Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00046

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Гүр овогт Б-ын У-ийн нэхэмжлэлтэй хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь нөхөр Д.Э-той 1985 онд танилцаж, 1986 оноос нэг гэрт орж хамтран амьдарсан. Тэдний дундаас 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.С, 1989 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин Э.П, 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүү Э.Д нар төрсөн юм. Б.У нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малынх нь “А” данс нөхөр Д.Э-ын нэр дээр байдаг мөн гэрлэлтийн баталгаагүй учраас 1986 оноос хойш Б.У-г нөхөр Д.Э-той хамтран амьдарч байгааг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь Д.Э-той хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

   Нэхэмжлэгч Б.У  нь Д.Э-той гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд 1986 оноос хойш хамтран амьдрах хугацаандаа 1987.07.20-ны өдөр хүү Э.С, 1989.05.21-ний өдөр охин Э.П, 1991.01.01-ний өдөр хүү Э.Д нарыг төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Э-ын нэрээр овоглосон 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн Засаг даргын 2019.12.23-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт, гэрч П.С, Д.Г, Д.А нарын тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдсон болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Гүр овогт Б-ын У, Чулуухай овогт Д-ын Э нарыг 1986 оноос хойш гэр бүл болж хамтран амьдарч байгаа болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ