Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2307000000295 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 2, ээжийн хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр , тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.гийн нүүрэн тус газарт цохиж, биед нь баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр , тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.гийн нүүрэн тус газарт цохиж, биед нь баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Н.гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

  • Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.******* гэх хүнтэй 3 жилийн өмнөөс хамтран амьдрах болсон, дундаасаа үр хүүхэдгүй, гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр , тоотод гэртээ 10 цагийн орчимд унтаж байтал гаднаас Б.******* орж ирээд ямар ч шалтгаангүйгээр миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон асуудал болсон. Би бол урьд өдөр нь архи уучихсан, өглөө нь миний архи гүйцэт гараагүй унтаж байсан. Б.******* бол архи уучихсан бололтой согтуу байх шиг байсан. Урьд шөнө Б.******* гэртээ хоноогүй, намайг хардаад байдаг юм, тэгэхээр хардалтаас болоод намайг цохисон байх гэж бодож байна. Намайг өмнө нь 2023 оны 5 билүү 6 сард гэрт байхад толгой руу хогийн шүүрээр цохиж хагалж байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Өөрөөр бол цохиж, зодож байсан зүйл байхгүй. Харин энэ удаад тэсэлгүй цагдаад мэдэгдэж байна. Миний нүүрний баруун талын хэсэг рүү гараараа хүчтэй цохисон учраас миний хацар болон баруун нүд хавдаж хөхөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

  • Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Намайг ноднин жил буюу 2022 оны 5 билүү 6 сард шүүрээр толгой цохиж, толгой хагалж байсан. Дахиад гар хүрсэнд  нь дургүй хүрээд энэ удаа зүгээр өнгөрөөвөл дахиад гар хүрч магадгүй гэж бодоод цагдаад хандсан. Өөрөөр надад гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй. Би зодуулдаг өдрөө буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэг удаа эмнэлэгт очиж үзүүлсэн. Өөрөөр эмнэлэгт эм тариа хийлгэж, эмнэлэг гэж яваагүй тул ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй. Өмнөх толгой хагалуулдаг гэмтлийг бол эмнэлэгт үзүүлж байгаагүй тухайн үедээ тэгсгээд л эдгэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

  • Насанд хүрээгүй гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 23 цагийн үед унтаж байтал гаднаас Б.******* ах халамцуу орж ирээд ээжийг муу янхан минь гэснээ шууд хацар руу нь нэг удаа цохисон чинь ээж хойшоо саваад унахдаа орны толгойг ар дагзаараа мөргөсөн. Тэгэхээр нь би босож очоод голоор нь орж салгаад ээжийг дагуулаад шууд эмнэлэг явсан. 2021 оноос хойш Б.*******той манай ээж үерхэж байгаа. Ер нь бол Б.******* нь манайд байдаг ээжтэй хамтран амьдарч байгаа. Одоогоос жилийн өмнө байх би сайн санахгүй байна, би *******од аав дээрээ байсан. Гэтэл орой 19 цагийн үед ээж над руу залгаад “******* зодоод толгой хагалчихлаа” гэхээр нь би “хүрээд ир” гэсэн. Ээж *******од ирэхэд толгой нь хагарсан байсан ба цагдаад мэдэгдээгүй өнгөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

  • Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаартай “Н.гийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайд шархнаас үлдсэн сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун  хацарт учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Бусад дагзанд учирсан шархнаас үлдсэн сорви гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

  • Эрүүл мэндийн байгууллагын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 8102 дугаартай яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

  • Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.гийн биед учирсан баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зулайд үүссэн шарх гэмтэл нь бас дангаараа болон шинэ учирсан гэмтлүүдтэйгээ нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зулайд үүссэн гэмтэл нь жилийн өмнө үүссэн байх боломжтой, удсан сорви гэмтэл учраас хугацааг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Н. намайг “чи яв би өөр хүнтэй болсон” гээд хөөгөөд байхаар нь би уурлаж хацар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан дээрх хацрын гэмтлийг би цохих үед үүссэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

 

  • Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 43 дахь тал) болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байна.

 

            Иргэний нэхэмжлэгч Ж. нь “Хохирогч Н.д эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 30,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь 30,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дугаартай дансанд 2023 оны 11 дугаар сарын 06-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ