Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2017ШЦТ/019

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
 Нарийн бичгийн дарга: Ц.С
 Улсын яллагч: М.О
 Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.А
 Шүүгдэгч: М.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн И овогт Мы Сд холбогдох эрүүгийн 201704000006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, эрэгтэй, ам бүл 4, аав, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ** дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт Мы С. РД:****.   
Шүүгдэгч М.С нь Ногооннуур сумын “Хар арал” гэх газарт иргэн Ш.Аийн алдагдсан гэх морины маргаанаас болоод иргэн М.Аын биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Сы хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байхад манай гэрт цагдаа нар ирж миний дүү болох М.Х болон ах болох М.М нарыг аваад явсан. Тэгээд тэд нар Тийн гэрт нь очсон. Би тэдний араас юу болж байгаа юм бол гэж Тийн гэрт нь очиход тэнд А, А, А нар байж байсан. А, А, А нар тэрнээс энэ өдрийн өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдөр манай гэрийн ойр орчимд мөр хөөгөөд явж байсан. Тийн гэрийн гадаа тэд нар алдагдсан адуугаа бид нараас үзэж улмаар хэрүүл маргаан үүссэн. Миний дүү болох Хг А нэг удаа гараараа цохиж авсан ба дараа нь Мд дайраад эхэлсэн тул би Ад очиж бид хоёр хэрэлдэж эхэлсэн ба тэр үед би Аын гарыг нь барьж байгаад хойшоо түлхсэн нь үнэн. Би Аын гарыг нь барьж аваад түлхэхэд Аын гар нь өөрийнхөө хамарт нь хүрч хамарнаас цус гарчихсан юм. Тэгээд бид нарыг тэнд байсан цагдаа нар салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч М.Аын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...Би хувиараа машинаар тээвэр хийдэг хүн юм. Тухайн өдөр Ш.А адуугаа алдчихлаа гэж миний машиныг хөлсөлж авч Ховд багт ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аймгаас нэлээн орой гарч яваад Туяхбай гэгч хүний гэрт хоносон ба өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр адууны мөр хөөж явсан ба уг адууны мөр нь Мы гэрийн хажууд нь очсон ба бид Мы гэрт нь очоогүй юм. Тэгээд цагдаа дуудаж цагдаа нарын хамт Мы хүүхдүүдийн гэрт нь очсон. Цагдаа нар машиндаа М, Х хоёрыг суулгаад Тийн гэрийн гадаа аваад ирсэн. Тухайн үед би машиндаа гал түлж машинаа асаах гэж байсан юм. Хэсэг хугацааны дараа С гэгч мотоциклтэй ирж зогссон. Тухайн үед Х над руу чулуу шийдэж эхэлсэн ба тэр үед С над руу дайрч гүйж ирэн толгойгоороо нэг удаа мөргөж авсан. Тэгээд миний хамраас цус гарч эхэлсэн. Тэгээд би аймагт ирж шууд эмчид үзүүлэхэд миний хамрын яс хугарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
- Гэрч Ш.Аын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...Хэрүүл маргаан алдагдсан адуунаас болоод үүссэн. Учир нь бид алдагдсан адуугаа М.Х, С, М нараас сэжиглэсэн. Эхлээд цагдаа нар Тийн гэрт Х М нарыг аваад ирсэн ба хэсэг хугацааны дараа С мотоциклтой хүрээд ирж бидэнтэй хэрүүл маргаан хийж бидэнд дайрч эхэлсэн тэд нарыг салгаж авах гэж А хажууд нь очиход Аыг С барьж авч хойшоо түлхэж толгойгоороо мөргөхөд Аын хамарнаас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/
- Гэрч К.Тияхбайн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “....2016 оны 12 дугаар сарын 16-ний өдөр цагдаа нар манай гэрээс явчихаад хэсэг хугацааны дараа Мы хүүхдүүд нь болох Х, М нарыг аваад ирсэн. Тэд нар ирсний дараа араас нь С мотоциклтэй ирж зогссоны дараа А, А, А нартай хэрүүл хийгээд хоорондоо маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
- Гэрч Д.Ган-Уялын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчимд Ногооннуур сумын "Хар арал" гэх газраас иргэн Ш.Аийн 1 чөдөртэй байсан морь хулгайд алдагдсан гэх дуудлагаар цагдаа жолооч Ш.Галымжаны 00-70 БӨА улсын дугаартай машинаар Ногооннуур сумын "Хар арал" гэх газарт иргэн К.Тийн гэрт нь очсон. Тухайн үед К.Тийн гэрт нь морио алдсан гэх Ш.А, Ш.А, М.А нарын хүмүүс сууж байсан. Бид болсон асуудлын талаар тодруулж тухайн хүмүүсээс тайлбар авч тухайн өдөр бид бүгд иргэн К.Тийн гэрт нь хоносон. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өглөө морины мөр байсан гэх газарт очиж үзлэг шалгалтаа явуулчихаад иргэн Мы хүүхдүүд нь болох С, М, Х нартай очиж уулзсан. Учир нь морио алдсан хүмүүс С, М, Х нараас морио сэжиглэж байсан юм. Бид машинаар очиж М болон Х нарыг суулгаж аваад иргэн К.Тийн гэрийн гадаа ирж зогссон. Тухайн үед М болон Х нар машинаас бууж ирж Ш.А, Ш.А, М.А нартай хэрүүл хийгээд байсан ба Х хүч өгөхгүй дайраад байхаар нь би Хг машинд суулгах гэж очиход Х надаас зугтаж би Хгийн араас хөөгөөд явсан юм. Тухайн үед мотоциклтэй С ирж иргэн К.Тийн гэрийн гадаа зогссон. Х баригдахгүй зугтаж явахаар би Тийн гэрийн гадаа буцаж ирэхэд иргэн Аын хамарнаас цус гарсан байдалтай зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
- Гэрч Ш.Аийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “...
    1. Иргэн Аын биед тархины доргилт, тархины даралттай, хамрын яс хугарсан, хамрын нуруунд хавдартай, мурийлттай зөөлөн эдийн бэртэл зэрэг гэмтэлтэй байна.
    2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Ерөнхий хөдөлмөрт нөлөөлөхгүй болно. 
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
    5. Иргэн Аын биед байгаа бүх гэмтэл нь шинэ гэмтэл болно.
    6. Толгойны 2 ширхэг зургийг, амбулаторын картыг хавсаргав..." гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43, 44-р хуудас/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ зэрэг болно.
Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үнэлэх боломжтой, хэрэг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. 
Шүүгдэгч М.С нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Хар арал” гэх газарт морь хулгайлсан гэх маргааны улмаас иргэн М.Аын хамран тус газар нь 1 удаа толгойгоороо мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайн хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзлээ. 
Шүүгдэгч М.Сд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 
Шүүх шүүгдэгч М.Сд ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан түүнд баривчлах ялыг сонгон хэрэглэж, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
 Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн өмч болох “Мустанг-5” маркийн мотоцикл битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.     Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний цахим иргэний үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь
  1. Шүүгдэгч И овогт Мы Сыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч М.Сы өмч болох “Мустанг-5” маркийн мотоцикл битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
6. Шүүгдэгч М.Сы иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан туслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ