| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0347/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/396 |
| Огноо | 2023-11-13 |
| Зүйл хэсэг | 16.1.1., 17.1.2.4., 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/396
2023 11 13 2023/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга П.П
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2325000110068Т дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэр Баянталын эхний гудамжны орчим Н.А-ны нүүрэн тус газар цохиж унаган, хохирогчийн дээр дарж халааснаас нь самсунг АЗЗ загварын гар утсыг хүч хэрэглэн авч 950 000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,
2. 2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй М.Ж, А.А, Н.Б нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг зохион байгуулж, учрах саадыг арилгах зорилгоор Нэт капитал лизинг ХХК-ний өмчлөлийн **** ОРХ улсын дугаартай Тоёота приус 30 загварын машин механизм ашиглаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрны гадна байрлуулсан хохирогч Д.А-н **** УНЧ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч А.А-н **** ОРБ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч Б.Ө-н **** ОРН улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын хоёр ширхэг цагаан өнгөтэй толийг, хохирогч Г.А-н ****ОРН улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч М.Э-н **** ОРО улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн баруун зүүн талын 2 толь зэрэг нийт приус 30 загварын 4 тээврийн хэрэгслийн 5 ширхэг толийг, приус 20 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 1 380 000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө насанд хүрээгүй М.Ж, А.А, Н.Б нарыг хууран мэхэлж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, хүүхдийг хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татаж оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “Н.А тай маргалдахдаа гал асуухад намайг доромжилохоор нь түлхэж унагаасан. Газар утас нь унасан байхаар нь авч, маргааш өгье гэж бодоод машиндаа суугаад явсан. М.Ж, А.А, Н.Б нартай хамт архи уусан. Машины толь хулгайлсныг мэдээгүй. Тэд нар худлаа мэдүүлж байна.” гэв.
Хохирогч Д.А “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна” гэжээ.
Хохирогч Г.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Хохирогч Н.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Хохирогч А.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Хохирогч Б.Ө “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.
Хохирогч М.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол гаргуулна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн ТХҮ-ОРХ/5101 дугаартай “самсунг АЗЗ загварын 128 багтаамжтай гар утас зах зээлийн үнэ 950,000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт. /1-р хх-ийн 13-16-р тал/
2. Хохирогч Н.А-ны “Би 2022 оны 11 сарын 18-ны орой 23 цагийн үед Уртын гол баг Баянталын эхний гудамж руу алхаж байхад миний өөдөөс үл таних залуу хүрч ирээд надаас гал байна уу гэж асуухаар нь би байхгүй хөгшөөн гэж хэлээд цаашаагаа алхаад явж байтал араас тэр залуу хүрч ирээд яахаараа чамд гал байдаггүй юм бэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохитол би газар унахад дээрээс дарахаар нь би цагдаа дуудлаа гээд гараа куртикныхээ халаасанд хийтэл цаанаас нь нэг хүн дуудсан чинь тэр залуу намайг цохих гэж байгаад болиод цаашаагаа гүйгээд явсан. Би босоод гар утсаа куртикныхээ халааснаас авах гэтэл алга байхаар нь тэр хавиар хайсан боловч олдоогүй. Би гэртээ хариад өөрийнхөө гар утсаныг Email-р хайж үзэхэд Жаст ойл шатахуун түгээх станцын урд байрлах айлуудын ойролцоо байршил нь заагаад байсан. Миний гар утсыг дээрэмдсэн залуу замын хажууд зогсож байсан машинаас бууж урдаас ирсэн, намайг барьж аваад миний баруун талын хацарт нэг удаа цохьсон. Би түүнд цохиулаад газар унасан. Намайг газарт хэвтэж байхад цохих гэж оролдож байхдаа л миний халаасанд байсан гар утсыг авсан байх” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 36-37, 39-р тал/
3. Гэрч Н.А-н “би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой 20 цагийн орчим гэр хороолол руу машинтай явж байсан чинь Согоот багийн урд талын авто зам дээр миний хуурай дүү А ганцаараа зам дагаад алхаад явж байсан. Тэгэхээр нь түүнийг аваад гэртээ очсон. Гэртээ очих замдаа дэлгүүрээс би нэг шил 0.75 граммын Экс нэртэй архи нэг шилийг авсан. Манай гэрт очоод дэлгүүрээс авсан архиа А тай хувааж уусан. Архи ууж дуусаад 23 цаг өнгөрч байхад 24 цаг дөхөж байхад гэртээ харина гээд гараад явсан. Гэтэл 30 орчим минутын дараа А танихгүй дугаараас над руу залгаад ахаа танай гэрээс гараад гэр лүүгээ явж байхдаа хүнд зодуулаад гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 41-42-р тал/
4. Гэрч Б.А-н “Миний нөхөр Н.А 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа яваад орой ажлаасаа ирдэг цагтаа гэртээ ирээгүй. Орой 21 цаг өнгөрч байхад нөхөр А тай утсаар ярихад миний нөхөр айлд байна, удахгүй очлоо гэж хэлсэн. Үүнээс хойш нөхрийгөө ирэхгүй удаад байхаар нь 23 цаг 45 минутын орчим нөхрийнхөө гар утас руу залгасан чинь гар утас нь холбогдох боломжгүй байсан. Гэтэл үүнээс хойш 20 орчим минутын дараа танихгүй дугаараас миний гар утас руу дуудлага ирсэн. Тэр дуудлагыг аваад ярьсан чинь миний нөхөр А би хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ. Цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад миний нөхөр такси бариад гэртээ ирсэн. Нөхрийгөө ирэхээр нь юу болсон талаар асуухад би А ахын гэрт жоохон архи ууж байгаад гэрийнхээ гудамж руу орох гээд явж байсан чинь нэг залуу тамхи асаах гэсэн юм уу гал байна уу гэж асуухаар нь гал байхгүй гэсэн чинь миний нүүр лүү цохиж унагаад, босоод ирсэн чинь миний халаасанд байсан гар утас алга болчихсон байна. Би зам дээрээс такси бариад ирлээ гэж хэлсэн. Нөхөр бид хоёр миний утсанд Find device гэдэг гар утасны байршил тогтоогчоор нөхрийнхөө Gmail хаягийг хийгээд хайлт хийлгэж үзэхэд хэрэг болсон өдрийн нөгөөдөр өдөр нь буюу 20-ны өдөр Univision 65-1 мэдээлэл гарч ирээд гар утас нь алга болсон” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 44-45-р тал/
5. Зөрчлийн 5316 дугаартай гомдлыг шалгасан материал. /1-р хх-ийн 91-130-р тал/
6. 1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хх-ийн 98-112 дахь тал/
7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хх-ийн 113-115 дахь тал/
8. Хохирогч А.А-н “Би 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа тарчихаад байрны ард байрлах зогсоол дээр өөрийн эзэмшилийн тоёота приус 30 маркийн **** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг зогсоол дээр 20 цагийн орчим байрлуулчихаад гэртээ орж амарсан. Тэгээд тухайн өдрийн үүрээр 06 цагийн орчим цагдаагийн байгууллагаас **** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөн үү таны машины зүүн талын толийг хүн хулгай хийж байгаад баригдсан та өглөө цагдаагийн газар дээр ирж уулзаарай гэж над руу ярьсан. Тэгээд би 09 цагийн орчим гэрээсээ гараад машин дээрээ очиж харахад миний машины зүүн талын толь байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 136-р тал/
9. Хохирогч Д.А-н “Би өөрөө архи уучихсан болохоор машинаа унаж яваад яахав гэж бодоод машинаа тэнд нь үлдээгээд такси бариад явсан. Найз минь 5-12 дугаар байр руу найзынхаа гэрт орж хононо гээд салсан. Маргааш өглөө нь хувийн ажлаар хөдөө явахаар болоод өглөө эрт машинаа авах гээд ирэхэд миний машины жолооч талын толь алга болсон байсан. Тухайн үед би өөрөө хөдөө явах гээд яарч байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй. Харин 2 хоногийн өмнө Бүрэнбүст багийн фэйсбүүк групп дээр машиныхаа толийг алдсан хүн холбоо барина уу гэж цагдаагийн газраас зар оруулсан байсны дагуу мэдэж ирсэн юм” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 138-139 дэх тал/
10. Хохирогч Б.Ө-н “2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж амарч байхад 03 цагийн орчим манай гэрийн гадна талд машин хий эргэж орилуулаад байхаар нь би гайхаад цонхоороо хартал 3 хүн байрны гадна зогсоол дээр зогсож байсан тэгэхээр нь би юун хүмүүс юм бол гэж бодоод хартал 1 хүн нь миний машины толыг цохиж харагдсан тэгэхээр нь би гэрийнхээ цонхыг онгойлгоод орилтол тэнд байсан 3 хүн хий эргэж байсан цагаан саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явчихсан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд машин дээрээ очтол баруун талын толины гадна талын хайрцагыг хагалчихсан зүүн талын толийг эвдэлчихсэн утсан дээрээ унжсан байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 142, 144-145 дахь тал/
11. Хохирогч М.Э-н “2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн орчим ажлаа тарчихаад би Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт байрлах 5-41 дүгээр байрны гадна талд байрлах авто машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн **** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулж тавьчихаад гэртээ орж амарсан. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөд 06 цагийн орчим ажилдаа явах гэж гэрээсээ гарч машин дээрээ ирэхэд миний машины хоёр талын толь байхгүи болчихсон байсан болохоор цагдаагиин байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 150 дахь тал/
12. Хохирогч Г.А-н “2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би 22 цагийн орчим би бэлтгэлдээ явж ирчихээд Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-10 дугаар байрны гадна талд байрлах авто машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн буюу ****ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьж байрлуулсан. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09 цагийн орчим гэрээсээ гарч машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын толийг эвдээд аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 153, 155 дахь тал/
13. Гэрч Г.Б “Манай гэрийн цонх онгорхой байсан чинь гадаа юм цохих чимээ гарахаар нь цонхоороо харсан чинь 3 залуу миний машины толийг цохиод эвдэж байхаар нь хөөе яаж байна гээд орилсон чинь энэ цагаан өнгийн машинд суугаад зугтаасан. Би маш хурдан хувцсаа өмсөөд нөгөө цагаан өнгийн машины араас явж олоод дагаад явж байсан чинь энэ машин энэ жалга руу уначихсан. Дотор нь сууж явсан 4-5 залуу ертөнцийн зүгээр баруун тийшээ зугтаачихлаа гэж хэлсэн. Энэ үед баруун талаас нэг машин зогсоод жолооч залуу нь нэг машин уначихсан юм уу гэхээр нь би зөрүүлээд тэр залуугаас баруун талаас ирсэн үү гэхэд нөгөө машины жолооч тийм гэсэн. Тэгэхээр нь энэ машины хүмүүс баруун тийшээ явсан, хүмүүс харагдана уу гэхэд нөгөө залуу 4-5 залуу зам дагаад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Ихдэлгэр бид хоёр баруун тийшээ явахад дөрөв бил үү таван залуу зам дагаад явж байсан. Тэгэхээр нь тэд нарыг суулгаад нөгөө жалга руу унасан машин дээр авч ирээд та нарын машин мөн үү гэж асуухад биш гэж хэлсэн. Тэгээд тэд нарын хажууд жолооч талын хаалгыг онгойлгоход шалан дээр нэг гар утас хэвтэж байсан. Тэр гар утсыг аваад гэрлийг нь асаагаад харахад тэнд байсан залуучуудын нэгнийхэн зураг байсан. Тэгэхээр нь энэ та нарын машин мөн юм биш үү гэхэд мөн гэж хэлсэн. Тухайн машины тээшийг онгойлгож үзэхэд 2 ширхэг саарал, 3 ширхэг цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийн толь гарч ирсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 157-159 дэх тал/
14. Насанд хүрээгүй гэрч С.Т-н “Д ах маргааш өглөө ажилтай хамт явж миний машинд бензин хийчихээд ирье гэж хэлээд Б, А, Ж бид дөрөвийг дагуулж явсан. Тэгээд цэцэрлэгт хүрээлэнгийн ард талд байрлах Горгаз гэх шатахуун түгээх станцаас бензин хийсэн. Тэгээд Д ах гадуур машинтай явья гэж хэлээд хэсэг явж байгаад 6 дугаар микрээр дээшээ өгсөж 5-14 дүгээр байрны зогсоол руу эргэж ороход зогсоол дээр цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд тухайн машиныг харчихаад Д ах ахынх нь машины зүүн талын толь хагарчихсан байгаа наанаа зогсож байгаа машины толийг авчих гэж хэлсэн. Тэгэхэд Б Д ахын машинаас бууж тухайн толийг дээш татахад толийг нь хугалчихсан. Тэгээд Б тухайн хугалсан толио машинд авч орж ирээд суурь нь хугарчихлаа гэж хэлсэн чинь Д машинтайгаа цаашаа хөдөлж цэцэрлэгийн урд талд очиж зогсоход цэцэрлэгийн хажуу талд зогсож байсан цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн толийг авчих гэж хэлсэн. Тэгэхэд Б Ж хоёр машинаас бууж тухайн цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дээр очиж хоёр талынх нь толийг нэг нэгээр нь дээш татаж хугалж аваад Д ахын машинд буцаад суусан. Тэгэхэд Д дахиж хөдөлж дээшээ 5-41 дүгээр байрны ард талд байрлах зогсоол дээр очиж зогссон. Тэгээд Д ах зогсоол дээр дахиад цагаан приус 30 маркийн тээврийг хэрэгсэл зогсож байна толийг нь авья гэж хэлэхээр нь бид нар бүгд машинаас буусан. Тэгээд Б Ж хоёр хамт доошоогоо байрлуугаа эргээд явчихсан Тэгээд Д ахын машины хажуу талд байсан саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг А хугалаад авахад байрны цонхон дээрээс юу хийгээд байгаан болиоч гэж орилхоор нь бид нар машиндаа суугаад явсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 167-168-р тал/
15. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 172-174, 182-183, 192-193, 201-202 дахь тал/
16. “Бэйкер тилли Далай ван аудит” ХХК-ны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02-06 дугаартай “Тоёота приус 30 тээврийн хэрэгслийн тольны үнэлгээ 150.000 төгрөг” гэсэн үнэлгээ. /1-р хх-ийн 210-214 дахь тал/
17. Өсвөр насны яллагдагч М.Ж ийн “Д ах ахынх нь машины зүүн талын толь хагарчихсан байгаа ахын дүү нар буугаад машины толь авчих авчихаач гэж хэлэхээр нь би машинаас нь ганцаараа буугаад 5-41 дүгээр байрна гадна талд зогсож байсан цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толыг гараараа дээш нь татаж хугалж аваад Д ахын машинд буцаж суухад Д ах авсан толь чинь хагарчихсан байна, авсан толио машины багаж руу хийчих гэж хэлээд хийлгэсэн. Тэгээд зогсож байсан газраасаа хөдөлж 5-41-р байр тал руугаа жаахан явж байгаад зогсохоор нь Б бид хоёр машинаас буугаад зогсоол дээр байсан цагаан өнгийн приус 30 маркийн хоёр тээврийн хэрэгслийн зүүн талын 1, 1 ширхэг толийг Б бид хоёр нэг нэгээр нь хугалж авсан. Тэгээд бид хоёрыг авсан толио аваад ирэхэд Д ах машины багаж руу хийчих гэж хэлээд цааш хөдөлж жаахан явж байгаад цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд зогсоод Д ах наана зогсож байгаа машины толийг аваад ир гэж хэлсэн. Тэгэхэд А машинаас бууж зогсоол дээр байсан цагаан өнгийн машины толийг авч чадахгүй хугалж үлдээчихээд машинд буцаж суусан. Тэгээд байж байтал машинаас Б , А хоёр буугаад зогсоол дээр байсан Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг аваад хүрээд ирсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 246 дахь тал/
18. Өсвөр насны яллагдагч А.А ын “Д ах зам зогсож байсан цагаан өнгөтэй приус 30 загварын машины хажууд очиж зогсоод ахынх нь машины зүүн талын толь хагарчихсан юм Ж ахын дүү буугаад наад цагаан приус 30 маркийн авто машины толийг нь мулт татаад авчих гэж хэлсэн. Тэгсэн чинь Ж ганцаараа машинаас буугаад нөгөө цагаан өнгөтэй приус 30 маркийн машин руу очоод жолооч нь эсрэг талын толийг нь хуга татаад аваад ирсэн. Тэгсэн чинь Д ах Ж ийн авч ирсэн толийг хараад наад чинь хэрэггүй болчихлоо хойш нь хийчих гэж хэлсэн чинь Ж машины багаж онгойлгоод хийсэн. Д ах ахын дүү дахиад нэг машины толь аваад ир гэсэн чинь Ж толийг нь авсан эхний машины хойд талд ойрхон зогсож байсан цагаан өнгөтэй приус 30 машин дээр очоод жолоочийн эсрэг талын толийг нь мөн мулт татаад аваад ирсэн. Тэгсэн чинь Д ах дахин хойш нь хийчих гэж хэлсэн. Тэгээд Ж ийг суугаад бид нар буцаж эргэж жоохон яваад мөн 5-р сургуулийн баруун талын зам дээр зогсож байсан цагаан өнгөтэй приус 30 маркийн авто машины хажууд очиж зогсоод наад машиныхаа толийг авчих гэж хэлсэн. Энэ бид Б , Ж бид гурав машинаас буугаад Ж тэр машины жолоочийн эсрэг талын толийг нь мулт татаад авсан. Д ах наад толио хойш нь хийчих гэж хэлж хийлгээд бид нарыг суулгаад эргээд 5-р сургуулийн баруун талын замаар өгсөөд явсан. ” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 19-20 дахь тал/
19. Өсвөр насны яллагдагч Н.Б ийн “цагаан өнгөтэй приус 30 маркийн авто машиныг хараад Д ах ахын дүү энэ машины толийг авчих гэж Ж т хэлсэн. Тэгсэн чинь Ж ганцаараа дахиж машинаас бууж очоод тэнд зогсож байсан цагаан өнгөтэй приус 30 машины жолоочийн эсрэг талын толийг нь хугалж аваад ирсэн. Машиндаа суугаад дээшээ явж байгаад цагаан өнгөтэй приус 30 машины очиж зогсоод тэнд нэг энд нэг машин байна тэрийг аваад ир гэсэн чинь бид нар бүгдээрээ машинаас буусан. Тэгтэл А Ж нар очиж жолоочийн эсрэг талын толийг нь хугалж ирээд Д ахад харуулсан чинь хойшоо хий хойшоо хий гэхээр нь хойш нь хийсэн. Бүгдээрээ машиндаа сууж яваад цэнхэр эмийн сангийн ойролцоо очиж зогсоод бид нар машинаас буусан. Тэгээд А тэнд цагаан өнгөтэй приус 30 маркийн машин дээр очоод нэг талын толийг нь хугалж авсан” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 45 дахь тал/
20. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2-р хх-ийн 136-140 дэх тал/
21. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/048 дугаартай шинжээчийн дүгнэлт. /2-р хх-ийн 142-158 дахь тал/
22. Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “**** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 16 000 000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт. /2-р хх-ийн 245-247-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэр Баянталын эхний гудамжны орчим Н.А-ны нүүрэн тус газар цохиж унаган, хохирогчийн дээр дарж халааснаас нь самсунг АЗЗ загварын гар утсыг хүч хэрэглэн авч 950 000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн, 2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй М.Ж, А.А, Н.Б нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг зохион байгуулж, учрах саадыг арилгах зорилгоор Нэт капитал лизинг ХХК-ний өмчлөлийн **** ОРХ улсын дугаартай Тоёота приус 30 загварын машин механизм ашиглаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрны гадна байрлуулсан хохирогч Д.А-н **** УНЧ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч А.А-н **** ОРБ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч Б.Ө-н **** ОРН улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын хоёр ширхэг цагаан өнгөтэй толийг, хохирогч Г.А-н ****ОРН улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч М.Э-н **** ОРО улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн баруун зүүн талын 2 толь зэрэг нийт приус 30 загварын 4 тээврийн хэрэгслийн 5 ширхэг толийг, приус 20 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 1 380 000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө насанд хүрээгүй М.Ж, А.А, Н.Б нарыг хууран мэхэлж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт, өсвөр насны яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-ОРХ/5101 дугаартай үнэлгээний дүгнэлт, хохирогч Н.А-ны “Намайг цохиж унагасан. Би босоод гар утсаа куртикныхээ халааснаас авах гэтэл алга байхаар нь тэр хавиар хайсан боловч олдоогүй. Би гэртээ хариад өөрийнхөө гар утсаныг Email-р хайж үзэхэд Жаст ойл шатахуун түгээх станцын урд байрлах айлуудын ойролцоо байршил нь заагаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.А-н “30 орчим минутын дараа Аптанбагана танихгүй дугаараас над руу залгаад ахаа танай гэрээс гараад гэр лүүгээ явж байхдаа хүнд зодуулаад гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.А-н “нөхөр А би хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ. Цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Зөрчлийн 5316 дугаартай гомдлыг шалгасан материал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч А.А-н “би 09 цагийн орчим гэрээсээ гараад машин дээрээ очиж харахад миний машины зүүн талын толь байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Д.А-н “миний машины жолооч талын толь алга болсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Ө-н “1 хүн нь миний машины толыг цохиж харагдсан. Тэгэхээр нь би гэрийнхээ цонхыг онгойлгоод орилтол тэнд байсан 3 хүн хий эргэж байсан цагаан саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явчихсан. Би хувцасаа өмсөөд машин дээрээ очтол баруун талын толины гадна талын хайрцагыг хагалчихсан зүүн талын толийг эвдэлчихсэн утсан дээрээ унжсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч М.Э-н “миний машины хоёр талын толь байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Г.А-н “2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09 цагийн орчим гэрээсээ гарч машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын толийг эвдээд аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Б “Тухайн машины тээшийг онгойлгож үзэхэд 2 ширхэг саарал, 3 ширхэг цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийн толь гарч ирсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Т-н “цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн толийг авчих гэж Д хэлсэн. Тэгэхэд Б Ж хоёр машинаас бууж тухайн цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дээр очиж хоёр талынх нь толийг нэг нэгээр нь дээш татаж хугалж аваад Д ахын машинд буцаад суусан. Тэгэхэд Д дахиж хөдөлж дээшээ 5-41 дүгээр байрны ард талд байрлах зогсоол дээр очиж зогссон. Тэгээд Д ах зогсоол дээр дахиад цагаан приус 30 маркийн тээврийг хэрэгсэл зогсож байна толийг нь авья гэж хэлэхээр нь бид нар бүгд машинаас буусан. Тэгээд Б , Ж хоёр хамт доошоогоо байрлуугаа эргээд явчихсан. Д ахын машины хажуу талд байсан саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг А хугалаад авахад байрны цонхон дээрээс юу хийгээд байгаан болиоч гэж орилхоор нь бид нар машиндаа суугаад явсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний хохирлын үнэлгээний тайлан, “Бэйкер тилли Далай ван аудит” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02-06 дугаартай үнэлгээ, М.Ж ийн “би машинаас нь ганцаараа буугаад 5-41 дүгээр байрна гадна талд зогсож байсан цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толыг гараараа дээш нь татаж хугалж аваад Д ахын машинд буцаж суухад Д ах авсан толь чинь хагарчихсан байна, авсан толио машины багаж руу хийчих гэж хэлээд хийлгэсэн. Тэгээд зогсож байсан газраасаа хөдөлж 5-41-р байр тал руугаа жаахан явж байгаад зогсохоор нь Б бид хоёр машинаас буугаад зогсоол дээр байсан цагаан өнгийн приус 30 маркийн хоёр тээврийн хэрэгслийн зүүн талын 1, 1 ширхэг толийг Б бид хоёр нэг нэгээр нь хугалж авсан. Тэгээд бид хоёрыг авсан толио аваад ирэхэд Д ах машины багаж руу хийчих гэж хэлээд цааш хөдөлж жаахан явж байгаад цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд зогсоод Д ах наана зогсож байгаа машины толийг аваад ир гэж хэлсэн. Тэгэхэд А машинаас бууж зогсоол дээр байсан цагаан өнгийн машины толийг авч чадахгүй хугалж үлдээчихээд машинд буцаж суусан. Тэгээд байж байтал машинаас Б , А хоёр буугаад зогсоол дээр байсан Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг аваад хүрээд ирсэн” гэх мэдүүлэг, А.А ын сэжигтнээр өгсөн “Ж ганцаараа машинаас буугаад нөгөө цагаан өнгөтэй приус 30 маркийн машин руу очоод жолооч нь эсрэг талын толийг нь хуга татаад аваад ирсэн. Тэгсэн чинь Д ах Ж ийн авч ирсэн толийг хараад наад чинь хэрэггүй болчихлоо хойш нь хийчих гэж хэлсэн чинь Ж машины багаж онгойлгоод хийсэн. Д ах ахын дүү дахиад нэг машины толь аваад ир гэсэн чинь Ж толийг нь авсан эхний машины хойд талд ойрхон зогсож байсан цагаан өнгөтэй приус 30 машин дээр очоод жолоочийн эсрэг талын толийг нь мөн мулт татаад аваад ирсэн. Тэгсэн чинь Д ах дахин хойш нь хийчих гэж хэлсэн. Тэгээд Ж ийг суугаад бид нар буцаж эргэж жоохон яваад мөн 5-р сургуулийн баруун талын зам дээр зогсож байсан цагаан өнгөтэй приус 30 маркийн авто машины хажууд очиж зогсоод наад машиныхаа толийг авчих гэж хэлсэн. Энэ бид Б , Ж бид гурав машинаас буугаад Ж тэр машины жолоочийн эсрэг талын толийг нь мулт татаад авсан” гэх мэдүүлэг, Н.Б ийн “Ж ганцаараа дахиж машинаас бууж очоод тэнд зогсож байсан цагаан өнгөтэй приус 30 машины жолоочийн эсрэг талын толийг нь хугалж аваад ирсэн. Машиндаа суугаад дээшээ явж байгаад цагаан өнгөтэй приус 30 машины очиж зогсоод тэнд нэг энд нэг машин байна тэрийг аваад ир гэсэн чинь бид нар бүгдээрээ машинаас буусан. Тэгтэл А Ж нар очиж жолоочийн эсрэг талын толийг нь хугалж ирээд Д ахад харуулсан чинь хойшоо хий хойшоо хий гэхээр нь хойш нь хийсэн. Бүгдээрээ машиндаа сууж яваад цэнхэр эмийн сангийн ойролцоо очиж зогсоод бид нар машинаас буусан. Тэгээд А тэнд цагаан өнгөтэй приус 30 маркийн машин дээр очоод нэг талын толийг нь хугалж авсан” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/048 дугаартай шинжээчийн дүгнэлт, хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь:
-2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэр Баянталын эхний гудамжны орчим Н.А-ны нүүрэн тус газар цохиж улмаар унаган, халааснаас нь самсунг АЗЗ загварын гар утсыг хүч хэрэглэн авч 950 000 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй М.Ж, А.А, Н.Б нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг зохион байгуулж, учрах саадыг арилгах зорилгоор Нэт капитал лизинг ХХК-ний өмчлөлийн **** ОРХ улсын дугаартай Тоёота приус 30 загварын машин механизм ашиглаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрны гадна байрлуулсан хохирогч Д.А-н **** УНЧ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч А.А-н **** ОРБ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч Б.Ө-н **** ОРН улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын хоёр ширхэг цагаан өнгөтэй толийг, хохирогч Г.А-н ****ОРН улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын 1 ширхэг толийг, хохирогч М.Э-н **** ОРО улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн баруун зүүн талын 2 толь зэрэг нийт приус 30 загварын 4 тээврийн хэрэгслийн 5 ширхэг толийг, приус 20 загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 1 380 000 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө насанд хүрээгүй М.Ж, А.А, Н.Б нарыг хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Н.А-ны биед халдаж, хүч хэрэглэн, гар утсыг нь авч 950 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг, насанд хүрээгүй М.Ж, А.А, Н.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, шунахай сэдэлтээр, гэмт хэргийг зохион байгуулж, учрах саадыг арилгах зорилгоор “Нэт капитал лизинг” ХХК-ний өмчлөлийн **** ОРХ улсын дугаартай Тоёота приус 30 загварын машин механизм ашиглаж, Б.Өлзийхутагт, Г.Алтангэрэл, А.А , Д.Алтангэрэл, М.Э нарын автомашины толийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1 380 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг, насанд хүрээгүй М.Ж, А.А, Н.Б нарыг хууран мэхэлж, хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “хохирогч Н.А тай маргалдаж түлхэж унагасан. Гар утсыг маргааш өгнө гэж бодоод авсан” ... “М.Ж, А.А, Н.Б нарыг толь хулгайлахыг мэдээгүй” гэж мэтгэлцэж байх боловч хохирогч Н.А-ны мэдүүлэг,өсвөр насны яллагдагч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр Б.Д нь өөрийн үйлдлийг ухамсарлаж, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-н яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А д 950 000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Өлзийхутагтад 400 000 төгрөг, хохирогч Г.Алтангэрэлд 300 000 төгрөг, хохирогч А.А т 200 000 төгрөг, хохирогч Д.Алтангэрэлд 250 000 төгрөг, хохирогч М.Эрдэнэбаярт 230 000 төгрөг нийт 2 330 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Н.А д учирсан 950 000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасны хохирол биет байдлаар буцаан олгогдож төлөгдсөн бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.А учирсан хохирлоос өөрт хамаарах 82 500 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ө-т учирсан хохирлоос өөрт хамаарах 111 250 төгрөгийн хохирол, хохирогч Д.А-д учирсан хохирлоос өөрт хамаарах 70 000 төгрөгийн хохирол, хохирогч М.Э-т учирсан хохирлоос өөрт хамаарах 65 000 төгрөгийн хохирлыг тус тус мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. Хохирогч А.А т учирсан хохирлоос өөрт хамаарах 57 500 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаруулан хохирогчид олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.5, 6.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрд хуульд заасан хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Нэт капитал лизинг” ХХК-ний өмчлөлийн 16 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн шүүгдэгч Б.Д-д хамаарах 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Приус 30 загварын тээврийн хэрэгслийн толь 3 ширхэг, Приус 20 загварын тээврийн хэрэгслийн толь 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн **** ОРХ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Б-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг хууран мэхэлж, гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оос 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оос 57 500 /тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч А.А /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **** тоотод оршин суух/-т олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Приус 30 загварын тээврийн хэрэгслийн толь 3 ширхэг, Приус 20 загварын тээврийн хэрэгслийн толь 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, **** ОРХ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Энэ хэрэгт иргэний бичиг баримт дагалдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС