| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0185/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/249 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/249
2023/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч: В.У
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Д, М.Б, М.Т
Хохирогч: У.С /онлайнаар/
Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч: Б.М
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Мд холбогдох 2312....................... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт ...........аймгийн ............. сумын ............... багийн .................... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Б овогт Бийн М /РД:.................../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутагт засмал зам дээр 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 67-45 УБР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа 46-84 УНП улсын дугаартай Приус-20, 83-83 АРН улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс хохирогч С.Эын биед хүндэвтэр гэмтэл, У.С, С.Х, Ц.Б, Б.Т нарын эрүүл мэндэд тус тус хүнд гэмтэл тус тус учруулж, Д.Ж, С.И нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д мэдүүлэхдээ: Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ах дүү нартайгаа үсний найранд явсан. Бид нар 4 машинтай явж байсан. Борт багийг өнгөрөөд явж байсан машин зөрсөн яасан эвгүй явдаг юм бэ гэсэн. Тэгээд дараа нь ийм хэрэг болсон гээд араас залгасан. Тэгээд эргээд очсон Сийн машиныг мөргөсөн байсан. Охин Ж маань суудал дээрээ нас барсан байсан. Би охиноо хараад ухаан балартсан байсан. Нэг мэдсэн цагдаа нар ирсэн байсан. Би маш их гомдолтой байна. Миний 5 ам бүлтэй бүтэн амьдралыг сүйтгэсэн 3 хүнийг хүнд гэмтээсэн маш их гомдолтой байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т мэдүүлэхдээ: 2023 оны 02 дугаар сарын 23-ны үед хэрэг болсон. Манай 2 хүүхэд ихэр. Тэгээд эмээтэйгээ хамт тухайн үед золголтоор очсон. Золголтоор ирээд маргааш өглөө нь 23-ны өдөр маргааш өглөө нь үсний сэвлэг үргээх ёслол руу явсан юм байна лээ. Тэгээд явах замдаа ийм юм болчихлоо гээд над руу 10 дөнгөж өнгөрч байхад ярьсан. Би өөрөө Улаанбаатар хотод бага хүүхэдтэйгээ үлдчихсэн байсан. Тэгээд тухайн үед над руу ярихдаа ямартай ч байсан нэг талын хөл нь хугарчихсан байна тархи нь хагарчихсан байна, ер нь гайгүй наашаа ир л гэж хэлсэн. Тэгээд би орой 6 цагийн үед Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Шууд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг руу орсон. Тэгээд ороход миний хүүхэд нүд нь үе үе нээгддэг, намайг дуудахад өөрийгөө мэдэж байна гэж ерөнхийдөө мэдэхгүй байсан Тэр гэмтлээсээ болсон юм уу ер нь нэг тийм шокийн байдалтай байсан. Зүүн талын гар хөл нь байнгын ийм савчаастай 1 талын 1 хөл хугарсан рентгенээр тэгж гарсан, нэг талын хөлд нь зүгээр чиг тавиад боочихсон нэгийг нь бол гипстээгүй байж байсан. Намайг ирсний дараа гипсэдсэн. Тэгээд тархинд гавлын яс цуурсан томографикийн шинжилгээ хийсэн нүүр нүд орчмын ухархайны яснууд бүгд цуурч гэмтчихсэн зүүн талын духны хэсэгт нэлээн том цөмөрхий үүсээд тэрийг нь цус тогтохгүй байсан учраас оёсон гэсэн битүү оёдолтой байсан. Маргааш нь 02 дугаар сарын 24-ний өдөр гэмтлийн эмнэлэг явсан. Бид хэд эндээс гэмтлийн эмнэлэгт орой очсон байгаа. Үдээс хойш 5 цагийн үед очсон байх. Тэгээд очсон орой нь 2 хөлд нь түрүүлж хагалгаа хийсэн бөгөөд баруун талын шилбэ нь хугарсан байсан учраас түүнд бэхэлгээ хийсэн, зүүн талын дунд чөмөг хугаралтай нэлээн их зөрүү үүсчихсэн байсан. Тэрийг бас татаж тэгшилсэн тэгшлээд 2 хөлийг нь хоёуланг нь уртааш нь гипсдсэн. Тархины хаван ихтэй одоогоор шокийн байдалтай байгаа учраас хагалгаа одоохондоо хийгдэхгүй гэсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тархины хагалгаанд орсон байгаа. Хагалгаанд ороход эмч нар бид нартай уулзсан. Зүүн талын духны яс нэлээн цөмөрсөн байна, тэр хэсгийн ясыг авлаа, тэгээд тэр хавийн тархины эд эс угаасаа гэмтчихсэн байна, тэр хэсгийг авна, тэгээд тархи нээхэд баруун талын духны гавлын яс одоо гайгүй бол үлдээнэ гэж ярьж байсан. Тэгээд тархийг нээхэд тийм биш байна гээд хагалгааны дараа эмч маань бид нарыг хүлээж авч байхдаа хэлсэн байсан. Яагаад гэхлээр нөгөө духнаасаа зүүн тал руугаа зүүн талаасаа баруун тал руу хөндлөн хугаралтай байсан хөндлөн хугарлынх нь завсраар тархи уураг нь гоожчихсон байсан учраас цэвэрлээд тархи уургийг нь бол авах шаардлагатай байсан гээд авсан байсан. Одоогоор ийм эмчилгээ хийсэн. Тэгээд гэмтсэний дараа 1, 2 хоногийн дараа ерөнхийдөө ухаан орсон гэж үзэж намайг хажуу талд нь сахиураар оруулсан. Нэрээ дуудаад байгааг сонсоод байгаа юм шиг хэрнээ хариу байхгүй. Миний хүү тэгээд зоондоор хооллодог байсан. Миний хүү залгиарай гээд хэлэхээр залгидаг, шприцээр хоол өгдөг, хагас дутуу залгидаг л тийм мэдрэхүй байсан. Тэгээд баруун талын гар хөл ерөнхийдөө саажчихсан, ямар ч мэдрэл байхгүй хуруунууд нь ил гарчихсан хөлийнх нь хурууг хатгахад ямар ч мэдрэлгүй татаж байгаа юм байхгүй баруун талынх нь гар хөлийг татаад чимхэж үзэхэд бол мэдрэл байхгүй саажилт өгөөд мэдээгүй болчихсон байсан. Тэгээд бид 2 гэмтлийн эмнэлэгт 19 хоног хэвтэж эмчлүүлээд 03 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл байнгын хараа хяналтад асаргаанд байна. 03 сарын 31-ний өдөр бид хэд хүүхдээ эрүүл мэндийн хүүхдийн эмч нарын үзлэгээр оруулсан. Хүүхэд чинь одоо хөгжлийн бэрхшээлтэй болчихсон байна гэдэг хариу сонссон. Тэгээд энэ хүүхэд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй болчихсон байна. Тэгэхдээ яах вэ, бид хэд бол ерөөсөө болохоосоо болохгүй нь хүртэл л зүтгэж байна. Тэгээд дараа нь удаа ч үгүй 04 дүгээр сарын 07-ны хавьцаа бид хэд эмнэлгийн зориулалтын ор гэртээ тавьсан. Өөрөөр нь тэгээд суулгадаг байсан. Дараагийн бас нэг аймаар мэдээ нь зүүн талын нүд нь хараагүй болчихсон байсан. Тэгээд бид хэд Эх нялхсын эмнэлэг дээр очоод л үзүүлсэн. Одоо удахгүй баруун талынх нь нүд хараагүй болно шүү дээ гэсэн. Эмч нар шууд л тэгж хэлсэн. Тэр үед хэцүү байсан. Тэгээд би энэ хэдтэй уулзах юм болов уу гэж харсан. Яах вэ би хүн чанар гаргаасай гээд би бол нэлээн хүлээцтэй байсан нэлээн тайван байсан. Болж өгвөл бас нэг аргалчих юм болов уу болгочих юм болов уу хөл дээр нь босгочих юм болов уу гэсэн бодолтой байсан. Тэгээд тухайн үед бол ерөөсөө бид хэдтэй холбогдоогүй. Тэгээд би нүд нь хараагүй болчихсон байна. Одоо удахгүй нөгөө нүд нь юм харахгүй шүү дээ гэж хэлэхэд л би эмнэлгээс гарч ирэхдээ одоо би хүүхдэдээ юу үзүүлэх билээ гэж бодож гарч ирсэн. Гэхдээ тухайн үед миний хүүхэд тэрийг ойлгох тийм ухаантай бол байгаагүй. Анх намайг таньдаг байсан ганц хамгийн анх хэлсэн үг нь нэлээд хэд хоногийн дараа юм ярьдаг болсон. Угаасаа тухайн үед бол дандаа орилж, уурладаг, ерөөсөө л орилж өөрийгөө илэрхийлдэг л байсан. Тэгээд намайг таньдаггүй хамгийн анх хэлсэн үг нь Аав аа гэдэг үг байсан. Тэгээд аав чинь энэ байна шүү дээ миний хүү би ээж нь гэж хэлээд, би хэн билээ гээд буцаагаад асуухаар манай хүүхэд урдаас ерөөсөө аав л гэдэг хүн болгоныг аав л гэдэг байсан. Тэгээд л нөгөө зогсолтгүй янз янзын эмчилгээ, сувилгаа, янз янзын юм хийсний хүчинд бол өнөөдөр ямартай ч өөрийгөө 1-ээс 2 үгээр ойлгуулдаг болчихсон байна. Гэхдээ эрүүл бус. Одоо бид нарын хувьд тэгж л харагдаж л байна. Анх цовоо сэргэлэн хүүхэд аягүй их тусч өрөвч тийм хүүхэд байсан. Ээж ээ би үүнийг чадна аа гэсэн бол заавал чаддаг тийм сониуч ээж ээ би та ядраад ирсэн бол би хөлийг чинь бариад өгье гэдэг тийм л хүүхэд байсан. Тэгээд хохирол төлбөрийн хувьд сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой үүнийг бол одоо би тэд хэдэд гэж хэлэхэд бол учир дутагдалтай байх. Яагаад гэхээр шүүх хуулийн байгууллага үүнийг өөрсдөө шийдэх байх. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин тэнцүүлсэн хэмжээгээр нөхөн олговор олгох боломжтой гэсэн. Тэгээд би яаж ийгээд хүүхдээ тахир дутуу байсан ч хамаагүй ухаан ийм байсан ч хамаагүй цаашдаа байж болох тийм цаад талынх нь хэмжээнд өөрийгөө аваад явдаг өөр хэн нэгэнд дараа болохгүйгээр унаж татахгүй бол болно л гэж л үзэж байна. Эмч нар болон мэдрэлийн эмч нараар үзэхээрээ энэ хүүхэд ойлгомжтой шүү дээ гэдэг. Угаасаа энэ хүүхэд унадаг болно энэ хүүхэд татдаг болно энэ хүүхэд буцаад бүрэн сэргэхгүй 100% эрүүл болохгүй шүү дээ ээж ээ гээд л шууд хэлдэг. Гэхдээ ямартай ч бид нар итгэл найдвар тасрахгүйгээр явж байгаа. Одоо бид 2 яах аргагүй гэртээ сууж байна. Хүүгээ бүрэн эмчлүүлэхэд төлбөр мөнгөний асуудал чанга байна. Одоо эмчилгээтэй холбоотой зардал болон наашаа ирж очих тээврийн зардал, тухайн үед эмчилгээ хийлгэж байгаа үед наашаа цаашаа тээвэрлэсэн болон үзүүлж харуулж байгаа болохоор шатахууны зардлууд орсон байгаа...хохирол төлбөрт нийтдээ 7286506 төгрөг болно. Би маш их гомдолтой байна. Яаж ч гомдолгүй байх вэ эрүүл саруул хүүхдээ би өнөөдөр тахир дутуу болгочихоод хажуудаа хөтлөөд ингээд явж байна гэдэг нэг их тийм хүсээд байхаар сайхан зүйл бол биш юм байна. Өөрийн бие дээр л би мэдэрч байна тэгээд би хүүхдээ ядаж л би бүр эрүүл болгодоггүй юм гэхэд биеэ даах чадвартай хэмжээнийх нь л болгомоор байна. Тэгээд надад тийм хэмжээ болоход мэдээж цаг хугацаа орно мөнгө санхүү орно. Үүн дээр юман дээр би бас энэ нөхөн олговрынхоо хэмжээг нэхэмжилж авмаар байна. Би гомдолтой байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогч У.С /онлайнаар/ мэдүүлэхдээ: 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үсний найранд явж байгаад М ирээд машиныг мөргөж эхнэр хүүхэд 2 хүүхэд маань нас барсан. 2 хүүхэд болон би өөрөө хүнд бэртсэн. Би маш их гомдолтой байна. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хадам аав маань миний өмнөөс баримтыг дагуу нэхэмжилж байгаа гэв.
Шүүх хуралдаанд иргэний хариуцагч Б.М мэдүүлэхдээ: 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай дүү М Увс руу хадмынх руугаа золгуут хийнэ гээд миний машиныг гуйгаад аваад явсан. Тэгээд 23-ны өглөө ирье гээд явсан. Тэгээд 23-ны өглөө ямар ч байсан ирэхээр болсон. 23-ны өглөө 9 цаг өнгөрөөгөөд 11 цагийн алдад надад дуудлага ирсэн. Тэгээд Бортын тэнд нэг осол гарсан дүү чинь хажууд нь байна гэсэн. Тэгээд би хамаатныхаа дүүг дуудаад нөхрөө дагуулаад очсон. Тэгэхэд осол гарчихсан, 2 машин мөргөлдчихсөн, тэгээд машины урд тал авах юмгүй дахин сэргээх боломжгүй, засварлах боломжгүй гэмтчихсэн байсан. Тэгээд үүн дээр би иргэний нэхэмжлэгчээр орж байгаа. Би иргэний нэхэмжлэгчээр дүүгээсээ ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байгаа. Харин иргэний хариуцагч талаасаа болохоороо би энэ талын сайн ойлголтгүй байсан. Тэгээд албан ёсоор өмгөөлөгч авсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312................ дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Сийн мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй бригад руу хамаатны айлын хүүхдийн үсний найранд эхнэрийнхээ хамаатнуудын хамт 4 автомашинтай 09 цагийн үед гэж санаж байна, аймгийн төвөөс хөдөлсөн юм. Ингээд Ихтамир сумын Борт багийн төвийн хажуугаар дөнгөж өнгөрөөд манай машинд сууж явсан А гэх айлын хүүхэд бөөлжөөд аавынхаа машинд суусан. А ахын машин хөдлөөд араас нь би хөдлөөд явтал гэнэт өөдөөс нэг юм их хүчтэй мөргөх шиг болсон. Нэг мэдэхэд би өөрийн талийгаач охин Иг өвөр дээрээ тэврээд гадаа сууж байснаа санаж байна. Ингээд өөр юу ч санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан. Сүүлд нь хадам аав, ах нар, ах дүүсээс сонсоход бидний өөдөөс өөр автомашин урсгал сөрж ирээд мөргөлдөж манай эхнэр Ж, охин И нар газар дээрээ нас барсан байсан. Мөн машинд сууж явсан бусад хүмүүс бүгд гэмтсэн байсан. Би энэ талаар сүүлд нь хүмүүсээс сонссон. Миний 6 хавирга, эгэм /зүүн/ дал хугарсан, зүүн хөл хавдсан, баруун шилбэ болон өвдөг хэсгээрээ хөхөрч няцарсан. Уушги гэмтсэн гэсэн. Өөр яаж гэмтсэнийг одоогоор би мэдэхгүй байна. Манай эхнэр Д.Ж, С.Х, С.Э, С.И нар манай хүүхдүүд, мөн манай хамаатны хүүхэд болон Т сууж явж байгаад осол болохын өмнө буугаад өөрийнхөө машинд суусан юм. 46-84 УНП улсын дугаартай Приус маркийн автомашинтай явсан юм. 46-84 УНП улсын дугаартай автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын үед гэж санаж байна, “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр авч байсан. Тухайн үед 12.500.000 төгрөгөөр 36 сарын хугацаатай зээлээр авсан машин байгаа юм. 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн автомашин байгаа юм. Манай том хүү С.Хгийн зүүн хөл хугарсан, тархиндаа гэмтэл авсан гэсэн. С.Э мөн тархиндаа гэмтэлтэй, хөл нь доголоод байгаа. Т тархиндаа гэмтсэн, ухаангүй байгаа, мөн хоёр хөл нь хугарсан байгаа. Манай эхнэр болон охин маань нас барсан. Би автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би “В” ангиллын эрхийн үнэмлэхээ 2017 онд авч байсан. Би архи, тамхи огт хэрэглэдэггүй хүн байгаа юм. Би тухайн үед эрүүл байсан. Тухайн үед би автомашин жолоодож явсан. А ахын хүүхдийг өөрийнх нь машинд суулгаад А ах хөдлөөд явсан бөгөөд араас нь би дөнгөж хөдлөөд явж байтал урдаас нэг зүйл их хүчтэй мөргөх шиг болсон. Тухайн үед дөнгөж хөдлөөд явж байсан тул 10-20 км цагийн хурдтай л явсан байх. Би осол гаргасан М гэх залууд их гомдож байна. М гэх залуу ахаа уучлаарай, би машин барьж явж байгаад унтаад таны машины өөдөөс сөрж ороод осол хийчихлээ, уучлаарай, миний буруу гэж байсан ч гэсэн би гомдолтой байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 123-128 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дийн мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Архангай аймгийн төвөөс өөрийн хүүхдүүд болон ах, дүү нарын хамт 4 автомашинаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу бага охиныхоо хүүхдийн сэвлэг үргээх буюу үсний найрт оролцохоор өглөө 08 цаг өнгөрөөд 09 дөхөж байхад Архангай аймгийн төвөөс хөдөлсөн. Би өөрийн хүү Сийн автомашинд сууж явсан бөгөөд бид цуваад явсан. Миний сууж явсан машин хамгийн түрүүнд нь явсан. Ингээд Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Хануйн гүүр дөхөж явтал манай хүү Сийн эхнэр рүү араас хүн утсаар ярьж өөдөөс ирж явсан машин урсгал сөрж ирээд Аын машиныг шүргээд Сийн машины яг өөдөөс нь мөргөчихлөө, осол болчихлоо гэж хэлсэн. Ингээд бид нар шууд эргээд очсон бөгөөд би хараад нэг хэсэг юу болсныг мэдээгүй, нилээд хугацааны дараа цагдаа нар ирсэн байсан. Энэ хооронд юу болсон, яасныг би санахгүй байгаа бөгөөд энэ ослоос болж миний охин Д.Ж болон миний зээ охин И нар газар дээрээ нас барсан. Манай хүргэн С гэмтсэн. Миний зээ хүү нар болох Э, Х болон миний эмэгтэй дүүгийн зээ хүү болох Т гэх хүүхэд мөн хүнд гэмтсэн байсан. Ер нь бол Сийн машинд сууж явсан хүмүүс хоёр нь нас барсан, бусад нь их гэмтсэн байсан. Аын машин замын хажуу руу шахаад зогсчихсон байсан. Харин Сийн машин замаас ертөнцийн зүгээр зүүн тал руугаа буюу өөрийн зорчиж байсан тал руугаа гарчихсан явж байсан зүгээсээ бараг эсрэг хараад буюу ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан байдалтай машин их эвдэрч хэмхэрсэн байсан. Өөр нэг саарал өнгийн Приус маркийн автомашин замаас ертөнцийн зүгээр баруун тал руу гарсан, ертөнцийн зүгээр баруун урагшаа харсан байдалтай, мөн маш их эвдэрч хэмхэрсэн байдалтай байсан. Би энэ дүр зургийг нэг хэсэг балмагдсаны дараа харсан бөгөөд тухайн үед тэдгээр автомашинуудыг огт хөдлөөгүй гэж тэнд байсан хүмүүс хэлж байсан. Тэр талаар би мэдэхгүй. Манай хүү А ярихдаа бидний өөдөөс эсрэг чиглэлд явсан машин урсгал сөрж яваад ирж миний машиныг шүргээд Сийн машины өөдөөс очиж мөргөсөн гэж ярьсан. Миний охин болон зээ охин нар ямар нэгэн суур болон архаг хууч өвчингүй байсан. Би маш их гомдолтой байгаа. Зүгээр элэг бүтэн амьдарч байсан миний охины гэр бүлийг сүйрүүлж орхисон, мөн үлдсэн хүмүүст гэмтэл учруулсан жолооч М гэх хүүд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна. Буян номын ажлын зардал хөлс болон хүмүүстээ эмчилгээ хийлгэсэн зардал мөнгийг нэхэмжлэх болно. Э, Х нарын биеийн байдал арай дээрдэж байгаа боловч хуучин хэвэндээ буюу эрүүл саруул болж чадаагүй л байгаа...гэх мэдүүлэг /2хх-ийн 76-78 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын дахин мэдүүлсэн: ...Миний дүү Ц.Б ухаан орсон, одоо ярьж, хэлж чадахгүй байгаа. Өмнөх үеэ бодвол биеийн байдал нь дээрдсэн, хүний тусламжтайгаар хоол ундаа идэж уух, босч суух үйлдэл хийж байгаа боловч өтгөн шингэнээ гаргаж байгаагаа мэдэхгүй байгаа. Би танилцсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг ойлгосон дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний дүү Ц.Бг эмчлэх эмчилгээний зардал мөнгийг Б.М ар гэр манай гэр бүлийнхэн нь хоёр талаасаа нийлж гаргаж эмчилгээ хийлгэж байгаа тул ямар нэгэн баримт гаргаж өгөхгүй. Бидний зүгээс Б.М болон түүний гэр бүлийн хүмүүст хүн ёсны хувьд итгэж цаашдаа миний дүү Ц.Бг асран хамгаалж, хамт байна байх гэж итгэж байгаа. Тиймдээ ч бидний зүгээс ямар нэгэн гомдол гарган, мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Бид аль, аль нь Ц.Бг эмчлүүлж эрүүл саруул болтол тустай дэмтэй байя л гэж бодож байна. Би шүүх хуралд нь очиж оролцох болно. Дээр бичигдсэн зүйл болох Б.М болон түүний гэр бүлийн хүмүүст хүн ёсны хувьд итгэж цаашдаа миний дүү Ц.Бг асран хамгаалж хамт байна байх гэж итгэж байгаа. Үүнийг маань Б.М хүлээн зөвшөөрч байх юм бол бидний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Мийг бидний хувьд миний дүүгийн эр нөхөр, бидний гэр бүлийн нэгэн гишүүн гэж хүлээн зөвшөөрдөг учраас бид өдийг хүртэл ямар нэгэн гомдол гаргаагүй. Мөн цаашдаа Б.Мд итгэж байгаа учраас цаашдаа Ц.Бгийн эмчилгээний зардал мөнгийг хоёр талаасаа гаргаж дүүг маань эмчилж эрүүл болгохыг хүсэж байна...гэх мэдүүлэг /3хх-ийн 113-114 уу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын мэдүүлсэн: ...Манайх Улаанбаатар хотод амьдардаг юм. Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг руу өөрийн ээжтэйгээ очиж золгох гээд дунд хүү Баяндалайтай хамт явсан юм. Харин тухайн өдөр манай хадам ээж Д нь манай 2 хүүхэд болох Т, Цэлмүүн хоёрыг дагуулаад Архангай аймаг руу явсан. Би үүнийг утсаар сонсож мэдсэн юм. Тэгээд орой нь Архангай аймагт очсон талаар нь би мэдсэн. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өглөө хадам ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд болох Б гэх залуу над руу 09 цагийн үед залгаад Архангай аймгийн Өндөр-Улаан сум руу хүүхдийн үсний найранд явж байгаад замд осол гараад манайхны 2 машиныг замд явж байсан машин ирээд мөргөчихлөө, миний машин зүгээр, харин Сгийн машинд Т сууж явсан чинь гэмтчихлээ, гэхдээ гайгүй, нэг хөл нь л гэмтсэн юм шиг байна гэж хэлсэн. Намайг Баянхонгор аймгаас Архангай аймагт ирээд юу болсон талаар асууж лавлахад манай хадам талын хамаатнууд Өндөр-Улаан сум руу хүүхдийн үсний найранд 4 машинтай явж байгаад Ихтамир сумын нутаг дэвсгэр дээр осол гарч С, А нарын машин өртсөн байсан. Тухайн осолд Сгийн машинд сууж явсан эхнэр болох Ж, охин И нар нь нас барсан талаар мэдсэн юм. Миний хүү Тий 2 хөл хугарсан, гавлын яс хугарч уураг нь гоожсон гэх хүнд гэмтэлтэй Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Хоёр хөл болон тархинд хагалгаанд орсон. Одоо үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна. Миний хүү Т нь 11 настай, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн миний 2 ихэр хүүхдийн том нь байгаа юм. Сгийн эхнэр харгалзаж явсан байх. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Миний бодлоор хойд суудал дээр нь сууж явсан байх гэж бодож байна. Би маш их гомдолтой байна. Миний хүүхэд эрүүл саруул хүүхэд байсан. Одоо 2-3 хагалгаанд орсон дахиад хагалгаанд орно гэсэн биеийн байдал нь маш хүнд байна. Цаашид нэхэмжлэх зүйлээ гаргаж өгөх болно...гэх мэдүүлэг /2хх-ийн 82-83 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 02 сарын 23-ны өдрийн өглөө гэр бүл, ах дүү нарын хамт төрсөн дүүгийнхээ хүүхдийн үсний найранд оролцох гэж Архангай аймгийн төвөөс 4 машин хүн өглөө 09 цаг болох гэж байхад хөдөлсөн. Би өөрийн 34-35 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодоод явсан. Архангай аймгийн Ихтамир нутагт Борт баг өнгөрөөд явж байхад миний өөдөөс хажуугаар саарал өнгийн Приус-30 маркийн автомашин хурдтай өнгөрсөн бөгөөд миний явсан урсгал тал руу шахсан байдалтай зөрсөн. Би тухайн үед энэ машин яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд зөрсөн. Цааш явж байтал эхнэрийн утас руу хүн залгаж миний араас явж байсан манай төрсөн дүүгийн машины өөдөөс нэг машин урсгал сөрж ирж мөргөлдсөн гэж хэлсэн. Ингээд би шууд буцаж эргээд очиход Борт багийн ойролцоо ирэхэд А ахын машин шүргүүлчихсэн, Сийн автомашин аваарт орж дотор нь сууж явсан миний төрсөн дүү Ж, түүний охин И нар нас барсан байсан. Бусад зорчигч нар бүгд гэмтэж, бэртсэн байсан. Намайг ирэхэд Ж автомашиныхаа жолоочийн хажуугийн урд суудал дээр хаалга суудал салоны дунд хавчуулагдсан байдалтай байсан. Бусад зорчигч нар машинаас гарсан байсан. Машин бол их эвдэрсэн, дахиж ашиглах боломжгүй болсон юм шиг харагдаж байсан. Ингээд эмнэлэг, цагдаа дуудаж Ихтамир сумаас эмнэлэгт ирж Игийн цогцсыг болон бусад гэмтсэн зорчигч нарыг аваад явсан. Би араас нь дагаад явсан юм. Хэрэг болсон газраас зүүн хойд зүгт яваад зам чанх хойшоо эргэдэг хэсэгт зөрсөн санагдаж байна. Тэр автомашин нилээд хурдтай, мөн миний явж байсан тал руу жаахан шахсан байдалтай, эвгүй зөрсөн юм. Би их гомдолтой байгаа. Зүгээр явж байсан миний төрсөн дүү, хүүхдийнхээ хамт нас барсан, мөн хүмүүс гэмтсэн. Тухайн урсгал сөрж орж осол гаргасан жолооч хариуцлагатай жолоо барьж явсан бол тийм осол болохгүй, миний дүү хүүхдийнхээ хамт амьд байх байсан. Тэр жолоочид маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 131-132 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Цын мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө манай төрсөн Ш.Дийн хүүхдийнх нь үсний найранд хамаатнуудтайгаа нийлээд 4 машинаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу явахаар 08 өнгөрч байхад хөдөлсөн. 10 цаг болох гэж байхад бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвийг дөнгөж өнгөрөөд явж байтад бидний өөдөөс эсрэг явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт замын голын цагаан шугамыг даваад урсгал сөрөөд ирэхээр нь би машин жолоодож явсан Оийг замаасаа гар, өөдөөс ирж байгаа нөхөр согтуу юм шиг байна гээд хэлэхэд О замын хажуу руу шахаад өөдөөс ирж байсан машин миний сууж явсан хар өнгийн Приус маркийн автомашины толийг хамаад хажуугаар шүргээд гараад явсан. Бид нар шууд зогсоод буухад бидний араас явж байсан Сийн Приус маркийн автомашины урдаас нь мөргөж замын хажуу руу оруулж явж байсан чиглэлийнх нь эсрэг тал руу нь харуулсан байдалтай болгосон байсан бөгөөд тухайн урсгал сөрж мөргөсөн машин өөрөө замаас ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарсан байдалтай зогссон байсан. Ингээд бид нар очиход Ж машины урд салон кабины голд хавчуулагдсан байдалтай нас барчихсан юм шиг харагдаж байсан. Ерөөсөө хөдлөхгүй байсан бөгөөд би Жыг нас барсан байна гэж бодсон. Жолоочийн эсрэг талын арын цонхоор Б.Т толгойгоо унжуулчихсан, хамар, амнаас нь цус гараад дуугарч чадахгүй байгаа бололтой байсан. С өөрийн хүүхдүүдийг машинаас гаргаж суулгаад И гээд охиноо тэвэрчихсэн сууж байсан. Тухайн үед И нас барчихсан байсан. Ингээд удалгүй бидний урд түрүүлж явсан хоёр машин маань эргэж ирээд байж байтал Ихтамир сумаас эмнэлэг, цагдаа ирсэн. Игийн цогцос болон бие нь муу байсан. Б.Т, урсгал сөрж мөргөсөн машины эмэгтэй зорчигч болон Сийг болон түүний хүүхдүүдийг эмнэлгийн байгууллагад хүргэхээр аваад явсан. Удалгүй араас нь аймгийн төвөөс цагдаа нар ирж үзлэг хийсэн юм. Цагдаа нарыг ирэхээс өмнө урсгал сөрж ирж мөргөсөн машины жолооч залуу би хэсэг зүүрмэглээд осол хийчихлээ гээд байсан. Тэр үед нь би чи энэ урд нь явсан хар өнгийн машиныг шүргээд сэрдэггүй юм уу гэхэд уучлаарай, би сэрээгүй, өмнө нь явсан хар өнгийн машиныг шүргэснээ мэдэхгүй байна, хэсэгхэн унтчихсан байна гэж хэлсэн. Тухайн ослоос болж миний биед гэмтэл учраагүй. Би 83-83 АРН улсын дугаартай хар өнгийн Приус маркийн автомашины жолоочийн хажуугийн суудалд сууж явсан бөгөөд миний сууж явсан машины хүмүүс бол гэмтээгүй, Аын 83-83 АРН улсын дугаартай автомашинд л жаахан гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Харин бидний араас явж байсан Сийн автомашинд сууж явсан хүмүүсээс 2 хүн нас барсан, бусад хүмүүс нь бүгд гэмтсэн. Машин нь бол дахин ашиглах боломжгүй болсон харагдаж байсан. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 88-89 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Огийн мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө манай нөхрийн төрсөн эгчийнх нь хүүхдийнх нь үсний найранд хамаатнуудтайгаа нийлээд 4 машинаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу явахаар 08 өнгөрч байхад хөдөлсөн. 10 цаг болох гэж байхад бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвийг дөнгөж өнгөрөөд явж байтал бидний өөдөөс эсрэг явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт замын голын цагаан шугамыг даваад урсгал сөрөөд ирэхээр нь машины урд суудал буюу жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Ц ах машин жолоодож явсан Оийг замаасаа гар өөдөөс ирж байгаа нөхөр согтуу юм шиг байна гээд хэлэхэд О замын хажуу руу шахаад өөдөөс ирж байсан машин миний сууж явсан хар өнгийн Приус маркийн автомашины толийг хамаад хажуугаар шүргээд гараад явсан. Бид нар шууд зогсоод буухад бидний араас явж байсан Сийн Приус маркийн автомашины урдаас нь мөргөж замын хажуу руу оруулж явж байсан чиглэлийнх нь эсрэг тал руу нь харуулсан байдалтай болгосон байсан бөгөөд тухайн урсгал сөрж мөргөсөн машин өөрөө замаас ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарсан байдалтай зогссон байсан. Ингээд бид нар очиход Ж машины урд салон кабины голд хавчуулагдсан байдалтай харагдсан. Би айгаад ойртоогүй. Жолоочийн эсрэг талын арын цонхоор Б.Т толгойгоо унжуулчихсан, хамар, амнаас нь цус гараад дуугарч чадахгүй байгаа бололтой байсан С өөрийн хүүхдүүдийг машинаас гаргаж суулгаад И гээд охиноо тэвэрчихсэн сууж байсан. Тухайн үед И нас барчихсан байсан. Ингээд удалгүй бидний урд түрүүлж явсан хоёр машин маань эргэж ирээд байж байтал Ихтамир сумаас эмнэлэг, цагдаа ирсэн. Игийн цогцос болон бие нь муу байсан Б.Т, урсгал сөрж мөргөсөн машины эмэгтэй зорчигч болон Сийг болон түүний хүүхдүүдийг эмнэлгийн байгууллагад хүргэхээр аваад явсан. Удалгүй араас нь аймгийн төвөөс цагдаа нар ирж үзлэг хийсэн юм. Аймгийн төвөөс цагдаа нар ирэхээс өмнө онцгой байдлын хувцастай нэг хүн ирээд манай дүү зүүрмэглээд урсгал сөрөөд осол хийсэн байна, аваарт орсон жолоочтой уулзах гэсэн юм гэж ярьж байсан. Тухайн ослоос болж миний болон манай хүүхдүүдийн биед гэмтэл учраагүй. Учир нь бид нарын сууж явсан хар өнгийн Приус маркийн автомашины хажуугаар шүргээд өнгөрч арын машины өөдөөс мөргөсөн тул бидний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Би 83-83 АРН улсын дугаартай хар өнгийн Приус маркийн автомашины жолоочийн эсрэг талын арын суудалд сууж явсан бөгөөд миний сууж явсан машины хүмүүс бол гэмтээгүй. Аын 83-83 АРН улсын дугаартай автомашинд л жаахан гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Харин бидний араас явж байсан Сийн автомашинд сууж явсан хүмүүсээс 2 хүн нас барсан, бусад хүмүүс нь бүгд гэмтсэн. Машин нь бол дахин ашиглах боломжгүй болсон харагдаж байсан. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 92-93 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Оийн мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө хадам дүүгийнхээ нь хүүхдийнх нь үсний найранд хамаатнуудтайгаа нийлээд 4 машинаар Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй баг руу явахаар 08 өнгөрч байхад санаж байна, аймгийн төвөөс хөдөлсөн 10 цаг болох гэж байхад гэж санаж байна, бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвийг дөнгөж өнгөрөөд явж байтал бидний өөдөөс эсрэг явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт замын голын цагаан шугамыг даваад урсгал сөрөөд ирсэн. Энэ үед машины урд суудал буюу миний хажуугийн суудалд сууж явсан Ц ах надад хандаж замаасаа гар, өөдөөс ирж байгаа нөхөр согтуу юм шиг байна гээд хэлэхэд би замын хажуу руу шахаад өөдөөс ирж байсан машин миний жолоодож явсан хар өнгийн Приус маркийн автомашины толийг хамаад хажуугаар шүргээд гараад явсан. Бид нар шууд зогсоод буухад бидний араас явж байсан Сийн Приус маркийн автомашины урдаас нь мөргөж замын хажуу руу оруулж, явж байсан чиглэлийнх нь эсрэг тал руу нь харуулсан байдалтай болгосон байсан бөгөөд тухайн урсгал сөрж мөргөсөн машин өөрөө замаас ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарсан байдалтай зогссон байсан. Удалгүй бидний урд түрүүлж явсан хоёр машин маань эргэж ирээд байж байтал Ихтамир сумаас эмнэлэг, цагдаа ирсэн Игийн цогцос болон бие нь муу байсан Б.Т, урсгал сөрж мөргөсөн машины эмэгтэй зорчигч болон Сийг болон түүний хүүхдүүдийг эмнэлгийн байгууллагад хүргэхээр аваад явсан. Удалгүй араас нь аймгийн төвөөс цагдаа нар ирж үзлэг хийсэн юм. Тухайн ослоос болж миний болон манай хүүхдүүдийн биед гэмтэл учраагүй. Учир нь бид нарын сууж явсан хар өнгийн Приус маркийн автомашины хажуугаар шүргээд өнгөрч арын машины өөдөөс мөргөсөн тул бидний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Би 83-83 АРН улсын дугаартай хар өнгийн Приус маркийн автомашины жолоодож явсан миний сууж явсан машины хүмүүс бол гэмтээгүй, миний жолоодож явсан 83-83 АРН улсын дугаартай автомашинд л жаахан гэмтэл үүссэн. Харин бидний араас явж байсан Сийн автомашинд сууж явсан хүмүүсээс 2 хүн нас барсан, бусад хүмүүс нь бүгд гэмтсэн, машин нь бол дахин ашиглах боломжгүй болсон харагдаж байсан. Дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 96-97 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Аын мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн төрсөн дүүгийн хүүхдийн үсний найранд оролцох гэж Архангай аймгийн төвөөс өглөө 08 цаг өнгөрч байхад өөрийн аав болох ах, дүүсийн хамт 4 автомашинаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу хөдөлсөн. Ингээд 10 цагийн үед гэж санаж байна, бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвийг дөнгөж өнгөрөөд явж байтал бидний өөдөөс эсрэг явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт замын голын цагаан шугамыг даваад урсгал сөрөөд ирсэн. Энэ үед машины урд суудал буюу жолоочийн хажуугийн суудалд сууж явсан Ц ах манай эхнэр От хандаж замаасаа гар, өөдөөс ирж байгаа нөхөр согтуу юм шиг байна гээд хэлэхэд манай эхнэр О замын хажуу руу шахсан. Өөдөөс ирж байсан машин миний хар өнгийн Приус маркийн автомашины толийг хамаад хажуугаар шүргээд гараад явсан. Бид нар шууд зогсоод буухад бидний араас явж байсан Сийн Приус маркийн автомашины урдаас нь мөргөж замын хажуу руу оруулж явж байсан чиглэлийнх нь эсрэг тал руу нь харуулсан байдалтай болгосон байсан бөгөөд тухайн урсгал сөрж мөргөсөн машин өөрөө замаас ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарсан байдалтай зогссон байсан. Ингээд би Сийн машин руу гүйгээд очиход миний дүү Ж автомашины жолоочийн хажуугийн суудал дээр салон болон хаалганы голд хавчуулагдсан байдалтай, охин И нь өвөр дээр нь нас барчихсан байсан. Миний дүү Ж ч гэсэн нас барчихсан байсан. Жолоочийн эсрэг талын арын цонхоор толгойгоо унжуулсан байдалтай, ам, хамраас нь цус гараад муухан хөдөлж байсан. Ингээд бид нар нийлж машинд байсан хүүхдүүдийг гаргасан. Удалгүй бидний урд түрүүлж явсан хоёр машин маань эргэж ирээд байж байтал Ихтамир сумаас эмнэлэг, цагдаа ирсэн. Игийн цогцос болон бие нь муу байсан Б.Т, урсгал сөрж мөргөсөн машины эмэгтэй зорчигч болон Сийг, түүний хүүхдүүдийг эмнэлгийн байгууллагад хүргэхээр аваад явсан. Удалгүй араас нь аймгийн төвөөс цагдаа нар ирж үзлэг хийсэн юм. Аймгийн төвөөс цагдаа нар ирэхээс өмнө Ц ах урсгал сөрж ирж мөргөсөн машины жолоочид хандаж яагаад ийм осол хийвээ, бид нарын сууж явсан машиныг шүргээд цааш нь машины рулээ дараад явж болоогүй юм уу, тэгсэн бол ийм осол гаргахгүй шүү дээ гэж хэлэхэд тэр урсгал сөрж явсан машины жолооч залуу би 83-83 АРН улсын дугаартай автомашиныг шүргэснээ мэдэхгүй байна, хэсэг унтаад өгсөн байна, тэгээд осол гаргачихлаа гэж ярьсан. Би ослын улмаас өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан. М гэх залуу миний машинд учирсан хохирол болох 3.080.000 төгрөгийг миний ................ дугаарын данс руу шилжүүлсэн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 101-103 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Мгийн мэдүүлсэн: ...67-45 УБР улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. 2019 оны 11 дүгээр сард 12 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тухайн үед “Д” гэх зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын зээлээр авч байсан. Тухайн байгууллагаас зээлсэн төлбөр мөнгийг барагдуулж дууссан. Машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байж байгаад манай дүү Б.М осол хийсэн асуудал гаргасан юм. Би энэ автомашиныг 12.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн төрсөн дүү Б.Мэс нэхэмжлэх зүйл бол байхгүй. Би автомашинаа үнэлүүлж даатгалын компаниас хохирлоо гаргуулж авна. Өөр ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 141-142 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Б.Мгийн мэдүүлсэн: ...Миний дүү М эхээс гурвуулаа, дээрээ 2 эгчтэй, айлын отгон хүүхэд юм. Бага насаа эцэг, эхийн гар дээр өссөн. Ерөнхий боловсролын сургуулийн Их тамир суманд 2017 онд төгсөөд Хууль сахиулах их сургуульд суралцаж төгсөөд ажиллаагүй, Өмнөговь аймагт Нүүрсний хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодож байгаад одоо найз охиноо асарч байгаа. Зан байдлын хувьд төлөв даруухан зантай, хүний үг сайн авдаг, ямар нэгэн муу зуршил байхгүй, хүнд тусархаг, биеэ даасан, сагсан бөмбөг тоглодог, урлагын талаар дуулах авьяастай, их сургуульд суралцаж байхдаа загвар өмсөж байсан спортлог хүүхэд байгаа юм. Миний дүү Б.М 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Их тамир суманд байхад Увс аймаг руу хадам ээжтэйгээ золгох ажилтай байна, найз охинтойгоо явчихаад ирмээр байна гээд надаас миний машиныг гуйгаад байхаар нь би өгөөд явуулсан юм. Миний тээврийн хэрэгсэл 100 хувь даатгалтай, жолоочийн хариуцлагын даатгал дээр М мөн адил даатгуулсан байсан. М “В” ангиллын жолооны үнэмлэхтэй. 67-45 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 100 хувь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Манай нөхөр Солонгос улсад ажиллаад надад авч өгсөн юм. М ямар нэгэн мөнгө нэмэрлэсэн зүйл огт байхгүй. Архангай аймагт ирсэн үедээ миний машин унаж хэрэглэдэг байсан учраас би даатгал дээр Мийн нэрийг бичүүлсэн юм...гэх мэдүүлэг /3хх-ийн 108-110 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Мийн дахин мэдүүлсэн: ...Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /3хх-ийн 117-118 хуу/
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. С.Эын биед Гавал тархины битүү гэмтэл, бага тархины зүүн дэлбэн, духны дэлбэнгийн зүүн тал, аалзавчийн доорх зайд голомтлог цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /1хх-ийн 213-214 хуу/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3122 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Хгийн биед гавлын дагз, баруун чамархай яс, зүүн хацар яс, баруун гайморын хөндийн гадна хана, зүүн дунд чөмөг, тойг ясны далд хугарал, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр талын дээд, доод зовхинд, хацрын дээд хэсэгт цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс нь гавал ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад ясны хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. 3. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 243-244 хуу/
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Мийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 31-32 хуу/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3124 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Бгийн биед тархины эдийн тархмал няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун 1, 9, 10 дугаар хавирганы хугарал, хоёр талын уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа, бүсэлхийн 1, 2, 3, 5 дугаар нугалмын сэртэн, ууцны нугалам, зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун хөх, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс нь тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар, цээжний гэмтэл нь 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бүсэлхийн 1, 2, 3, 5 дугаар нугалмын сэртэн, ууцны нугалам, зүүн дунд чөмөгний далд хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. 3. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /2хх-ийн 46-47 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Д.Жын биед тархины суурь уртавтар тархины аалзан хальсан доор цус харвалт, духны зүүн хэсэгт хуйханд язарсан шарх, цус хуралт, цээжний хоёр талын олон хавирганы хугарал, уушги авчилт, сээрний 3, 4 дүгээр нугалам хоорондын их биеийн хөндлөн хугарал, нугас тасрал, няцрал, элэг язрал, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, голт, бөөрний өөхлөг, чацархайд цус хуралт, зүүн тохойн үений мултрал, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, баруун өвдөгний үений мултрал, баруун, зүүн өвдөг, шилбэ, өвчүү, хоёр цавьны дотор хажууд цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн ташаа, баруун хацарт зулгаралт, уруулд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлүүд нь осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх хавсарсан хүнд гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.6, 3.1.10, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч Д.Ж нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ. 6. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 6. Амь хохирогч Д.Жын цусанд спиртийн зүйл илрээгүй. В(III)-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /2хх-ийн 114-120 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч С.Игийн биед гавлын орой, суурь ясны хугарал, тархины суурь хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, хуйханд язарсан шарх, уушгины эдийн няцрал, голт, уушигны угт цус хуралт, бага аарцгийн хөндийд цус хуралт, зүүн зовхинд язарсан шарх, нүүрэнд зулгаралт, зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч С.И нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 6. 0(1)-р бүлгийн цустай байна. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй...гэх дүгнэлт /2хх-ийн 127-133 хуу/
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Б.Тий биед гавлын дух ясны зүүн хэсгийн цөмөрсөн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, аалзан хальсан доорх болон ховдлын цус харвалт, зүүн дунд чөмөг, баруун шаант ясны далд хугарал, духны зүүн хэсэг, зүүн чамархай, зүүн зовхи, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс нь гавал ясны хугарал, тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн дунд чөмөг, баруун шаант ясны далд хугарал нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. 3. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /2хх-ийн 107-109 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Тий зүүн нүдний харааны мэдрэлийн хатингаршил тогтоогдлоо. 2. Зүүн нүдний харааны мэдрэлийн хатингаршилын улмаас Б.Тий зүүн нүд хараагүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт 65 хувь нөлөөлөх учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.4. Зүүн нүдний харааны мэдрэлийн хатингаршил нь гавал тархины гэмтлийн улмаас үүссэн байна...гэх дүгнэлт /2хх-ийн 239-241 хуу/
2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. 67-45 УБР улсын дугаартай автомашины жолооч, Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй ба 83-83 АРН улсын дугаартай автомашины жолооч М.О, 46-84 УНЛ улсын дугаартай автомашины жолооч У.С нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зүйл илрээгүй байх үндэслэлтэй. Тус зам тээврийн осол хэрэг нь 67-45 УБР улсын дугаартай автомашины жолооч, Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчигдсөнөөс тус зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй. 2. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн зүйл илрээгүй ба тус зам нь асфальтан, тэгш , шулаан, хурай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байна. 3. Зам тээврийн осол хэргийн газарт тоормозны ул мөр илрээгүй байх ба хурдыг тогтоох боломжгүй байна. 4. Б.М рд ............... нь В ангиллын 1233308 тоот хүчинтэй, .М.О рд .......... В ангиллын 12357851 тоот дугаарын хүчинтэй, У.С рд:КЖ ............... В ангиллын 1149477 тоот хүчинтэй эрхийн жолооны тус тус үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /2хх-ийн 67-68 хуу/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Бын Т нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн ослоос үүдэлтэй Тархины гэмтлийн шалтгаант танин мэдэхүйн бууралт бүхий сэтгэцийн эмгэгтэй болсон нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарч байна. 2. Бын Тий Тархины гэмтлийн шалтгаант танин мэдэхүйн бууралт сэтгэцийн эмгэг нь Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох арга аргачлалын дагуу дээрх зэрэглэлийг тогтоох үндэслэл болно. 3. Цаашид нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч болон сэтгэцийн эмчийн хяналтад орох...гэх дүгнэлт
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 02-08, 09-12 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 14 хуу/
Ослын газрын схем зураг /1хх-ийн 13 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 18-20, 21-24 хуу/
2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 35 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 76 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 108-113, 125-126 хуу/
2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 148 хуу/
2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 154 хуу/
“Итгэлт эстимэйт” ХХК-ний “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан” /2хх-ийн 172-185 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 116 хуу/
Хохиролтой холбоотой баримтууд /3хх-ийн 43-61, 64-70, 72-104, 172-250, 4хх-ийн 01-14 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутагт засмал зам дээр 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 67-45 УБР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа 46-84 УНП улсын дугаартай Приус-20, 83-83 АРН улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч У.С, С.Х, Ц.Б, Б.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Д.Ж, С.И нарын амь нас хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутагт засмал зам дээр 2023 оны 02 дугаар сарын 23-ны едөр 67-45 УБР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа 46-84 УНП улсын дугаартай Приус-20, 83-83 АРН улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс хохирогч С.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч У.С, С.Х, Ц.Б, Б.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, д.Ж, С.И нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч У.Сийн мэдүүлсэн “Сүүлд нь хадам аав, ах нар, ах дүүсээс сонсоход бидний өөдөөс өөр автомашин урсгал сөрж ирээд мөргөлдөж манай эхнэр Ж, охин И нар газар дээрээ нас барсан байсан. Мөн машинд сууж явсан бусад хүмүүс бүгд гэмтсэн байсан. Би энэ талаар сүүлд нь хүмүүсээс сонссон. Миний 6 хавирга, эгэм /зүүн/ дал хугарсан, зүүн хөл хавдсан, баруун шилбэ болон өвдөг хэсгээрээ хөхөрч няцарсан. Уушги гэмтсэн гэсэн. А ахын хүүхдийг өөрийнх нь машинд суулгаад А ах хөдлөөд явсан бөгөөд араас нь би дөнгөж хөдлөөд явж байтал урдаас нэг зүйл их хүчтэй мөргөх шиг болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 123-128/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дийн мэдүүлсэн “Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Хануйн гүүр дөхөж явтал манай хүү Сийн эхнэр рүү араас хүн утсаар ярьж өөдөөс ирж явсан машин урсгал сөрж ирээд Аын машиныг шүргээд Сийн машины яг өөдөөс нь мөргөчихлөө, осол болчихлоо гэж хэлсэн. Энэ хооронд юу болсон, яасныг би санахгүй байгаа бөгөөд энэ ослоос болж миний охин Д.Ж болон миний зээ охин И нар газар дээрээ нас барсан. Манай хүргэн С гэмтсэн. Миний зээ хүү нар болох Э, Х болон миний эмэгтэй дүүгийн зээ хүү болох Т гэх хүүхэд мөн хүнд гэмтсэн байсан. Ер нь бол Сийн машинд сууж явсан хүмүүс хоёр нь нас барсан, бусад нь их гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 76-78/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын дахин мэдүүлсэн “Мөн цаашдаа Б.Мд итгэж байгаа учраас цаашдаа Ц.Бгийн эмчилгээний зардал мөнгийг хоёр талаасаа гаргаж дүүг маань эмчилж эрүүл болгохыг хүсэж байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 113-114/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бын мэдүүлсэн “Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өглөө хадам ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд болох Б гэх залуу над руу 09 цагийн үед залгаад Архангай аймгийн Өндөр-Улаан сум руу хүүхдийн үсний найранд явж байгаад замд осол гараад манайхны 2 машиныг замд явж байсан машин ирээд мөргөчихлөө, миний машин зүгээр, харин Сгийн машинд Т сууж явсан чинь гэмтчихлээ, гэхдээ гайгүй, нэг хөл нь л гэмтсэн юм шиг байна гэж хэлсэн. Намайг Баянхонгор аймгаас Архангай аймагт ирээд юу болсон талаар асууж лавлахад манай хадам талын хамаатнууд Өндөр-Улаан сум руу хүүхдийн үсний найранд 4 машинтай явж байгаад Ихтамир сумын нутаг дэвсгэр дээр осол гарч С, А нарын машин өртсөн байсан. Тухайн осолд Сгийн машинд сууж явсан эхнэр болох Ж, охин И нар нь нас барсан талаар мэдсэн юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 82-83/,
гэрч Д.Сийн мэдүүлсэн “Архангай аймгийн Ихтамир нутагт Борт баг өнгөрөөд явж байхад миний өөдөөс хажуугаар саарал өнгийн Приус-30 маркийн автомашин хурдтай өнгөрсөн бөгөөд миний явсан урсгал тал руу шахсан байдалтай зөрсөн. Би тухайн үед энэ машин яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд зөрсөн. Цааш явж байтал эхнэрийн утас руу хүн залгаж миний араас явж байсан манай төрсөн дүүгийн машины өөдөөс нэг машин урсгал сөрж ирж мөргөлдсөн гэж хэлсэн. Ингээд би шууд буцаж эргээд очиход Борт багийн ойролцоо ирэхэд А ахын машин шүргүүлчихсэн, Сийн автомашин аваарт орж дотор нь сууж явсан миний төрсөн дүү Ж, түүний охин И нар нас барсан байсан. Бусад зорчигч нар бүгд гэмтэж, бэртсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 131-132/,
гэрч Ш.Цын мэдүүлсэн “10 цаг болох гэж байхад бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвийг дөнгөж өнгөрөөд явж байтад бидний өөдөөс эсрэг явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт замын голын цагаан шугамыг даваад урсгал сөрөөд ирэхээр нь би машин жолоодож явсан Оийг замаасаа гар, өөдөөс ирж байгаа нөхөр согтуу юм шиг байна гээд хэлэхэд О замын хажуу руу шахаад өөдөөс ирж байсан машин миний сууж явсан хар өнгийн Приус маркийн автомашины толийг хамаад хажуугаар шүргээд гараад явсан. Бид нар шууд зогсоод буухад бидний араас явж байсан Сийн Приус маркийн автомашины урдаас нь мөргөж замын хажуу руу оруулж явж байсан чиглэлийнх нь эсрэг тал руу нь харуулсан байдалтай болгосон байсан бөгөөд тухайн урсгал сөрж мөргөсөн машин өөрөө замаас ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарсан байдалтай зогссон байсан. Ингээд бид нар очиход Ж машины урд салон кабины голд хавчуулагдсан байдалтай нас барчихсан юм шиг харагдаж байсан. Ерөөсөө хөдлөхгүй байсан бөгөөд би Жыг нас барсан байна гэж бодсон. Жолоочийн эсрэг талын арын цонхоор Б.Т толгойгоо унжуулчихсан, хамар, амнаас нь цус гараад дуугарч чадахгүй байгаа бололтой байсан. С өөрийн хүүхдүүдийг машинаас гаргаж суулгаад И гээд охиноо тэвэрчихсэн сууж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 88-89/,
гэрч Д.Огийн мэдүүлсэн “2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө манай нөхрийн төрсөн эгчийнх нь хүүхдийнх нь үсний найранд хамаатнуудтайгаа нийлээд 4 машинаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг руу явахаар 08 өнгөрч байхад хөдөлсөн. 10 цаг болох гэж байхад бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвийг дөнгөж өнгөрөөд явж байтал бидний өөдөөс эсрэг явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт замын голын цагаан шугамыг даваад урсгал сөрөөд ирэхээр нь машины урд суудал буюу жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Ц ах машин жолоодож явсан Оийг замаасаа гар өөдөөс ирж байгаа нөхөр согтуу юм шиг байна гээд хэлэхэд О замын хажуу руу шахаад өөдөөс ирж байсан машин миний сууж явсан хар өнгийн Приус маркийн автомашины толийг хамаад хажуугаар шүргээд гараад явсан. Бид нар шууд зогсоод буухад бидний араас явж байсан Сийн Приус маркийн автомашины урдаас нь мөргөж замын хажуу руу оруулж явж байсан чиглэлийнх нь эсрэг тал руу нь харуулсан байдалтай болгосон байсан бөгөөд тухайн урсгал сөрж мөргөсөн машин өөрөө замаас ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарсан байдалтай зогссон байсан. Ингээд бид нар очиход Ж машины урд салон кабины голд хавчуулагдсан байдалтай харагдсан. Жолоочийн эсрэг талын арын цонхоор Б.Т толгойгоо унжуулчихсан, хамар, амнаас нь цус гараад дуугарч чадахгүй байгаа бололтой байсан С өөрийн хүүхдүүдийг машинаас гаргаж суулгаад И гээд охиноо тэвэрчихсэн сууж байсан. Тухайн үед И нас барчихсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 92-93/,
гэрч М.Оийн мэдүүлсэн “2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө хадам дүүгийнхээ нь хүүхдийнх нь үсний найранд хамаатнуудтайгаа нийлээд 4 машинаар Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй баг руу явахаар 08 өнгөрч байхад санаж байна, аймгийн төвөөс хөдөлсөн 10 цаг болох гэж байхад гэж санаж байна, бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвийг дөнгөж өнгөрөөд явж байтал бидний өөдөөс эсрэг явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт замын голын цагаан шугамыг даваад урсгал сөрөөд ирсэн. Энэ үед машины урд суудал буюу миний хажуугийн суудалд сууж явсан Ц ах надад хандаж замаасаа гар, өөдөөс ирж байгаа нөхөр согтуу юм шиг байна гээд хэлэхэд би замын хажуу руу шахаад өөдөөс ирж байсан машин миний жолоодож явсан хар өнгийн Приус маркийн автомашины толийг хамаад хажуугаар шүргээд гараад явсан. Бид нар шууд зогсоод буухад бидний араас явж байсан Сийн Приус маркийн автомашины урдаас нь мөргөж замын хажуу руу оруулж, явж байсан чиглэлийнх нь эсрэг тал руу нь харуулсан байдалтай болгосон байсан бөгөөд тухайн урсгал сөрж мөргөсөн машин өөрөө замаас ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарсан байдалтай зогссон байсан. Удалгүй бидний урд түрүүлж явсан хоёр машин маань эргэж ирээд байж байтал Ихтамир сумаас эмнэлэг, цагдаа ирсэн Игийн цогцос болон бие нь муу байсан Б.Т, урсгал сөрж мөргөсөн машины эмэгтэй зорчигч болон Сийг болон түүний хүүхдүүдийг эмнэлгийн байгууллагад хүргэхээр аваад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 96-97/,
иргэний нэхэмжлэгч Д.Аын мэдүүлсэн “Ингээд 10 цагийн үед гэж санаж байна, бид Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвийг дөнгөж өнгөрөөд явж байтал бидний өөдөөс эсрэг явж байсан саарал өнгийн суудлын автомашин гэнэт замын голын цагаан шугамыг даваад урсгал сөрөөд ирсэн. Энэ үед машины урд суудал буюу жолоочийн хажуугийн суудалд сууж явсан Ц ах манай эхнэр От хандаж замаасаа гар, өөдөөс ирж байгаа нөхөр согтуу юм шиг байна гээд хэлэхэд манай эхнэр О замын хажуу руу шахсан. Өөдөөс ирж байсан машин миний хар өнгийн Приус маркийн автомашины толийг хамаад хажуугаар шүргээд гараад явсан. Бид нар шууд зогсоод буухад бидний араас явж байсан Сийн Приус маркийн автомашины урдаас нь мөргөж замын хажуу руу оруулж явж байсан чиглэлийнх нь эсрэг тал руу нь харуулсан байдалтай болгосон байсан бөгөөд тухайн урсгал сөрж мөргөсөн машин өөрөө замаас ертөнцийн зүгээр баруун тал руу нь гарсан байдалтай зогссон байсан. Ингээд би Сийн машин руу гүйгээд очиход миний дүү Ж автомашины жолоочийн хажуугийн суудал дээр салон болон хаалганы голд хавчуулагдсан байдалтай, охин И нь өвөр дээр нь нас барчихсан байсан. Миний дүү Ж ч гэсэн нас барчихсан байсан. Жолоочийн эсрэг талын арын цонхоор толгойгоо унжуулсан байдалтай, ам, хамраас нь цус гараад муухан хөдөлж байсан. Ингээд бид нар нийлж машинд байсан хүүхдүүдийг гаргасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 101-103/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Мийн яллагдагчаар дахин мэдүүлсэн “Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 117-118/,
хохирогч С.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 213-214/,
хохирогч С.Хгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 243-244/,
хохирогч Ц.Бгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3124 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 46-47/,
талийгаач Д.Жын үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 114-120/,
талийгаач С.Игийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 127-133/,
хохирогч Б.Тий биед учирсан гэмтлийн зэрэг болон сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 107-109/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 501 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 239-241/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт,
зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 67-68/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 02-08, 09-12/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 14/, ослын газрын схем зураг /1хх-ийн 13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 18-20, 21-24/, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 35 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.М нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Б.Мийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 67-45 УБР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа 46-84 УНП улсын дугаартай Приус-20, 83-83 АРН улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж хохирогч С.Эын биед хүндэвтэр, хохирогч У.С, С.Х, Ц.Б, Б.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Д.Ж, С.И нарын амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлсэн, хохирогч Б.Тий онгоцны тээврийн зардалд 3.981.350 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Сд 20.558.450 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бод 3.049.710 төгрөг, хохирогч Ц.Бд 7.246.210 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ат 4.792.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.Хд 4.373.970 төгрөг, шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дд 2.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тт 2.000.000 төгрөгийг тус тус сайн дураараа төлсөн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Мд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон байгаа нь хэзээ ч нөхөгдөхгүй хор уршиг учирсан гэж үзнэ.
Амь хохирогч Д.Ж, С.И, насанд хүрээгүй хохирогч С.Х, С.Э нарын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Д нь оршуулгын зардалд баримтаар 13.391.456 төгрөг байгаа, үүнээс баримт давхардсан 1.554.000 төгрөгийг хасч, 11.837.476 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.Х, С.Э нарын өмгөөллийн хөлс 1.166.000 төгрөг, амь хохирогч Д.Ж, С.И нарын амь насны болон цаашид олох байсан боломжийг “И” ХХК-ний гаргасан үнэлгээгээр нийт 607.426.195 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 2.500.000 төгрөг зэргийг шүүгдэгчээс гаргуулах, мөн насанд хүрээгүй бага насны С.Х, С.Э нарыг 18 нас хүртэл эх Д.Жын сарын цалин хөлс, одоо авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээр тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүхээс амь хохирогч Д.Ж, С.И нарын оршуулгын болон 21, 49 хоногийн зан үйлд нийт 11.837.476 төгрөгийн зардал гарсан болох нь 3 дугаар хавтаст хэргийн 43-70 дугаар хуудаснуудад авагдсан зарлагын баримт, НӨАТ-ын баримт зэргээр нотлогдсон ба эдгээр нь нотлох баримтын шаардлага хангасан, мөн шинжээчийн хөлсөнд төлсөн 2.500.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч С.Э, С.Х нарын өмгөөллийн хөлс 1.166.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д “насанд хүрээгүй хохирогчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах үндэслэлтэй байна. /Нийт 15.504.076 төгрөг/
Үүнээс 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.М нь шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөн болно.
Амь хохирогч Д.Ж, С.И нарын амь нас, сэтгэл санааны алдагдсан боломжийн хохирлын тухайд: “И” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр амь хохирогч Д.Жын гэм хорын хохирлыг 157.826.164 төгрөг, амь насны үнэ цэнийг 82.500.000 төгрөг, нийт 240.326.164 төгрөгөөр, амь хохирогч С.Игийн гэм хорын хохирлыг 284.600.031 төгрөг, амь насны үнэ цэнийг 85.000.000 төгрөг, нийт 367.100.031 төгрөгөөр тооцож тогтоосон байна. Үүнээс амь хохирогч Д.Жын амь насны үнэлгээ 82.500.000 төгрөг, С.Игийн амь насны үнэлгээ 82.500.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв. Учир нь: Хүний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд шүүгдэгч Б.Мийн буруутай үйлдлийн улмаас хохирогч нар нас барсан тул амь насыг хохироосон гэм хорын хохирлыг үнэлгээнд заасан хэмжээгээр тооцож олгуулах боломжтой гэж дүгнэв.
Дээрх шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлан нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн дүгнэлт гаргуулаагүй болно.
Харин амь хохирогч нарын цаашид олох орлого, алдагдсан боломжийг тодорхойлсон агуулга бүхий гэм хорын амь хохирогч Д.Ж, С.И нарын хохиролд тооцсон 442.426.196 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй, хохирогч нас барснаар нийгмийн харилцаа дуусгавар болох ба Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн өв залгамжлагч нь гэм хор учруулсныг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 508.2-д зааснаар дээрх төлбөрийг амь хохирогч Д.Жын асрамжид байсан хүү С.Х, С.Э нар авах эрхтэй болно. Иймд нийт алдагдсан боломжид нэхэмжилсэн 442.426.195 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Амь хохирогч Д.Ж нь нас барах үедээ Нийслэлийн 24 дүгээр цэцэрлэгт 757.907 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/54 тоот тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт зэргээр, насанд хүрээгүй С.Э, С.Х нар нь 325.000 төгрөгийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон болох нь С.Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 04/146 тоот тодорхойлолт, хохирогч У.Сийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар амь хохирогч Д.Жын сарын цалин хөлс болох 757.907 төгрөгийг төлбөр авагч С.Х, С.Э нарт хуваарилахад 1 хүүхдэд ногдох төлбөр 378.953 төгрөг байх бөгөөд үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 1 хүүхдэд олгогддог 162.500 төгрөгийг хасч тооцоход 1 сард 1 хүүхдэд гаргуулах төлбөрийн хэмжээ 216.453 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д “гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл, сар бүр төлнө” гэж заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү С.Хг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр 216.453 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү С.Эыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр 216.453 төгрөгөөр сар бүр шүүгдэгч Б.Мэр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Тий хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т, М.Б нар нь хохирогчийн эмчилгээний зардал, эм тарианы үнэ 7.286.506 төгрөг болсон үүнээс шүүгдэгч Б.М 1.550.000 төгрөг төлсөнийг хасаад 5.736.506 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн 3 дугаар хавтаст хэргийн 72 дугаар хуудснаас 103 дугаар хуудсанд авагдсан эм тарианы ибаримт, зарлагын баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан ба эдгээрийг гэм хорын хохиролд тооцох үндэслэлтэй байна. Үүнээс 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.М нь шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөн болно.
Мөн өмгөөлөгч В.Удвалд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 583.300 төгрөгийг Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.6.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжтой ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 тоот дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Тий 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн ослоос үүдэлтэй тархины гэмтлийн шалтгаант танин мэдэхгүйн бууралт бүхий сэтгэцийн эмгэгтэй болсон нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн 5 дугаар зэрэглэлд хамаарч байгааг тодорхойлсон тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд заасныг баримталж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /550.000x149=81.950.000/ наян нэгэн сая есөн зуун тавин мянган төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, М.Т нарт олгуулахаар тогтоов.
Хэрэгт Б.Мг мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор иргэний хариуцагчаар /2-ийн хх-ийн 138 хуу, 3-ийн хх-ийн 112 хуу/ тус тус тогтоож ирүүлсэн нь үндэслэлгүй тухайн осол болох цаг хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.Мийн жолоодож явсан 67-45 УБР улсын дугаартай Приус маркийн автомашин нь Д ХХК-ийн өмчлөлд байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар /2-ийн хх-ийн 58 хуу/ нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчийг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй гэж шүүхээс дүгнэж хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Мэс гаргуулж шийдвэрлэсэн болно.
Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэл санааны болон бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа.....хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэл санааны болон бусад учирсан хохирол, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хохирогч У.С, Ц.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дийн 442.426.196 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мэс гэм хорын хохиролд 4.319.806 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 81.950.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ............ хотын ............ дүүрэг, .............. хороо, ................. тоотод оршин суух Х овогт Мн Б /РД:.................../, Х овогт Мн Т /РД:................../ нарт, мөн гэм хорын хохиролд 13.504.076 төгрөг, амь насны төлбөрт 165.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...............аймгийн ............. сумын .................. баг, ......................... гэх газар оршин суух З овогт Шн Д /РД:.................../-д тус тус олгуулж, хохирогч 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү С.Х, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү С.Э нарт тус бүрт 16 нас хүртэл, харин суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр 216.453 төгрөгийг шүүгдэгч Б.Мэс гаргуулж тэтгэлэг төлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэл санааны болон бусад учирсан хохирол, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хохирогч У.С, Ц.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Дийн 442.426.196 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч /зөвхөн иргэний нэхэмжлэл, хариуцагчтай холбоотой хэсэгт/ нар, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ