Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гансүх, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, иргэдийн төлөөлөгч Ө.Т, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л, шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 22350020......... дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн Т овогт Б-ийн Л, ............... өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ..................;

Холбогдсон хэргийн талаар:

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр “шүүгдэгч Б.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутагт байх амь хохирогч Л.З гэртээ эхнэр Н.Оыг Б.Лтэй хардаж, агсам тавьж буй үйлдлийг нь зогсоох зорилгоор амь хохирогчийн хүзүү нугас хэсгээр нь тэвэрч, орон дээр дарж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас нас барсан” гэж дүгнэн, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хавтаст хэргийн 9-11-р хуудаст цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 12-14-р хуудаст хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 15-16-р хуудаст гэрч З.Гоос авсан видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 18-95-р хуудаст мэдээлэл баримт бичиг гаргуулах авах тухай прокурорын зөвшөөрлөөр хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд, хавтаст хэргийн 112-117-р хуудаст хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гийн мэдүүлэг, хавтаст хэргийн 122-127-р хуудаст З.Сын гэрчийн мэдүүлэг, хавтаст хэргийн 128-132-р хуудаст гэрч Д-гийн мэдүүлэг, хавтаст хэргийн 134-135-р хуудаст гэрч Л.Өнөрбаярын мэдүүлэг, хавтаст хэргийн 148-149-р хуудаст гэрч Лхайжавын мэдүүлэг, хавтаст хэргийн 151-152-р хуудаст насанд хүрээгүй гэрч З.Дгийн мэдүүлэг, хавтаст хэргийн 196-202-р хуудаст шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар дүгнэлт, хэрэгт нэмэлт ажиллагаа хийх тогтоолын дагуу хэрэгт нэмэлт ажиллагаа хийсэн.

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: 1-р хавтаст хэргийн 6-р хуудаст цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 1-р хавтаст хэргийн 9-13-р хуудаст хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн  15-16-р хуудаст гэрч З.Гоос авсан видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 18-97-р хуудаст мэдээлэл баримт бичиг гаргуулах авах тухай прокурорын зөвшөөрлөөр хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд, 1-р хавтаст хэргийн 82-р хуудаст Гэмтэл согог үндэсний төвийн рентген зураг, 1-р хавтаст хэргийн 150-р хуудаст насанд хүрээгүй гэрч З.Дгийн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 196-202-р хуудаст шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар дүгнэлт, 2-р хавтаст хэргийн 17-45-р хуудаст авагдсан хохирлын баримтууд

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: 1-р хавтаст хэргийн 59-р хуудаст гэрч Оы мэдүүлэг, хавтаст хэргийн 64-р хуудаст Б.Лгийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг тус тус шинжлэн судлав.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас);

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ооос гаргаж өгсөн 1 ширхэг Дивиди дискт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оы “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 06:00 цагт манайхан боссон бөгөөд миний нөхөр З 08:00 цагийн үед хонио аваад явсан, харин тухайн үед би гэртээ ганцаараа байсан, харин бага охин Д, бага хүү З.Л .............. сумын төвд сургуулийн дотуур байранд байрлаж тэндээсээ хичээлдээ явж байсан юм. Тэр өглөө нөхөр бид хоёр босоод нөхөр маань хониндоо явсан, би гэртээ үлдээд үхрээ саачхаад 08:00 цаг өнгөрөөд би өөрийн бэр Б буюу Д-гийн хамт тэдний суудлын машинтай .............. сумын төв рүү хүүхдээ авахаар явсан. Тэр өдөр тав дахь өдөр байсан учраас хүүхдүүдээ сургуулиас нь авахаар явсан. ...Бид хоёр сумын төв ороод хүүхдүүдийн хичээл тарахыг хүлээгээд хичээл нь тарахаар нь хүүхдүүдээ сумын төвд хоолонд оруулчхаад буцаад хоёр хүүхдээ аваад сумын төвөөс гэр лүүгээ явсан ба буцаж 16:00 цаг өнгөрч байх үед гэрт ирсэн. Д- бид хоёр сумын төв ороод ирэх үед манай нөхөр З гэрийн ард бог малаа авч ирчхээд морьтойгоо манай урд талын айл болох Г-гийн гэр лүү явчихсан. Тэгэхээр нь би бэр Д-, хүү Лгийн хамт мотоциклоор явуулсан. Тэгээд удалгүй манай нөхрийн морийг хүү Л хөтөлж ирсэн харин бэр Д- мотоциклоо унаад миний нөхөр З-ыг гэрт авч ирсэн.Тухайн үед нөхөр маань архи уучихсан согтуу байсан гэхдээ ухаан санаа нь хэвийн байсан нэг их тасартлаа уугаагүй байсан. Тэр үед нөхөр маань “хонио маллаж яваад адуугаа хайгаад манай нутгийн М-гийн гэрт очсон, тэднийх тогоон дээрээ шимийн архи нэрж байсан, М- архи уучихсан согтуу байгаад намайг архиар шахаад гаргадаггүй, тэгээд тэднийд архи уусан” гэж хэлсэн. Тэгээд манай бэр бид хоёр Зын дээлийг нь тайлаад цамц, өмд гутал зэрэг хувцастайг нь хамт гэрийн голын пүршгүй том диван орон дээр хэвтүүлчхээд манай бэр гэр лүүгээ харьчихсан. Харин манай хүү Л тугал, бяруугаа уях гээд гараад явчихсан байсан. Тэгээд би гэр дотор охин Дтэй хамт, нөхөр маань голын орон дээр унтаагүй сэрүүн хэвтэж байсан. Тэгээд би гал дээр тогоогоо тавиад ус хийгээд яс чанаад байж байтал гаднаас манай сумын Л гэх залуу халамцуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, мотоциклтой ганцаараа манай гэрт орж ирсэн. Л гэрт орж ирээд надад “энэ хүн хэзээ явах бэ” гэж асуусан, тэгэхээр нь би Л-д “маргааш, нөгөөдрөөс явна, хэд хоногтоо дахиж ирэхгүй байх” гэж хэлэхэд Л надад “явсны дараа хоёулаа уулзъя, би өдрийн цагаар нэг хүрээд ирье” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр голын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд би нөхрийгөө унтаж байна гэж бодож байсан. Тэр үед манай бага охин З.Д хичээлээ хийгээд Б.Л бид хоёрын яриаг нэг их анзаараагүй байх. Тухайн үед би Б.Л-г ирэх үед гэрийнхээ зүүн талд галын хөвөөнд хоол хийгээд сууж байсан, харин Л гэрийн баруун талын баганын хажууд сууж байсан, нөхөр маань голын орон дээр унтаж байх шиг байсан, Д гэрийн зүүн хойморт хичээлээ хийж байсан. Б.Л надад “хоёулаа нэг тэврэлдээд авъя” гэж хэлэхээр би галын хөвөөнөөс босоод гэрийн баруун талын баганын хажууд сууж байсан Б.Л дээр очиход босоод ирсэн. Тэгээд бид хоёр гэрийн баруун талын баганын хажууд зогсоогоороо тэврэлдээд нэгэнтэйгээ үнсэлцэж байтал миний нөхөр голын орон дээр дээшээ харж хэвтэж байсан хүн нэг харахад хажуу тийш хараад хэвтчихсэн Л бид хоёрыг хараад хэвтэж байсан. Тэгээд би нөхрөө харчхаад галын ам руу буцаад гүйсэн. Тэгэхэд миний нөхөр Л.З босож ирээд Б.Лд хандаж “чи хүн элэг барьж доромжилж байдаг юу юм” гээд уурласан, мөн над руу хүүхдийн хичээлийн цүнх авч шидчихээд галын дээд талд замилаад суугаад “доромжлоод байгаарай” гээд над руу уурлаад босож ирээд гал дээр буцалж байсан тогооны тагийг цохиход хальт цохиод баруун талынхаа гарын тохойг буцалж байсан тогоотой шөл рүү хийсэн. Тэгээд би цамцыг нь тайлахад нөхрийн маань баруун талын тохой устчихсан байсан. Тэгээд цамцыг нь тайлаад галын хөвөөнд суухаар нь би Лд хандаж “босгоод орон дээр хэвтүүлчих” гэж хэлэхэд Л босож ирээд Зыг суганаас нь дээш татаж босгоход манай нөхөр З уурлаад “аятайхан байгаарай, битгий ийм муухай ааш гаргаарай, тийм юм байж болохгүй шүү” гэж хэлэхэд Л нь Зд “тийм юм байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Б.Л нь Зыг галын дээд талд сууж байхад нь тэвэрч босгоод цээжээр нь өргөөд голын орон дээр аваачиж хэвтүүлсэн. Тэр үед манай нөхөр Л.З Б.Лд уурлаад байсан бөгөөд Б.Л нь Л.Зыг голын орон дээр аваачиж хэвтүүлчхээд цээж хэсгээр нь дараад байсан бөгөөд Б.Л нь Зыг 5-6 минут орчим цээжээр нь дараад босгохгүй байсан. Тухайн үед Л нь уурлаад Л.Зын дээрээс босохгүй цээжээр нь дараад байсан, тэр үед миний нөхөр Л.З нь хоёр хөлөө тийрчээд Б.Лд хандаж “намайг босгочих” гэж хэлээд байсан. Тэгэхэд Б.Л түүнийг дарж авчхаад босгохгүй байсан. Тэгэхэд Л.З нь “нуруугаар халуун гүйгээд нугас тасарчихлаа, миний гар хөл амьгүй боллоо, одоо би ингээд үхэх юм байваа, би өөрийгөө мэдэж байна” гэж хэлээд орилсон, тэгэхэд Б.Л миний нөхрийг дарж байгаад больчихсон. Тэгээд нөхөр маань над руу хараад “миний хөл гар амьгүй болчихлоо” гээд орилсон, тэр үед би З.Дгөөр бэр Д-г дуудаад ир гэж хэлээд явуулсан. Тэгчхээд би нөхрийнхөө гар хөлийг нь барьж үзэхэд гар хөл нь амьгүй, хөдлөхгүй байсан ба нөхөр маань гар хөлийг нь базахад мэдрэхгүй байна гэж хэлж байсан. Тэгж байтал удалгүй манай бэр Д- гэрт орж ирээд манай нөхрийн гар хөлийг нь барьсан, харин тэр үед Б.Л сумын эмчийг дуудаж ирнэ гээд явсан бөгөөд 1 цаг орчмын дараа манай гэрт сумын их эмч айлд дуудлагаар ирсэн байхад нь очиж авч ирсэн. Тэр зуурт манай бэр Д- нь манай хүүхдүүдийг утсаар дуудсан. Тэр үед Д- юу болсон талаар асуухаар нь би Д-д Б.Л аавыг чинь орон дээр аваачиж тавиад дарж байгаад гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай сумын эмч ирж нөхрийг маань үзээд халбагаар хөл гарыг нь цохиж үзээд “мэдрэлгүй байна, өглөө аймаг руу авч явна” гэж хэлчхээд явсан. Эмч явсны дараа аймгаас манай хүү З.Г ирсэн ба замаараа манай хүү Сын хамт ирсэн. Тэгээд хүүхдүүд ирээд ааваасаа буюу З-аас юу болсон бэ гэж асууж байхад манай нөхөр З нь хүү Г, С нарт “аавынх нь нугасыг тасалчихлаа, Б.Л намайг дараад нугас тасалчихлаа” гэж хэлсэн. Тэр үед Л манайд байсан бөгөөд манай хүүхдүүд Б.Л-гээс болсон явдлын талаар асуугаад байсан. ...Тухайн үед манай нөхрийн хүзүүний нугас гэмтэж тасарсан бөгөөд эмчлэх боломжгүй, нугас няцарсан гэж хэлсэн. Ингээд бид нар Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад буцаж Увс аймагт ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой нөхөр маань гэмтлийнхээ улмаас нас барсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 99-109 дүгээр хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-117 дугаар хуудас);

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гийн гэрчээр өгсөн “...Манай аав Л-гийн З нь Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутагт эхнэр Н.О, хүү З.Л /13 настай, эрэгтэй/, охин З.Д /7 настай, эмэгтэй/ нарын хамтаар мал маллаж амьдардаг. Одоо тэднийх .............. сумын 3 дугаар багийн нутаг “.......” гэх газарт байдаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 19 цаг 40 минутын үед миний ............ дугаар луу манай бэргэн эгч Д- утсаар залгаж “аавын бие муу байна, чи ирсэн нь дээр байх аа” гэж хэлсэн. Тухайн үед би Улаангом сумын төвд гэртээ байсан бөгөөд би Д-тай утсаар ярьчхаад өөрийн машиныг авга ах Л.Б-аас 22:00 цагийн үед очиж аваад, хүргэн ах Д-гийн охид болох У, Ш нарыг аваад Улаангом сумаас .............. сумын 3-р багт байх ........ гэх газар луу явсан. ...манай ээж О, бэр эгч Д-, аав З нар гэрт байсан ба манай бэр эгч Д- надад “аав өдөр морь хайхаар яваад М-гийн гэрт архи шахуулж уучхаад Өын гэрт ирээд унтаж байтал Б.Л ирээд аавтай ноцолдоод, аавын хүзүүг нугасалж дараад гэмтээчихлээ” гэж хэлсэн бөгөөд тухайн үед манай аав Л.Зыг гэрийн голын орон дээр дэр тавиад хөнжлөөр хучаад хэвтүүлсэн байсан. Би аав дээр очиход аавын ухаан санаа эрүүл, хүзүүнээс доошоо мэдээгүй, гар нь мөр хэсгээрээ бага зэрэг хөдөлсөн бусад биед нь ямар нэгэн мэдээ байхгүй, гэдсийг нь хүртэл чимхэж үзэхэд ямар нэгэн мэдээгүй байсан. Мөн аавын баруун гарын тохой нь Лтэй маргалдаж байхад тогоотой шөл рүү ороод түлэгдчихсэн байсан ба тохойны арьс нь түлэгдээд устчихсан байсан. Тэрийгээ огт мэдрэхгүй байсан ба тухайн үед хүзүүний ар хэсгээрээ жаахан хавантай, бусад хэсгээр нүүр, биед ил харагдах ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Тухайн үед аав маань надад “Б.Л гэдэг гайтай юм ирээд, намайг эвгүй тэвэрчихлээ, нугас тасрах шиг болсон, тэрнээс хойш ийм юм боллоо, аавынхаа гарыг бариад өгөөд гар бадайраад байна” гэж хэлсэн. ...Тэр үед би аавын гар, хөлийг нь барихад бүх бие нь халуун байсан, тэгээд 5-10 орчим минутын дараа аавыг гэмтээсэн гэх Б.Л ах мотоциклтой ганцаараа ирсэн бөгөөд тухайн үед архи нь гарчихсан бололтой байсан. Б.Л орж ирээд “З ахын бие гайгүй юу, эмч ирсэн үү” гэж хэлээд Б.Л нь .............. сумын эрүүл мэндийн төвийн эмч рүү яриад “энэ хүнийг маргааш яах вэ, аймгийн эмнэлэг рүү авч явах ёстой юу, чи хамт явах ёстой юу” гэхэд .............. сумын эмч нь “ би заавал явах ёстой маргааш өглөө хамт явъя” гэж ярьж тохирсон. Тэр үед би Б.Лгээс “та яагаад аавын хүзүүг дарсан юм, яаж дарсан юм бэ” гэхэд Б.Л надад “би Л.З ахыг голын орон дээр унтуулах гээд тавихад З ах тийрээд байхаар нь би баруун гараа мөр далны араар нь оруулаад, зүүн гараараа цээжээр нь чанга тэврээд хэсэг барьсны дараа Л.З ах гол тасарлаа гэж орилсон, тэрнийх нь дараа би гараа тавьсан, өөр ямар нэгэн юм болоогүй, ийм л юм болсон” гэж хэлээд гараараа үйлдлээ хийж үзүүлсэн. ...бид нар яаралтай гэсэн учраас 09 дүгээр сарын 22-ны өглөө 09:00 цагт гэмтэл согог судлалын үндэсний төвийн эсрэг талд байх Мед трава гэх хувийн эмнэлэгт аавыг хүзүүний нарийн имерайд оруулаад сидиг нь аваад /хариуг/ аваад М эмчид үзүүлэхэд эмч бид нарт “танай хүний хүзүүний нугас СЗ-С7 хүртэл няцрал, хугаралтай, няцрал нь 10 см, амь насны өндөр эрсдэлтэй, энэ хүн хэзээ ч хөл дээрээ босохгүй энэ гэмтлийг аль ч улс оронд эмчлэх боломжгүй, энэ нугасны гэмтлийг эмчлэх боломжгүй, энэ хүний хүзүүний нугас гэмтсэнээс болоод бүх эд эрхтнүүдийн үйл ажиллагаа нь саатсан байгаа, тийм учраас бид мэс заслын хагалгааны заалт байхгүй, хүний бие маш муу байгаа шүү, юу ч гэсэн манай эмнэлэг дээр шимэгдүүлэх эмчилгээ хийж өгнө, манай талаас шаардлагатай бүх эмчилгээг хийнэ” гэж хэлээд эмчилгээг хийлгэж эхэлсэн. Эмнэлэгт хэвтээд эхний 7-8 хоногийн дараа өндөр халуураад халуун нь огт буугаагүй, бөгөөд цээжинд нь цэр хуралдаж хахуулж эхэлсэн, тэрийг нь эмч үзээд хүчилтөрөгчтэй өрөө рүү шилжүүлсэн, тэгээд маш зовиуртай дахин 7 хоног ханиалгаж хэвтээд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө аавыг орон дээр нь байрлалыг нь сольж эргүүлж хэвтүүлснээс 10 минутын дараа аав хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдсан, тэгээд шууд аавыг сэхээний тасагт шилжүүлж хэвтүүлсэн бөгөөд сэхээнд ороод 2 хоногийн дараа ухаан орсон тэр үед эмч Бямбаренчин энэ хүний зүрх 8 минутын дараа ажиллаж эхэлсэн, амьсгал нь зогссон, ухаан санаа нь 2 хоногийн дараа нүдээ нээсэн, тэгээд энэ хүн дахиж сэхээнээс гараад тасаг руу ороход дахин зүрх нь зогсох эрсдэлтэй тийм учраас мөгөөрсөн хоолойд нь гуурс тавина гэж хэлээд гуурсыг нь тавьсан. Тухайн үед сэхээний эмч бидэнд “танай хүний тавилан тодорхой, цаг хугацааны асуудал, юу ч болж байж магадгүй, нутгийнх нь барааг гайгүй байсан дээр нь харуулсан дээр байх” гэж зөвлөсөн. ...Тухайн өдөр Б.Л нь архи уучихсан согтуу байхдаа аавын хүзүүг нугасалж дарж гэмтээсэн байсан, манай аав ч гэсэн тухайн үед согтуу байсан байна лээ. Тэр хоёр хоорондоо зодолдсон эсэхийг нь бол мэдэхгүй байна. Миний хувьд бол өөрийн аав Л.Зыг хүзүүний нугасандаа гэмтэл авч нас барсан явдалд маш их гомдолтой байна. Манай аав Л.Зын биед гэмтэл учруулж амь насыг нь хохироосон Б.Лд хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 118-121 дүгээр хуудас);

- Гэрч Ш.Д-гийн “...Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр Сыг манай ах Ж- ах ирээд адуу ачаад өг гээд тэр хоёр Улаангом сумын баярт явсан, харин хадам аав З тэр өглөө өөрийнхөө амгалжтай морио хайхаар явсан. Ингээд би орой 16:00 цагийн үед хөдөөнөөс .............. сумын төв орж сургуулийн хүүхдүүдээ очиж аваад 16:00 цаг өнгөрч байхад хөдөө байх гэртээ ирсэн. Намайг ирэхэд манай хадам аав Л.З ирсэн бөгөөд согтуу архи уучихсан ирэхээр нь би аавыг гэрт нь оруулаад хэвтүүлчхээд гарсан бөгөөд тэднийд хадам ээж Н.О, хадам дүү З.Д нар байсан. ...Тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагийн орчимд манайд нутгийн Б.Л ганцаараа мотоциклтой ирээд орж ирсэн, тухайн үед Л согтуу байсан бөгөөд намайг цай чанаж байх зуурт гэрээс гарахаар нь би цай уугаад гар гэхэд юм хэлэхгүй аавын гэр лүү орно гэхээр нь би Б.Лд аав согтуу байдаг, хүн үзэхээрээ агсамнаад байдаг, битгий ороорой гэж хэлэхэд Б.Л ах Л.З ах бид хоёр сайхан ярилцдаг, огт хэрэлдэж үзээгүй гэж хэлчхээд манайхаас гараад явсан. Би чанаж байсан цайгаа гаргаад байж байтал манай хадам дүү З.Д манайд орж ирээд аавын гар түлэгдчихлээ, ээж таныг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад тэдний гэрт ороход манай хадам аав Л.З гэрийнхээ голын орон дээр хэвтэж байсан ба хадам аав З нь “хүзүү, нуруу гэмтчихлээ, нугас тасарчих шиг боллоо” гэж хэлсэн. Тухайн үед хадам аав маань надаас “миний хөл гар мэдээ алдчихлаа бариад өг” гэж хэлэхээр нь би хадам аавын хөлийг нь базаж барихад мэдрэгдэхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128-133 дугаар хуудас);

- Гэрч Л.Өын “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө над руу манай эгч Дуламжав 10:00 цагийн үед яриад “Л.З ах бэртчихсэн гэнэ, наашаа ирж яваа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очоод хүлээж байтал тэд нар ирсэн. Тэгээд би Л.З ахаас юу болов оо гэж асуухад “би адуугаа хайгаад М-гийнд ороход тэднийх айраг нэрчихсэн байсан М- согтуу байсан би тэднийд архи уусан тэгээд намайг согтуу гэртээ ирээд унтаж байтал Л орж ирээд сэрсэн. Намайг хамгаалах гээд орон дээр намайг шахаж өргөөд хэвтүүлэхдээ миний толгой, цээж хүзүүний хэсгээр дарчихсан, тэгээд миний нуруу сонин болоод нугас тасарчихлаа гэж орилсон тэгээд намайг дарахаа болиод боссон, тэр үед цээжнээс доошоо бие амьгүй болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133-135 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй гэрч З.Д-гийн “...Тэр өдөр би гэртээ ээж, аав хоёртой хамт байсан, аав орон дээр хэвтэж байсан, харин ээж гал дээр шөлтэй хоол хийж, чанасан ясаа гаргаад шөлөө буцалгаж байсан. Тэр өдөр аав согтуу орон дээр хэвтэж байсан, тэгж байтал манайд Б.Л ах ганцаараа орж ирсэн. Л ах гэрт орж ирээд баганын хажууд суугаад ээжтэй юм ярьж байсан /Л танай ээжтэй юу гэж ярьж байсан бэ гэхэд мэдэхгүй гэв/ би тэгж байхад хичээлээ хийгээд сууж байсан. Тэгээд аав орноос босож ирсэн, орилж хашгираагүй, чанга дуугаар юм хэлээгүй, тэгээд аав босож ирээд газарт байсан миний цүнхийг аваад шидсэн /танай аав яагаад цүнх авч шидсэн бэ, хаашаа шидсэн бэ гэхэд мэдэхгүй гэв/. Тэгээд аавын гар тогоо руу орчихсон /яагаад танай аавын гар тогоо руу орсон бэ гэхэд мэдэхгүй гэж хэлж байв/, тэгээд аавыг босоод зогсчихсон байж байтал Б.Л аавыг голын орон дээр дарж унагаад аавыг орон дээр дараад байсан, харин аав хөлөө тийрээд боль, намайг босго гэж хэлсэн чинь Б.Л ах болихгүй, аавыг босгохгүй байсан. Тэгж байтал манай аав “миний нуруу тасарчихлаа, одоо би үхэх юм байваа” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Л ах аавыг дарахаа больсон, тэгээд ээж намайг Б эгч ээ дуудаад ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Б эгчийн гэр лүү орж Б эгчдээ “аавын нуруу тасарчихлаа, одоо би үхэх юм байваа” гэж хэлээд байна, ээж таныг дуудаж байна гэж хэлсэн. Б эгч бид хоёр тэднийхээс гараад манай гэрт орсон бөгөөд аав орон дээрээ хөдлөхгүй хэвтэж байсан. ...Манай аав Б.Л ахыг цохиогүй, бас ээжийг цохиогүй. Харин Б.Л ах манай аавыг орон дээр дараад байсан. Тэр өдөр аав гал дээр байсан тогоотой шөлийг өргөөгүй, бариагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас);

Яллагдагч Б.Лгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 229-231 дугаар хуудас) зэрэг баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутагт байх гэрч Л.Өын гэрт амь хохирогч Л.З, түүний эхнэр буюу гэрч Н.О, тэдгээрийн охин насанд хүрээгүй гэрч З.Д нар байхад шүүгдэгч Б.Л очсон. Тухайн үед амь хохирогч Л.З болон шүүгдэгч Б.Л нар согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Улмаар амь хохирогч Л.З нь гараараа тогоотой шөлийг цохих, цүнх шидэх зэргээр агсам тавьсан байх ба уг үйлдлийг нь зогсоох зорилгоор шүүгдэгч амь хохирогчийн хүзүү нугас хэсгээр нь тэвэрч, орон дээр дарсан үйл баримт тогтоогдож байна.

1.2 Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ- хуудас/ (1 дэх хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас);

- Амь хохирогч Л.Зын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 12364 дугаартай өвчний түүхийн хуулбар, 11483 дугаартай өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 19-34 дүгээр хуудас);

- Аймгийн нэгдсэн эмнэлгийн ӨТ№12364 дугаартай Шүүх эмгэг судлалын дүгнэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 35-55 дугаар хуудас);

- Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн 13317 дугаартай өвчний түүхийн хуулбар болон тухайн эмнэлэгт үзлэг шинжилгээнд орсон эмнэлгийн баримт бичгүүдийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 58-97 дугаар хуудас);

- Гэрч Б.Б-гийн “...Би Л-гийн Зын цогцост эмгэг судлалын шинжилгээг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт морогт туслах ажилтан Ц.Г болон гэмтлийн эмч Г.Э, Г.Б эмч нарын хамт эмгэг судлалын шинжилгээ хийсэн. Л.Зын цогцсын гадна үзлэгээр 50 орчим насны, өндөр, туранхай буурал суусан үстэй, гар хөлд нь тариа хийсэн оромтой, аньсага нээлттэй, туранхай, үзэгдэх үүдэн шүднүүд бүрэн, арьс цэвэр зэвхий саарал өнгөтэй, цагаан мөгөөрсөн хоолой трахеостомия /цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, амьсгалуулах/ тавигдсан эрэгтэй хүний цогцост үзлэг хийсэн. Үзлэгээр Ахар сүүл ууцны хэсэгт 9*8 см үхжиж харласан холгогдсон шархтай. Баруун талын тохойнд 17*12 см хэмжээтэй түлэгдсэн сорвитой. 2 см цус шүүрч тав тогтсон шархтай Баруун зүүн өсгийнд 5*4 см ижил хэмжээтэй холгогдсон шархтай. Орчны эд үхжиж харласан Баруун хөлийн тавхайн дээд хэсэгт 1,5*2 см хэмжээтэй эдгэж байгаа шархтай байсан. Тухайн цогцсын баруун уушги 966 гр зүүн 496 гр хүнд чилдгэр тогтоцтой. Хүрэн улаан цайвар ягаан алагласан өнгөтэй. Зүслэгт гуурсан хоолойнууд сөрдийсөн. Их хэмжээний хавангийн шингэн урсан гарсан. Хаван ихтэй байсан ба уушги хавагнасан байсан. Уг уушги нь хавагнасан, их хэмжээний үрэвсэлтэй, учир амьсгалын дутагдалтай нь геслогоор батлагдсан. Нурууны Th10 нугалмын эргэн тойронд эдэд цус хуралттай уг цус хуралт цогцсын гадна арьсанд ил харагдахгүй боловч эмгэг судлалын шинжилгээгээр цус хуралттай байсан, багана нурууг дотор талаас нь шалгахад Тh10 нугалмын дотор талд сэртэнгийн сэлтэрсэн хугаралтай, орчны эдэд цус хурсан. Хүзүүний шилэн хонхроос ахар сүүл хүртэл гадна арьсанд илэрхий хөхрөлт улайлт өөрчлөлтгүй, нээж үзэхэд Хүзүүний СЗ нугалмын түвшинд эдэд цус хурсан уг цус хурсан Нугас С5-Тh2 түвшинд няцарч орчны эдэд зэвэрхэг бор шаргал хемоседрин үүссэн. Эдийн бүтэц алдагдаж зөөлөрч тараг мэт болсон байсан. Талийгаач Л.Зын үхлийн шалтгаан нь хүзүүний СЗ-Тh2 нугалмын түвшинд нугас няцарч 4 мөчний тетрапарезтэй /4 мөчний саа, саажилттай/ хэвтрийн холголт цооролтой хэсэг буюу талийгаачийн 2 талын өсгий, ахар сүүл хонцогийн үхжилт цооролтой шархнуудаас хэсэг газрын нянгын халдвараар хүндэрч 2 талын уушгины хатгалгаа, амьсгал гачаал, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан байна. Тh10 түвшний хугарал үхэлд хүргэх шалтгаан болоогүй байсан. Хэсэг газрын нянгийн халдварын батлах шинжилгээг аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторид хийгдсэн бөгөөд өвчний түүхэнд шинжилгээний хариуг хавсаргасан байгаа.Амь хохирогч Л.Зын хүзүүний СЗ-Тh2 нугалмын түвшинд нугас няцарч 4 мөчний тетрапарезтэй /4 мөчний саа, саажилттай/ хэвтрийн холголт цооролтой хэсэг буюу талийгаачийн 2 талын өсгий, ахар сүүл хонцогны үхжилт цооролтой шархнуудаас хэсэг газрын нянгийн халдвараар хүндэрч 2 талын уушгины хатгалгаа, амьсгал гачаал, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан байсан. Уг гэмтлийн улмаас амь хохирогч Л.Зын захын мэдрэлжүүлэлт бүрэн алдагдаж олон тооны цоорол үхжилт шарх үүссэний улмаас халдвар орж хоёрдогчоор буюу уушгины хатгалгаагаар хүндэрч амьсгалын дутагдлаар нас барсан. Л.Зын хүзүүний хэсгийн нугас няцарч гэмтсэнээс 4 мөч нь саа, саажил үүсэж, мэдрэлжүүлэлт алдагдсанаас хэвтрийн цооролт үүсэж уг цоорсон шарханд халдвар орсноор хүндрэл үүссэн. Л.Зын хүзүүний хэсгийн нугас няцарч гэмтсэн учраас түүний 4 мөч ямар нэгэн мэдрэл алдагдсан, ямар нэгэн мэдрэлгүй болсон, үүнээс болж хэвтрийн цооролт үүссэн хэрэв мэдрэл алдаагүй бол хэвтрийн цооролт үүсэхгүй юм. Нугас бол хүний биеийн мэдрэлийн маш том тогтолцоо, нарийн үйл ажиллагаа явуулдаг олон тооны мэдрэлийн эсээс тогтсон бүтэцтэй, мэдрэлийн эрхтэн юм. Нугас гэмтсэнээр бүх төрлийн мэдрэлжүйлэлт, хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдаж, өтгөн шингэнээ барих чадвар, өвдөлт мэдрэх байдал, булчин, рефлекс бүрэн алдагддаг юм. Нугасны гэмтэл, няцралыг дэлхийд төгс эмчилсэн тохиолдол байхгүй, эмчлэгдэх бүрэн эдгэрэх боломжгүй өвчин юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас);

- Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...Амь хохирогч Л-гийн Зын биед хүзүүний 3 дугаар нугалмаас сээрний 2 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал, нугасанд цус хуралт, хүзүүний 6, 7 дугаар нугалам болон сээрний 2, 3 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 3 дугаар нугалмын баруун талын /аrticular pillar/ үений хэсэгт хугарал, хүзүүний 2, 3 дугаар нугалам хоорондын холбоосны урагдалт, хүзүүний 2 дугаар нугалмаас сээрний 5 дугаар нугалмын түвшинд нугалмуудын арын сэртэн хоорондын холбоосны суналт, хүзүүний 4-5 болон 5-6 дугаар нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ урагдалт, хүзүү-сээрний түвшинд булчингууд болон арын арьсан доор өөхөн эдэд зөөлөн эдийн няцрал, сээрний 10-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, сээрний 10 дугаар нугалмын эргэн тойронд эдэд цус хуралттай, Баруун тохойд 17х12 см хэмжээтэй 2-3-р зэргийн түлэгдэлт гэмтлүүд тогтоогдлоо. ...Хүзүүний 3 дугаар нугалмаас сээрний 2 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал, нугасанд цус хуралт, хүзүүний 6, 7 дугаар нугалам болон сээрний 2, 3 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 3 дугаар нугалмын баруун талын /аrticular pillar/ үений хэсэгт хугарал, хүзүүний 2, 3 дугаар нугалам хоорондын холбоосны урагдалт, хүзүүний 2 дугаар нугалмаас сээрний 5 дугаар нугалмын түвшинд нугалмуудын арын сэртэн хоорондын холбоосны суналт, хүзүүний 4-5 болон 5-6 дугаар нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ урагдалт, хүзүү-сээрний түвшинд булчингууд болон арын арьсан доор өөхөн эдэд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2022/09/17-нд үүсчихсэн байсан, шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.7 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.

Сээрний 10-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, сээрний 10 дугаар нугалмын эргэн тойронд эдэд цус хуралттай гэмтлүүд нь 2022/09/17-нд үүсчихсэн байсан, шинэ гэмтлүүд байх ба “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Харин баруун тохойд биеийн нийт гадаргуугийн нэг хувь орчим талбайг хамарсан 2-3-р зэргийн түлэгдэлт гэмтэл нь 2022/09/19-нд үүсчихсэн байсан байх “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх хүзүү, сээрний гэмтлүүд нь мохоо зүйлийн дарах, шахах, сунах хүчний нэг болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин түлэгдэлт гэмтэл нь өндөр температурын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хүзүү, нугасанд учирсан гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Амь хохирогч Л.З нь нойр булчирхайн архаг үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл бүхий өөрчлөлттэй байсан талаар эмгэг судлалын дүгнэлтэд бичигдсэн байна. Эдгээр нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Амь хохирогч Л.З нь нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоосон шинжилгээний хариу байхгүй тул тогтоох боломжгүй байна. ...Амь хохирогч Л.З нь хүзүүний 3 дугаар нугалмаас сээрний 2 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал, нугасанд цус хуралт, хүзүүний 6, 7 дугаар нугалам болон сээрний 2, 3 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 3 дугаар нугалмын баруун талын /аrticular pillar/ үений хэсэгт хугарал, хүзүүний 2, 3 дугаар нугалам хоорондын холбоосны урагдалт, хүзүүний 2 дугаар нугалмаас сээрний 5 дугаар нугалмын түвшинд нугалмуудын арын сэртэн хоорондын холбоосны суналт, хүзүүний 4-5 болон 5-6 дугаар нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ урагдалт, хүзүү-сээрний түвшинд булчингууд болон арын арьсан доор өөхөн эдэд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийн улмаас 4 мөч саажиж хэвтэрт орсноор холголтын шарх үүсч хэсэг газрын нянгийн халдвар, 2 талын уушгины хатгалгаа, үхжилээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан байна. ...Амь хохирогч Л.З нь 2022/10/11-ний 18 цаг 40 минутад нас барсан талаар Увс нэгдсэн эмнэлгийн №12364 дугаартай өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Амь хохирогч Л.Зын хүзүүний 3 дугаар нугалмаас сээрний 2 дугаар нугалмын түвшинд байрласан нугасны няцрал, нугасанд цус хуралтын улмаас 4 мөчинд саажилт үүсэж хэвтрийн байдалтай байснаас ууц-ахар сүүлний орчимд болон 2 хөлийн өсгийнд холголтын шарх үүссэн байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 196-202дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Лг амь хохирогчийг Л.Зыг дарсан үйлдлийн улмаас хохирогчийн хүзүүний 3 дугаар нугалмаас сээрний 2 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал, нугасанд цус хуралт, хүзүүний 6, 7 дугаар нугалам болон сээрний 2, 3 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 3 дугаар нугалмын баруун талын /аrticular pillar/ үений хэсэгт хугарал, хүзүүний 2, 3 дугаар нугалам хоорондын холбоосны урагдалт, хүзүүний 2 дугаар нугалмаас сээрний 5 дугаар нугалмын түвшинд нугалмуудын арын сэртэн хоорондын холбоосны суналт, хүзүүний 4-5 болон 5-6 дугаар нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ урагдалт, хүзүү-сээрний түвшинд булчингууд болон арын арьсан доор өөхөн эдэд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийн улмаас 4 мөч саажиж хэвтэрт орсноор холголтын шарх үүсч хэсэг газрын нянгийн халдвар, 2 талын уушгины хатгалгаа, үхжилээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан байна.

1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутагт байх гэрч Л.Өын гэрт амь хохирогч Л.З, түүний эхнэр буюу гэрч Н.О, тэдгээрийн охин насанд хүрээгүй гэрч З.Д нар байхад шүүгдэгч Б.Л очсон. Тухайн үед амь хохирогч Л.З болон шүүгдэгч Б.Л нар согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Улмаар амь хохирогч Л.З нь гараараа тогоотой шөлийг цохих, цүнх шидэх зэргээр агсам тавьсан байх ба уг үйлдлийг нь зогсоох зорилгоор шүүгдэгч амь хохирогчийн хүзүү нугас хэсгээр нь тэвэрч, орон дээр дарсан үйлдлийн улмаас хохирогчийн хүзүүний 3 дугаар нугалмаас сээрний 2 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал, нугасанд цус хуралт, хүзүүний 6, 7 дугаар нугалам болон сээрний 2, 3 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 3 дугаар нугалмын баруун талын /аrticular pillar/ үений хэсэгт хугарал, хүзүүний 2, 3 дугаар нугалам хоорондын холбоосны урагдалт, хүзүүний 2 дугаар нугалмаас сээрний 5 дугаар нугалмын түвшинд нугалмуудын арын сэртэн хоорондын холбоосны суналт, хүзүүний 4-5 болон 5-6 дугаар нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ урагдалт, хүзүү-сээрний түвшинд булчингууд болон арын арьсан доор өөхөн эдэд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийн улмаас 4 мөч саажиж хэвтэрт орсноор холголтын шарх үүсч хэсэг газрын нянгийн халдвар, 2 талын уушгины хатгалгаа, үхжилээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх шинжээр зүйлчлэн ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэр байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог.

Харин өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог. Гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг ялгах гол шинж бол гэмт этгээдийн хүсэл зориг буюу үйлдлийн улмаас үүсэх үр дагаварт зориуд хүргэсэн байдаг.

Энэхүү хэргийн хүрээнд гэрч Ш.Д-гийн “...манайд нутгийн Б.Л ганцаараа мотоциклтой ирээд орж ирсэн, тухайн үед Л согтуу байсан бөгөөд намайг цай чанаж байх зуурт гэрээс гарахаар нь би цай уугаад гар гэхэд юм хэлэхгүй аавын гэр лүү орно гэхээр нь би Б.Лд аав согтуу байдаг, хүн үзэхээрээ агсамнаад байдаг, битгий ороорой гэж хэлэхэд Б.Л ах Л.З ах бид хоёр сайхан ярилцдаг, огт хэрэлдэж үзээгүй гэж хэлчхээд манайхаас гараад явсан. Би чанаж байсан цайгаа гаргаад байж байтал манай хадам дүү З.Д манайд орж ирээд аавын гар түлэгдчихлээ, ээж таныг дуудаж байна гэж хэлсэн” гэх мэдүүлгээс дүгнэвэл амь хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам зантай гэж үзэхээр байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оы “...миний нөхөр Л.З босож ирээд Б.Лд хандаж “чи хүн элэг барьж доромжилж байдаг юу юм” гээд уурласан, мөн над руу хүүхдийн хичээлийн цүнх авч шидчихээд галын дээд талд замилаад суугаад “доромжлоод байгаарай” гээд над руу уурлаад босож ирээд гал дээр буцалж байсан тогооны тагийг цохиход хальт цохиод баруун талынхаа гарын тохойг буцалж байсан тогоотой шөл рүү хийсэн. Тэгээд би цамцыг нь тайлахад нөхрийн маань баруун талын тохой устчихсан байсан. Тэгээд цамцыг нь тайлаад галын хөвөөнд суухаар нь би Б.Лд хандаж “босгоод орон дээр хэвтүүлчих” гэж хэлэхэд Б.Л босож ирээд Л.Зыг сугаснаас нь дээш татаж босгоход манай нөхөр Л.З уурлаад “аятайхан байгаарай, битгий ийм муухай ааш гаргаарай, тийм юм байж болохгүй шүү” гэж хэлэхэд Б.Л нь Л.Зд “тийм юм байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Б.Л нь Л.Зыг галын дээд талд сууж байхад нь тэвэрч босгоод цээжээр нь өргөөд голын орон дээр аваачиж хэвтүүлсэн. Тэр үед манай нөхөр Л.З Б.Лд уурлаад байсан бөгөөд Б.Л нь Л.Зыг голын орон дээр аваачиж хэвтүүлчхээд цээж хэсгээр нь дараад байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гийн гэрчээр өгсөн “би Б.Лгээс “та яагаад аавын хүзүүг дарсан юм, яаж дарсан юм бэ” гэхэд Б.Л надад “би Л.З ахыг голын орон дээр унтуулах гээд тавихад З ах тийрээд байхаар нь би баруун гараа мөр далны араар нь оруулаад, зүүн гараараа цээжээр нь чанга тэврээд хэсэг барьсны дараа Л.З ах гол тасарлаа гэж орилсон, тэрнийх нь дараа би гараа тавьсан, өөр ямар нэгэн юм болоогүй, ийм л юм болсон” гэж хэлээд гараараа үйлдлээ хийж үзүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Л.Өын “...би Л.З ахаас юу болов оо гэж асуухад “би адуугаа хайгаад М-гийнд ороход тэднийх айраг нэрчихсэн байсан М- согтуу байсан би тэднийд архи уусан тэгээд намайг согтуу гэртээ ирээд унтаж байтал Б.Л орж ирээд сэрсэн. Намайг хамгаалах гээд орон дээр намайг шахаж өргөөд хэвтүүлэхдээ миний толгой, цээж хүзүүний хэсгээр дарчихсан, тэгээд миний нуруу сонин болоод нугас тасарчихлаа гэж орилсон тэгээд намайг дарахаа болиод боссон, тэр үед цээжнээс доошоо бие амьгүй болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь амь хохирогчийн агсам тавьж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүнийг орон дээр дарсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч амь хохирогчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг санаатай довтолгоо хийсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Лг амь хохирогчийн хөдөлгөөнийг хорих зорилгоор дарсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж дүгнэв.

2.2. Шүүгдэгч Б.Лгийн болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогч Л.Зын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Уг хүнд гэмтэл нь эмчлэгдэх боломжгүй болох нь гэрч Б.Б-, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт зэргээр нотлогджээ.

Тодруулбал шүүгдэгчийн учруулсан хүнд гэмтлийн улмаас Л.Зын амь нас хохирсон байна. Шүүгдэгч Б.Лгийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэх шинжийг хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилнө. Тухайлбал Увс аймгийн Прокурорын гарын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.54-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж хөнгөрүүлэн зүйлчлэхээр тогтов.

2.3. Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч “Надад оногдуулж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Санаатай үйлдэл байгаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр хадланд яваад буцах замдаа талийгаач ахын гэрт очсон. Намайг гэрт орох үед талийгаач ах орон дээр хэвтэж байсан. Эхнэр нь галын хажууд хоол хийж байсан. Харин охин нь хичээлээ хийгээд сууж байсан. Би аяга цай уугаад сууж байтал талийгаач ах уурлаад эхнэр рүүгээ сандал шидэж, хүүхэд рүүгээ цүнх шидэж байгаад эхнэрээ цохиж эхэлсэн. Эхнэр нь цаашаа түлхтэл тогоон дээр ирж унасан. Тогоотой шөлөнд хүн шалзалж аллаа гээд орилохоор нь би талийгаач ахыг тэвэрч аваад ор нь дээр очиж хэвтүүлсэн. Намайг тавь би босож наад хоёрыг чинь ална гээд тийчлээд байхаар нь би босгохгүй хэвтүүлж байтал гэнэт нураагаар халуу дүүгээд хөл амьгүй болчихлоо гэж хэлэхээр нь би тавьсан” гэж;

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг улсын яллагч оруулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Б.Л уг гэмт хэргийг санаатай үйлдсэн үү? болгоомжгүйгээр үйлдсэн үү гэдгийг хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээс харагддаг. Санаатай гэмт хэрэг ямар байдлаар үйлддэг талаар хуульчид би мэдэж байгаа. Санаатай үйлдлийн ялгагдах шинж нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид учирч болзошгүй үйлдлийг урьдаас мэдэх чадвартайгаар яллагддаг. Тухайн нөхцөл байдлыг улмаас хохирогчид гэмтэл учирна гэдгийг Б.Л мэдэх боломжгүй байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Амь хохирогчийн хувьд эхнэртэйгээ маргалдаж байгаад тогоотой шөл рүү унаж гараа түлсний улмаас Б.Л хохирогчийг тэвэрч аваад орон дээр дарж хэвтүүлсэн үйлдэл хийсэн. Санаатай гэмт хэргийн бас нэг шинж нь уг үйлдлийг хүсэж үйлдсэн байх шинжийг агуулдаг. Гэтэл Б.Лгийн хувьд амь хохирогчийг орон дээр дарж гэмтэл учруулахыг хүсэж үйлдээгүйгээрээ ялгаатай байгаа. Болгоомжгүй гэмт хэргийн хувьд хайхрамжгүй хөнгөмсгөөр найдсанаар үүсдэг бөгөөд тухайн өдөр Б.Л амь хохирогчийн гэрт гэмт хэрэг үйлдэж амь хохирогчид гэмтэл учруулна гэсэн санаа зорилго агуулж ирээгүй. Б.Л санамсаргүй явж байгаад амь хохирогчийн гэрт яваад ортол амь хохирогч эхнэртэйгээ маргалдаж байгаад тогоотой шөл рүү унаад гараа түлсний улмаас эхнэрийнхэн хүсэлтийн дагуу Б.Л амь хохирогчийг орон дээр тэвэрч аваачиж хэвтүүлсэн чинь амь хохирогч босно гээд байхаар нь босгохгүй гээд хэвтүүлсэн үйлдэл гаргасан. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй бөгөөд Б.Лгийн үйлдлийг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна” гэж тус тус маргажээ.

Шүүгдэгч Б.Лгийн яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, мөн мэдүүлэгт дурдсан зарим үйл баримтууд нь гэрч Л.Ө, Д-, насанд хүрээгүй гэрч З.Д нарын мэдүүлэгт дурдсан үйл баримтуудтай тохирч байх тул болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлт нь шүүхээс хийсэн дүгнэлттэй тохирч байна.

2.4. Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Л нь амь хохирогчийн гэр бүлийг үймүүлснээр болж энэ хэрэг эхэлсэн гэж үзэж байна. Б.Лгийн үйлдсэн гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэж дүгнэж байна” гэж дүгнэжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад ердийн ухамсрын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээр иргэдийг төлөөлж гаргасан дээрх дүгнэлт нь шүүхээс хийсэн дүгнэлттэй нийцэж байна.

2.5. Хэрэгт тогтоогдсон үйл баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас Л.Зын амь нас хохирсон байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас хор уршигт буюу эмчилгээ оношилгоотой холбогдон гарсан болон оршуулгын зардалд 33’733’530 төгрөг, сэтгэл санааны хор уршигт 200’000’000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч 36’700’000 төгрөг төлснийг нотолсон ба энэ талаар талууд маргаагүй болно. Иймд шүүгдэгчээс амь хохирогчийн эмчилгээ, оношилгоо болон оршуулгын зардалд 33’733’530 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлсөнд тооцож, илүү 2’966’470 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй. Мөн тус хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор хуульчилжээ.

Дээрх зүйл хэсэгт зааснаар амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хор уршгийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420’000)-г 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгчээс 63’000’000 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид илүү төлсөн 2’966’470 төгрөгийг хасаж, нийт 60’033’530 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн гэр бүлийн гишүүн Н.О-д олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.Лгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 248 дугаар хуудас), Увс аймгийн .............. сумын ......... багийн Засаг даргын тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 250 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л нь эхнэр гурван хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буюу хүний амь насыг нөхөн төлөх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхгүй. Харин энэхүү хэргийн хувьд шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч А.Анхбаяр “...Шүүгдэгч Б.Лгийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг ял шийтгэл оногдуулах санал гаргахдаа харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх” гэх санал;

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.Лд хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал;

- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Д “...Шүүгдэгч Б.Лд хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг дэмжиж байна” гэх санал;

- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л “...Б.Лд оногдуулах 3 жилийн хугацаагаар эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Лгийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лд оногдуулахаар тогтоосон 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлэх үндэслэлтэй.

3.3. Энэхүү хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Л нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Т овгийн Б- овогтой Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Лд 3 (гурав) жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лд оногдуулсан 3 (гурав) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Б.Л нь гэмт хэргийн хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гт 36’700’000 төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Лгээс сэтгэл санааны хор уршигт 60’033’530 төгрөг гаргуулж, амь хохирогчийн гэр бүлийн гишүүн Н.Од олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн дуу дүрсний бичлэг 1 ширхэг, амь хохирогчийн Мед трава эмнэлэгт дүрс оношлогоо хийлгэсэн Сиди 2 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гоос шүүх хуралдаан гаргаж өгсөн 1 ширхэг сиди дискийг түүнд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА

                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ

                                                                         ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА