| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2020/00210/И |
| Дугаар | 138/ШШ2020/00822 |
| Огноо | 2020-07-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2020/00822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* хотхон, дүгээр байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Б.тэй танилцсан бөгөөд тэр цаг хугацаанаас эхлэн дотносож хамт амьдрах болсон. 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү , 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр охин нар төрсөн. Анх надтай танилцах үедээ Б. нь архи уудаг байсан ч гэсэн надруу янз бүрийн ааш гаргадаггүй байсан. Том хүү төрснөөс хойш элдэв муухай зан араншин гаргадаг болсон. Хутга шөвөг авч шидэх, орилж чарлаж агсам согтуу тавьж, элдвээр хэлж янхан, гичий, банзал, өмхий буриад, буриадын шээс, надаас салбал ална шүү, балкон дээрээс шиднэ, эсвэл хутгалж алаад нууна, эсвэл боож ална гэх зэргээр байнгын хүчирхийлэх болсон. Сүүлийн хэдэн жил долоо хоногийн 5 өдөр нь гэртээ ирэх ирэхгүй завсар байгаад, амралтын 2 өдрөөр нь байнгын архидаж шартаж агсам тавьж гэр бүлээ хүчирхийлж өнгөрөөдөг болсон. Мөн намайг ажил төрөл хийлгэдэггүй. Гэртээ хориод байж байх дуртай. Гаднаас түгжинэ, гэрээс гаргахгүй, найз нөхөд, ажил төрлийн хүмүүстэй ч уулзуулахгүй гар утасны код сольчихно, фэйсбүүк интернэт орох ямар ч боломжгүй болгочихдог, миний гар утас, фэйсбүүк хаягийг байнга нэгждэг. Янз бүрийн арга хэмжээнд арай гэж очоод байхад араас ирээд ажлын хамт олны дэргэд ичиж санаа зовохгүйгээр зодож цохиод аваад явчихна. Ажлын газрын удирдлагууд руу залгаад элдэв бусаар доромжилж орсон ажил болгоноос гаргаж байсан. Миний сүлжээ дэлгүүрийн салбарт ажиллаж байхад салбарын захирал руу яриад чи манай эхнэрийг орой болтол ажиллууллаа, наадхаа битгий ажиллуул, нялх нойтон хүүхэдтэй, эхнэртэй битгий явалдаад бай гэх зэргээр элдэв бусаар гүтгэж доромжлоод ажлаас гаргуулж байсан. Дараа нь 2017 онд Монголын хүний нөөцийн боловсролын институтэд сургалтын менежерээр ажилд ороод байхад захирал руу яриад наад хүнээ ажлаас нь гарга, манай гэр бүл наад ажлаас чинь болоод салах гээд байна, чи манай эхнэртэй ямар холбоотой юм гэх зэргээр хэлсэн. Мөн хамт ажилладаг эмэгтэйчүүдийг янхан, банзал гэх зэргээр доромжилж нүүр хийх газаргүй болгож ажлаас гаргасан. 2019 оны 05 дугаар сараас 08 дугаар сар хүртэл Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоонд харилцааны менежерийн ажилд ороход холбооны салбарын дарга гэх хүн рүү эхнэр лүү чат бичлээ, эхнэрийг минь Солонгос авч явж яах гэж байна, настай хүн байж хүний эхнэр эргүүлээд байна уу гэх зэргээр хэл ам хийсээр байгаад ажлаас гаргасан. Амьдрах хугацаандаа би олон удаа хөөгдсөн. Ээж, дүү нартайгаа нийлээд 2 хүүхдээ аваад зайл гэнэ. Охин дүү нь хүртэл эхнэрээ зодооч гэх зэргээр ятгаж зодуулдаг. Явсаны дараа дахин хэзээ ч тэгэхгүй хайрыгаа уучлаарай гээд уйлж унжаад ирдэг бөгөөд итгээд очиход чи ирэхгүй байх чинь яагаа, гэртээ очихоороо чи хөөгдөөд л ирдэг биздээ гэх зэргээр доромжилж дахин хүчирхийлэлээ үйлддэг. Гэр бүлдээ ямар ч анхаарал тавихгүй, амралтын өдрөөр шартаж хэвтээд босвол гарч архи уугаад надаар машин бариулаад баахан газруудаар архи ууж явдаг. Хүүхдүүдээ дагуулж байнгын зутраагаад архиндаа согтоод үр хүүхдийнхээ дэргэд хашгираад, юм л болвол ээж рүүгээ залгаж хүнийг баахан худлаа гүтгээд тэрийг нь ээж нь шүүрч аваад надад таагүй ханддаг. Би энэ хүний хүчирхийлэлд 10 жил дарлуулж ханалаа, эргэн тойрныхон, өөрийнхөө найзууд, харьцаж болох эрэгтэй, эмэгтэй хүн, хөгшин залуугүй хардаж найз нөхөдгүй болгож байдаг. 2017 онд ийн компаниас Улаанбаатар хотын ******* дүүргийн 8-р хороо, ******* ******* хорооллын - тоот 39.5 м.кв 2 өрөө байр бэлэглэсэн бөгөөд уг байр нь давхар бүртээ камертэй байдаг юм. Орой нь гэртээ ирэхдээ манайд хэн ирсэн бэ гээд хэрүүл хийнэ, камер шүүлгэнэ гэж дарамталдаг. Түүнтэй таарч тохирохоо болиод хувцас хунараа аваад явахад хэнтэй ирж юмаа авсан, тэрийг чинь камер шүүлгээд олчихно гэх зэргээр байнга сүрдүүлж дарамталдаг. Хамт амьдарсан 10 жил энэ хүний цалингаар хувцас хунар, хэрэглээний зүйл авахуулж байгаагүй. Хүүхдийн хувцас, ном дэвтрээс авахуулаад бүх зүйлд өөрийн мал хөрөнгөө зарж санхүүгийн асуудлаа шийдвэрлэж ирсэн. нь байнга архи ууж, агсам согтуу тавиад байхаар нь арга ядаад 2018 оноос 2 хүүхдээ аваад Дорнод аймгийн ******* суманд ирж сургууль цэцэрлэгт оруулсан. Тэгэхэд хүүхдийн багш нар луу залгаж хүүхэдтэй яриул, та нарыг Боловсролын яаманд өгнө гэх зэргээр дарамталдаг. Намайг ******* суманд байрлах Шинь шинь ХХК-ийн байгаль орчны мэргэжилтний шалгаруулалтанд ороод тэнцээд ажилд орсон байхад нь Шинь шинь ХХК-ийн захирлууд руу залгаж ажлаас нь гарга, та нараас болж гэр бүл салах гэж байна, Босоо хөх Монгол оруулна гэх зэргээр дарамталсан байсан. нь намайг хаа явсан газартаа хорлож, хүчирхийлж явдаг. Би энэ хүнтэй цаашид хэзээ ч хамт амьдрахгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү , нарыг миний асрамжид үлдээж, Б.өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.*******ын ор үндэслэлгүй хүн гүтгэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.******* нь ямар ч үндэслэлгүй хүн гүтгэж хоёр хайртай үрийг минь аавтай нь уулзуулахгүй, яриулахгүй салгах гэсэн санаа агуулаад энэ худал хуурмаг бүхнийг санаатайгаар зохиож байна. Анхан шатны эвлэрүүлэн зуучлал дээр би хоёр удаа очсон. Харин Д.******* болон түүний өмгөөлөгч нар ирж уулзаагүй болно. Д.*******ын үндэслэлгүй гүтгэлгээс болж гэр бүл болон хоёр хүүхдээ өнчрүүлж салмааргүй байна. Д.******* нь үнэхээр салахаар шийдээд байгаа бол миний бие хайртай хоёр үрээ энэ хүний зодуур, янз бүрийн муу муухай хэлэх хэлэхгүй үгээр доромжлол, харгислалд өгмөөргүй байна. Д.******* нь нөхөр хүүхдүүдээ маш их доромжилж зоддог байсан. Намайг ажилтай байх хойгуур хоёр хүүхдийг минь зодож, та муу хоёроос болж би ажилгүй байна гэж зоддог байсан. Би сүүлдээ аргаа бараад хоёр хүүхэддээ ээж нь зодвол 108 дугаарт залга гэж зааж өгсөн. Тиймээс би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч өсгөмөөр байна. Д.******* нь ор үндэслэлгүй, нотлох баримтгүй хүн гүтгэсэн байна. Би өдөр болгон архи ууж, агсан согтуу тавьж байсан удаа байхгүй. Маш их ачаалалтай ажилладаг болохоор өглөө гараад орой ирдэг. Энэ хүн өөрөө бүх юманд уриалдаг. Амралтын өдөр болохоор найз нөхөдтэйгөө уулзъя, хамт гаръя гэдэг. Тэгээд хамт явахаар найзуудын хажууд намайг өшиглөж, зоддог. Би энэ хүнд гар хүрч байгаагүй өөрөө хоёр хүүхдийн хажууд хүртэл намайг зодож байсан. Би өөрийгөө хамгаалж гарыг нь хааж барьдаг болохоос энэ хүнийг зодож байгаагүй. Энэ бүхний үнэн зөвийг шийдвэрлүүлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн холбогдолтой нэхэмжлэлийг хүлээн авах харьяаллын талаар тусгасныг хуульд тусгайлан заасан харьяалал гэж үзнэ.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь бага насны 2 хүүхэдтэй, Дорнод аймгийн ******* сумын цэцэрлэг, сургуульд хүмүүжиж суралцдаг, ажил эрхэлдэггүй учир Улаанбаатар хот явах зардал мөнгөгүй, нөхөр Б.ийн хүчирхийлэл, дарамт зэргээс шалтгаалан өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Д.*******, Б. нар нь гэрлэлтээ 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1113000145 дугаарт бүртгүүлж, 2009 оноос 2019 он хүртэл хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү , 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин нарыг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0000627262-86, 0000876395-306 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.******* нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цаашид эвлэрэхгүй, хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Нэхэмжлэгч Д.******* нь гэр бүлийн гишүүний хүчирхийлэл, дарамтаас болж 2019 оны 8 дугаар сараас одоог хүртэл Дорнод аймгийн ******* суманд 2 хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Д.******* нь 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Б. эс зөвшөөрч маргадаг.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Гэрлэгчдийн тусдаа амьдрах хугацаанд хүү , охин нар нь эх Д.*******ын хамт амьдарч байгаа нөхцөл байдал, эцэг эхийн халамж, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан, мөн 9 настай хүү , 7 настай охин нар нь ...ээжтэйгээ хамт байна... гэсэн санал өгснийг харгалзан үзэж 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарыг эх Д.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Б.т үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б. нар нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт гийн , ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарыг эх Д.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.өөс сар тутам тэтгэлэг гаргуулан эх Д.*******д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар гэрлэгчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
7. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШЗ2020/00554 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.*******ыг улсын тэмдэгтийн хураамжид 191 369 төгрөг төлөхийг хойшлуулсан болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамжид 191 369 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ