Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 139/ШШ2020/00125

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д-ын Б-ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал болон нас тогтоолгох  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 оны 2 дугаар сарын 14-нд төрсөн. Эцэг Д-ын Д , эх Б-ын Ц-д нарын анхны хүү болон төрсөн. Улмаар удалгүй эцэг, эх хоёр салаад эх маань намайг орхиод хөдөө Дэрэн суманд ирж амьдарсан. Эцэг маань миний бичиг баримтыг сүүлд авахдаа төрсөн он, сарыг 1961 оны 10 дугаар сарын 7-нд төрсөн гэж буруу авсан байгаа юм. Мөн миний бие 1985 оны 2 дугаар сарын 10-наас Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1994 оны 12 дугаар сарын 7-ныг хүртэл худаг усны засварчнаар ажилласан юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт тушаал, бичилт дутуу учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн миний төрсөн оныг 1960 оны 2 дугаар сарын 14-нд төрсөн буюу 60 настай болохыг, мөн намайг Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1985 оны 2 дугаар сарын 10-наас 1994 оны 12 дугаар сарын 7-ныг хүртэл худаг усны засварчнаар ажилласан жилийг минь тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь ажиллаж байсан байдал болон нас тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Д.Б-д 1978 онд Өвөрхангай аймаг Усны аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон 428428 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан тушаал бичигдээгүй зөрчилтэй, мөн төрсөн огноо зөрүүтэй тул уг эрх зүйн ач холбогдолтой гэх үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Тойн овогт Д-ын Б  нь Дундговь аймгийн Дэрэн суманд 1960 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 357/000385 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/

- Гэрч А.Т-ийн: ‘’... .Б  нь Улаанбаатар хотод 1960 он төрсөн хүн. Анх эх Ц-д нь нутагтаа буюу Дэрэн суманд 1961 онд ирэхдээ 1 настай нялх хүүхэд байсан...’’ гэх мэдүүлэг /хэргийн 49-50-р хуудас/

- Гэрч Б.А-ийн: ‘’...Д.Б-ны эх Ц-д гэж хүн байсан. Д.Б  нь 1960 онд эх Ц-ын хүү болж төрсөн нь үнэн...’’ гэх мэдүүлэг /хэргийн 51-р хуудас/

- Гэрч А.Д-ын: ‘’...Д.Б  нь 1960 оны 2 дугаар сард төрсөн гэдгээ дээхэн үед хэлдэг байсан...’’ гэх мэдүүлэг /хэргийн 52-р хуудас/ зэрэг болно.

Тойн овогт Д-ын Б  нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1985 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл худаг усны засварчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08/781 дугаартай албан бичиг  /хэргийн 10-р хуудас/

- Өвөрхангай аймаг Усны аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон  Д.Б-д 1978 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр олгосон 428428 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-13-р хуудас/

- Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/

- Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс Д.Б-д олгосон 1985 оны 4, 6, 10 сар, 1986 оны 5, 6, 9 сар, 1987 оны 7, 12 сар, 1988 оны 1, 5, 10 сар, 1989 оны 1, 4, 8 сар, 1990 оны 1, 3, 8 сар, 1991 оны 1, 5, 10 сар, 1992 оны 4 сар, 1992 оны 12 сар, 1993 оны 2, 6, 10 сарын цалингийн тооцооны хүснэгт /хэргийн 15-40-р хуудас/

- Гэрч А.Т-ийн: ‘’...Д.Б  эх Б-ын Ц-д гэж Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Бумбат бригадын хүн байгаа юм. Д.Б  нь 1985 онд Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1994 оныг дуустал худгийн моторчноор ажиллаж байсан хүн байгаа юм. 1982-1985 онд Батсайхан нь цэрэгт явсан. Би Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэл, сумын захиргаа, иргэдийн хуралд 1976-2000 он хүртэл ажиллаж байсан...’’ гэх мэдүүлэг /хэргийн 49-50-р хуудас/

- Гэрч Б.А-ийн: ‘’...Д.Б  1985 оноос 1994 он хүртэл Дэрэн сумын Найрамдал нэгдэлд Худаг усны засварчин, моторчин ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэл, компанид 18 жил ажилласан ...’’ гэх мэдүүлэг /хэргийн 51-р хуудас/

- Гэрч А.Д-ын: ‘’...Д.Б н нь Дундговь аймгийн Дэрэн сумынд намайг 1975-2000 он хүртэл ажиллаж байхад Найрамдал нэгдлийн худгийн моторчноор ажиллаж байсан нь үнэн...’’ гэх мэдүүлэг /хэргийн 52-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д-ын Б-ыг 1960 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 60 настай болохыг, 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд худаг усны засварчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоолгож,  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Д-ын Б-ныг 1960 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 60 настай болохыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д-ын Б-ныг 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд худаг усны засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ