Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэрэмтэн овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2321002960313 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дэрэмтэн овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “ ” гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр ойд ургах чадваргүй 59 ширхэг нарс төрлийн 9,2244м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 1,822,446.2 /нэг сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв. 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын 6 дугаар багийн иргэн ******* нь тус сумын 6 дугаар баг, “ ” гэх ойн сан бүхий газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 1,822,446 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. *******ын мод бэлтгэсэн ******* сумын 6 дугаар баг “ ” гэх газар нь сумын төвөөс 50 км орчим зайд байрладаг, ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. ******* сумын 6 дугаар баг “ ” гэх ой мод бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 38-39/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын 6 дугаар баг, голын урд бие “******* *******” гэх газарт нутагладаг малчин гэх айл өвөлждөг малын саравчны ард буюу ертөнцийн зүгээр хойд талд нь 59 ширхэг 4 метр гаран урттай хэрэглээний бөөрөнхий нарс моднууд хураалттай байсан. Ингээд өвөлжөөний эзэн болох гэх хүнээс асууж тодруулахад “...Миний хүү ******* түрүү жил буюу 2022 оны 10 дугаар сарын сүүлээр /хэдний өдөр байсныг санахгүй байна/ өөрийнхөө маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ганцаараа гэрийнхээ урд талын “ ” гэх газраас хувийн байшинтай болох санаатай модонд явж малын хашааныхаа хойд талд буюу хүний нүднээс далд хурааж тавьсан юм” гэж хэлж байсан. гэх хүнээс ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж тодруулахад 2022, 2023 онд ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй талаар өөрөө хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 42-43/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүү бид хоёр хувийн байшинтай болох санаатай 2022 оны 10 сард байх гэж санаж байна. ******* өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр 6-р баг, “ ” гэх газраас 3-4 удаагийн давтамжтай явж нарс мод ойгоос тайрч 4 метр орчим урттай бэлтгээд өвөлжөөний хашааныхаа хойд талд хүний нүднээс далд газар хурааж тавьсан юм...” гэжээ. /хх-ийн 46-47/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би одоогоос 3 жилийн өмнө буюу 2020 онд өөрийнхөө унаж байсан цагаан өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ тус сумын 6 дугаар багийн иргэн ******* гэх хүнд 3,500,000 төгрөгөөр зарсан. ******* бид хоёрт ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэжээ. /хх-ийн 52-53/

Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №2023/11 тоот “...дээрх 59 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө 2022 оны зуны их бороо, 2023 оны өвлийн их цаснаар хөрсний чийгшил их болсноор үндсээрээ булгарч унасан мод буюу ургах чадвараа алдсан моднууд байна. ******* нь 2022, 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын Ойн ангиас аваагүй байна. ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар нь 2022, 2023 онд мод бэлтгэлийн ажил төлөвлөгдөөгүй газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг 59 ширхэг хэрэглээний нарс моднууд нь хэрэглээний модны стандартаар бэлтгэгдсэн буюу байшин барих палк, банзны зориулалтаар ашиглаж болохуйц мод болно. Бэлтгэсэн 59 ширхэг ургах чадваргүй нарс мод нь хэрэглээний бөөрөнхий мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадваргүй нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 109760 төгрөг болно. 59 ширхэг хэрэглээний ургах чадваргүй нарс мод нь 9,2244х1,8х109760=1,822,446.2 /нэг сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг хоёр мөнгө/ болно...” гэх дүгнэлт /хх-ийн 56-59/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “******* *******” гэх газарт өөрийн төрсөн эцэг Ц.******* хамт хөдөө өөрийн хэдэн малаа маллан амьдардаг. Би төрсөн эцэг Ц.******* хамт хөдөө мал дээр гараад 20 гаран жил болж байна. Бид хоёр энэ 20 гаран жилийн хугацаанд таван ханатай эсгий гэр барьж өвөлждөг байсан. Аав бид хоёр хувийн модон байшинтай болох санаатай би ганцаараа өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд ******* сумын 6 дугаар баг “ ” гэх нэртэй ойн сан бүхий газраас 3 удаагийн давтамжтай 4.50 метрийн урттай нийт 59 ширхэг хэрэглээний бөөрөнхий нарс мод тайрч бэлтгээд малын хашааныхаа ард талд буюу хойд талд нь хүний нүднээс далд буулгаж хураасан юм. Би тухайн үед нэг явалтаараа 10 гаран мод ганцаараа бэлтгээд машин дээрээ ачаад гэрийн гадаа буулгадаг байсан. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр намайг Улаанбаатар хотод явж байхад манай сумын экологийн байцаагч миний гар утас руу залгаж хэлэхдээ “гэрийн чинь ард талд олон тооны нарс мод байна, ирж уулз” гэж хэлсэн. Би удалгүй сумандаа ирээд цагдаатай уулзсан. ...Би өөрийн хийсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 81-82/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-30/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31-32/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ДЦ-23-252 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-69/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот дүгнэлт /хх-ийн 74

*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 85-86/

улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 91/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан хар өнгийн бензин моторт хөрөө 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Дэрэмтэн овогт ******* ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “ ” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 59 ширхэг ургах чадваргүй нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэж, улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 1,822,446.2 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд ******* сумын 6 дугаар баг “ ” гэх нэртэй ойн сан бүхий газраас 3 удаагийн давтамжтай 4.50 метрийн урттай нийт 59 ширхэг хэрэглээний бөөрөнхий нарс мод тайрч бэлтгээд малын хашааныхаа ард талд буюу хойд талд нь хүний нүднээс далд буулгаж хураасан юм. Би тухайн үед нэг явалтаараа 10 гаран мод ганцаараа бэлтгээд машин дээрээ ачаад гэрийн гадаа буулгадаг байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ийн “...******* нь тус сумын 6 дугаар баг, “ ” гэх ойн сан бүхий газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 1,822,446 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. *******ын мод бэлтгэсэн ******* сумын 6 дугаар баг “ ” гэх газар нь сумын төвөөс 50 км орчим зайд байрладаг, ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. ******* сумын 6 дугаар баг “ ” гэх ой мод бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...малчин гэх айл өвөлждөг малын саравчны ард буюу ертөнцийн зүгээр хойд талд нь 59 ширхэг 4 метр гаран урттай хэрэглээний бөөрөнхий нарс моднууд хураалттай байсан...” гэх, гэрч Ц.******* “...******* өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр 6-р баг, “ ” гэх газраас 3-4 удаагийн давтамжтай явж нарс мод ойгоос тайрч 4 метр орчим урттай бэлтгээд өвөлжөөний хашааныхаа хойд талд хүний нүднээс далд газар хурааж тавьсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №2023/11 тоот “...дээрх 59 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө 2022 оны зуны их бороо, 2023 оны өвлийн их цаснаар хөрсний чийгшил их болсноор үндсээрээ булгарч унасан мод буюу ургах чадвараа алдсан моднууд байна. ******* нь 2022, 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын Ойн ангиас аваагүй байна. ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар нь 2022, 2023 онд мод бэлтгэлийн ажил төлөвлөгдөөгүй газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг 59 ширхэг хэрэглээний нарс моднууд нь хэрэглээний модны стандартаар бэлтгэгдсэн буюу байшин барих палк, банзны зориулалтаар ашиглаж болохуйц мод болно. Бэлтгэсэн 59 ширхэг ургах чадваргүй нарс мод нь хэрэглээний бөөрөнхий мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадваргүй нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 109760 төгрөг болно. 59 ширхэг хэрэглээний ургах чадваргүй нарс мод нь 9,2244х1,8х109760=1,822,446.2 /нэг сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг хоёр мөнгө/ болно...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ДЦ-23-252 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн ******* сумын  6 дугаар багийн нутаг “ ” гэх газраас ургах чадваргүй 59 ширхэг нарс модыг тайрч бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 1,822,446.2 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, ойн санд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь ургах чадваргүй нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн болох нь Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №2023/11 тоот дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж зааснаар ургах чадваргүй 59 ширхэг нарс модны үнэлгээ 1,822,446.2 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5,769,375 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийнх болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас тээврийн хэрэгслийн үнэ 5,769,375 төгрөгийг эд мөрийн баримтаар хураасан нэг ширхэг бензин моторт хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 59 ширхэг нарс модны хамт гаргуулж, түүний ойн санд учруулсан 1,822,446.2 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5,769,375 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 59 ширхэг нарс модыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бензин моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дэрэмтэн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ад 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас ойн санд учруулсан хохиролд 1,822,446.2 /нэг сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5,769,375 /таван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун далан тав/ төгрөг, эд мөрийн баримтаар тооцсон бензин моторт хөрөө нэг ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 59 ширхэг нарс модыг тус тус хураан авч *******ын ойн санд учруулсан 1,822,446.2 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 59 ширхэг нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бензин моторт хөрөөг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА