Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0095

 

 

 

 

 

 

 

 2019 оны 02 сарын 12 өдөр                      Дугаар                                    Улаанбаатар хот

                                                           128/ШШ2019/0095                               

                                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Л /РД:*/.

Хариуцагч:Цагдаагийн ерөнхий газар.   

 Нэхэмжлэлийн шаардлага: ” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалын П.Лид холбогдох хэсгийг хүчингүй болгож П.Лийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээн, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч П.Л нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргын ажил албан тушаалд ЦЕГ-ын даргын 2015 оны 11 сарын 24-ны өдрийн Б/577 дугаартай тушаалаар томилогдож ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүнийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг хураасан тухай мэдэгдлийг ЦЕГ-ын хүний нөөцийн хэлтсийн 3398 дугаартай мэдэгдлээр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаартай тушаалыг гардаж аваагүй, хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэх хуудсанд дурьдсан агуулгаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5. “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, ЦЕГ-ын даргын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн А/129 дугаартай тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм’’-ийн 2.4 1 “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх”, 2.4.10 “гэр бүл, үр хүүхэддээ хайр халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх гэсэн заалтыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр цагдаагийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халж сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн дэд хурандаа цолыг хураасан шийдвэрийг эс зөвшөөрч шийдвэрийг үндэслэлгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Нэхэмжлэгч П.Л нь Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр томилогдож ажил, албан тушаалаа хэвийн үргэлжлүүлж байхад 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т заасныг тус тус зөрчсөн тул цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж цагдаагийн дэд хурандаа цолыг нь хураасан тухай мэдэгдлийг Цагдаагийн ерөнхий газрын 3398 дугаартай мэдэгдлээс анх олж мэдсэн. Нэхэмжлэгч П.Л нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/648 дугаар тушаалыг гардаж аваагүй. Цагдаагийн ерөнхий газрын мэдэгдэх хуудсанд дурдсанаар Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдлын талаар маргахгүй байх, гэр бүл үр хүүхэддээ хайр халамжтай байх, хуулиар хүлээсэн эрх хэмжээг сахиж мөрдөх” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд П.Лийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргаар эгүүлэн тогтоолгож, цагдаагийн дэд хурандаа цолыг нь сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.С шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгчийн хувийн асуудал. Цагдаагийн байгууллагын албан хаагч зөвхөн ёс зүйн дүрэмд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Гэтэл “С*******” гэсэн хаягт байршуулсан зургийг П.Л өөрөө мэдээгүй. Мөн дээрх зургийг харахад П.Л яг мөн гэдэг нь эргэлзээтэй, цагдаагийн байгууллагын ажилтан гэсэн нэг ч таних тэмдэг байхгүй. Төрийн албан хаагч, жирийн иргэн нь гэр бүлдээ үнэнч байх нь түүний хувийн асуудал гэж үзэж байна. Цагдаагийн албан хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэгтэй тэмцэх”, “нийгмийн хэв журмыг хамгаалах”, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах гэсэн үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл хэтэрхий хувийн болон гэр бүлийн амьдрал нь халдсан зохицуулалтаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх гэсэн зарчмыг зөрчсөн. Энэ зургаас болж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нэр хүндэд ямар нэг хор хохирол учраагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Иргэн П.Лийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

П.Л нь Төрийн апбаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм°-ийн 2 дугаар зүйпийн 2.4.1, 2.4.10-д заасныг тус тус зөрчсөн тул Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргын үүрэгт ажлаас Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг хураасан байна. 2018 оны 8 дугаар сарын 21-ийн өдөр цагдаагийн дэслэгч Э.С*******ийн “Suugii suugii” гэсэн фейсбүүк хаягаас П.Лийн шалдан байх үеийн зураг олон нийтийн сүлжээнд тарж, цагдаагийн ахлах ахлагч Б.А******* олж харан өөрт нь мэдэгдсэн байна.

П.Л нь өөрийн шууд удирдлагад ажилладаг нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Э.С*******этэй эр эмийн харьцаанд орж цагдаагийн алба хаагчийн ёс зүй зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон. Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгг “Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана.”, 81.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.”, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус зохицуулжээ.

П.Л нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй дүрэм”-ийн 2.4.1 дэх заалтад “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол хүсэлтийн талаар маргахгүй байх”, 2.4.10 дахь хэсэгт “гэр бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээрээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх" гэсэн хэм хэмжээг зөрчсөн байна. Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн алба хаагчийн өргөсөн тангараг, ёс зүйн дүрмээ зөрчсөн алба хаагчид оногдуулсан шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд П.Лийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Нэхэмжлэгч П.Лийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.10-т заасныг тус тус зөрчсөн тул Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн дэд хурандаа цолыг хураасан. Учир нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэслэгч Э.С*******ийн “С*******” гэсэн фэйсбүүк хаягаас П.Лийн нүцгэн зураг олон нийтэд тарж, цагдаагийн ахлах ахлагч Б.А******* өөрт нь мэдэгдсэн байдаг. П.Л нь өөрийн шууд удирдлагад ажилладаг цагдаагийн дэслэгч Э.С*******этэй эр эмийн харьцаанд орж цагдаагийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон.

Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.3-т “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/119 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн  2 дугаар зүйлийн 2.4.1-д “албаны нэр төрийг ариун байлгах”, 2.4.10-т гэр бүл үр хүүхдэдээ хайр халамжтай байж нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх гэсэн заалтуудыг зөрчсөн.

Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн албан хаагчид ногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.Б*******э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие Б******* овогтой Б*******э нь цагдаагийн байгууллагад цагдаа, сонсогч, эрүүгийн төлөөлөгч, ахлах байцаагч, тасгийн дарга зэрэг албан тушаалд нийт 19 жил 11 сар ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/657 дугаар тушаалаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт Захиргааны удирдлагын тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Энэ хугацаанд албан үүргээ үнэнчээр биелүүлж, алба хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж ирсэн. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны албаны тухай хуульд зааснаар агентлагийн дарга буюу цагдаагийн төв байгууллагын дарга нь алба хаагчийг томилох чөлөөлөл эрхийг эдлэхээр заасан бөгөөд миний бие цагдаагийн төв байгууллагын тушаалаар нэхэмжлэгчийн урд эрхэлж байсан албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Нэхэмжлэгч П.Лийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан миний зүгээс зөрчилтэй холбоотойгоор ямар нэг санал тайлбар байхгүй бөгөөд дээрх нэхэмжлэл бүхий маргааныг шүүх үнэн зөв, шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна. Миний бие Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаан намайг биечлэн оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгөхийг хүсье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: