Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/393

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        11         10                                             2023/ШЦТ/393

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж-д холбогдох эрүүгийн 2225003720489 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.Ж

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Ж нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***тоотод оршин суух хаягтай С.Б-н "**-***” гэх фейсбүүк хаягт хамт ажилдаг хүн болон Ц.А-н “*****” гэсэн фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий зурвас илгээж, хуурч Н.Б-н эзэмшлийн Хаан банкны ******  тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данс руу шилжүүлэн авч хохирогч С.Б-д 300 000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэди худалдааны төв”-д хувиараа гар утас худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг хохирогч Д.Д-с Iphone 12 загварын гар утас худалдан авч, төлбөрийг интернэт банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн гэж хуурч 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж-г хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлсөн.” гэв.

 

Хохирогч О.Д  “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч С.Б“шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 30-34-р тал/

2. Хохирогч О.Д гийн “Би 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг 30 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдан борлуулдаг “Теди төв”-ийн ** дүгээр лангуун дээрээ сууж байтал гаднаас 25-27 орчим насны 169-170 см өндөртэй бага зэрэг махлагдуу залуу, туранхай хоёр залуу орж ирээд манай лангуун дээрээс Iphone 12 маркийн гар утас үзэж байгаад үнийг нь асууж байгаад нэг гар утас худалдан авахаар болоод баталгааны хуудас бичиж байтал Хаан банкны дансаар 1,800,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлээд маш хурдан гараад явчихсан. Тухайн үед ***** гэх дугаар амандаа хэлээд байсан миний гомдлыг барагдуулж өгнө үү. Харж байгаагүй. Миний зарж байсан утасны сери 356357231002201 тоот байсан үүнийг Мобикомоор хайлгаж өгнө үү. Мөн тухайн залуучууд өөр хүмүүсийг залилсан байж болзошгүй. Малгайтай хар цамц өмссөн бүдүүн залуу нь гар утас аваад хуурамч гүйлгээний хуулга харуулаад явсан. Тэр бүдүүн залууг утас авах гээд үзээд зогсож байхад нь хамт явж байсан залуу нь гараад явчихсан байсан. С.Ж гэх залуу хуурамч хуулга харуулж гар утас авч явсан хүн мөн байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39, 42-р тал/

3. Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай “Iphone 12 загварын гар утсыг 1,800,000 төгрөг болж байна” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /хх-ийн 46-50-р тал/

4. Яллагдагч С.Ж-ны “Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт өөрийн найз Б-ны хамт ирсэн. Манай найз Б өөрийнхөө харьцдаг охинтой уулзана гэж хэлж байсан би нэрийг нь санахгүй байна. Тэгээд Б бид хоёр 2022 оны 05 дугаар 24-ний өдөр гар утасны цэнэглэгч авахаар Орхон аймгийн Согоот багт байрлах Теди төв рүү орсон хэдэн давхарт гарснаа санахгүй байна. 2 юм уу 3 давхарт гарсан. Тэгээд гар утасны цэнэглэгч авчхаад Б гараад явчихсан. Тэгэхээр нь би ганцаараа Тэди төвд гар утас үзэж байгаад нэг лангуун дээр очиж Айфоне 12 загварын гар утас үзэж байгаад худалдагчид нь хаан банкны интернэт банкны гүйлгээ амжилттай хийгдсэн гэх зураг харуулж тухайн Айфоне 12 загварын гар утсыг авч явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 77-78-р тал/

5. Хохирогч С.Б-н “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг А ын ашигладаг ***** гэх нэртэй фэйсбүүк хаягнаас миний ашигладаг **-*** гэх нэртэй фэйсбүүк хаяг руу яаралтай мөнгөний хэрэг гарлаа, интернэт банк болдоггүй 300.000 төгрөг зээлээч гэхээр нь өөрийг нь асууж байна гэж бодоод тухайн фэйсбүүк хаягнаас өгсөн Хаан банкны ******  дугаартай Батболд эзэмшигчтэй данс руу өөрийн эзэмшдэг Хаан банкны 5094421581 дугаартай данснаас шилжүүлсэн бөгөөд шилжүүлэг хийх үедээ би Зэст баг Мэлмий төвийн 3 давхарт байсан юм. Тэгээд А  эгчийг фэйсбүүк хаягаа алдсан, өөрийгөө бусдад залилуулсан байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 159-р тал/,

6. Гэрч Ц.А-н “Миний байнгын ашигладаг ***** гэх цахим хаяг байдаг 2014 оны орчимд нээж байсан хаяг байгаа юм. Тэгээд одоог хүртэл тухайн хаягаа ашиглаж байгаа. Миний өөрийн хаяг, ганцхан миний гар утсан дээр байдаг юм. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн спорт цогцолбор дээр ажил дээрээ байсан. Тэгээд өөрийн фэйсбүүк рүү орох гэтэл паспорт нэхэгдээд орохгүй байсан. Тэгээд би оролдсоор байгаад өөрийнхөө фэйсбүүк хаяг руу орсон юм. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд ажлын газрын дүү Б  руу хувцасны асуудлаар сайн уу гэж чат бичсэн. Тэгээд өмнөх чат устчихсан байна гэхэд Б  өөрийнхөө утсаар над руу залгаад та өнөөдөр өдөр над руу чат бичээд мөнгө авсан шүү дээ, та биш юм уу гээд асуугаад байсан. Тэгээд би гайхаад миний цахим хаягаар өөр хүн орсон байна, би мөнгө асуугаагүй гэдгээ хэлсэн юм. Тэгээд миний цахим хаягаар манай хүүгээс бас мөнгө асуусан байсан. Тэгээд би Б д би биш ээ, би хүнээс мөнгө аваагүй гэдгээ хэлсэн юм. Өөр ямар хүмүүсээс асуусан талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 163-р тал/

7. Яллагдагч С.Ж-ны “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Одоо бодоход би тухайн “*****” гэх фейсбүүкийн паспорт болон утасны дугаарыг тааж оруулсан байх тэгээд фейсбүүкт нь нэвтрээд орж болж байхаар нь зурвас бичиж байсан хүнээс нь мөнгө зээлээч гэж хэлж 300,000 төгрөг аваад өөрийн тоглодог байсан цахим “Теж гэх нэртэй покерын дансыг цэнэглэж тоглож байгаад өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данс руу шилжүүлэн авч хувьдаа ашиглаж буцаж покер тоглосон” гэх мэдүүлэг. /хх-ийн 171-р тал/

8. Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21/602 тоот албан бичгээр ирүүлсэн “******  тоот дансны эзэмшигч нь Н.Б” гэх лавлагаа, тус лавлагааны хавсралтаар ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 193-196-р тал/

9. Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21/653 тоот албан бичгээр ирүүлсэн “******* тоот дансны эзэмшигч нь С-н  Жгэх лавлагаа, тус лавлагааны хавсралтаар ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 198-201-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Ж нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн *** тоотод оршин суух хаягтай С.Б-н "**-***” гэх фейсбүүк хаягт хамт ажилдаг хүн болон Ц.А-н “*****” гэсэн фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий зурвас илгээж, хуурч Н.Б-н эзэмшлийн Хаан банкны ******  тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данс руу шилжүүлэн авч хохирогч С.Б-д 300 000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэди худалдааны төв”-д хувиараа гар утас худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг хохирогч Д.Д-с Iphone 12 загварын гар утас худалдан авч, төлбөрийг интернэт банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн гэж хуурч 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч О.Д гийн “25-27 орчим насны 169-170 см өндөртэй бага зэрэг махлагдуу залуу, туранхай хоёр залуу орж ирээд манай лангуун дээрээс Iphone 12 маркийн гар утас үзэж байгаад үнийг нь асууж байгаад нэг гар утас худалдан авахаар болоод баталгааны хуудас бичиж байтал Хаан банкны дансаар 1,800,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлээд маш хурдан гараад явчихсан. С.Ж гэх залуу хуурамч хуулга харуулж гар утас авч явсан хүн мөн байна” гэх мэдүүлэг, Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, яллагдагч С.Ж-ны “Тэди төвд гар утас үзэж байгаад нэг лангуун дээр очиж Айфоне 12 загварын гар утас үзэж байгаад худалдагчид нь хаан банкны интернэт банкны гүйлгээ амжилттай хийгдсэн гэх зураг харуулж тухайн Айфоне 12 загварын гар утсыг авч явсан” гэх мэдүүлэг, хохирогч С.Б-н “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг А ын ашигладаг ***** гэх нэртэй фэйсбүүк хаягнаас миний ашигладаг **-*** гэх нэртэй фэйсбүүк хаяг руу яаралтай мөнгөний хэрэг гарлаа, интернэт банк болдоггүй 300.000 төгрөг зээлээч гэхээр нь өөрийг нь асууж байна гэж бодоод тухайн фэйсбүүк хаягнаас өгсөн Хаан банкны ******  дугаартай Батболд эзэмшигчтэй данс руу өөрийн эзэмшдэг Хаан банкны 5094421581 дугаартай данснаас шилжүүлсэн бөгөөд шилжүүлэг хийх үедээ би Зэст баг Мэлмий төвийн 3 давхарт байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ц.А-н “Б  өөрийнхөө утсаар над руу залгаад та өнөөдөр өдөр над руу чат бичээд мөнгө авсан шүү дээ, та биш юм уу гээд асуугаад байсан” гэсэн мэдүүлэг, яллагдагч С.Ж-ны “би тухайн “*****” гэх фейсбүүкийн паспорт болон утасны дугаарыг тааж оруулсан байх тэгээд фейсбүүкт нь нэвтрээд орж болж байхаар нь зурвас бичиж байсан хүнээс нь мөнгө зээлээч гэж хэлж 300,000 төгрөг аваад өөрийн тоглодог байсан цахим “Теж гэх нэртэй покерын дансыг цэнэглэж тоглож байгаад өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данс руу шилжүүлэн авч хувьдаа ашиглаж буцаж покер тоглосон” гэх мэдүүлэг, Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21/602 тоот албан бичгээр ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21/653 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, тус лавлагааны хавсралтаар ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Ж нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн ***тоотод оршин суух хаягтай С.Б-н "**-***” гэх фейсбүүк хаягт хамт ажилдаг хүн болон Ц.А-н “*****” гэсэн фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий зурвас илгээж, Н.Б-н эзэшлийн Хаан банкны ******  тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот данс руу шилжүүлэн авч хохирогч С.Б-д 300 000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэди худалдааны төв”-д хувиараа гар утас худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг хохирогч Д.Д-с Iphone 12 загварын гар утас худалдан авч, төлбөрийг интернэт банк үйлчилгээ ашиглан шилжүүлсэн гэж хуурч 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч С.Ж-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч О.Д д 800 000 төгрөг, хохирогч С.Б-д 300 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ж-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Шүүгдэгч С.Ж-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорохой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн С-н  Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ны сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг торгох ялын 30 нэгжээр тооцон хасч, эдлэх ялыг 1470 нэгж буюу 1 470 000 /нэг сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 1 470 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС