| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0345/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/370 |
| Огноо | 2023-10-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Ж.Ө , Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ө , Г.Г нарт холбогдох эрүүгийн 2325000000383 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Г.Г
2. Ж.Ө
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Ө , Г.Г нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Тоёота приус 30 маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ хүн хүргэлтийн үйлчилгээ эрхлэх явцдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс Зэст багийн нутаг дэвсгэрт хүргүүлсэн Н.Т-н гээгдүүлсэн Samsung Glaxsy S22 plus загварын гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1 873 300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ө , Г.Г нарыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн.” гэв.
Хохирогч Н.Т шүүх хурлын тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Н.Т-н “Би өөрийн нөхөр Б.Ц , нөхрийн найз А , М нарын хамтаар 2023.07.11-ээс 12-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайгаас такси барихад хар өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл /улсын дугаар хараагүй/ зогсож бид дөрвийг суулгасан бөгөөд би тээврийн хэрэгслийн ард талын зүүн хэсэгт суусан. Тэгээд Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” лоунжны урд талын төв зам дагуу зогсож тээврийн хэрэгслээс буугаад такси хөдөлсөн хойно өмдний баруун урд талын халаасанд байсан Самсунг галакси эс 22 плас маркийн гар утсаа таксин дотор унагааж гээсэн гэдгээ мэдэж шууд нөхрийн ******* дугаарын утаснаас өөрийнхөө ******* дугаарын утас руу залгахад дуудаж байгаа хэр нь авахгүй байгаад байхаар нь нөхрийнхөө утсан дээрээс өөрийнхөө утсан дээр суулгасан байсан байршил тогтоодог “Zeenly” аппликейшинг ашиглаж өөрийнхөө гар утасны байршлыг харахад Согоот багийн 6-1 болон 6-2 дугаар байрны дунд очмогцоо унтарчихсан. Би наадмын талбайгаас таксинд суухдаа утсаар яриад шууд өмднийхөө халаасанд хийсэн учир маш сайн санаж байгаа юм. Гар утсыг таксин дотор гаргаагүй, мөн утасны цэнэг хоёр байна уу гурван хувьтай байсан. Биеийн тамирын өмдтэй байсан болохоор сууж байхад гулгаад уначихсан байх. Маргааш өглөө нь сэрээд дахин байршлыг нь шалгахад шөнө 01 цаг 30 минутын орчимд Наран багийн нутаг дэвсгэрт заасан байсан. Гар утас минь нууц кодтой байсан. Тэгээд утсан дээрээ бүртгэлтэй байсан ******* мэйл хаягаар дахин байршлыг шалгахад 2023.07.12-ны өдөр өдрийн 13 цаг 29 минутад гар утас ассан мэдээлэл ирж байршил нь Уурхайчин багт байрлах Үйлчилгээний төвд зааж байгаад унтарчихсан. Миний гар утасны кэйсэнд өөрийн минь иргэний үнэмлэх явж байсан, өөр зүйл байгаагүй. Самсунг Эс 22 плас /256GВ багтаамжтай/ загварын хар ногоон өнгийн гар утсыг 2022 оны 11 дүгээр сард Орхон аймгийн PC mall худалдааны төвөөс 3,859,000 төгрөгөөр худалдан авч байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй ажиллагаа хэвийн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-р тал/
2. Гэрч Ү.З-н “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн **-р гудамжны *** тоот хаягтай аав ээжийн минь гэрт хүрч ирээд бэлэн шууд өгөх мөнгө байдаггүй ах, түр хугацаанд барьцаа болгоод өөрийнхөө эзэмшлийн Самсунг глакси эс 22 плас маркийн гар утсыг өгье гээд өгсөн юм. Тэгээд мөнгө өгөхгүй сураггүй болж байгаад 2023.08.09-ний өдөр 650 000 төгрөгийг миний эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай данс руу шилжүүлэн өгмөгц ****** дугаарын утаснаас залгаад яаралтай нөгөө гар утсыг Эрдэнэт хот руу явуулаад өгөөч гэхээр нь би Оюу толгой ХХК-д ажил дээрээ байна шүү дээ, гар утсыг өгч явуулах боломжгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй байж байтал цагдаагаас ярихаар нь би Г.Г-н ****** дугаарын утас руу залгаж хэлэх гээд залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг. /хх-н 16-р тал/
3. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/7431 дугаартай “Самсунг Глакси Эс 22 плас загварын гар утас 1 ширхэг 1,800,000 төгрөг, гар утасны тунгалаг кэйс 1 ширхэг 10,000 төгрөг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг 63,300 төгрөг нийт 1,873,300 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /хх-ийн 20-23-р тал/
4. Яллагдагч Ж.Ө ын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. Өөрийн нөхөр Г.Г бид хоёр Г.Г-н ээж Г-ны **-** УНА улсын дугаартай хар өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхдаа Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах Наадмын талбайн хойд талын зам дээрээс 3 ах, 1 эгчийг суулган Зэст багт байрлах “Sugar” баарны урд талд зам дагуу зогсож буулгачихаад такси үйлчилгээндээ явж байсан чинь Г.Г-н дансанд 5,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэхэд утга дээр нь “машины дотор чинь утсаа унагаасан байна” гээд дугаараа бичсэн байхаар нь залгаж утас байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд харих гээд явж байсан чинь жолоочийн ард талын суудлын доор нэг гэрэл асах шиг харагдахаар нь аваад шууд урд талын хайрцаг руу хийчихсэн. Тэгээд дуугарахгүй байгаад байсан. Гар утас урд хайрцаг руу хийж байхыг Г.Г мэдээгүй. Маргааш нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би утас олсон кодыг нь гаргуулъя гэж нөхөр Г.Г-д хэлэхэд болохгүй яах гээд байгаа юм гэхээр нь би зөрүүдэлсээр байгаад гаргуулъя гэж хэлсэн чинь хүү уйлаад болохгүй байхаар нь хадам ээжид утсыг өгч үйлчилгээний төвийн гар утас засвар луу оруулсан. Тэгээд уг өдрөө гар утсыг манай нөхөр Г.Г нь Тэди төв”-ийн явуулын утас авна зарна гэдэг хүнд худалдсан. Би яг хэн гэдэг хүнд худалдсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 650,000 төгрөгөнд бодож өгөхдөө 300,000 төгрөгөнд обуд дугуй авчихсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45-р тал/
5. Яллагдагч Г.Г-н “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Ж.Ө бид хоёр манай ээжийн эзэмшлийн Тоёота приус маркийн хар өнгийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр такси үйлчилгээнд явж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сум Наадмын талбай хойд талын төв зам дээрээс 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүнийг суулгаж Зэст багийн “Зидаг” баарны урд талын зам дээр бууж тооцоогоо дансаар шилжүүлсэн. Тэгээд таксинд явж байгаад эхнэр бид хоёр Уртынгол багийн Баянталын 8-1 тоот хаягтай гэртээ харьж хоноод маргааш өглөө нь сэрэхэд Ж.Ө “өчигдөр таксинд явж байхад гар утас машин дотроос олсон” гэж надад харуулаад “бусдад худалдаж мөнгөтэй больё” гэж хэлэхээр нь би “эхлээд яах юм бэ, эргүүлээд өгье” гэсэн боловч “зарна” гээд байсан болохоор зөвшөөрөөд гэрээс гарч ээжтэй уулзаж үйлчилгээний төвд очиход хүү уйлаад байсан болохоор эхнэр бид хоёр хүүгээ харж байхдаа ээжид гар утсыг өгч “кодыг нь тайлуулаад аваад ир” гэж хэлсэн. Ямар учиртай гар утас болох талаараа ээжид хэлээгүй. Тэгээд би уг өдрөө “Тэди худалдааны төв” орж гар утсыг 650,000 төгрөгөнд бодож худалдан борлуулчихсан. Уг мөнгөөр эхнэр бид хоёр өөрсдийн хувийн хэрэгцээнд ашигласан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Ө , Г.Г нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Тоёота приус 30 маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ хүн хүргэлтийн үйлчилгээ эрхлэх явцдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс Зэст багийн нутаг дэвсгэрт хүргүүлсэн Н.Т-н гээгдүүлсэн Samsung Glaxsy S22 plus загварын гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1 873 300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 3 сарын хугацааагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлсөн тул хөнгөн ял шийтгэл оногдуужл өгнө үү.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Т-н “Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” лоунжны урд талын төв зам дагуу зогсож тээврийн хэрэгслээс буугаад такси хөдөлсөн хойно өмдний баруун урд талын халаасанд байсан Самсунг галакси эс 22 плас маркийн гар утсаа таксин дотор унагааж гээсэн гэдгээ мэдэж шууд нөхрийн ******* дугаарын утаснаас өөрийнхөө ******* дугаарын утас руу залгахад дуудаж байгаа хэр нь авахгүй байгаад байхаар нь нөхрийнхөө утсан дээрээс өөрийнхөө утсан дээр суулгасан байсан байршил тогтоодог “Zeenly” аппликейшинг ашиглаж өөрийнхөө гар утасны байршлыг харахад Согоот багийн 6-1 болон 6-2 дугаар байрны дунд очмогцоо унтарчихсан. Би наадмын талбайгаас таксинд суухдаа утсаар яриад шууд өмднийхөө халаасанд хийсэн учир маш сайн санаж байгаа юм, гар утсыг таксин дотор гаргаагүй, мөн утасны цэнэг хоёр байна уу гурван хувьтай байсан. Биеийн тамирын өмдтэй байсан болохоор сууж байхад гулгаад уначихсан байх. Маргааш өглөө нь сэрээд дахин байршлыг нь шалгахад шөнө 01 цаг 30 минутын орчимд Наран багийн нутаг дэвсгэрт заасан байсан. Гар утас минь нууц кодтой байсан. Тэгээд утсан дээрээ бүртгэлтэй байсан ******* мэйл хаягаар дахин байршлыг шалгахад 2023.07.12-ны өдөр өдрийн 13 цаг 29 минутад гар утас ассан мэдээлэл ирж байршил нь Уурхайчин багт байрлах Үйлчилгээний төвд зааж байгаад унтарчихсан” гэх мэдүүлэг, гэрч Ү.З-н “2023.08.09-ний өдөр 650 000 төгрөгийг миний эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай данс руу шилжүүлэн өгмөгц ****** дугаарын утаснаас залгаад яаралтай нөгөө гар утсыг Эрдэнэт хот руу явуулаад өгөөч гэхээр нь би Оюу толгой ХХК-д ажил дээрээ байна шүү дээ, гар утсыг өгч явуулах боломжгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй байж байтал цагдаагаас ярихаар нь би Г.Г-н ****** дугаарын утас руу залгаж хэлэх гээд залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/7431 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, яллагдагч Ж.Ө ын “жолоочийн ард талын суудлын доор нэг гэрэл асах шиг харагдахаар нь аваад шууд урд талын хайрцаг руу хийчихсэн. Тэгээд дуугарахгүй байгаад байсан. Гар утас урд хайрцаг руу хийж байхыг Г.Г мэдээгүй бөгөөд маргааш нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би утас олсон кодыг нь гаргуулъя гэж нөхөр Г.Г-д хэлэхэд болохгүй яах гээд байгаа юм гэхээр нь би зөрүүдэлсээр байгаад гаргуулъя гэж хэлсэн. Манай нөхөр Г.Г нь Тэди төвийн явуулын утас авна зарна гэдэг хүнд худалдсан. Би яг хэн гэдэг хүнд худалдсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 650,000 төгрөгөнд бодож өгөхдөө 300,000 төгрөгөнд обуд дугуй авчихсан байсан” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Г-н “Ж.Ө “өчигдөр таксинд явж байхад гар утас машин дотроос олсон” гэж надад харуулаад “бусдад худалдаж мөнгөтэй больё” гэж хэлэхээр нь би “эхлээд яах юм бэ, эргүүлээд өгье” гэсэн боловч “зарна” гээд байсан болохоор зөвшөөрөөд “Тэди худалдааны төв” орж гар утсыг 650,000 төгрөгөнд бодож худалдан борлуулчихсан. Уг мөнгөөр эхнэр бид хоёр өөрсдийн хувийн хэрэгцээнд ашигласан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Ө , Г.Г нар нь 2023 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Тоёота приус 30 маркийн **-** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхлэх явцдаа тухайн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн Н.Т-н эзэмшлийн Samsung Glaxsy S22 plus загварын гар утас, иргэний үнэмлэх зэрэг гээгдэл эд хөрөнгийг худалдан борлуулж, бага хэмжээнээс дээш буюу 1 873 300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ө , Г.Г нар нь үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч хувьдаа ашиглаж завшсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т-н өмчлөх эрхэд 1 873 300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар хохирлыг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ө , Г.Г нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад зүйл.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ж.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан хорих ялаар шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г-ны Г, Ж овгийн Ж-ны Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө , Г.Г нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ө д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС