Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуваа овогт ******* *******ид холбогдох эрүүгийн 2321000000325 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “******* *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 5, эх, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар,

мөн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Хуваа овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “ ” ХХК-ийн “75 ” дэлг кассаас хохирогч 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Хуваа овогт ******* ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн “75 ” дэлгүүрээс 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ганцаараа ... пиво уусан. Орой 23 цагийн орчим ******* сумын 9 дүгээр баг, 75 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс дахин пиво авахаар орсон боловч халаасаа ухсан чинь мөнгө байгаагүй учир байсан мөнгөөрөө бохь авчихаад гарсан. ...буцаж дэлгүүр рүү орсон чинь худалдагч нь хөргөгчнийхөө цаад талд бараагаа янзлаад байхаар нь чимээ гаргалгүй кассаас мөнгийг нь аваад гарчихсан. Ингээд дэлгүүрээс хулгайлсан мөнгөөрөө пиво авч уугаад хоёр, гурван хоног гадуур явсан ба гурав дахь хоног дээрээ гэрийнхэндээ баригдсан. Гэрийнхэндээ баригдахад надад 215,000 төгрөг үлдсэн байсан ба гэрийнхэн маань чамайг цагдаагаас хайгаад байна гэж хэлсэн. ...Кассанд байсан мөнгийг шууд базаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Би “ ” ХХК-ийн захирал хийдэг. Манай компани ******* сумын 6 дугаар баг, Сүхжин хотхонд, ******* сумын 9 дүгээр баг, 75 дугаар байранд найман нэрийн хүнсний хоёр дэлгүүр ажиллуулдаг. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн орчим манай ******* сумын 9 дүгээр баг, 75 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг дэлг худалдагч над руу залгаад “дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, кассанд байсан мөнгө байхгүй болчихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хэзээ хулгай орсон юм бэ, хэдэн төгрөг алга болсон бэ” гэж асуусан чинь худалдагч “Өчигдрийн орлого 600,000 төгрөг байхгүй болчихсон байна, өчигдөр авч яваагүй кассанд үлдээчихсэн юм, өчигдөр хаахын өмнө нэг хүн орж ирсэн, тэр л авчихсан юм шиг байна” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс хулгай хийсэн хүнийг цагдаа нар дуудлага өгсөн өдөр мэдээд тухайн өдрөө 600,000 төгрөгийн хохирлоо барагдуулаад авчихсан. Тухайн хүн нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой 23 цаг дөнгөж өнгөрч байхад манай дэлгүүрт орж ирээд бохь аваад гарсан байгаа юм. Тэгээд буцаж ороод худалдагчийг бараа янзалж байх үед кассаас мөнгө хулгайлаад гарсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

гэрч “...Манай дэлгүүр 23 цагт хаадаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагт дэлгүүрээ хаахын өмнө барилгын хувцас өмссөн нэг залуу орж ирээд ширхгийн тамхи асуусан. Тэгэхээр нь байхгүй гэсэн чинь бохь аваад гарсан. Тухайн залууг гаргачихаад дэлгхээ тогийг салгаад жижиг сажиг ойр зуурын юмаа янзлаад дэлгүүрээ хаагаад гарсан. Өглөө нь онгойсон чинь өмнөх өдрийн орлого болох 600,000 төгрөг байхгүй болчихсон байсан. Би орлогоо үлдээгээд явчихсан байсан. ...Би хаахынхаа өмнө орлогоо тоолоход 600,000 төгрөг болсон байхаар нь дэвсгэртээр нь тоолоод үлдээсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч С.д 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас  гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.д 600,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* суманд эх, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, “******* *******” ХХК-д ******* хийдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэв.  

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хуваа овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ид 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******ид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА