Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2018/0597

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батчимэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А, Ө.Э, хариуцагч Монгол Улсын Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, А.М нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: ОШ НҮТББ /*******/

Хариуцагч: Монгол Улсын Үндэсний Аудитын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: ... Үндэсний аудитын газар нь С******* аймгийн Ш******* сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч /Засгийн газрын тусгай сан/-д учирсан 2.779.027.850 төгрөгний хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, тус байгууллагыг С******* аймгийн Ш******* сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчид учруулсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай захиргааны акт гаргахыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

ОШ НҮТББ-ын төлөөлөгч Ш.А, Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Засгийн газрын нөөц санд захиргааны албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг тус буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх чиг үүргийг хуулиар хүлээсэн байна.

Гэвч тус байгууллага захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчлэж эхэлсэн хугацаанаас хойш хуулиар хүлээсэн дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байгаа ба үүнээс нэг удаагийн үйлдлээр томоохон хэмжээний хохирлыг нийтийн өмчид учруулсан дараах тодорхой тохиолдолдыг сонгон авсан болно.

С******* аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 338 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229,1-д заасныг үндэслэн С******* аймгийн Ш******* сумын Засаг даргын гэм буруутай үйл ажиллагааны улмаас ХХК-д учруулсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тус компанид Засгийн газрын тусгай сангаас гаргуулан олгохоор шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 06 сарын 20-ны өдрийн А/166 тоот тушаалаар Засгийн газрын тусгай сангаас 500.000.000 /одоогийн байдлаар/ төгрөг гаргуулан төлбөр авагч МА ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана мөн хуулийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ", мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгуулпагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж тус тус заажээ.

Иймд манай байгууллагаас дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой Үндэсний аудитын газарт 2018 оны 02 сарын 01-ны өдрийн 1/03 тоот албан бичгээр С******* аймгийн Ш******* сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас Засгийн газрын тусгай сан буюу нийтийн өмчид учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар шаардлага хүргүүлсэн.

Үндэсний аудитын газраас 2018 оны 03 сарын 15-ны 01/726 тоот албан бичгээр Хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн аудит хийгдэж байна" гэх агуулгатай хариу өгсөн бөгөөд үүнээс тухайн ажлыг гүйцэтгээгүй болох нь тодорхой байна. Иймд тухайн асуудлаар шүүхэд хандахад хүрсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч ОШ НҮТББ-ын төлөөлөгч Ш.А шүүхийн хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...ОШ НҮТББ-ын зүгээс өнгөрсөн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүнд 2014-2017 онуудад төрийн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн хуулийн этгээдүүдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор улсын төсвөөс 25,000,000,000 /хорин таван тэрбум/ төгрөг зарцуулсан гэдгийг олж тогтоосон.

Үүний ихэнх хувийг Засгийн газрын нөөц сангаас олгосон тухай тайлангуудад тусгагдсан. Засгийн газрын нөөц сан нь Засгийн газрын шууд харьяа сан бөгөөд дотоод бүтэц, аудитын нэгж байхгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Засгийн газрын нөөц санд Захиргааны албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг тус буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх чиг үүргийг хуулиар хүлээсэн байгаа.

Судалгааны явцад Үндэсний аудитын газар нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болж эхэлснээс хойших цаг хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргээ буюу аудитын газраар нөхөн төлүүлэх чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээ олдоогүй. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тодорхой судлагдсан хүрээнээс их хэмжээний хохиролд тооцсон тохиолдлыг авч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Үндэсний аудитын газраас 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариу албан тоот ирсэн. Үндэсний аудитын газар бол хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн аудит хийдэг байгууллага гэсэн агуулгатай хариу ирсэн. Иймд хариуцагчийн хариу тайлбарын зүйлд дурдсанаар Үндэсний аудитын газар дээрх шүүхийн шийдвэртэй холбоотой хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа хийгдээгүй байна гэж үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж зааснаар С******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 338 тоот шийдвэрээр тогтоогдсон. 2,779,027,850 /хоёр тэрбум долоон зуун далан есөн сая хорин долоо мянга найман зуун тавин/ төгрөгийн нийтийн өмчид учирсан хохирлыг Үндэсний аудитын газар төлүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгож, тухайн хохирлыг нөхөн төлүүлэх акт гаргахыг даалгаж өгнө үү гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Нэхэмжлэгч ОШ НҮТББ-ын төлөөлөгч Ө.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... ОШ НҮТББ нь Монгол Улсын хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагаас хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардаж байна. Биелүүлэх үүрэгтэй байгууллага нь тодорхой болсон учир тухайн этгээдээс шаардаж байгаа. Төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хэн нэгэн этгээдэд хохирол учруулсан бол түүнийг нөхөн төлөх нь Иргэний эрх зүйн үндсэн зарчим юм.

Энэ зарчим нь 1992 оны Иргэний хуульд байсан. 2002 оны Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тодорхой болж зохицуулагдсан. Тухайн зохицуулалт яагаад хэрэгждэггүй байсан бэ гэхээр төрийн байгууллага дотроос хэн хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг хийх ёстой вэ гэдэг нь тодорхойгүй байсан байгаа юм.

Шууд тодорхойлж заасан субъектгүй байсан учир энэ хуулийн хоосон орон зайг бөглөж энэ 1992 он болон 2002 оноос хойш төрд хохирол учирсан бол тэр нь буцаан төлөгддөггүй байсан. Иймд энэ систем удаан үргэлжилж төсөв, татвар, нийтийн хөрөнгөнд их хэмжээний хохирол үүсгэж байсан. Үүнд анхаарал хандуулж хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Энэ алдааг засах зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 19-нд батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж субъектүүдийг тодорхой нэрлэж заасан байгаа.

Хэрэв аудитын байгууллагад тухайн хохирол хүлээсэн байгууллагын бүтцэд байхгүй бол Төрийн аудитын байгууллага буюу Үндэсний аудитын газрыг хариуцна гэж заасан.

Энэ хуулийн хэрэгжилтэд холбогдох судалгаа хийсэн байгаа. 2016 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3 гэх заалт нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй байдаг. Захиргааны байгууллага холбогдох мэдэгдэл, тайлбар, мэдээ, тайланг цуглуулсан боловч энэ заалт огт хэрэгжээгүй байгаа юм. Тухайн цаг хугацаанд 2016 он, 2017 он гэсэн хоёр төсвийн жил өнгөрсөн.

Хоёр төсвийн жилд үүрэг хүлээсэн байгууллага яагаад төсөвт учирсан хохирлуудыг нөхөн төлүүлэхгүй байгаа тухайн үүрэг хүлээсэн төсвийн жилд болон түүний өмнөх жилүүдэд их хэмжээний хохирол жилд дунджаар 7,300,000,000 /долоон тэрбум гурван зуун сая/ төгрөгний хохирол үүсэж байсан байгаа. Олон жилийн дунджаар авч үзэхэд сонгуулийн дараах жилүүдэд энэ хэмжээ эрс нэмэгддэг.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т 103.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 гэх заалтуудыг биелүүлээд хэрэгжүүлж эхэлбэл бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах гол түлхүүр болно гэж үзэж байгаа. Үүнд хувь хүний субъектив ашиг сонирхлыг хөндөж зөрчиж байгаа. Субъектийг зохицуулсан хариуцлагыг ногдуулсан харилцааг хэрэгжүүлэх ёстой. Дээрх зүйл заалт хэрэгжиж эхэлбэл нийтийн өмчид хохирол үүсэхгүй, зөвхөн захиргааны хэргийн хуулийн биш бусад дагалдах хууль тогтоомжийн биелэлт болон захиргааны журмаар хэрэглэгдэх бүх хууль тогтоомжийн биелэлт хангагдах ач холбогдолтой.

ОШ НҮТББ нь хууль тогтоомжийн хэрэгжилт болон судалгаа, хөгжүүлэлт, тогтолцооны талаарх судалгаа хийх зорилготой байгууллага юм. Иймд уг асуудлын талаар захиргааны байгууллагад хандсан. Захиргааны байгууллагаас өгсөн хариу нь хүлээн зөвшөөрөхгүй агуулгатай байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хариуцлагын асуудал нэг удаагийн тохиолдол биш ОШ НҮТББ нь тодорхой шалгуур үзүүлэлтээр авч үзсэн байгаа. Бидний зүгээс нэг удаагийн үйлдлээр их хэмжээний хохирлыг учруулсан гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ажлаа эхлүүлэхийг шаардаж байгаа. Нэхэмжлэгчээс хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхийг шаардаж байна.

Өмнөх төрийн байгууллага өөрийн чиг үүргийн дагуу Үндэсний аудитын газарт албан шаардлага акт тавьж хэрэгжилтийг хангуулах болон түүнийг шүүхийн журмаар нэхэмжлэх асуудал нь захиргааны болон шүүхийн журмаар гаргуулах процессоор ажиллагаа нь хийгддэг байх гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж нэхэмжлэл гаргасан. Тухайн ажлаа гүйцэтгэхийг даалгаж өгөхийг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл болон 102 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйл хэрэгжиж эхлэвэл өмнө нь дурдсан 60 гаруй тэрбум төгрөгний асуудал мөн 2014 оноос хойш жилд тутамд 7,300,000,000 /долоон тэрбум гурван зуун сая/ төгрөгийн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал шийдэгдэнэ. Бусад процессууд нь захиргааны журмаар хэрэгжих байх. Иймд нэг удаагийн тохиолдлыг шийдэж байгаа биш учир ач холбогдлын хувьд хуулийн хэрэгжилтийг нэг мөр шийдэх стратегийн шинж чанартай асуудал болж байгаа гэдгийг шүүх анхаарч авч үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. гэв.

Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, А.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуульд зааснаар улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн мэджлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн Үндэсний аулитын газар нь тухайн жилд Төсвийн байнгын хорооноос баталсан төлөвлөгөөний хүрээнд аудит хийдэг бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих үүрэг даалгавар өгөхийг хориглоно гэж заасан зохицуулалтын хүррээнд хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг болно.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд иргэн , хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг барагдуулах, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж нь хохирол төлүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулаагүй байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу тасгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ гэж хуульчилсан байна.

Төсвийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1-т Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна. гэж заасан зохицуулалтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч бүр дотоод аудитын нэгжтэй байхаар байна. Иймд дээд шатны дотоод аудитын нэгж тодорхой ажиллагаа явуулаагүй байхад манай байгууллага тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т ... гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээас шаардан гаргуулах эрхтэй. гэж шаардах эрхийг тухайн захиргааны байгууллагад нь олгосон байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.4 дэх хэсэгт Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувийг холбогдох аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй гэж заасан зохицуулалтын хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтнаас хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувийг Төрийн аудитын байгууллагад ирүүлээгүй байна гэжээ.

Хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Төрийн аудитын байгууллага нь төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө гэж заасан байгаа.

Мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж хуульчилсан байдаг.

Тухайн дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцахаар хуульд заасан байдаг. С******* аймгийн Ш******* сумын Засаг даргын хувьд дээд шатны дотоод аудит гэж байхгүй хохирол төлүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулаагүй байдаг.

... Иймд ОШ НҮТББ-ын зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан С******* аймгийн Ш******* сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийт нутгийн өмчид учирсан 2,779,027,850 /хоёр тэрбум долоон зуун далан есөн сая хорин долоо мянга найман зуун тавин/ төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хуульд заасан үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох. Үндэсний аудитын газрыг С******* аймгийн Ш******* сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчид учирсан 2,779,027,850 /хоёр тэрбум долоон зуун далан есөн сая хорин долоо мянга найман зуун тавин/ төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухайн захиргааны акт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаан дээр хэлсэн хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгч захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу үүргээ биелүүлээгүй төрийн аудит байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох болон захиргааны акт гаргахыг даалгах шаардлага гаргасан байдаг.

Үндэсний аудитын газрын зүгээс захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийг дэмжиж ажилладаг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийг заавал хэрэгжүүлэх ёстой. Төрийн албан тушаалтны буруутай үйлдэлд хариуцлагатай хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Нэхэмжлэгч ОШ НҮТББын зүгээс зөв асуудлыг дэвшүүлсэн гэж байна. Тодорхой процедурын дагуу явагдах ёстой зүйл процедур алгасагдаж манайхыг биелүүл гэх байдлаар шаардлага гаргаж байгаа нь хууль бус гэх байдлаар хариу тайлбараа гаргасан байгаа. Өнөөдрөөс хойш төрийн албан хаагчийн хэн нэгэн буруутай үйлдэл гаргаснаар төрд хохирол учирвал буруутай албан тушаалтан төлөгдөх байр суурь дээр манай байгууллагын зүгээс хатуу байр суурьтайгаар нэхэмжлэгчийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Гэхдээ ажиллагааны хувьд алдаатай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2,779,028,850 /хоёр тэрбум долоон зуун далан есөн сая хорин долоо мянга найман зуун тавин/ төгрөгийн хохирол учруулсан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэж шаардлага гаргасан. Нөхөн төлүүлэх үүргийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж байгаа. Үүнийг захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-тэй холбож үзвэл. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан байгаа боловч өнөөдөр төлөгдөөгүй байгаа. Үүн дээр хохирлыг 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөр ялгаж үзэх үү шууд учирсан хохирол гэж үзэх үү гэж байгаа. Энэ асуудал нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байгаа.

Захиргааны акт гаргахыг шаардаж өгнө үү гэсэн дараагийн шаардлага байгаа. Захиргааны акт гаргах боломж байдаг. Энэ асуудал дээр захиргааны актыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх шаардлага байдаг. Процедур зөв явбал манай байгууллага тухайн ажлыг хийнэ. Процедур захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.4-д заасны дагуу шүүхээс манайд шийдвэр ирвэл гүйцэтгэх боломжтой. Тодорхой дээд шатны аудитын байгууллага, дотоод аудитын нэгж нь ажиллаад энэ асуудал дээр анхаар хануулаарай гэвэл манайх хангах боломжтой. Дээрх процесс явагдахгүйгээр тусгай сангийн асуудал яригдаж тусгай сантай холбоотой хохирол тусгай сангаас гаргаад явсан гэх ойлголт байгаа. Хэн нь хохирогч вэ? гэх асуудал нь мөн адил процедурын асуудал байгаа. Процедурыг зөв болговол 2,000,000,000 /хоёр тэрбум/ төгрөгийг буруутай этгээдээр төлүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэх байр суурьтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь учир дутагдалтай нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэх нь процедур зөрчих учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоос өмнө хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байгаа бол хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН