үхэр дотор танай үхэр байна уу гэж асуухад манай хадам аав Б.Б тухайн үхэр дотроос хар тарлан зүсмийн, сартай хар зүсмийн хээлүүрээр нь цагаан үстэй 2 ширхэг сарлагийн бярууг энэ манай бяруу байна гэж заагаад би барьж авсан. Тухайн хоёр бяруу нь баруун чих нь угаар нь тайрсан, зүүн чих нь араасаа ухам имтэй, сүүлийг нь тайрсан, сүүл дээрээ ногоон будагтай байсан. Би ч гэсэн тухайн хоёр бярууг хараад таньсан. Учир нь би тухайн имнэж байсан. Мөн хөдөө очих болгондоо хадам аавынхаа үхэр, хонийг хардаг. Намайг очихоор үхэр хонио хяргах, хөөвөрлөх, засах, имнэх зэрэг ажлуудаа хийдэг учир би хадам аавын малын им, тамга зэргийг мэднэ. Мөн бод малыг нь зүсэлж мэднэ. Манай хадам аавынх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Барууны ам гэх газарт нутагладаг. Манай хадам аавынх болон үхэр очиж үзсэн айл хоёрын хооронд 120 гаруй км зайтай байх. Манай хадам аавынх аймгийн төвөөс 100 км зайд байдаг юм. Манай хадам аав 2023 оны 05 дугаар сарын 20-ны үеэр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, Улаанбаатар хотод өөхөн эдийн хавдрын хагалгаанд орохоор ирэхдээ арав гаруй тооны үхэр дутаад олдохгүй байна гэж ярьж байсан. Яг ямар зүсмийн, ямар насны үхэр болох талаар би хадам аавтай дэлгэрэнгүй яриагүй. Манай хадам аавын үхэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Барууны ам болон ойролцоох уулаар бэлчээрлэдэг салж бэлчээрлэх асуудал байдаггүй. Зуны улиралд саах үнээгээ салгаж авдаг, бусдаар бол салж бэлчээрлээд байдаггүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Бын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би бусдын 2 тооны бярууг хулгай хийж өөрийнхөө үхэрт нийлүүлээгүй. Самуурч яваад манай үхэрт нийлсэн байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 203-204 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-07 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 08-10 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35-37 хуу/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 49-50 хуу/
2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 90 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 80 хуу/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 116-117 хуу/
2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 92 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 123-125 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 36 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 131-132 хуу/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 144-149 хуу/
Мал, амьтанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 163-166 хуу/
“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн АЦ-23-107 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 183-187 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 190-193 хуу/
Схем зураг /1хх-ийн 194 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 02 хуу/
Ц.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 226, 227, 230, 231 хуу/
Хохирогч Р.Дийн хүсэлт
Утсаар ярьсан тэмдэглэл
Шүүх хуралдаанд шинээр өгсөн багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас, хохирол төлсөн баримт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шөнө Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Эрээн гэх газраас иргэн Д.Аийн олон тооны мал буюу 6 тооны сарлагийн үнээ хулгайд алдагдаж түүнд 7.500.000 төгрөгийн хохирол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Зүүн ам гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч Р.Дийн эзэмшлийн олон тооны буюу 5 тооны сарлагийн үхэр хулгайд алдагдаж түүнд 5.350.000 төгрөгийн хохирол, 2023 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Баруун ам гэх газарт байсан Ц.Агийн олон буюу 2 тооны сарлагийн бяруу хулгайд алдагдаж түүнд 900.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шөнө Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Эрээн гэх газраас иргэн Д.Аийн олон тооны малыг буюу 6 тооны сарлагийн үнээг машин механизм ашиглан хулгайлж 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Аийн мэдүүлсэн “Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үхрээ бүртгээд 10 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 17-ны өдөр 4 тооны сарлагийн үхэр нь үхэр сүрэгтээ нийлчихсэн байсан. Тэгээд би үлдсэн 6 тооны үхрийг байх боломжтой бүх газраар хайгаад сураг гаргаагүй. Тэгээд Булган сумын цагдаагийн хэсэг дээр ирэхэд миний олохгүй байсан 6 тооны үхрийн шир болон толгойнууд байсан. Би хулгайд алдсан 6 тооны үхрийнхээ хохирлыг барагдуулан авмаар байна. Мөн үхэр хайхад гарсан зардлыг барагдуулж авна” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/,
гэрч Б.Огийн мэдүүлсэн “2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Буянт богд” махны зах дээр махны ченж Ж гэдэг хүнээс сарлагийн 3 бүтэн 1 өрөөл мах шагийн үнээр худалдан авсан. Ж ах надад сарлагийн 3 бүтэн, 1 өрөөл мах зарахдаа мал махны гарал үүслийн бичиг үзүүлээгүй. Өмнө нь би Ж ахаас мах худалдан авч байхад мал махны гарал үүслийн бичиг үзүүлдэг байсан. Өчигдөр надад мал махны гарал үүслийн бичиг үзүүлээгүй. Би гарал үүслийн бичгийг үзэх гэж асуугаагүй. Би Ж ахын гар дээрээс сарлагийн 3 бүтэн, 1 өрөөл махыг худалдан авсан юм. Тухайн махыг би хулгайн үхрийн мах гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,
гэрч М.Дын мэдүүлсэн “2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.Бгаас сарлагийн үхрийн 6 тооны бүтэн мах худалдан авсан. Д.Б 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 09 цаг 40 минутын үед над руу ..................гэсэн утсаар залгаад үхрийн мах өгөх гэсэн юм, үхрийн мах хэдээр орж байгаа гэхээр нь би 7000-8000 төгрөгийн хооронд байгаа, дээд тал нь 8000 төгрөгөөр орж байгаа гэж хэлэхэд 4, 5 үхэртэй явж байна өгье гэхээр нь би авъя гэж хэлсэн. Өдрийн 12 цаг өнгөрч байхад манай гэр хорооллын хашааны гадаа Л.Б өөрийнхөө Ланд-80 маркийн ногоон өнгийн машин дотор ганцаараа мах ачсан, цагаан өнгийн тэвштэй машин дотор танихгүй хоёр залуу сууж байсан. Тэгээд би махыг буулгуулаад килограммлаад өөрийнхөө “Портер” маркийн машин дээр ачсан. Д.Б 6 тооны сарлагийн үхрийн мах өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/,
гэрч Д.Бгийн мэдүүлсэн “2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Булган суманд байдаг хадам дүү Д.Б нэг танихгүй залуутай цагаан өнгийн тэвштэй машинтай мах ачсан манайд ирээд Баянхонгор орж мараа ачих гэж байгаа, хэдэн үхрийн махтай явна, үхрийн мах авч байгаа хүн байна уу, та асуугаад өгөөч гэхээр нь би эгчид нь мах өгдөг таньдаг хүн байгаа асуугаад өгье гэж хэлээд 09 цаг өнгөрч байх үед М.Д гэдэг мах авдаг хүн рүү утсаар залгаж үхрийн мах авах уу, ханш ямар үнэтэй байна гэж асуухад 7000-8000 төгрөгийн үнэтэй байгаа гэж хэлсэн. Тэгээд би аймгийн төв рүү орох ажилтай байсан учир Д.Б, А.Б нартай хамт аймгийн төв рүү тусдаа өөрийнхөө машинтай явах замдаа М.Д руу залгаад хаана байгааг нь асуухад би гэртээ байна, манай гадаа хүрээд ир гэхээр нь би Д.Бт та хоёр махаа өөрсдөө очоод өгчих гэхэд бид хоёр Баянхонгорт газар мэдэхгүй, та гэрийг нь заагаад өгөөч гэхээр нь би машинтайгаа М.Дын хашааны гадаа очоод байж байхад М.Д таксигаар ирээд махыг буулгаж клограммлаад махыг аваад ямар данс руу мөнгийг нь хийх үү Б гэхээр нь би миний данс руу хийчих, би банкнаас аваад өгье, мөнгө нь хэд болж байна гэж асуухад 4.980.000 төгрөг болж байна гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийнхөө дансыг М.Бд өгсөн. Би хэдэн үхрийн мах, хэдэн килограмм мах байгаа эсэхийг асуугаагүй учир мэдэхгүй байна. А.Б, Д.Б нарын М.Дт зарсан үхрийн маханд гарал үүслийн бичиг байхгүй байсан. Би төрийн банкаар 3.000.000 төгрөгийг А.Бы данс руу шилжүүлэг хийлгээд банкнаас гараад 900.000 төгрөгийг бэлнээр А.Бд өгсөн. Үлдсэн 1.080.000 төгрөгийг А.Бы данс руу хаан банкны өөрийнхөө 5242172478 тоот данснаас шилжүүлсэн. Би Д.Б, А.Б нарыг махаа зарж байхад оролцоогүй, хашааны үүдэнд машин дотроо утсаар яриад машинаас гараад хашаа руу ороход махаа килограммлаад өөр “Портер” дээр ачаад арьс, ширийг нь машинаас буулгаад бөөгнүүлээд байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,
гэрч Э.Эын мэдүүлсэн “Манайх 2022 оны 08 дугаар сарын 27-ноос 2022 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газраас 3 тооны нас гүйцсэн сарлагийн эр үхрүүд хулгайд алдаад хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг хх-ийн 133-134/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд А.Бы яллагдагчаар мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг хх-ийн 141-142/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-50, 68-69, 70-71/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 61-63/,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118/ зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Ц.А, Д.Б нь бүлэглэн олон тооны малыг машин механизм ашиглаж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Зүүн ам гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч Р.Дийн эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 5 тооны сарлагийн үхэр хулгайлж түүнд 5.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Р.Дийн мэдүүлсэн “2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэрийнхээ ойролцоо өөрийн үхрээ бүртгээд тоо ёсоороо байхаар нь бэлчээрт орхисон. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 31-нийөдрийн өглөө 06:00 орчимд үхэр байсан бэлчээр дээрээ очоод тоо ёсоор нь бүртгэхэд манай үхрээс нийт таван тооны үхэр дутсан байсан. Эдгээр үхрүүдийг зүс болон им, тэмдгээр нь хэлбэл хар бөөртэй цагаан зүсмийн нас нийлсэн сарлагийн шар үхэр, зүүн талын чих ардаасаа догол имтэй, баруун талын чих урдаасаа ухмал имтэй, хар зүсмийн нас нийлсэн сарлагийн шар үхэр, баруун талын чих нь шар даавуутай, бор халзан зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээ, баруун талын чих нь ардаасаа ухмал имтэй, сартай бор зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээ, баруун талын чих нь ардаасаа ухмал имтэй, сартай бор зүсмийн шүдлэн насний эр сарлагийн үхэр дутуу байсан, зүүн талын чих ардаасаа догол имтэй, баруун талын чих урдаасаа ухмал имтэй байсан. Манайхаас алга болсон эдгээр үхрүүд нь өөрийн үхэр сүргээсээ салдаггүй, ойр хавийн бэлчээрээс хол явж бэлчдэггүй, байнга нэг газартаа байдаг учраас алга болохоор нь хулгай хийсэн байна гэж би бодсон. Гэтэл над руу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн газраас залгаа ийм зүстэй үхрүүд хулгайд алдагдсан байна, та ийм зүсний үхэр мал алдсан уу гэхэд нь би мэдээд ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15/,
гэрч М.Нын мэдүүлсэн “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн үед ................. дугаарын утаснаас 2 үхрийн мах өгөх гэсэн юм гэж ярьсан. Тэгээд 30 орчим минутын дараа би тухайн 2 үхрийн махаа Бор толгойгоос очиж авсан. Намайг очиход бор өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, миний урьд өмнө нь таньдаг хүмүүс байсан. Миний танихаар Б байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29/,
гэрч Д.Зын мэдүүлсэн “Би малдаа явах үедээ яваад гэртээ байх үедээ байсан. Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр малдаа яваад орой 20 цагийн үед ирэхэд Б, А нар байхгүй байсан. Тэгээд өглөө сэрэхэд ирчихсэн байсан. Манай хот мал мах нядлаагүй. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өглөө намайг малд явчихаад ирэхэд миний Приус маркийн автомашин байхгүй байсан. Тэгээд Б, А нар уначихсан аймаг руу орж мах зарчихаад ирлээ гээд ирсэн. Би дахин малдаа явчихаад ирэхэд Б, А нар нь байхгүй байсан. Аийн “Бонго, Пронтер” маркийн автомашин байхгүй байсан. Тэгээд орой нь манайд цагдаа нар ирээд би Б, А нарыг хулгай хийсэн гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-74/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой хамаатны хүн болох Аийн хамт түүний эзэмшлийн “Пронтер” маркийн 01-57 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу Архангай аймгийн Булган сумаас өдрийн 15 цагийн үед хөдөлсөн. Хануй баг уруудаад явж байхад замын хажууд байсан нилээн олон тооны үхэр бэлчээрт байсан. Тэгээд бид хоёр бүрэнхий болтол хүлээж 23 цагийн үед талд байсан эзэнгүй малын хашаанд хашаад 5 тооны үхэр барьж аваад бүгдийг нь нугасалж нядлаад машин дээрээ ачаад шөнийн 03 цагт Хануйгаас Архангай аймаг руу хөдлөөд өглөөний 07 цагт Архангай аймагт ирээд 2 үхрээ Н гэх махны ченжид 1.400.000 төгрөгт зарсан. Үлдсэн 3 үхрээ гэртээ аваачиж байлгаж байгаад өдөр 16 цагийн үед Архангай аймаг руу орж ирж байгаад Халзангийн даваан дээр цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 99-101/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ц.Аийн яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би өөрийн гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирол, төлбөрийг барагдуулна” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112/%,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 02-07/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 08-10/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35-37/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 49-50/
2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 90 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 80/ зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Баруун ам гэх газарт байсан Ц.Агийн олон буюу 2 тооны сарлагийн бярууг хулгайлж, түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Ц.Агийн мэдүүлсэн “Манай багийн болон саахалт айлын хүмүүс малын эрэлд явж байгаад Архангай аймгийн Булган сумын нутаг руу явж айлуудын малыг 2023 оны 05 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, шүүж үзсэн байсан, тэгээд им, тэмдгээрээ манайхтай адилхан 2 тооны бяруу байна гэсэн сураг гарсан. Мөн Цагдаагийн байгууллагаас дуудсан. Тэгээд манай нөхөр, хүү бид нар Булган сумын Тамир багийн нутаг Төгс гэх газарт очиж үзэхэд Б гэх айлын үхэр сүрэг дотор манай им тэмдэгтэй 2 тооны сарлагын бяруу /баруун чих нь тайрсан, зүүн чих нь хойноос ухам имтэй, сүүлэндээ ногоон өнгийн будагтай сартай хар халтар, халзан тарлан зүстэй/ дүрээрээ мөн байсан. Бүр хөөврийг нь самначихсан байсан. Би өнгөрсөн жил тугал байхад нь сааж байсан болохоор сайн таньсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-143/,
гэрч Л.Нын мэдүүлсэн “2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өглөө Б, А хоёр Булган сумын Тамир багийн Төгс гэх газраас илүү гэрээ ачиж Булган сумын төв рүү зөөсөн. 17 цагийн үед А, Б хоёр ирсэн. Удалгүй Аийн “Бонго Пронтер” маркийн 01-57 АРА улсын дугаартай автомашинаар Архангай аймгийн төв рүү А, Б хоёр хүнс цуглуулахаар яваад шөнийн 03 цагийн үед бараг зэрэг архи согтууруулах ундаа үнэртсэн хүнсний зүйл цуглуулан Аийн хамт ирсэн. Өглөө 09 цагийн орчимд дахин аймгийн төв рүү явна гээд Аийн хамт 01-57 АРА улсын дугаартай автомашинаар яваад 13 цагийн үед буцаж ирээд удалгүй дахин Архангай аймгийн төв рүү А, Б хоёр 01-57 АРА автомашинаар яваад удалгүй над руу залгаад үхрийн махтай явж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Намайг юун үхрийн мах вэ гэж асуухад 3 тооны үхрийн махтай явж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн. Манайх сүүлийн үед үхэр мал нядлаагүй. Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймаг руу яваад 4 хоноод ирэхэд манай үхэрт миний танихгүй 2 тооны бяруу үхэр байхаар нь Баас асуухад манай бяруу байгаа юм, би хүнээс авсан гэж хэлж байсан. Уг хоёр бяруу нь сүүлнийхээ уг хэсэгт ногоон будагтай, сартай халтар, тарлан зүсмийн 2 бяруу байсан. Б, Б, А нарыг надад худлаа хэлээд хулгай хийгээд байгааг би мэдсэн. 01 сард Бтай хулгай хийгээд А, Б нарын хамт нядалсан. Түүнээс хойш эдгээр хүмүүс хэд хэдэн удаа явцгаасан. Би хулгай хийж байгааг нь мэдэж байсан. Асуухаар чамд хамаагүй гээд загнаад байдаг юм. Сүүлд 5 дугаар сарын 30-ны өдөр яваад 31-ний шөнө ирээд унтаж байгаад өглөө тал махаа аймагт зарж ирчихээд буцаад тал махаа зарах гэж явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 151-156/,
гэрч Д.Зын мэдүүлсэн “Б ахын үхэр сүрэг буруу чих нь тайрсан, зөв тал нь араасаа ухам имтэй үхрүүд байгаа. 2023 оны 05 дугаар сарын 10-ны үед байх, би сайн санахгүй байна, би нэг өдөр малдаа явж байхад хоёр тооны танихгүй бяруу үхэрт байхаар нь Б ахаас асуухад миний бяруу байгаа юм би хүнээс авсан юм гэж хэлж байсан. Би хэзээ авчирсныг нь мэдэхгүй байна. Би сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 1 чих нь тайрсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 173-174/,
гэрч Г.Шын мэдүүлсэн “Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өөрийн аавынд байж байтал манай хадам ээж Ц.А над руу утсаар ярьж манай үхэр Архангай аймгийн Булган сумын нутагт байна, хамт яваад үзээд өг, надад явах машин алга гэсэн. Ингээд би өөрийн эхнэр Буянхишигийн хамт хадам ээж дээр очиход манай хадам ээжтэй хадам аав хамт байсан бөгөөд хадам аав, ээжийг аваад Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутагт нэг айлд очсон бөгөөд бид нарыг очиход Булган сумын хэсгийн төлөөлөгч ирчихсэн байсан. Тэр айлын малын хашаанд нэлээд олон үхэр хашчихсан байсан. Булган сумын хэсгийн төлөөлөгч манай хадам аавд хандаж энэ үхэр дотор танай үхэр байна уу гэж асуухад манай хадам аав Б.Б тухайн үхэр дотроос хар тарлан зүсмийн, сартай хар зүсмийн хээлүүрээр нь цагаан үстэй 2 ширхэг сарлагийн бярууг энэ манай бяруу байна гэж заагаад би барьж авсан. Тухайн хоёр бяруу нь баруун чих нь угаар нь тайрсан, зүүн чих нь араасаа ухам имтэй, сүүлийг нь тайрсан, сүүл дээрээ ногоон будагтай байсан. Би ч гэсэн тухайн хоёр бярууг хараад таньсан. Учир нь би тухайн имнэж байсан. Мөн хөдөө очих болгондоо хадам аавынхаа үхэр, хонийг хардаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 144-149/,
мал, амьтанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 163-166/,
“Дамно” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн АЦ-23-107 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 183-187/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 190-193/,
Схем зураг /1хх-ийн 194/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нар нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч А.Б, Д.Б нар нь Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Эрээн гэх газраас иргэн Д.Аийн 6 тооны сарлагийн үнээг машин механизм ашиглан бүлэглэж, шүүгдэгч Ц.А, Д.Б нь бүлэглэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Зүүн ам гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч Р.Дын эзэмшлийнх 5 тооны сарлагийн үхрийг машин механизм ашиглаж, шүүгдэгч Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Баруун ам гэх газарт байсан Ц.Агийн олон буюу 2 тооны сарлагийн бярууг тус тус хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсныг журамлан шүүгдэгч Д.Бын үйлдэл тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус хөнгөрүүлэн оногдуулж, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нарт хорих ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ат 7.500.000 төгрөгийн, хохирогч Р.Дд 5.350.000 төгрөгийн, хохирогч Ц.Ад 900.00 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч А.Б, Д.Б, Ц.А нар нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, тэдгээрийн хүсэлт, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байх шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот эд хөрөнгө битүүмжлэх, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 36 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч А.Бы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 64-75 АРХ маркийн улсын дугаартай Ниссан Ванетта маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод, шүүгдэгч Д.Б, Ц.А нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Ц.Аийн эзэмшлийн 13.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 01-57 АРХ маркийн улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин буюу түүний үнийг шүүгдэгч Ц.Аээс гаргуулж улсын орлогод тус тус оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 13 /арван гурав/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б, Ц.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.А, Д.Б, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ