Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/261

 

 

 

                                                                                    2023/ШЦТ/261

 

 

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч Д.Б өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Дгийн Б, Б овогт Шын Б нарт холбогдох 2112.....................  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүгийн хамт ............ аймгийн ........... сумын ............ баг ....................тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Дгийн Б /РД:............/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ...............хот ............ дүүргийн ................ хороо ........................ тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, тусгай ’ ангийн 220 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 240 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1- д зааснаар Ш.Бд энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Хөвсгөл аймгийн шүүхийн 1996 оны 42 дугаар тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 1 сар 27 хоногийн ялын заримыг буюу 4 жилийн хорих ялыг нэмж, бүгд 9 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй,  хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Шын Б /РД:................./,

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б, Д.Б нар нь бүлэглэж Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө хохирогч М.Гийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг Бонго портер загварын 14-48 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2112............................. дугаартай эрүүгийн хэргээс:

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Гийн мэдүүлсэн: ...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би Улаанбаатар хотоос гараад хөдөө гэртээ өдөр очиход манай хүү надад хандан ааваа нэг хар халзан гуна, хар тарлан үнээ нар урд шөнө алга болчихсон байна. Энэ хавиар хайгаад олддоггүй бас нэг хүрэн бяруу эвэртэй мяндас зүүчихсэн байна гэж хэлэхээр нь  би хулгай авч явсан байж магадгүй гэж бодоод тэр хавиар хүүтэйгээ 2-уулаа салаад хайсан. Тэгээд ч олохгүй явж байтал манай хүү араас их хурдтай давхиж ирээд намайг дуудаад байхаар нь би буугаад очиход манай алга болсон үхрийг фейсбүүк дээр тавьсан байна гэж хэлсэн. Тэр фейсбүүк дээр тавьсан хүн нь манай нутгийн Б гэх хүн байсан юм. Тэгэхээр нь Бтэй холбогдоод асуутал наад үхэр чинь Дашинчилэн суманд хүмүүс ачиж яваад цагдаад саатуулагдсан байна чи тийшээ яваад оч гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр замаараа найзыгаа аваад Дашинчилэн суманд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө ирсэн. Өглөө нь босоод үхэр малаа хартал манай алга болсон хар хязаалан гуна, хар тарлан үнээ нар цагаан өнгийн давхар кабинтай дээр ачигдчихсан амьдаараа Дашинчилэн сумын цагдаагийн хэсгийн гадаа Ачиж явсан хүмүүс нь гээд 2 залуу байсан урд өмнө би харж байгаагүй хүмүүс байна лээ. Би 2021 оны 09 дүгээр сарын дундуур хот яваад нэлээн хэд хоноод 29-ний өдөр гэртээ ирж байгаа маань тэр. Өлзийт сумын төвөөс ойрхон 6-8 км зайтай байдаг. Ер нь бол тэр хавиараа хонодог. Тэгээд бас өвөлжөө рүүгээ гарч хоноод байсан. Урьд өмнө нь харж байгаагүй юм байна лээ. Эр үхрээ бол 1.600.000, үнээгээ 1.400.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү. Мөн энэ хоёр хүний цаана манай нутгийн хүн байна гэж хардаж байна. Тэр хүнийг олмоор байна...”   гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 хуу/

 

* Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Гийн дахин өгсөн: “...Би алдсан 2 үхрээ бол авсан. Харин Булган аймгийн Дашинчилэн сум руу явсан шатахууны зардал машин хөлсөлж малаа ачуулсан зардал болох 200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Надаас гарсан санхүүгийн зардлыг бүрэн гаргуулж авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”   гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200 хуу/,

 

* Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Чийн өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын дундуур Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат бригадын Барчгар гэх газар ганцаараа малаа харж байсан юм. Би яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна 10 дугаар сарын эхээр байх нэг орой үхрээ хураатал манай нэг бяруу эвэртээ уяа чирсэн байсан. Тэгэхээр нь би гайхаад үхрээ бүртгэж үзтэл хязаалан насны хар зүсмийн эр үхэр, тугалтай үнээ хар цоохор зүсмийн нийт хоёр үхэр алдагдсан байсан. Тэгээд би тухайн үед тугалтай үнээ алга болсон болохоор нь хулгай аваагүй байх гэж бодож байсан юм тэгсэн тэр орой Өлзийт сумын зарын групп дээр ийм хоёр үхэр алдсан хүн байна уу гэсэн зар орсон байсан. Зар тавьсан хүнээс залгаад асуухад Булган аймгийн Дашинчилэн суманд дээр хулгайч нь баригдсан байгаа гэж хэлсэн. Тэгээд манай аав хэсгийн төлөөлөгчтэй хамт очиж үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан юм. Архангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Барчгар гэх газар үхэр дундаа байгаа. Одоо манай аав, ээж хоёр малаа харж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 хуу/,

* Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мгийн өгсөн: “...Би одоогоос 5-с 6 жилийн өмнө манай машин авах гээд манай ээжийн таньдаг хүн болох Б гэх хүнээс маркийн сайн мэдэхгүй байна портер, юм уу бонго л байх ёстой цагаан өнгийн машин байсан 11.000.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр шилжүүлж авч байсан юм. Тэгээд дараа нь үзлэг оношилгоо хийлгэтэл тухайн тээврийн хэрэгсэл маань асуудалтай байсан тэгэхээр нь би Б гэх хүнтэй яриад буцаагаад тээврийн хэрэгслийн хүлээлгэн өгч мөнгөө буцаан авч худалдан авахаа больсон юм. Тэгэхдээ миний нэр дээрээс шилжүүлж аваагүй шууд аваад явсан бололтой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 хуу/,

 

* Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бы өгсөн: “...Би Мд Бонго Пронтер маркийн автомашин худалдаж байсан бөгөөд одоо санаж байгаагаар 5-6 жилийн өмнө гэж санаж байна. М нь ачааны машин хэрэг байна гэж надаас асуусан бөгөөд тэр үед нь би надад Бонго Пронтер маркийн автомашин байна гэхэд Б.М үзээд худалдаж авахаар болоод миний нэр байсан Бонго Пронтер маркийн 14-48 УНЕ улсын дугаартай автомашиныг М өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад явсан боловч хэд хоногийн дараа худалдаж авахаа болилоо гээд миний машиныг буцааж авчирч өгөөд явсан юм. Тэр үед нь би буцааж нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй юм. Ингээд би хэсэг хугацааны дараа манай танилын хүүхэд болох Т гэх залуу миний машиныг худалдаж авсан бөгөөд тэр үед би Тод Мгийн дугаарыг өгч байгаад хоорондоо ярьж холбогдож байгаад машиныг нэр дээрээ шилжүүлээд аваарай гэж хэлсэн. Гэтэл Т тэр машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэхгүй байж байгаад бага нуур дүүрэг рүү хүнд худалдсан гэж надад ярьж байсан. Одоо тэр машин хаана хэн гэдэг хүнд байдаг эсэхийг нь би мэдэхгүй. Би Т гэх хүнд 4.000.000 төгрөгөөр худалдсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 хуу/,

* Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Тын өгсөн: “....Би Н.Б гэх хүнээс 2018 онд гэж санаж байна 14-48 УНЕ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашин худалдаж авч байсан бөгөөд намайг тухайн машиныг худалдаж авах үед М гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд би худалдаж авахдаа нэр дээрээ шилжүүлж авалгүй авчихсан юм. Ингээд би тэр машиныг унаж ашиглаж 05 сард гэж санаж байна би тухайн машиныг Багануур дүүрэг рүү Б гэх хүнд зарсан юм худалдах үед тэр хүн тухайн машиныг нэр дээрээ шилжүүлж аваагүй юм. Би уг машиныг 1.500.000 худалдсан юм. Намайг худалдах үед уг машины рамм нь эвдрэл ихтэй байсан учир хямдхан худалдсан юм. Би машин худалдсан мөнгөө бүрэн гүйцэт авсан. Би Багануур дүүрэгт машины сэлбэг зардаг дэлгүүрт танилцаж байсан танилын харилцаатай хүн байгаа юм. Би Ш.Бтэй 2021 оны 07 сард гэж санаж байна Багануур дүүрэгт уулзсан тэрнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118 хуу/, 

*Ш.Б яллагдагчаар өгсөн: “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 хуу/,

 

  *Д.Б яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Рашаант сум руу хөдөлж Архангай аймгийн Өлзийт сумын оролцоо машин түлшгүй болоод манай хүү мөнгө хийх ёстой байсан хүлээгээд мөнгө хийхгүй болохоор буцаад Улаанбаатар хот руу явахаар болж хөдлөөд явж байхад замын хажууд олон тооны монголын үхрүүд байхаар нь би тоглоом болгоод энд түлш хэвтэж байна гэж хэлээд тэнд байсан үхэр лүү заасан. Тэгсэн Ш.Б машинаа замын зах руу тулгаж зогсоогоод ачъя гэж хэлээд тэнд байсан үхрүүдээс нэг эвэртэй бярууг Ш.Б эвэрдэж барьж аваад машин дээр гаргаад уясан. Тэгсэн уяа нь тасарч машинаа харайсан. Тэгээд дараа нь хар тарлан үнээг барьж аваад би машин дээрээс татаад харин Ш.Бат- Эрдэнэ доороос нь түлхээд машинд ачсан. Үүний дараа хар зүсмийн эр шүдлэн юм уу хязаалан үхэр байсан тэрийг мөн Ш.Б эвэрдэж барьж авсан. Би тухайн үед үхрийг хоргоож өгсөн. Тэгээд бид 2 цааш явж байгаад замдаа Булган аймгийн Дашинчилэн сум өнгөрөөд унтаад өглөөгүүр сэрээд архи ч гарсан. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад буцааж аваачиж тавихаар болоод явж байгаад Дашинчилэн сум өнгөрөөд явж байхад сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нартай тааралдаж баригдсан. Цагдаа нар бид нарыг сум руугаа авч явсан. Бид 2 л байсан. Өөр хүн байгаагүй. Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ш.Бат- Эрдэнэ жолоо барьж явсан арай гайгүй согтолттой байсан байх. Харин би нэлээн согтуу байсан. Хар алаг үнээ, хар зүсмийн гуна байсан. Эм тамгатай байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-174 хуу/,

 

   *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 03-10 хуу/

   *Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн АЦ21-25 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 41-42 хуу/

   *Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн АЦ21-16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 54-57 хуу/

   *Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-ийн хх-ийн 64 хуу/

  *Ял шийтгэлийн тэмдэглэл /1-р хх-ийн 177, 186 хуу/,

   *Шийтгэх тогтоолын хуулбар /1-ийн хх-ийн 180-185 хуу, 222-228 хуу/

   *Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 208, 210 хуу/,

*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 231-232 хуу/

*Ш.Бэс М.Гийн 5140015624 тоот дансанд хохирол төлсөн гэх баримт,

*Ш.Б нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас иргэн М.Гийн олон тооны мал буюу 2 тооны үхэр хулгайд алдагдаж түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б, Д.Б нар нь бүлэглэж Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө хохирогч М.Гийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг Бонго портер загварын 14-48 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч М.Гийн мэдүүлсэн: ...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би Улаанбаатар хотоос гараад хөдөө гэртээ өдөр очиход манай хүү надад хандан ааваа нэг хар халзан гуна, хар тарлан үнээ нар урд шөнө алга болчихсон байна. Энэ хавиар хайгаад олддоггүй бас нэг хүрэн бяруу эвэртэй мяндас зүүчихсэн байна гэж хэлэхээр нь  би хулгай авч явсан байж магадгүй гэж бодоод тэр хавиар хүүтэйгээ 2-уулаа салаад хайсан. Тэгээд ч олохгүй явж байтал манай хүү араас их хурдтай давхиж ирээд намайг дуудаад байхаар нь би буугаад очиход манай алга болсон үхрийг фейсбүүк дээр тавьсан байна гэж хэлсэн. Тэр фейсбүүк дээр тавьсан хүн нь манай нутгийн Б гэх хүн байсан юм. Тэгэхээр нь Бтэй холбогдоод асуутал наад үхэр чинь Дашинчилэн суманд хүмүүс ачиж яваад цагдаад саатуулагдсан байна чи тийшээ яваад оч гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр замаараа найзыгаа аваад Дашинчилэн суманд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө ирсэн. Өглөө нь босоод үхэр малаа хартал манай алга болсон хар хязаалан гуна, хар тарлан үнээ нар цагаан өнгийн давхар кабинтай дээр ачигдчихсан амьдаараа Дашинчилэн сумын цагдаагийн хэсгийн гадаа байсан...”   гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 хуу/

гэрч Г.Чийн өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын дундуур Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат бригадын Барчгар гэх газар ганцаараа малаа харж байсан юм. Би яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна 10 дугаар сарын эхээр байх нэг орой үхрээ хураатал манай нэг бяруу эвэртээ уяа чирсэн байсан. Тэгэхээр нь би гайхаад үхрээ бүртгэж үзтэл хязаалан насны хар зүсмийн эр үхэр, тугалтай үнээ хар цоохор зүсмийн нийт хоёр үхэр алдагдсан байсан. Тэгээд би тухайн үед тугалтай үнээ алга болсон болохоор нь хулгай аваагүй байх гэж бодож байсан юм тэгсэн тэр орой Өлзийт сумын зарын групп дээр ийм хоёр үхэр алдсан хүн байна уу гэсэн зар орсон байсан. Зар тавьсан хүнээс залгаад асуухад Булган аймгийн Дашинчилэн суманд дээр хулгайч нь баригдсан байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 хуу/,

гэрч Б.Мгийн өгсөн: “...Би одоогоос 5-с 6 жилийн өмнө манай машин авах гээд манай ээжийн таньдаг хүн болох Б гэх хүнээс маркийн сайн мэдэхгүй байна портер, юм уу бонго л байх ёстой цагаан өнгийн машин байсан 11.000.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр шилжүүлж авч байсан юм. Тэгээд дараа нь үзлэг оношилгоо хийлгэтэл тухайн тээврийн хэрэгсэл маань асуудалтай байсан тэгэхээр нь би Б гэх хүнтэй яриад буцаагаад тээврийн хэрэгслийн хүлээлгэн өгч мөнгөө буцаан авч худалдан авахаа больсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 хуу/,

гэрч Н.Бы өгсөн: “...Би Мд Бонго Пронтер маркийн автомашин худалдаж байсан бөгөөд одоо санаж байгаагаар 5-6 жилийн өмнө гэж санаж байна. М нь ачааны машин хэрэг байна гэж надаас асуусан бөгөөд тэр үед нь би надад Бонго Пронтер маркийн автомашин байна гэхэд Б.М үзээд худалдаж авахаар болоод миний нэр байсан Бонго Пронтер маркийн 14-48 УНЕ улсын дугаартай автомашиныг М өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад явсан боловч хэд хоногийн дараа худалдаж авахаа болилоо гээд миний машиныг буцааж авчирч өгөөд явсан юм. Тэр үед нь би буцааж нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 хуу/,

гэрч Э.Тын өгсөн: “....Би Н.Б гэх хүнээс 2018 онд гэж санаж байна 14-48 УНЕ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашин худалдаж авч байсан бөгөөд намайг тухайн машиныг худалдаж авах үед М гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд би худалдаж авахдаа нэр дээрээ шилжүүлж авалгүй авчихсан юм. Ингээд би тэр машиныг унаж ашиглаж 05 сард гэж санаж байна би тухайн машиныг Багануур дүүрэг рүү Б гэх хүнд зарсан юм худалдах үед тэр хүн тухайн машиныг нэр дээрээ шилжүүлж аваагүй юм. Би уг машиныг 1.500.000 худалдсан юм. Намайг худалдах үед уг машины рамм нь эвдрэл ихтэй байсан учир хямдхан худалдсан юм. Би машин худалдсан мөнгөө бүрэн гүйцэт авсан. Би Багануур дүүрэгт машины сэлбэг зардаг дэлгүүрт танилцаж байсан танилын харилцаатай хүн байгаа юм. Би Ш.Бтэй 2021 оны 07 сард гэж санаж байна Багануур дүүрэгт уулзсан тэрнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 03-10 хуу/, Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн АЦ21-25, 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн АЦ21-16 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 41-42 хуу, 54-57 хуу/, Ш.Бэс М.Гийн 5140015624 тоот дансанд хохирол төлсөн гэх баримт, Ш.Б нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Б, Д.Б нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б болон шүүгдэгч Ш.Б өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ш.Б, Д.Б нар нь Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас иргэн М.Гийн 2 тооны үнээг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан талаар нас барсны бүртгэлд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0028-т бүртгэгдсэн байх тус нотлох баримтыг шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э хуулбарлан өгсөн байх тул шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...шүүгдэгч нас барсан...” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч  Б овогтой Шын Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Харин шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу хохирогч М.Гэд 2 тооны үхрийг буцаан өгсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж...” болно гэж заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

           Учир нь шүүгдэгч Д.Б, Ш.Б нарт холбогдох эрүүгийн 2112001880176 тоот хэрэгт Архангай аймгийн Прокурорын газраас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн боловч шүүгдэгч Д.Б нь шүүхийн шатанд оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...шүүгдэгч оргон зайлсан бол түүнийг олж ирүүлэх хүртэл...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэрээр эрх бүхий байгууллагад гүйцэтгүүлэхээр даалгана..." гэж заасан үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 900 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулж, хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

           Архангай аймгийн Цагдаагийн газраас шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олж ирүүлсэн байх тул тус шүүхээс хэргийг сэргээж шүүх хуралдааныг товлон зарласан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч М.Гэд 2.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.Б, Ш.Б нар нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байх шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 64 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч асан Ш.Б эзэмшлийн 14-48 УНЕ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашиныг хураан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч асан Ш.Б нь энэ хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Г нь бусад учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон       

                                                     ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И овогт Дгийн Б, Б овогт Шын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 64 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч асан Ш.Б эзэмшлийн 14-48 УНЕ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашиныг хураан улсын орлого болгосугай.

 

  1. Шүүгдэгч асан Ш.Б нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Г нь бусад учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарт шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Р.АЛТАНЦЭЦЭГ