Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2020/00056

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Б-ын У-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оро

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь 1968 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 51 нас хүрч байгаа юм. Улсад нийт 33 жил ажилласан юм. Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 13 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малын санитерчнаар, 1987 оны 4 дүгээр сараас 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малын санитерчнаар ажилласан. Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн шүүхээр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.У-ийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Б-ын У нь 1986 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малын санитерчнаар, 1987 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малын санитерчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 503 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08/761 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/

- Дундговь аймгийн Өлзийт сумын Нийгмийн даатгалын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

- Б.Ундармаагийн 181163 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/275 дугаартай албан бичиг /хэргийн 8-р хуудас/

- Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд мал маллаж, малын санитерьчаар ажиллаж байсан Б.У-ийн цалингийн тодорхойлолт /хэргийн 9-39-р хуудас/

- Гэрч Д.Г-ийн “...Б.У нь 1986 онд Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд санитерьчаар ирээд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн санитерьчаар 1987 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байгаад тус бригадад 1987 оноос буюу 2 жил мал маллаж байгаад буцаад 2-р таван жил нэгдлийн Буянт бригадын эмчилгээ тэжээлийн цэгт 1989 оныг дуустал санитерьчаар ажилласан. Би Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1976 оноос хувьчлал тартал малчнаар ажиллаж байгаад сүүлд хувиараа малчин болсон...” гэх мэдүүлэг /хэргийн 52-р хуудас/

- Гэрч Д.С-ийн “...Б.У нь 1986 онд Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд Дундговь аймгийн Өлзийт суманд 1986 онд ирээд 2-р таван жил нэгдлийн Буянт бригадын малын тэжээлийн цэгийн санитерьчаар 1987 он хүртэл ажиллаж байгаад 1987 оны 12 дугаар сараас 1988 он хүртэл тус нэгдэлдээ мал маллаж байсан. 1988 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Буянт бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн санитерьчаар ажилласан. Би 2-р таван жил нэгдэлд 1980 оноос хувьчлал тартал буюу 1990 он хүртэл адуу маллаж байсан. Хамт нэгдэлд ажиллаж байсан учраас У-г сайн мэднэ...”  гэх мэдүүлэг /хэргийн 53-р хуудас/

- Гэрч Д.А-ийн “...Би Б.У  нь 1986 онд Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулийг төгсөөд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадын малын тэжээлийн цэгийн санитерьчаар 1986 оны 7 дугаар сараас 1987 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байгаад тус бригадад 1987 оны 12 дугаар сарын эхээс эхлэн 1988 он хүртэл мал маллаж байсан. 1988 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд 2-р таван жил нэгдлийн Буянт бригадын эмчилгээ тэжээлийн цэгт эргээд санитерьчаар ажилласан. Би 1976 онд нөхрөө дагаж Дундговь аймгийн Өлзийт суманд ирсэн. Ирээд 1976 оноос 2-р таван жил нэгдэлд хувьчлал тартал малчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 54-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б-ын У-г 1986 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малын санитерьчаар, 1987 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар, 1988 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малын санитерьчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ