| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2020/0006/з |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 12
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би гомдол гаргагч М.Т-ын ОАМХГ-ын ХЧСХУБ Д.З-д холбогдуулан гаргасан “ОАМХГ-ын уб-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0147317 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн захиргааны хэрэгт гомдол гаргагч М.Т-ын “Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай” хүсэлтийг 2020 оны 03 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч М.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М.Т миний бие МХ-ын уб- Д.З-д холбогдуулан тус шүүхэд шийтгэлийн хуудас хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Надтай холбоотой уг шийтгэлийн хуудсанд заагдсан асуудал шийдвэрлэсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч М.Т нь ОАМХГ-ын ХЧСХУБ Д.З-д холбогдуулан гаргасан “ОАМХГ-ын уб-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0147317 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан гомдол гаргагч М.Т-ын ОАМХГ-ын ХЧСХУБ Д.З-д холбогдуулан гаргасан “ОАМХГ-ын уб-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0147317 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ