Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ц- овогт Б-ийн О-т холбогдох эрүүгийн 2335000000.... дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...................... өдөр Увс аймгийн .................... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс баяд, дээд боловсролтой, ................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Увс аймгийн .................... сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц- овогт Б-ийн О-, (РД:...................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О- нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн .................... сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-ын нүүр орчимд нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О- нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн .................... сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г-ын нүүр тус газарт нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 372 дугаартай “...Үзүүлэгч Г.Г-ын биед хамрын нуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, хамрын зүүн нүхний доод хэсэг, эрүүний зүүн хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруу, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Хамрын нуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, хамрын зүүн нүхний доод хэсэг, эрүүний зүүн хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруу, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд  нь нийлээд биеийн нийт гадаргуугийн  1 орчим хувийг хамарч байгаа тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмт болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал);

2. Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр 05 цагийн орчимд Б.Б-, Б.О-, З.М бид нар архи ууж байгаад Б.Б-, Б.О- хоёр ам зөрж маргалдаж байгаад Б.О- нь би явлаа гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд Б.О-, Б.Б- хоёр хоорондоо зодолдохоор нь би дундуур ороод салгах үед би газарт бүдэрч унахад Б.О- намайг хөлөөрөө нүүр орчимд нэг удаа өшиглөхөд миний хамраас цус гарахаар нь би босоод машин руу ороод толинд нүүрээ харахад миний хамраас цус гарсан, хамар хугарсан байсан. Тэгээд машин дотор сууж байсан найз З.Мыг сэрээж болсон зүйлийг хэлэхэд З.М нь Б.О-, Б.Б- нарыг машинд оруулаад бид нар шууд цагдаагийн хэсэг дээр ирсэн. Уг асуудал нь 4-5 орчим минут болсон. Өөр зүйл болоогүй. Тухайн үед би Б.Б-, Б.О-ын хоёрын биед халдсан зүйл байхгүй. Мөн Б.Б-, О- хоёр хоорондоо зодолдож байхаар нь би дундуур орж салгасан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дахь тал);

3. Гэрч З.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Г-а өөрийнхөө машинтай, дотор нь Б.О- байхаар нь машин дотор ороод суухад тэр хоёр ойрхон зуур гараад ганц хоёр пиво уух уу гэхээр нь би зөвшөөрч бид нар наадмын талбайн хажууд очоод эхний пивоноос ууж байгаад би нэлээд согтох шиг болохоор нь би машин дотор ороод унтсан. Тэгээд нэг мэдэхэд Г.Г-а нь намайг дуудаад би хүнээр зодуулчихлаа гэж хэлэхээр нь сэрээд харахад Г.Г-а хамраа алчуураар дарсан, нэлээд цус болсон байхаар нь чи наанаа сууж байгаарай гэж хэлээд гадна байгаа хүмүүсийг машинд суулгана гэж хэлээд машинаас буухад, машины хажууд Б.О-, Б.Б- хоёр маргалдаж байхаар нь энэ хоёрыг машин суулгаад шууд цагдаагийн хэсэг дээр ирсэн. Өөр зүйл болоогүй. Уг маргаанаас үүдэн миний биед учирсан гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал);

4. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн шөнө Г.Г-а, Б.О- бид гурав наадмын талбайн хажууд пиво уугаад сууж байсан бөгөөд З.М машин дотор унтаж байсан. Тэгээд сууж байгаад Б.О- нь би явлаа гэж хэлээд яваад 5 минут болоод буцаж ирээд шууд миний нүүр лүү хөлөөрөө өшиглөх үед би нүүрээ дараад хойшоо унаад хариу босоод ирэх үед нь Б.О- нь Г.Г-ыг 2 удаа нүүр орчимд нь өшиглөж байсан. Тэгээд З.М бид нарыг машинд суулгаад цагдаа дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал);

5. Шүүгдэгч Б.О-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд учирсан “Хамрын нуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, хамрын зүүн нүхний доод хэсэг, эрүүний зүүн хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруу, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд  нь нийлээд биеийн нийт гадаргуугийн  1 орчим хувийг хамарч байгаа тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 372 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.О- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Б.О-ын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд “Хамрын нуруу, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, хамрын зүүн нүхний доод хэсэг, эрүүний зүүн хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруу, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Г-а “...Б.О- нь надад эмчилгээний зардал болон хохиролд 200.000 төгрөг өгсөн. Иймд надад гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолтыг бичгээр гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 66 дахь талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.О-аас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.О- урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 60 дахь тал);

Шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.О-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Б.О-т танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.О-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц- овогт Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Б.О- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА