Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2307002090276 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                         

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******, ******* дүүрэгт төрсөн, ******* настай эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, гүй, ам бүл 1, ******* дүүрэг, , тоотод оршин суух,

урьд , ******* дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,  

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өглөө 8-9 цагийн орчим ******* дүүргийн , тоот хашаанд загварын улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг тус тус зөрчин, улмаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байхдаа хашааны хаалга онгойлгож өгөх гэж байсан явган зорчигч Р.ын баруун хөл хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Архи уусан үедээ машин барьж хүнийг гэмтээсэндээ харамсаж байна. Одоо хохирогчийг асран хамгаалж байгаа...” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

            Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өглөө 8-9 цагийн орчим ******* дүүргийн , тоот хашаанд загварын улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг тус тус зөрчин, улмаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байхдаа хашааны хаалга онгойлгож өгөх гэж байсан явган зорчигч Р.ын баруун хөл хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 7-16 дахь тал),

 

  • Хохирогч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нөхрийн ах Д.*******тэй гэртээ нэг шил архи хувааж уусан. Тухайн үед архи уучхаад Д.******* ах гэрийн хашаанд байсан найз Ч.ийнхөө цагаан өнгийн машиныг асааж дэлгүүр явахаар болсон. Би араас нь гараад хашааны хаалга онгойлгож өгөх гэж байтал намайг мөргөөд унагаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  • загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 101 дэх тал),

 

  • Иргэний нэхэмжлэгч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч байгаа юм. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би архи уусан байсан болохоор өөрийн машинаа найз Д.*******ийн хашаанд түлхүүртэйгээ үлдээгээд явсан. Маргааш өглөө нь би гэртээ байж байтал цагдаа ирээд гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед Д.******* хашаандаа Р.ыг мөргөснийг мэдсэн. Миний машин угаасаа хуучин онтой бөгөөд хойд гупер хагархай байсан. Миний машинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн машинаа үнэлүүлэх шаардлагагүй”, “...явахаасаа өмнө ярьж байхдаа Д.*******д автомашинаа бүрэн хариуцуулж өгөөд найзынхаа автомашиныг эрүүл болоод авчраад өгөөрэй гэж үлдээсэн. Би Д.*******д өөрийн машиныхаа түлхүүрийг өгсөн...” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 25, 30 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 27 минутад манай төрсөн эгч над руу залгаад ээж Р.ыг автомашинд мөргүүлээд хөл, гар нь хугарчихсан байна, чи хүрээд ир гэхээр нь би ******* дүүргийн , тоотод байрлах ээжийн хашаа руу яваад очиход Д.******* ах согтуу байхаар нь “юу болсон юм” гэж асуухад надад ямар нэгэн юм хэлээгүй. Тэгэхээр нь би уурласан чинь Д.******* ах “би мөргөчихсөн юмаа” гэж хэлсэн. Эгч гээс сонсоход “осол болоод 2-3 цаг болсон юм шиг байна, автомашинд мөргүүлсэн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

  • ******* дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 318 дугаартай “Р.ын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эмчлүүлэгчийн дэвтэр, хоёр удаагийн рентген зургаас харахад хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3070 дугаартай “Д.******* гэж хаягласан цуснаас 3,2 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,2 промиль спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

 

  • Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23/1442 дугаартай “...Д.*******ийн жолоодох эрх нь хүчинтэй төлөвтэй байна...” гэх албан бичиг (хавтаст хэргийн 75 дахь тал),

 

  • “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23/119 дугаартай “Уг үйл явдал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлийн 1.2. дахь зүйлд “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг, 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасантай нийцэж байх тул “Зам тээврийн осол” мөн гэж үзэж байна. маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн “10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Р.ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

  • Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* дүүргийн 6 дугаар хороонд байрлах найзынхаа зуслан дээр монгол гэр барихад нь тусалсан. Ч. бид хоёр гэрийг барьж дуусчхаад ******* дүүргийн нд очоод 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Ч. архи уучихсан болохоор манай хашаанд машинаа үлдээгээд явсан. Тэгээд би бэр Р.тай дахин 0,33 литрийн архи хувааж уусан. Маргааш өглөө нь бид хоёр ахиж уумаар санагдаад би архинд явахаар болсон. Тэгээд Ч.ийн машиныг асаагаад байж байтал Р. хашааны хаалга онгойлгож өгөх шиг болсон, би тухайн үед онгойлгочихлоо гэж бодоод ухартал хойгуураа нэг юм мөргөх шиг болоод буугаад хартал Р. газар хэвтэж байсан. Тэгээд Р. би босож чадахгүй байна, миний хөл эвгүй болчихлоо гэхээр нь би түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Д.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан.  

 

            ******* дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 318 дугаартай дүгнэлтээр “Р.ын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл” учирсан, уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна.

 

            Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Д.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3070 дугаартай “Д.******* гэж хаягласан цуснаас 3,2 промиль спиртийн агууламж илэрсэн” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь хууль бус бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой атал зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.

 

            Шүүгдэгч Д.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолооч ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэснийг тус тус зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөн эхлэх үед аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүйн улмаас хашааны хаалга онгойлгож өгөх гэж байсан явган зорчигч Р.ын баруун хөл хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Р.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байна.

 

            Иргэний нэхэмжлэгч буюу загварын улсын дугаартай автомашины өмчлөгч Ч. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “Д.******* миний машиныг засуулж өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тайлбар гаргасан байна.

 

            Иймд шүүгдэгч Д.*******ийг хохирогч Р., иргэний нэхэмжлэгч Ч. нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Харин иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “Хохирогч Р.д эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түргэн тусламжийн ойрын дуудлага 48,000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламж 161,000 төгрөг, хэвтэн эмчлэх, мэс заслын тусламж үйлчилгээ 1,618,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн амбулаторийн хяналтын үзлэг 15,000 төгрөг буюу нийт 1,842,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

            Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

            Хохирогч Р.ын биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,842,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.*******ээс уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг ******* дүүргийн ны нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, хашааны хаалга онгойлгож өгөх гэж байсан хүнийг мөргөсөн байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, нэг хашаанд хамт амьдардаг бэр дүү болох хохирогчийг асарч байгаа байдал) зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 10 сарын хугацаанд *******ын ******* дүүргийн ны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1  дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар шүүгдэгч Д.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 10 (арав) сарын хугацаанд *******ын ******* дүүргийн ны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.*******ээс 1,842,000 (нэг сая найман зуун дөчин хоёр мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р., иргэний нэхэмжлэгч Ч.Бөттөр нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНХЖАРГАЛ