| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/190 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ын Ад холбогдох эрүүгийн 2335000000223 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............................. өдөр Увс аймгийн .................... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................... сумын Хангай багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Б-ын А, (РД:......................);
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн .................... сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Улсын чанартай А-18 кодтой авто зам дээр ........ УВА улсын дугаартай “Mitsubishi Challenger” загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б, 12.3 -д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас согтуурсан байсан зорчигч иргэн Г.Аийг жолоочийн эсрэг талын арын хаалгаар унагааж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 2.510.870 төгрөгийн хохирлын баримтууд гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.Агийн хувьд хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан гэх баримт гаргаж өгсөн учир шүүгдэгч Б.Агаас 10.870 төгрөгийн гаргуулж хохирогчид олгох саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг,
2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилаагүй байгаа. Шүүгдэгч Б.Агийн хувьд хохирогчийг эмчилгээ хийлгүүлэхээр Улаанбаатар хот руу явахаас 3 хоногийн өмнө 1.000.000 төгрөгийн зардал өгсөн байсан. Дараа нь хохирол гомдолгүй гэх тодорхойлолт хийлгүүлж авахаас өмнө хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж хэлээд өдийг хүртэл хохирлын талаар тохиролцоогүй байгаа. Хохирогч Г.Аийн хувьд нөхөргүй, хэдэн өнчин хүүхэдтэй үлдсэн хүнд нөхцөл байдалтай байгаа бөгөөд тэрээр хүнд гэмтэл авч сэтгэл санаа хохирч байгаа. Хохирлын баримтуудаа цуглуулах талаар эрх зүйн мэдлэг дутмагаас болж өнөөдрийн хэмжээнд цуглуулсан хохирлын баримтаа шүүх хуралдаанаас өмнө надад явуулсан. Хэдийгээр болгоомжгүйгээр үүссэн гэмт хэрэг боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байх тул цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Одоогоор хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжээ тогтоолгож аваагүй байгаа тул аймагт ирээд хүсэлтээ өгч байж групп тогтоолгох юм байна. Иймд шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтуудад үндэслэн Б.Агаас 2.568.170 төгрөгийг гаргуулж, Г.Ад олгож өгнө үү. Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа 2.500.000 төгрөг баримтгүйгээр төлж барагдуулсан бөгөөд үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа дээрх хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Б.Агийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн маргаангүй шүүх хуралдаанд оролцож байгаа. Б.А нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш хохирогчид санаа тавьж, удаа дараа хохирол хор уршигтай холбоотой мөнгийг шилжүүлснээр нийт 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Мөн Б.А нь хохирогч Г.Атэй утсаар ярьж биеийн байдлын асууж тодруулж гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа. Өчигдрийн хувьд Г.Аийг өмгөөлөгчийнхөө хөлс төлөөрэй гээд 500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Миний үйлчлүүлэгч Б.А хохирогчид цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хохирогчийг гэмтээсэндээ харамсаж байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно. Ах дүү шиг харилцаатай хүмүүс учир байнгын утсаар холбоотой байдаг бөгөөд мөнгөтэй байгаа юу гэж асууж байгаад боломжоороо тусалж байгаа. Би өөрөө ходоодны хавдар өвчтэй бөгөөд тухайн өдөр найз нөхөдтэй хамт нуурын хөвөө орж архи ууж алдаа гаргаж, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна” гэх мэдүүлгийг гаргав.
Эрүүгийн 2335000000223 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
2. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал);
3. Хохирогч Г.Аийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 64262 дугаартай өвчний түүхийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-54 дэх тал);
4. Хохирогч Г.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр .................... сумын 1 дүгээр багт байх гэртээ байхад Б.А манай гэрт ирж .................... нуурын хөвөөнд очиж мал нуур луу шахна, нэг хүн ч гэсэн хэрэгтэй байна. Хамт .................... нуур, бог мал байгаа газарт очмоор байна гэж хэлэхээр нь би зөвшөөрч Б.А, түүний эхнэрийн хамт Б.Агийн эзэмшлийн “Mitsubishi Challenger” маркийн ........ УВА автомашинтай .................... нуур явсан. .................... нууран дээр очиж Б.А “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи задалж, өнөөдөр чиний төрсөн өдөр юм байна, уучих гэж надад архи шахсан. Б.А надад архи шахаад байхаар нь би уг архинаас бага хэмжээгээр уусан. Гэтэл Б.А намайг өмсөж явсан хувцастай нь нуурын ус руу чирч, усанд оруулах гэхээр нь би нуурын усанд ордоггүй, орохгүй гэж хэлсэн боловч тэр намайг чирсээр байгаад нуурын усанд оруулсан. Би уснаас гарч ирээд Б.Ад уурлаж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд аймагт эмнэлэгт ухаан орсон. Ямар шалтгааны улмаас автомашинаас унасанаа мэдэхгүй байна. Нуурын усанд хувцастайгаа орсноос хойш юу ч санахгүй байна.” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 61-65 дахь тал);
5. Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.А нь архи ууж согтсон учир явж байсан автомашины хаалгыг өөрөө онгойлгож унасан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй. Нөхөр Б.А, Б-той уулзаж байх үедээ түүнтэй 2 шил архи хувааж уусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-70 дахь тал);
6. Гэрч Х.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.А архи ууж согтоод өөрийн үйлдлээ хянаж чадахгүй байсны улмаас явж байсан автомашинаас өөрөө унасан. Түүнээс биш Г.Аийг түлхэж унагасан, маргалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-81 дэх тал);
7. Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр манай ээж Г.А-ийн төрсөн өдөр байсан учир Б.А .................... нуурын эрэгт “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи задалж, өөрийн эхнэр Д.Агийн хамт ээж Г.Аийг архи уухгүй гэхэд нь архиар шахаж архи уулгаад, .................... нуурын усанд орохгүй гэхэд Б.А хүчээр нуурын усанд оруулсан. Уг “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архийг ууж дуусгаад ээж Г.А, Б.А нар нэлээд согтсон бололтой харагдаж байсан. Түүний дараа Б.А өөрийн автомашиныг жолоодож, эхнэр Д.А, ээж Г.А нар суугаад Үзүүрийн булаг гэх газрын зүг явсан. Хаашаа явж байгаа талаараа юу ч хэлэлгүй явсан. Хэсэг хугацааны дараа би өөрийн гар утсаар, ээж Г.Аийн утас руу залгаж хаана байгаа талаар асуухад Үзүүрийн булаг дээр байна гэж хэлсэн. Тухайн өдөр харанхуй болж гэгээ тасарч байхад отрын бог мал дээр Х.Г, Б өөрийн эхнэртэй, Б-ийн эзэмшлийн “Ргobох” загварын автомашинтай ирж намайг авсан бөгөөд танай ээж Г.А автомашинаас уначихлаа гэж хэлсэн. Би ээж дээр очиход ээжийн царай нь цайчихсан, хоёр нүдээ аньчихсан ухаангүй байсан бөгөөд Б.Агаас юу болсон талаар асуухад Бороогийн /Д.М/ гэрээс Үзүүрийн булаг руу яваад засмал зам дээр гараад 50-60 км цагийн хурдтай явж байхад танай ээж автомашинаас уначихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал);
8. Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ................ сумын Д.М /Б/ гэх залуугаас авах ёстой байсан бог малаа авахаар Үзүүрийн булаг дээр очиход нөхрийн төрөл садны дүү болох Г.А, Б.А, Д.А гэх хүмүүстэй хамт Үзүүрийн булаг дээр байсан бөгөөд тухайн хүмүүс архи уучихсан согтуу байсан. Нөхөр бид хоёр Д.М-ын гэр лүү явж бог мал үзнэ гэж хэлэхэд Б.А хамт яваад ирье гэж хэлээд Б.А-гийн автомашинтай Б.А, Д.А, Х.Г, Г.А бид нар явсан. Д.Мын гэрт очоод Б.А, Д.М, Х.Г нар архи хувааж уусан, тухайн архинаас Д.А, Г.А бид гурав уугаагүй. Учир нь тухайн үед Г.А архи уугаад согтчихсон байсан учир түүнд архи өгөөгүй. Түүний дараа Үзүүрийн булаг руу буцаж явахад Г.А нь Б.Агийн эзэмшлийн “Challenger” маркийн ........ УВА дугаартай автомашины зүүн талын арын хаалга онгойлгож засмал зам дээр унасан. Ямар шалтгааны улмаас автомашины хаалга онгойлгож унасан талаар мэдэх зүйл байхгүй. Бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-90 дахь тал);
9. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 369 дугаартай “...Г.Аийн биед дагз ясны орой хэсгээс баруун чамархайн чулуулаг хэсэг хүрсэн шугаман хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, зүүн гарын 3 дугаар хурууны 3, 4 дүгээр шивнүүр ясны хугарал, баруун мөр, нуруу хэсэгт, зүүн шуу, сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ... Дагз ясны орой хэсгээс баруун чамархайн чулуулаг хэсэг хүрсэн шугаман хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Зүүн гарын 3 дугаар хурууны 3, 4 дүгээр шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 98-101 дэх тал);
10. Шүүгдэгч Б.Агийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 125-126 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгч хэргээс:
1. Хохирогч Г.Аээс мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “Миний бие Б.Ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг шинжлэн судлав.(Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.А, хохирогч Г.А нар нэг нутгийн хүмүүс бөгөөд ослын дараа Б.А нь Г.Ад учирсан хохирлыг төлж барагдуулна гэж байсан тул хохирогчоос түүнд гомдол, саналгүй гэх тодорхойлолт гаргаж өгсөн. Гэтэл Г.Аийн биеийн байдал сайнгүй байгаа тул цаашид гарах хохирлоо нэхэмжлэх шаардлагатай байгаа гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлж байгаа” гэх тайлбар (хавтаст хэргийн 153 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч Ө.Н нар хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,
- Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар өөрийн эзэмшлийн ........ УВА улсын дугаартай “Mitsubishi Challenger” загварын автомашин жолоодож, Увс аймгийн .................... сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Улсын чанартай А-18 кодтой авто зам дээр замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглох, 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3 -д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас түүний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.А (согтуурсан байсан) жолоочийн эсрэг талын арын хаалгаар унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
-Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал), автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал), хохирогч Г.Аийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 64262 дугаартай өвчний түүхийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-54 дэх тал), хохирогч Г.А, гэрч Д.А, Х.Г, Д.А, Д.Х- нарын мэдүүлэг ( хавтаст хэргийн 61-70, 76-81, 85-90 дэх тал), Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 369 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 98-101 дэх тал), шүүгдэгч Б.Агийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2,3,4 дэх хэсгүүдэд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хуульчлан тогтоожээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “согтуурсан, мансуурсан үедээ”, тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” бол хүндрүүлэн үзэхээр хуульд заажээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а заалтаар жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байна.
Гэтэл шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх хориглосон заалтыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 1.29 промиль (%0) согтолттой байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэргийн 14-15 дахь талд авагдсан жолоочийн согтуурал шалгасан тухай мөрдөгчийн магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Агийн өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1 дэх хэсгийн 1.3-д “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно” гэж, мөн журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%0), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%0), илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” тус тус заажээ.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ 1.29 промиль (%0) согтолттой байсан нь нотлогдож байх тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үед түүний тээврийн хэрэгслийн арын суудалд согтуугаар зорчиж явсан хохирогч Г.А нь тээврийн хэрэгслийн зүүн талын арын хаалгыг онгойлгон унаж, хүнд гэмтсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Аг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үзэгдэх орчин хангалтгүй үед тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд нь аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй нь тогтоогдож байх тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн прокурорын яллах дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Шүүгдэгч Б.Агийн согтуугаар Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас зорчигч буюу хохирогч Г.Аийн эрүүл мэндэд дагз ясны орой хэсгээс баруун чамархайн чулуулаг хэсэг хүрсэн шугаман хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл,
Зүүн гарын 3 дугаар хурууны 3, 4 дүгээр шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 369 дугаартай дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “согтуурсан үедээ” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан, харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр, хүнд хохирол учруулсан буюу шүүгдэгч Б.Агийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Г.Аийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
3. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.А болон хохирогч Г.А нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
2. Шүүгдэгч Б.Агийн зам тээврийн осол гаргасан болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Г.Аийн эрүүл мэндэд дагз ясны орой хэсгээс баруун чамархайн чулуулаг хэсэг хүрсэн шугаман хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл,
Зүүн гарын 3 дугаар хурууны 3, 4 дүгээр шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 369 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлж байна.
3. Хохирогч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт 9 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаар эмчилгээ, эм тарианы зардалд 768.270 төгрөг, толгойны MRI шинжилгээний төлбөр 350.000 төгрөг, унааны зардал буюу онгоцны тийзний үнэ 893.200 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөг, нийтдээ 2.511.470 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудыг өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн хор уршигт сайн дураараа 2.500.000 төгрөг төлсөн нь шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний ХААН банк дахь .................. тоот дансны хуулгаар нотлогдож байна.
Иймд хохирогч Г.Аийн нэхэмжилсэн 2.511.470 төгрөгийн хохирлоос Б.Агийн төлсөн 2.500.000 төгрөгийг хасаж тооцон, зөрүү 11.470 төгрөгийг шүүгдэгч Б.Агаас гаргуулан хохирогч Г.Ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 11.470 төгрөгийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч Г.Ад төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Аг гэмт хэргийн хор уршигт 2.511.470 төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор Б.Агаас гаргуулж, хохирогч Г.Ад олгох хохирол төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч Б.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Аийн эрүүл мэндэд дагз ясны орой хэсгээс баруун чамархайн чулуулаг хэсэг хүрсэн шугаман хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд хохирол учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогч Г.А нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн тул хохирогч Г.Аийн цаашид гарах эмчилгээний болон бусад холбогдох зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж, шүүгдэгч Б.Агаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож, шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Агийн хувьд уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир хүндрүүлэх нөхцөлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй учир шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх 2 нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч Б.Агийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид эрүүл мэндийн байдалтай холбоотой гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Б.А нь анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний хувийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгээр Б.А нь элэгний хорт хавдар өвчнөөр өвчилж, тусгай жороор хооллож, эмчилгээ хийлгэдэг болох нь тогтоогдож байгаа. Урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй мөн хохирлоо төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
5. Шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би хохирогчийн эрүүл мэндэд байнга анхаарч, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Хохирогчийг гэмтээж хохироосондоо туйлын их харамсаж байгаа тул ял хөнгөрүүлж өгнө үү. Хохирогчийг эрүүл саруул болтол дэмжиж туслах болно” гэв.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.А урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 140 дэх тал)-аар нотлогдож байх бөгөөд хувийн байдлын хувьд тэрээр .... онд төрсөн, .... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт найман ханатай Монгол гэрт амьдардаг, мал аж ахуй эрхэлдэг, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн гэх хувийн байдлууд хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Агийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 92-93 дахь талд авагдсан гэрч М.Н, Ж.С нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь урьдаас төлөвлөгөөгүй, гэнэт үүссэн хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд,
Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Г.Аийн зүй бус үйлдэл нөлөөлсөн буюу Г.А нь согтуугаар тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа уг тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалгыг өөрөө онгойлгож унасан нь тогтоогдож байх тул энэ нөхцөл байдлыг шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд,
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Г.Ад гэмт хэргийн хор уршигт 2.500.000 төгрөг төлсөн нь нотлогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бодит хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Б.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.А-д оногдуулсан тэнсэн харгалзах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Б.Агийн ......... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Б-д даалгаж, шүүгдэгч Б.Агийн эзэмшлийн ........ УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Агаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Г.Ад 2.511.470 (хоёр сая таван зуун арван нэг мянга дөрвөн зуун далан) төгрөг төлснийг дурдаж, хохирогч Г.Аийн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Агаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Б.Агийн ......... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Б-д даалгаж, шүүгдэгч Б.Агийн эзэмшлийн ........ УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосугай.
9. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Агаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА