Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2321002150305 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт , ******* дүүргийн 6 дугаар хороо, *******л ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овогт ******* ******* /РД:  /.

Шүүгдэгч ******* нь өөрийн танил урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 105 ширхэг хонины гулууз махыг “ руу хүргэж өгнө” гэж хууран авч, бусдад зарж борлуулан Д.ад 12,075,000 /арван хоёр сая далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулж, залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... гэх хүн надаас “ авах өр, авлагатай юм аа, мөнгөө авч чаддаггүй. Миний дүү мөнгө авахад туслаач” гэж гуйсан. Би тухайн үед хэрүүл шуугиантай юманд оролцмооргүй байна гэж хэлсэн. Надаас гуйгаад байхаар нь тай уулзаад “чамаас 10,000,000 төгрөг авах ёстой юм байна. Чи мөнгийг нь өгөхгүй юм уу” гэж хэрүүл шуугиан болж байж гулууз авахаар болсон. Энэ бол бэлдсэн гулууз биш. Би өөрөө хэрүүл шуугиан болж бараг зодоон болохын наагуур л юм болж 10,000,000 төгрөгт гулууз авахаар болсон. Намайг гулуузыг авахаар очиход 18 кг 500 граммын туранхай гулууз өгсөн. Тухайн махыг тушаахад 7,800,000 төгрөг болсон. Би ахин хэрүүл хийж байж дээрээс нь 15 гулууз нэмж авсан. Тэгээд тухайн гулуузыг Завхандоржийн махны газар болон 10 дугаар ******* бойнд өгөх гээд чадаагүй. ах машинаар явуул гэхэд “энэ туранхай муу гулууз байна. Техник, машины зардал гарна” гэж хэлсэн. Би мөнгийг нь өгөхийн тулд гулуузыг 7,800,000 төгрөгт зарж, өөрөө загас аваад 10,000,000 төгрөгийг нь эргүүлж өгье гэсэн бодолтой байсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Түүнээс биш би бэлдсэн гулуузыг аваад хүргэж өгнө гэсэн асуудал болоогүй...” гэв. 

Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр над руу утсаар яриад "Би 105 ширхэг хонины гулууз бэлтгэчихлээ, яаж явуулах юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед би “Би чам руу унаа олоод явуулна” гэж хэлсэн. Яг тэр үед ******* над руу утсаар яриад “Та ахаа идэшний мах авах уу, би Дорнод аймагт явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******т “Би идшээ авчихсан, харин надад Дорнод аймгаас 105 ширхэг хонины гулууз ачуулж, руу ирүүлэх хэрэгтэй байна, чи уг хонины гулуузыг ачуулаад өгч чадах уу” гэж түүнээс асуусан. Тэр үед ******* "Өө ахаа би хонины гулуузыг чинь гялс ачуулаад өгье, энэ ажлыг чинь би дор нь бүтээгээд өгье, та дүүдээ итгэж болно" гэж хэлсэн. Тухайн үед би *******т “ гэдэг хүнд 105 хонины гулууз байгаа, түүнийг аваад над руу явуулчих” гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 12-ны өдрийн орчим байх ******* над руу утсаар яриад "Би ажлынх нь үүдэнд ирчихлээ, та одоо руу утсаар яриад “бүх махаа надад өг” гээд хэлчих гэж хэлсэн. Ингээд би руу утсаар яриад “манай танил дүү ******* чамаас очиж, хонины гулууз авна, чи бүгдийг нь энэ хүнд ачуулаад руу явуулчих” гэж хэлсэн. надад "За ахаа" гэж ярьсан бөгөөд хэсэг хугацааны дараа дахин над руу утсаар яриад "Ахаа би таны махыг чинь одоо *******т ачуулж байна шүү” гэж хэлсэн. Тухайн орой ******* над руу утсаар яриад "Би махыг чинь хүлээгээд авчихлаа, махнууд чинь жаахан туранхай юм байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би руу утсаар яриад “Чиний өгсөн гулууз чинь туранхай байна гэнэ, 23 кг-даа хүрэхгүй байгаа юм биш үү" гэж хэлсэн. надад "Би юу гэж танд жиндээ хүрэхгүй мах өгдөг юм, жин дээр хиллэж байгаад гулуузыг чинь ачуулсан шүү” гэж хэлсэн. Би тэр үед *******т "Дорнодын хонь өдийд туранхай байна гэж байхгүй дээ, чи юу ч гэсэн наашаа руу ачуулчих" гэж хэлсэн. Түүний маргааш буюу 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд би ******* руу утсаар яриад "За яасан ахын дүү гулуузнуудаа наашаа ачуулсан уу” гэж асуухад ******* надад “Ахаа махыг чинь ачуулах гэсэн унаа олдохгүй байна" гэж хэлсэн. Түүнээс хойш 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим би ******* руу утсаар яриад "Махаа ачуулсан уу, юу болж байна” гэж асуухад “Би од ирчихсэн байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад "Чи чинь тэгээд махаа авчраагүй юм уу, махаа яасан юм" гэж асуухад "Ахаа би таны махыг чинь найдвартай зооринд хадгалуулчихсан байгаа, одоо хэд хоногоос Дорнод аймаг руу буцаж яваад, махаа авчирч өгнө өө” гэж хэлсэн. Би *******т “За ахын дүү чи яг найдвартай ахынхаа махыг авчирч өгнө шүү” гэж хэлсэн. Тэр үед ******* надад "Санаа зоволтгүй ахаа, би ажлыг чинь хамгийн түрүүнд бүтээж өгнө, одоо удахгүй" гэж хэлсэн. Би тэр үед *******т итгэсэн. Ингээд түүнийг хүлээсэн боловч ******* махыг маань авчирч өгөхгүй байсан. Шинэ он гарахын өмнө би Баясах дүү рүүгээ утсаар яриад "Би *******т 105 гулуузаа руу ачуулахаар өгсөн юм, ******* наашаа авчирч чадахгүй юм шиг байна, махыг маань зооринд хадгалуулсан гэж байна, болохгүй бол наана чинь махыг нь заруулахаас наагуур чинь хонины мах ямар ханштай байна” гэж асуусан. Тэр үед Баясах надад “*******т зоорь гэж байхгүй, наадах чинь таныг залилчихаж байгаа юм биш үү, *******ын хашаанд нь ямар ч машин байхгүй байна" гэж хэлсэн. Ингээд би ******* руу утсаар яриад “Чи ахынхаа махыг яасан бэ? чамд ямар ч зоорь байхгүй, хашаанд чинь ч машин тэрэг байхгүй байна гэж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед ******* надад “Өө ахаа би таныг махыг чинь хүнд зарчихсан, би Буйр нуур дээрээс загас аваад явж байна, би авсан загаснуудаа од аваачиж зараад, таныг мөнгийг чинь гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр би “Өө чи тэгээд мах зарсан юм бол надаас асууж, надад хэлдэггүй юм уу, яагаад над руу махны мөнгө шилжүүлээгүй юм” гэж асуухад “Ахаа би загасаа зараад таны мөнгийг чинь өнөө маргаашгүй гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд л би хэрэг бишидсэнийг мэдээд “*******тай муудалцаж, хэрүүл хийлгүй эвтэйхэн байж байгаад түүнээс өөрийнхөө мөнгийг буцааж авъя” гэж бодсон. Тухайн мөчөөс хойш би аль болох *******ыг аргадаж, зөндөө олон удаа түүнээс мөнгөө гуйсан. Гэвч 2023 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл ******* миний махыг болон мах зарсан мөнгийг маань буцааж өгөөгүй юм. 2023 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын үеэр ******* надад “Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас үхрийн мах авах гээд явж байна, танд 5 ширхэг үхрийн мах явуулна” гэж хэлсэн боловч үхрийн махаа хүртэл өгөөгүй. Сүүлдээ бүр ******* цагаандаа гараад “Цагдаадаа өг” гээд утсаар хэрэлдэж эхэлсэн тул би цагдаагийн газарт гомдол гаргасан...” гэжээ. /хх-ийн 79-85/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчимд үлдэгдэл 10,500,000 төгрөгөнд бэлтгэсэн хонины махыг гэрээ байгуулсан талаас нягтлан болон Д. нь утсаар холбогдож “*******т бэлтгэсэн махаа өгөх шаардлагатай байна. Бид мах хэрэгцээтэй болоод ******* гэгчээс үхрийн мах авсан тул үлдэгдэл мөнгийг нь *******т өгөх шаардлагатай байна” гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 15-нд ******* нь манай авто сургуулийн контороос портер маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй ирж нийт 105 гулуузыг дундажлаад 6000 төгрөгөнд бодож авсан...” гэжээ. /хх-ийн 103-105/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрөө Дорнод аймагт мал мах худалдан авч, руу тээвэрлэж, зардаг бизнес хийдэг юм. Би Дорнод аймгийн төвд ******* сумын 1 дүгээр багт байрлах “ Чулуут” гэх мал махны зах дээр мал мах худалдаж авдаг. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний танил болох ******* цэнхэр өнгийн Портер машинтай “ ” зах дээр хүрч ирээд “Найз нь хонины гулууз зарах гээд явж байна, эд нар муусайнууд миний хонины гулуузыг 1 кг-ийг нь 5,000 төгрөгөнд авах гээд доошоо хийгээд байна, чи 5,500 төгрөгөнд авчихаач” гэж хэлсэн. Тухайн үед би уг хонины гулуузыг нь харахад жижиг алцайсан туранхай гулууз байсан. Би түүнд “Яаж ийм туранхай гулуузыг 5,500-д авдаг юм, 5,300 төгрөгөнд авбал авах юм байна” гэж хэлсэн. Ингээд ******* бид хоёр 5,300 төгрөгөнд хонины гулуузыг нь авахаар тохиролцоод түүнээс нийт 40 ширхэг /813 кг/ хонины гулуузыг 4,308,000 төгрөгөөр /813 x 5,300=4.308.900/ худалдан авч, гулуузнуудыг нь Бунханы гудамжинд байрлах өөрийнхөө мал мах авдаг скалад дээрээ буулгасан. Ингээд ХААН банкинд дахь *******ын ... тоот данс руу урьдчилгаа мөнгө болох 2,308,000 төгрөгийн "Хонь 813 кг" гэх утгатай 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нь "Хонь үлд баярлалаа" гэх утгатайгаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн юм. ...******* надад хонины гулууз махаа тэрнийх, энэнийх гэж хэлээгүй. Өөрийнхөө гулуузаа өгч байгаа юм шиг надтай наймаа хийсэн. Тухайн үед надад "Найзад нь мөнгө яаралтай хэрэг байна" гэж хэлээд л үлдэгдэл мөнгөө нэхсээр байгаад авсан. ...*******ыг сүрхий сайн танихгүй, “Шүр” зах дээгүүр арьс шир, загас гэх мэт руу зарж борлуулах зүйл худалдаж авдаг. Урд хил рүү наймаа хийдэг байж магадгүй...” гэжээ. /хх-ийн 93-94/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрөө мал мах худалдан авч, руу тээвэрлэж, зардаг бизнес хийдэг юм. Би Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, Мөнхөтийн 16-1612 тоотод мал бэлтгэн боловсруулах үйлдвэр /Бой/ болон ******* сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 10-07 тоот мах худалдан авдаг цэгт иргэдээс мал мах худалдаж авдаг. Бойны цэг дээр ихэвчлэн амьд мал авдаг, харин Хан-Уулын гудамжинд байрлах цэг дээр төхөөрсөн малын мах худалдан авдаг. Би ******* гэх хүнээс мах худалдан авснаа санахгүй байна. эвчлэн манай ажилчид иргэдээс мал мах худалдан авч, би мөнгийг нь шилжүүлдэг. ******* гэх хүний ХААН банкин дахь ... тоот данс руу шилжүүлсэн мөнгө 2022 оны 12 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд хоёр хуваагдаж орсон байснаас харвал надад зарсан уг мах нь асуудалтай, гарал үүслийн бичиггүй байсан гэсэн үг. Ийм бичиггүй махыг би авахдаа мөнгөө дутуу хийгээд махныхаа гарал үүслийн бичгийг нь авчирсны дараа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлдэг юм. Манай ажилчид өдөрт хэдэн арван хүнээс мал мах авдаг болохоор мах өгсөн хүн болгоныг нэг бүрчлэн санаж чадахгүй. Хонь гэсэн утгатай шилжүүлснийг бодвол хонины мах надад зарсан гэсэн үг. Үүнийг би мал мах авдаг дэвтэр дээрээсээ хараад хэдэн кг, хэдэн гулууз мах өгснийг нь мэдэж өгч болно. Би 2022 оны дэвтрээ олоод *******аас авсан махны бүртгэлээ хуулбарлан өгье...” гэжээ. /хх-ийн 97-98/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би авсан хонины гулуузуудыг нийтэд нь 8,900,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед ад өгөх мөнгөнөөс 1 сая төгрөг дутаж байсан. Ингээд би ад өгөх 10 сая төгрөгөө босгохын тулд 8,900,000 төгрөгөөрөө загас худалдаж авсан. ...Би 2022 оны 12 дугаар сард Дорнод аймагт ын 105 хонины гулуузаас гадна өөр хонины гулууз махыг бусдад зараагүй...” гэжээ. /хх-ийн 127-128/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-32/

ХААН банкин дахь *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35-76/

ээс гаргаж өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 95/

ээс гаргаж өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 100/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Р23-70 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 108-114/

*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 130-132/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч 105 ширхэг хонины гулууз махыг “ руу хүргэж өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хууран авч, бусдад зарж борлуулан 12,075,000 /арван хоёр сая далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би авсан хонины гулуузуудыг нийтэд нь 8,900,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед ад өгөх мөнгөнөөс 1 сая төгрөг дутаж байсан. Ингээд би ад өгөх 10 сая төгрөгөө босгохын тулд 8,900,000 төгрөгөөрөө загас худалдаж авсан. ...Би 2022 оны 12 дугаар сард Дорнод аймагт ын 105 хонины гулуузаас гадна өөр хонины гулууз махыг бусдад зараагүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...би *******т “ гэдэг хүнд 105 хонины гулууз байгаа, түүнийг аваад над руу явуулчих” гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 12-ны өдрийн орчим байх ******* над руу утсаар яриад "Би ажлынх нь үүдэнд ирчихлээ, та одоо руу утсаар яриад “бүх махаа надад өг” гээд хэлчих гэж хэлсэн. ...Би *******т “За ахын дүү чи яг найдвартай ахынхаа махыг авчирч өгнө шүү” гэж хэлсэн. Тэр үед ******* надад "Санаа зоволтгүй ахаа, би ажлыг чинь хамгийн түрүүнд бүтээж өгнө, одоо удахгүй" гэж хэлсэн. Би тэр үед *******т итгэсэн. Ингээд түүнийг хүлээсэн боловч ******* махыг маань авчирч өгөхгүй байсан. ...Тухайн мөчөөс хойш би аль болох *******ыг аргадаж, зөндөө олон удаа түүнээс мөнгөө гуйсан. Гэвч 2023 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл ******* миний махыг болон мах зарсан мөнгийг маань буцааж өгөөгүй юм. ...Сүүлдээ бүр ******* цагаандаа гараад “Цагдаадаа өг” гээд утсаар хэрэлдэж эхэлсэн тул би цагдаагийн газарт гомдол гаргасан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С. “...2022 оны 12 дугаар сарын 15-нд ******* нь манай авто сургуулийн контороос портер маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй ирж нийт 105 гулуузыг дундажлаад 6000 төгрөгөнд бодож авсан...” гэх, гэрч ийн “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний танил болох ******* цэнхэр өнгийн Портер машинтай “ ” зах дээр хүрч ирээд “Найз нь хонины гулууз зарах гээд явж байна, эд нар муусайнууд миний хонины гулуузыг 1 кг-ийг нь 5,000 төгрөгөнд авах гээд доошоо хийгээд байна, чи 5,500 төгрөгөнд авчихаач” гэж хэлсэн. Тухайн үед би уг хонины гулуузыг нь харахад жижиг алцайсан туранхай гулууз байсан. Би түүнд “Яаж ийм туранхай гулуузыг 5,500-д авдаг юм, 5,300 төгрөгөнд авбал авах юм байна” гэж хэлсэн. Ингээд ******* бид хоёр 5,300 төгрөгөнд хонины гулуузыг нь авахаар тохиролцоод түүнээс нийт 40 ширхэг /813 кг/ хонины гулуузыг 4,308,000 төгрөгөөр /813 x 5,300=4.308.900/ худалдан авч, гулуузнуудыг нь Бунханы гудамжинд байрлах өөрийнхөө мал мах авдаг скалад дээрээ буулгасан...” гэх, гэрч ийн “...******* гэх хүний ХААН банкин дахь ... тоот данс руу шилжүүлсэн мөнгө 2022 оны 12 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд хоёр хуваагдаж орсон байснаас харвал надад зарсан уг мах нь асуудалтай, гарал үүслийн бичиггүй байсан гэсэн үг. Ийм бичиггүй махыг би авахдаа мөнгөө дутуу хийгээд махныхаа гарал үүслийн бичгийг нь авчирсны дараа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлдэг юм. Манай ажилчид өдөрт хэдэн арван хүнээс мал мах авдаг болохоор мах өгсөн хүн болгоныг нэг бүрчлэн санаж чадахгүй. Хонь гэсэн утгатай шилжүүлснийг бодвол хонины мах надад зарсан гэсэн үг...” гэх мэдүүлгүүд, ХААН банкин дахь *******ын 5420359534 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, ээс гаргаж өгсөн “******* 91117522 Хонь-40х813х5,3=4308,0 5420359534” гэх тэмдэглэл бүхий бүртгэлийн дэвтрийн хуулбар, ээс гаргаж өгсөн “******* 91117522 54203539534 х/м 1191х5100=6069,000” гэх тэмдэглэл бүхий бүртгэлийн дэвтрийн хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Р23-70 тоот үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж түүний худалдаж авсан 105 ширхэг хонины гулууз махыг руу хүргэж өгнө гэж авсан боловч хууран мэхэлж, түүнд мэдэгдэлгүйгээр гэрч , нарт зарж борлуулан хохирогч Д.ад 12,075,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна тус хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг хуурч, эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 12,075,000 төгрөгийн хохирол учруулсан хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь ын ******* дүүрэгт эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан *******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг 2 жилийн хугацаанд ын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.ад 12,075,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Р23-70 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 12,075,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.ад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг хуурч, эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  *******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаанд ын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 12,075,000 /арван хоёр сая далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч , ....... дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол тоотод оршин суух Боржигон овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА