Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/248

 

 

 

                                2023/ШЦТ/248

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Н

Хохирогч: Д.А

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Д

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

            Шүүгдэгч: Д.Ө

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Өд холбогдох 2312........................ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............аймгийн ............ сумын .............. багийн ..................... гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Дгийн Ө /РД:............../

 

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Дэлийн ар гэх газарт засмал зам дээр Ниссан Икстрайл маркийн 23-60 УВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Тоёота Приус-30 маркийн 14-80 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.1.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Агийн биед Сээрний 11, 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын бяцарсан хугарал, баруун дал, эгэм 1, 7, 8 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, О.О нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас түүний амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогч Д.Агийн мэдүүлэхдээ: ...би маш их гомдолтой байна. Би энэ хүнийг зөөлхөн яв гэж хэлсэн. Миний өөдөөс хэрэлдээд би мэдэж байна гэж хэлсэн. Миний охин амьд байх байсан. Би одоо унтаж чадахгүй байна, миний нуруу өвддөг. Би маш их гомдолтой байна гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 2312......................  дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Агийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг гэртээ байж байхад манайд Ө гэх залуу эхнэр Тогоо нар ирсэн бөгөөд ирээд Ө Бгийнд очих гэж байна, хамт явах уу гэхээр нь би хоёр хүүхдийн хамтаар Өы тээврийн хэрэгсэлд суугаад явцгаасан. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осолд орсон. Зам тээврийн осолд орсон шалтгаан нь миний зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад эсрэг урсгал руу орж тухайн зам тээврийн осол болсон. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Учир нь би уХ алдсан байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Тээврийн хэрэгслийг Ө жолоодож, жолоочийн эсрэг талын суудал дээр Т, Хойд талын суудал дээр би 2 охины хамт сууж явсан. Нийтдээ тавуулаа явсан. Ер нь бол нилээн хурдтай явсан. Миний бодож байгаагаар 100 гаруй километр цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би араас нь та зөөлхөн яв гэж хэлэхэд миний үгэнд орохгүй, улам хурдаа нэмээд байсан, мөн намайг загнаад чимээгүй яв гээд байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг нь мэдээгүй. Жолооч болон урд сууж явсан зорчигч нар хамгаалах бүсээ зүүсэн байсан. Харин ард зорчиж ясан би болон манай 2 охин хамгаалах бүс зүүгээгүй. Баруун талын эгэм, баруун талын хавирга, нуруу хугарсан, мөн уушги бяцралттай, баруун талын тохой хэсэг цуурсан зэрэг гэмтлүүд учирсан. Ө бид нар гэр бүлийн найз нөхөд байгаа юм. Маш их гомдолтой байна. Төрсөн хүүхдээ алдаж өөрийн эрүүл мэндээрээ хохирсон учир маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оийн мэдүүлсэн: ...2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр миний охин О нь Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж улмаар амь нас нь хохирсон юм. Үүнээс улбаалж би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Тухайн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр рүү явсан шалтгаан нь би тухайн үед айлын малын хашааны хөрзөн гаргах гээд ирсэн байсан. Тэгээд над руу ирж явахдаа зам тээврийн осолд орсон. Над руу ирж явахдаа Д.Ө гэх хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд би тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь мэдэхгүй. Тухайн машин дотор манай эхнэр А, охин О, амь хохирогч нар зорчиж явсан. Би тухайн зам тээврийн осол болсон газар очсон. Намайг очих үед амь хохирогч маань аль хэдийн нас барчихсан зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн хойно газар хэвтэж байсан. Манай эхнэр болон охин хоёр уйлаад эхнэр маань босч явж чадахгүй, газар хэвтэж байсан. Харин Д.Ө гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, машинаас зайдуу газар хэвтээд унтаж байсан бөгөөд түүний эхнэр Тогоо хажууд нь зогсож байсан. Тээврийн хэрэгсэл засмал замын ертөнцийн зүгээр баруун талын далан руу орж 4 дугуй нь дээш харсан байдалтай байсан. Би асуусан, намайг асуухад урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж улмаар тухайн тээврийн хэрэгслийг шүргэж тэгснээ эргэж эсрэг урсгал руу дарж улмаар тухайн зам тээврийн осол гарсан гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн жолооч намайг очих үед архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан. Бусад нь хэрэглээгүй байсан. Тийм зүйл огт байхгүй. Би асуусан бөгөөд намайг асуухад их хурдтай явж байсан гэж хэлсэн. Ойролцоогоор 130 километр цагийн хурдтай явсан гэж надад хэлсэн. Нарийн тооцоог гаргаагүй байгаа. Нийт дүнг гаргаад прокурорын шатанд гаргаж өгнө. Маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 176-178 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Чын мэдүүлсэн: ...Би тухай өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Өгийнуур сум руу очиж хоёрдогч түүхий идээ авахаар 07 цагийн орчим гарсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин суманд өдрийн 12 цагийн орчим ирээд Архангай аймгийн Өгийнуур сум руу Турк элчний зам буюу засмал замаар явсан. Уг газраас яваад ойролцоогоор 30 гаруй километр зайтай байгаад өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын толинд хойш харахад араас явж байгаа тээврийн хэрэгсэл нилээн хурдтай явж байгаа харагдсан. Тэгэхээр нь тухай засмал зам маань нарийн учир нөгөө тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэг гэж бодоод дохио өгөөд засмал замын хөвөө буюу шороон зам руу зам тавьж өгөөд зөөлхөн явж байхад гэнэт араас хурдтай орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын толь, хаалга хэсгийг мөргөж улмаар нөгөө тээврийн хэрэгсэл засмал замын эсрэг талын урсгал руу хөндөлдөж чигээрээ яваад засмал замын хөвөө хэсэг дээр байсан шороон дээр дугуй нь тээглэж улмаар засмал далан руу орж дээш харан онхолдсон. Тэгэхээр нь би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоож тээврийн хэрэгслээс бууж нөгөө тээврийн хэрэгсэл дээр очиж арын шилийг нь хагалж дотор нь байсан хүмүүсийг гаргаж цагдаа болон түргэний эмч руу дуудлага өгсөн. Ер бол ийм л зүйл болсон. Би тухайн үед ганцаараа явж байсан. Ганцаараа явж байсан болохоор ойролцоогоор 45-50 километр цагийн хурдтай явж байсан. Ер нь бол нилээн хурдтай явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүний эхнэр нь надад ярихдаа 100 километроос илүү хурдтай явж байсан гэж хэлсэн. Миний бодлоор ч гэсэн 100 гаруй километр цагийн хурдтай явсан. Учир нь яаж мэдээд байна вэ гэхээр толинд хараад тээврийн хэрэгслээ засмал замын хөвөө рүү шахаж байх хооронд яах ийхийн зуургүй ороод ирсэн. Хэрэв би засмал замын хөвөө хэсэг рүү тээврийн хэрэгслээ шахаагүй бол шууд миний тээврийн хэрэгслийн чанх хойноос ирж мөргөх байсан. Харин би их хурдтай яваа тээврийн хэрэгсэл байна, зам чөлөөлж өгөхгүй бол болохгүй гэж бодоод зам чөлөөлж өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл дотор 3 том хүн 2 хүүхэд зорчиж явсан. Нэг хүүхэд нь тээврийн хэрэгсэл дотроо нас барсан байсан. Нас барсан хүүхэд нь тээврийн хэрэгсэл хойд хэсэгт цээжин хэсгээрээ дарагдсан байсан. Би тэрийг гаргах гэхээр айгаад гаргаж чадаагүй, мөн хүрч чадаагүй, харин нөгөө тээврийн хэрэгслийн жолоочид нас барсан байна гэж хэлэхэд нөгөө тээврийн хэрэгслийн жолооч тэрийг ч мэдэхгүй, нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нөгөө нас барсан хүүхдийг яах ийхийн зуургүй суга татаж гаргаж ирээд тээврийн хэрэгслийн хойно тавьсан. Тэгснээ өөрөө цаашаа яваад газар хэвтээд унтаад өгсөн. Би тэр талаар асуусан чинь миний асуусан асуултад хариулаагүй. Харин түүний эхнэр би түрүүнээс хойш хэлээд миний үгэнд ороогүй, их хурдтай яваад байсан гэж надад хэлсэн. Замд явж байгаад 2, 3 тээврийн хэрэгсэл шүргэхээ алдсан гэж ярьж байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл миний өөрийн өмчийн бөгөөд мөнгөний хэрэг гараад Улаанбаатар хотод банк бус дээр байдаг юм. Би бол архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Харин нөгөө тээврийн хэрэгслийн жолооч нилээн их хэрэглэсэн байсан бөгөөд бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2000 онд жолооч болж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын үнэмлэхтэй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын толины гэр нь хагарч зүүн урд хаалга дотогш бага зэрэг цөмөрч мөн нөгөө мөргөсөн тээврийн хэрэгслийн дугуйн мөр үүссэн байсан. Өөр ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй. Миний эрүүл мэндэд ямар нэгэн бэртэл, гэмтэл үүсээгүй. Учир нь миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг шүргээд өнгөрсөн болохоор миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй. Учир нь ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй учир. Ер нь бол тоормоз гишгээгүй, хурдтай орж ирсэн болохоор тэр чигээрээ явсаар байгаад засмал замын хажуу талын далан руу онхолдсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Мөн тээврийн хэрэгсэлд маань сүртэй эвдрэл, гэмтэл учраагүй учир гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/   

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Оийн мэдүүлсэн: ...Манай эхнэр Д.А, 2 охин болох О.О, О.О нар маань 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн орчим санагдаж байна, цагийг нь буруу хэлсэн байж магадгүй, Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт оршин суух Б гэх айлд очихоор Өтай түүний тээврийн хэрэгсэлтэй явсан. Намайг Бгийн малын саравчны хөрзөн гаргах гээд сууж байхад Бгийн эхнэр нь Б рүү гар утсаар ярьж манай эхнэр, хүүхдүүдийг зам тээврийн осолд Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт явж байгаад орсон байна, биеийн байдлууд нь хүнд байна гэж хэлсэн. Түүнийг сонсоод Бтэй хамт зам тээврийн осол болсон газар ирэхэд манай эхнэр биеийн байдал хүнд, босч чадахгүй, юм ярьж чадахгүй, хөдөлгөөнгүй орилоод, бага охин О арай гайгүй, ээжийнхээ хажууд, харин тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч болох Ө нь хөдөлгөөнгүй бос гэхээр босохгүй унтаад байгаа юм шиг хэвтээд байсан. Харин том охин маань аль хэдийн нас барсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хашаат сумын Цайдам багийн эмч нэрийг нь мэдэхгүй байна, хэргийн газар дээр ирчихсэн амь хохирогчийг үзээд аль хэдийн нас барсан байна гэж хэлсэн. Манай эхнэр болон бага охин, тээврийн хэрэгслийн жолооч нарыг аваад багийн эмч Хархорин сум руу аваад явсан. Би өөрөө хэргийн газар дээр үлдсэн. Над дээр ирэх гээд явцгааж байсан юм. Би тэр талаар огт асуугаагүй. Юун асуух манатай, эхнэр, хүүхдүүдээ хараад сэтгэл санаа уймарч нэг хэсэг өөрөө уХ балартсан байсан. Манай эхнэр А нь 1974 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 48 настай. Харин бага охин болох Оийн төрсөн он, сарыг нь мэдэхгүй байна, ямар ч байсан 10 настай, одоо 4 дүгээр ангийн сурагч байгаа юм. Амь хохирогч Оын төрсөн он cap, өдрийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 14 настай 8 дугаар ангийн сурагч байгаа юм. Манай эхнэр над руу гар утсаар яриад Өтай хамт түүний тээврийн хэрэгслээр очих гэж байна гэж ярьсан. 2 охин болон Ө, түүний эхнэр Тогоо нарын хамт тавуулаа гарах гэж байна гэж хэлсэн. Манай эхнэрийн зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч Ө нилээн их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бараг тэнд юу болж байгааг мэдэх сөхөөгүй, тийм согтуу байсан. Харин нөгөө тээврийн хэрэгслийн жолооч болох Ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм шиг байсан. Би өөрөөс нь асуухад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Өы мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Мөн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нар учруулсан хохирлыг бүрэн барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 хуу/

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. О.Оийн биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 63-64 хуу/

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Д.Агийн биед сээрний 11, 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын бяцарсан хугарал, баруун дал ясны хугарал, баруун 1, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун эгэм ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлүүд нь осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 4. Сээрний 11, 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын бяцарсан хугарал, баруун дал, эгэм, 1, 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тус бүр нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 74-76 хуу/

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Өы гэх цусанд 0.9 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 87-88 хуу/

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч О.Оын цогцост гавлын орой суурь ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн бүтэц эвдрэл, няцрал, нүүрний яснуудын хугарал, нүүр, хуйханд шарх, баруун гарын шуу, сарвуунд зулгаралт, эрхий хуруунд шарх, зүүн гарын бугуйнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 4. Амь хохирогч О.О нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ. 5. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогч О.О нь 1 дүгээр бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 107-109 хуу/

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ш.Ч нь Тоёота приус-30 маркийн 14-80 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд асфальтан замаар замын хөдөлгөөнд оролцож байсан байна. Жолооч Д.Ө нь Nissan X-Trail маркийн 23-60 УВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд асфальтан замаар замын хөдөлгөөнд оролцож байсан байна. Nissan X-Trail маркийн 23-60 УВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.1.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус-30 маркийн 14-80 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жич: Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Цагдаагийн хошууч Б.Оын 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтэд Д.Өы гэх цусанд 0.9 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. 3. Nissan X-Trail маркийн 23-60 УВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 4. Тухайн зам тээврийн осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5. Nissan X-Trail маркийн 23-60 УВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь “Согтууруулах ундаа нь жолоочийн самбаачлах чадварыг алдагдуулж, самбаачлах хугацааг ихэсгэдэг” тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. 6. Nissan X-Trail маркийн 23-60 УВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ө /..................../ нь “В” ангиллын 1433744 дугаарын жолооны хүчингүй үнэмлэхтэй байна. Жич: Өвөрхангай аймгийн Хархорин сумд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дүгээр зүйлийн зүйлээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна. Приус-30 маркийн 14-80 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ч /.................../ нь “В” ангиллын 276582 дугаарын хүчинтэй эрхийн жолооны үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 118-120 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-07 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 09 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 08 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 104-106 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Дэлийн ар гэх газарт засмал зам дээр зам тээврийн осол гарч, уг тээврийн хэрэгсэл зорчиж явсан хохирогч Д.Агийн биед сээрний 11, 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын бяцарсан хугарал, баруун дал, эгэм 1, 7, 8 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирч, хохирогч О.Оын амь нас нь хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ө нь согтуурсан, мансуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Дэлийн ар гэх газарт засмал зам дээр Ниссан Икстрайл маркийн 23-60 УВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Тоёота Приус-30 маркийн 14-80 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.1.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Агийн биед Сээрний 11, 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын бяцарсан хугарал, баруун дал, эгэм 1, 7, 8 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, О.О нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас түүний амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Д.Агийн мэдүүлсэн “Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг гэртээ байж байхад манайд Ө гэх залуу эхнэр Тогоо нар ирсэн бөгөөд ирээд Ө Бгийнд очих гэж байна, хамт явах уу гэхээр нь би хоёр хүүхдийн хамтаар Өы тээврийн хэрэгсэлд суугаад явцгаасан. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осолд орсон. Зам тээврийн осолд орсон шалтгаан нь миний зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад эсрэг урсгал руу орж тухайн зам тээврийн осол болсон. Миний бодож байгаагаар 100 гаруй километр цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би араас нь та зөөлхөн яв гэж хэлэхэд миний үгэнд орохгүй, улам хурдаа нэмээд байсан, мөн намайг загнаад чимээгүй яв гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Оийн мэдүүлсэн “2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр миний охин О нь Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж улмаар амь нас нь хохирсон юм. Тухайн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэр рүү явсан шалтгаан нь би тухайн үед айлын малын хашааны хөрзөн гаргах гээд ирсэн байсан. Тэгээд над руу ирж явахдаа зам тээврийн осолд орсон. Над руу ирж явахдаа Д.Ө гэх хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд би тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь мэдэхгүй. Тухайн машин дотор манай эхнэр А, охин О, амь хохирогч нар зорчиж явсан. Би тухайн зам тээврийн осол болсон газар очсон. Намайг очих үед амь хохирогч маань аль хэдийн нас барчихсан зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн хойно газар хэвтэж байсан. Манай эхнэр болон охин хоёр уйлаад эхнэр маань босч явж чадахгүй, газар хэвтэж байсан. Харин Д.Ө гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, машинаас зайдуу газар хэвтээд унтаж байсан бөгөөд түүний эхнэр Тогоо хажууд нь зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 176-178/,   

гэрч Ш.Чын мэдүүлсэн “Уг газраас яваад ойролцоогоор 30 гаруй километр зайтай байгаад өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын толинд хойш харахад араас явж байгаа тээврийн хэрэгсэл нилээн хурдтай явж байгаа харагдсан. Тэгэхээр нь тухай засмал зам маань нарийн учир нөгөө тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэг гэж бодоод дохио өгөөд засмал замын хөвөө буюу шороон зам руу зам тавьж өгөөд зөөлхөн явж байхад гэнэт араас хурдтай орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын толь, хаалга хэсгийг мөргөж улмаар нөгөө тээврийн хэрэгсэл засмал замын эсрэг талын урсгал руу хөндөлдөж чигээрээ яваад засмал замын хөвөө хэсэг дээр байсан шороон дээр дугуй нь тээглэж улмаар засмал далан руу орж дээш харан онхолдсон. Тэгэхээр нь би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоож тээврийн хэрэгслээс бууж нөгөө тээврийн хэрэгсэл дээр очиж арын шилийг нь хагалж дотор нь байсан хүмүүсийг гаргаж цагдаа болон түргэний эмч руу дуудлага өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл дотор 3 том хүн 2 хүүхэд зорчиж явсан. Нэг хүүхэд нь тээврийн хэрэгсэл дотроо нас барсан байсан. Нас барсан хүүхэд нь тээврийн хэрэгсэл хойд хэсэгт цээжин хэсгээрээ дарагдсан байсан. Би тэрийг гаргах гэхээр айгаад гаргаж чадаагүй, мөн хүрч чадаагүй, харин нөгөө тээврийн хэрэгслийн жолоочид нас барсан байна гэж хэлэхэд нөгөө тээврийн хэрэгслийн жолооч тэрийг ч мэдэхгүй, нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нөгөө нас барсан хүүхдийг яах ийхийн зуургүй суга татаж гаргаж ирээд тээврийн хэрэгслийн хойно тавьсан. Тэгснээ өөрөө цаашаа яваад газар хэвтээд унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,    

гэрч О.Оийн мэдүүлсэн “Манай эхнэр Д.А, 2 охин болох О.О, О.О нар маань 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн орчим санагдаж байна, цагийг нь буруу хэлсэн байж магадгүй, Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт оршин суух Б гэх айлд очихоор Өтай түүний тээврийн хэрэгсэлтэй явсан. Намайг Бгийн малын саравчны хөрзөн гаргах гээд сууж байхад Бгийн эхнэр нь Б рүү гар утсаар ярьж манай эхнэр, хүүхдүүдийг зам тээврийн осолд Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг дэвсгэрт явж байгаад орсон байна, биеийн байдлууд нь хүнд байна гэж хэлсэн. Түүнийг сонсоод Бтэй хамт зам тээврийн осол болсон газар ирэхэд манай эхнэр биеийн байдал хүнд, босч чадахгүй, юм ярьж чадахгүй, хөдөлгөөнгүй орилоод, бага охин О арай гайгүй, ээжийнхээ хажууд, харин тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч болох Ө нь хөдөлгөөнгүй бос гэхээр босохгүй унтаад байгаа юм шиг хэвтээд байсан. Харин том охин маань аль хэдийн нас барсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хашаат сумын Цайдам багийн эмч нэрийг нь мэдэхгүй байна, хэргийн газар дээр ирчихсэн амь хохирогчийг үзээд аль хэдийн нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

            мөрдөн байцаалтын шатанд Д.Өы яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Мөн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нар учруулсан хохирлыг бүрэн барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140/,

            хохирогч О.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/,

            хохирогч Д.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-76/,  

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88/,

            О.Оын үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-109/,

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-120/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-07/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 09/, ослын газрын схем зураг /хх-ийн 08/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 104-106/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ө нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Өыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Ө нь согтуурсан, мансуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Дэлийн ар гэх газарт засмал зам дээр осол гаргаж уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Д.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, О.Оын амь насыг нь хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байх ба түүний согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжтой байна.

 

           Шүүгдэгч Д.Ө нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохирсон байгаа нь хэзээ ч нөхөгдөхгүй хор уршиг учирсан гэж үзнэ.

Хохирлын тухайд шүүгдэгч Д.Өаас 26.242.235 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О, хохирогч Д.А нар нь нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Өыг хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 800.000 төгрөгийг дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр нийт 1.300.000 төгрөгийг төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нар маргаагүй байна.

Шүүхээс хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 754.535+6.334.235+1.078.100+2.650.780+880.450+бензин 534.900+эм тариа 1.134.000+өмгөөлөгчийн хөлс 500.000+150.000=14.017.000 төгрөгөөс шүүгдэгч Д.Өы төлсөн 1.300.000 төгрөгийг хасаад нийт 12.717.000 төгрөгийн баримт нь “Е” баримт, падаан зэрэг хохирлын нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, амь хохирогчийн оршуулгын болон 21, 49 хоногийн шашны зан үйл, бусад зарцуулсан гэх эд зүйл нь хохиролд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Мөн өмгөөлөгч Д.Дд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 500.000 төгрөгийг Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.6.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжтой гэж дүгнэж, шүүгдэгч Д.Өаас гэм хорын хохиролд нийт 12.710.000 төгрөг гаргуулж хохирогч ........... аймгийн ............. сум, ................ багийн .............. тоотод оршин суух Б овогт Дгийн А /РД:/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ......... аймгийн ................ сум, .............. багийн ................ тоотод оршин суух Б овогт  Ойдовын О /РД:/ нарт олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн 13.525.235 төгрөгийн хохирлын нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэл санааны болон бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа.....хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Өы цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Д.Өаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон       

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Дгийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Өы цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Өаас 12.717.000 төгрөгийг гаргуулан хохирогч ........... аймгийн ............. сум, ................ багийн .............. тоотод оршин суух Б овогт Дгийн А /РД:/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ......... аймгийн ................ сум, .............. багийн ................ тоотод оршин суух Б овогт  Ойдовын О /РД:/ нарт олгож, тэдгээрийн нэхэмжилсэн 13.525.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Д.Өаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Р.АЛТАНЦЭЦЭГ