Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Т.*******,

гэрч Б.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307000830190 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******,*******т төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт од орших суух бүртгэлтэй,

   урьд Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

   ******* овогт *******ын ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний шилжих шөнө ,од согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч Т.*******ын толгой руу сандлаар цохиж, биед нь зүүн зулайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Т.*******ыг цохисноо хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр уг хэрэг болсон. Одоо эрүүл мэндийн байдал гайгүй байгаа” гэв.

 

Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би ийн хороонд явж байгаад энэ хоёртой таарсан. Нэг шил архи аваад гэх айлд орж уусан. Тэгээд гарч явсан. Зодоон нүдээнийг нүдээр хараагүй, ийн хороонд найзындаа очиж хоносон. Шөнө 02, 03 цагийн үед цагдаа ирээд намайг авч явсан” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний шилжих шөнө ,од согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч Т.*******ын толгой руу сандлаар цохиж, биед нь зүүн зулайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-09 дэх тал),

 

  • Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 02  дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед нд байрлалтай “” дэлгүүрийн гадна би Ч.*******тэй тааралдсан, тэгээд би 0,75 литрийн 1 шил архи аваад Ч.******* ахынд оръё гээд бид хоёр , тоотод байрлах ахын гэрт хамт орцгоосон. Тэгээд бид гурав миний авчирсан архийг хувааж ууж дуусаад ах Ч.*******г дахиад 1 шил архи, тамхитай аваад ир гээд явуулсан. Тэгээд Ч.******* дахиад 1 шил 0,75 литрийн архи авчирсны дараа Б.******* гаднаас ганцаараа орж ирсэн, тэгээд нөгөө архиа бид нар хамт хувааж ууцгаасан. Намайг сууж байхад Б.******* ирээд зүүн мөр рүү араас өшиглөж унагаад гараараа зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд Б.******* намайг араас өшиглөөд би урагшаа унахдаа баруун хацар, духаараа шалан дээр унахад зулгарсан. Зүүн хацар дээр байгаа зүйл бол шарх биш миний толгойноос цус гарч урсаад хатсан байгаа юм. Дүгнэлтэд дурдагдсан зүүн зулайд сорви бүхий гэмтлийг Б.******* намайг газар унагаад дээрээс гараараа цохих үед Ч.******* босож ирээд сандлаар миний толгой руу цохиход зулай дээр хагарч цус гарсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд оёдол тавиулсан. Б.*******, Ч.******* нар нь намайг нийлж зодож миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Б.******* намайг сууж байхад араас зүүн мөр рүү өшиглөж унахад би газар нүүрээрээ унаад духны гол хэсэг болон баруун хацар дээр шалбарсан. Тэгсэн чинь дээрээс ирээд миний зүүн хацар руу гараараа нэг удаа цохиход хавдсан. Тэгтэл араас нь Ч.******* босож ирээд сандлаар миний толгой руу нэг удаа цохиод зулай хэсэгт язарч цус гарсан. Надад эмчилгээтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Би өөрөө зүгээр явж байгаад өөрөөрөө эдгэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-19 дэх тал),

 

  • Эрүүл мэндийн нэгдлийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1253 дугаартай яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

  • Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 208 дугаартай “Т.*******ын биед зүүн зулайд сорви тогтон эдгэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох, унах аль аль үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн шарх гэмтлийг хэзээ учирсныг нарийвчлан тогтоох боломжгүй ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

  • Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Хохирогч Т.*******ын биед зүүн зулайд сорви нь эдгэрэлтээс үүссэн сорви бөгөөд нэг хүн учруулах боломжтой. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, унах үйлдлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Т.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Ч.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч Т.*******ын толгой руу сандлаар цохиж биед зүүн зулайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.******* нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “Яаралтай тусламжид үзүүлсэн, өөр эмнэлэгт үзүүлээгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь 7 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 56 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 284 цагийн хэмжээгээр тогтоох” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Шүүгдэгч Ч.******* нь эхнэрээсээ салсан, хоёр хүүхэд нь түүний асрамжинд байдаг, одоо эхнэртэй болж байгаа, Хэнтий аймагт сүлжээгүй газарт мал малладаг, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, торгох ялыг биелүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Ч.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ял дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд нийлж архидан согтуурах явцдаа гэмт хэрэгт холбогдсон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбар), хувийн байдал (хөдөө мал малладаг) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр (1 нэгж=1.000 төгрөг) торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаас цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 105 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105.000 төгрөгийг хасч, торгох ялыг 495.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 105,000 (нэг зуун таван мянга) төгрөгийг хасч, торгох ялыг 495,000 (дөрвөн зуун ерэн таван мянга) төгрөгөөр тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ