Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/7

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч П.Баясгалан, Б.Гантөгс,  нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б., О.Гантулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, Д.Эрдэнэчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбат, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, иргэдийн төлөөлөгч С.Очирсүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6-д зааснаар яллах дүгнэлттэй,  шүүгдэгч овогт ийн , Яргай овогт *******гийн Гантулга нарт холбогдох эрүүгийн 2016210001 дугаартай, 153/2016/0067/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэнийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн ******* оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, хувьдаа гэр, хашаа, Портер маркийн машинтай, өрхийн орлого сард 500.000-600.000 төгрөг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, ******* регистрийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух Яргай овогт *******гийн Гантулга / хочтой/.

2.Монгол улсын иргэн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, хувьдаа 500  толгой малтай, 1 ширхэг “Портер” машин, 1 УАЗ-469 маркийн машинтай гэх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух регистрийн дугаартай овогтой ийн .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Гантулга, Б. нар нь 2016 оны 05 дугаар сарын 31-нээс 2016 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн О.ыг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж, бүлэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр ...  Уг хэрэг учрал болсон газар нь Ховд аймгийн Жаргалант  сумын Цамбагарав багт байрлах эмнэлгийн ар талын  Цементэн гүүрнээс зүүн тийшээ 150 метрт  бага голын ширгэн дээр байв. Уг ширгэн дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн шар өнгийн ялгадас гарсан газрыг 1-ийн тоогоор тэмдэглэж, цааш явж үзэхэд ширгэн дээр бор цоохор өнгийн дотуур өмд байсныг 2-ын тоогоор тэмдэглэж, мөн цааш явж үзэхэд  ягаан левчикний тасархай 1 ширхэг,  цэнхэр өнгийн подволк зэрэг байсныг 3-ын тоогоор тэмдэглэж, улаан хүрэн өнгийн цус, ялгадас байсан гэх  1-ийн  тооноос цоохор өнгийн дотуур өмд байсан 2-ын тоо хүртэл 3,50 см, цоохор  өнгийн дотуур өмд байсан 2-ын тооноос цэнхэр өнгийн подволк байсан 3-ын тоо хүртэл 9 метр 10 см байв. Хэргийн газрын үзлэгээр цэнхэр өнгийн подволк 1 ширхэг,  цоохор өнгийн дотуур өмд  1 ширхэг, ягаан өнгийн левчикний тасарсан  нарийн мөрөвч 1 ширхэг,  шар  өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг,  гар боосон 1 ширхэг маарал, цусаа арчсан байж болох сальфетка, улаан бор өнгийн тэлээний гогцоо зэргийг эд мөрийн баримтаар хураан авав...  гэх тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн  3-6  дугаар хуудас/

            Манай охиныг хүчиндсэн байна  гэх мэдээллийг үндэслэн  2016 оны 06 сарын 01-ний өдрийн 10 цаг 10 минутнаас 10 цаг 40 минутанд  О.Гантулгын биед үзлэг хийсэн  ... хамар хэсэгтээ 0,5 см орчим хүнээр маажуулсан шинэ сорвитой, баруун хөмсөгний доод талд маажуулсан сорвитой, баруун хацрын шанаан дээр жижиг маажуулсан сорвитой, 2 өвдгөн дээрээ улаалт үүссэн сорви буюу халцарсан,  зүүн гар  талын тохой хуурч зулгарсан, баруун гарын шуу хэсгээр хумсны ором орсон, зүүн өвдөгний дотор хэсгээр хуучин сорвитой байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг /  хх-ийн 12-14 дүгээр хуудас/

 Манай охиныг хүчиндсэн байна  гэх мэдээллийг үндэслэн  2016 оны 06 сарын 01-ний өдрийн 11 цаг 10 минутнаас 11 цаг 40 минутанд  Б.ын  биед үзлэг хийхэд ... зүүн нүдний дээд хэсэгт 3,5 см орчим зүсэгдсэн оромтой, тухайн зураасны дээд талд 1,5 см орчим халцарсан сорвитой, баруун нүдний зүүн  хэсэгт сорвитой, хамар буюу хоёр нүдний заагт 0,5 см орчим халцарсан, доод уруулын эрүү хэсэгт 3 тал хэсэгт маажуулсан сорвитой. Хүзүүний түнхний доод хэсэгт маажуулсан сорвитой. Баруун  өвдгөн дээрээ  2 см зулгарсан, баруун хөлний шууны хэсэгт 0,5 см орчим хуучин сорвитой байв ... гэх тэмдэглэл , гэрэл зураг  / хх-ийн 15-18 дугаар хуудас/

Манай охин О.ыг хүчиндсэн байна гэх гомдол мэдээллийг үндэслэн О.ын биед үзлэг хийхэд ...  баруун нүд нь хавдаж хөхөрсөн,  баруун талын шанаа халцарсан, баруун гарны дээд хэсэгт 2 хэсэг дугуй хэлбэртэй хөхөрч гэмтэл үүссэн. Цээжний зүүн дээд хэсэгт хөхөрсөн, зүүн талын хөхний хэсэгт олон тооны зулгаралт үүссэн. Зүүн талын хөхний доод хэсэгт мөн олон тооны зулгаралт үүссэн байв ... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 19-21 дүгээр хуудас/

            Д.аас өмдний тэлээг хураан  авах тогтоолоор хураан авч үзлэг хийхэд хүрэн улаан өнгийн хээтэй, 112 см урттай, тэлээний  үзүүр хэсэг дээрээ  “made in Mongolia” гэсэн бичигтэй тэлээ байв гэх тогтоол, тэмдэглэл ... / хх-ийн  28-29 дүгээр хуудас/

... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн эмэгтэй хүүхдийн энгэр дээрээ саагаар “adiddas” гэж бичсэн подволк, ягаан өнгийн эмэгтэй хүний левчикний мөрлөгч 30 см урттай 2 үзүүр хэсэгтэй гогцоотой, цагаан өнгийн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 42 см урттай маарал, хуруугаа боож байсан байдалтай бондоолгосон цагаан өнгийн маарал, улаан шаргал өнгийн дугуй хэлбэртэй тэлээний гогцоо, шар цоохор өнгийн эмэгтэй хүний дотуур өмд, нэг хөлний өрөөсөн шар өнгийн  оймс байв... гэх тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн  31 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатын өгсөн...  Тухайн өдрийн өмнөх өдөр манай охин О. нь дэлгүүр  орно гээд гарсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь би араас нь гараад харсан чинь байхгүй байсан. Би тухайн өдрөө хайгаад олдохгүй болохоор нь би шөнийн 12 цагийн үед цагдаад мэдэгдээд шөнийн 00 цагийн үед хойд бага голын орчим явж байхад 3 хүүхэд тааралдсан. Тухайн 3 хүүхэдтэй тааралдаад охиноо асуухад нөгөө 3-н хүүхэд эмнэлгийн ар талын бага голын цементэн гүүрний доод талд “ядаргаатай юм бэ” гэдэг эмэгтэй хүний орилох чимээ сонсогдож хажуугаар нь  “алцай муу гичий минь” гэсэн эрэгтэй хүний дуу гарч байсан. Тухайн үед  бид нар очих гэсэн боловч айгаад очоогүй гэж 3-н хүүхэд хэлж байсан.  Дуу гарсан газраар нь хайгаад олж чадаагүй.  Тэгээд засмал уруудаад явж байхад замд нэг согтуу хүн модруу орсон. Тэгэхээр нь араас нь орж барьж аваад “чи юу хийж яваа юм” гэж асуухад “айсан байдалтай манай гэр ойр орчим байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд би сэжиглээд нүүр лүү нь гэрэл тусгаад харахад шинэхэн маажуулсан сорви, энэ, тэнд цус болсон байсан. Машиндаа суулгасан чинь тухайн залуу “манай ахынд очъё “ гэсэн.  Ахынд нь  очсон чинь уг айлд 50 орчим насны ах хүүхдүүдтэйгээ хамт унтаж байсан. Тэгэхээр нь би “энэ танай юу болдог юм бэ” гэхэд манай дүүгийн хүүхэд гэх шиг болсон. Тэгээд тухайн залууг би дагуулаад “цагдаа дээр очъё”  гэсэн чинь явахгүй гэж нилээн зууралдсан. Тэгсэн тухайн айлын ах “наад хүнээ буцаагаад аваад яв” гэж хэлсэн. Тэгэхэээр нь би цагдаа Даваахүүд хэлсэн чинь “наадхаа аваад ир” гэсэн. Тэгээд замд явж байхдаа “чи нүүрээ яагаад маажуулсан бэ?” гэхэд “үнэг хавханд ороод үнэгэнд маажуулсан” гэж хэлж байсан. Тэгээд цагдаад авч ирээд өгсөн. Дараа нь автын  Энхсайхан гэдэг цагдаа надруу яриад “танай охин ХААН банкны хажууд явж байна” гэж хэлсэн. Охин дээрээ явж очиход “баруун талын нүд хавдаж” цохиулсан байсан. Гэрт очоод үзэхэд 2 хөх нь шарх болсон дотуураа өмсдөг левчик, подволк дотуур өмд буюу өрөөсөн оймс байхгүй зөвхөн биеийн тамирын өмд цамцтай орж ирсэн. Тэгээд өглөө 06  цагийн үед нөгөө гурван  хүүхдийн зааж өгсөн газар очиход подволк, дотуур өмд , оймс,  цус гарсан байдалтай эрэгтэй хүний шар өнгийн тэлээний горхи, цустай маарал, тамхины иш зэрэг эд зүйл байсан.  Тэгээд цагдаа Даваахүүд утсаар  хэлэхэд Даваахүү “шинжээч аваад очъё” наадхаа хөдөлгүү зээ гэж хэлж байсан. Манай охин 4 жилийн өмнө дуугаа хурааж юмнаас айсан цочисон байдалтай өвдөж эхлээд эмнэлэгт үзүүлэхэд сэтгэцийн өөрчлөлттэй болсон байна гэж хэлсэн. Тэгээд сэтгэцийн өвчтэй гэсэн  дүгнэлт гарсан… гэх мэдүүлэг/хх-ийн  52-53  дугаар  хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн... тухайн өдрийн өмнөх өдөр буюу 05 сарын 31-ний өдөр О. аавын хамт ноолуур авдаг складан дээр байж байгаад “дэлгүүр ороод ирье” гэж хэлээд явсан. Тэгээд эргэж ирээгүй. Араас нь гарч хайсан боловч олдохгүй байсан. Бид нар бүгдээрээ хайсан. О.ыг алга болсон талаар цагдаад мэдэгдсэн. О.ыг хайгаад бага голын торны урд тал руу  явж байтал С.Очирбатын дүү Ганаа утсаар залгаад энд 3 хүүхэд сэжиг бүхий юм яриад байна гэсэн. Тэгэхээр нь бид хоёр бага гүүрийн дээд талд байдаг цементэн гүүрний дээд талд очоод тухайн гурван хүүхэдтэй уулзсан. Нэг эмэгтэй хүн “ямар ядаргаатай юм болиоч “ гэсэн дуу гараад байсан. Тэгсэн эрэгтэй хүний хоолойгоор “алцайгаач муу гичий минь” гэсэн  дуу гарч байсан гэж хэлсэн. Бид нар тэр хавиар хайж байгаад доош уруудаад эмнэлгийн ар талын цементэн гүүрний доод талд явж байтал, машины гэрэлд нэг хүн модны цаагуур нуугдаад зогссон. Тэгээд С.Очирбатыг машины гэрэл тусгаж байх хооронд очиж барьж авсан.  Машины гэрэлд авч ирээд нүүр амыг нь үзэхэд дух, эрүү хэсгээрээ шинэхэн маажуулсан хумсны сорвитой гарынхаа долоовор хурууг маарлаар боосон халамцуу залуу байсан. Тэгээд хаанаас явж байгаа юм бэ?  гэж асуусан чинь “авга ахынхаасаа харих” гээд явж байна гэсэн. Авга ахын нь хаана байгааг асуухад энүүхэн дээр байгаа гээд гол уруу харсан цэнхэр өнгийн дааманг заасан. Тэр айлд ороход авга ах нь гэсэн нэг хүн байсан. Тэр хүн наадхыгаа аваад яв, манай залуу наад хүнтэй чинь архи уугаагүй гэсэн. Тэр залуу энд хоночихъё гээд орон дээр хэвтсэн. Би тэр залууг чирж аваад, машинд суулгаад цагдаа дээр авчирч өгсөн. Тэр залууг шөнийн гурван цагийн үед барьж авсан. Тэгтэл нэг цагдаа утсаар яриад О.ыг ХААН банкны хажууд явж байна гэхээр нь очиж авсан.  О.ын баруун нүд тагларсан, нүцгэн биен дээрээ бэлтгэлийн цамцаа өмссөн байдалтай байсан ... гэх мэдүүлэг  /хх-ийн  57-58  дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганцоожийн өгсөн…Тухайн орой би гэр бүлээрээ харих гээд явж байсан чинь манай ээж утсаар залгаж орж ирээд О. алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Очирбат ах руу залгаад хаана байна гээд О.ыг хайж эхэлсэн. Хоёр  голын дундуур постоор дээшээ өгсөөд явж байхад шөнийн 12 цаг өнгөрч байх үеэр бага голын эрэг дагаад өгсөөд явж байтал 2 эмэгтэй 1 эрэгтэй хүүхэдтэй таарсан. Тэгээд тухайн 3 хүүхдээс улаан канттай тамирын хослолтой  охин таарсан  уу? харсан уу? гэж асуусан. Тэгсэн нэг эмэгтэй нь үгүй гэсэн Тэгэхээр нь би жаахан сэтгэцийн өвчтэй хүүхэд байгаа юмаа гэсэн чинь бид 3 бага гүүрний дээд талд байдаг цементэн гүүрээр гарах гээд явж байхад эрэгтэй, эмэгтэй хүмүүс орилдолдоод эмэгтэй нь “болиочээ ямар ядаргаатай юм бэ” гээд орилоод байсан. Тэгсэн нэг эрэгтэй хүн нь  “алцайгаа дэлгээч пизда минь “ гэж хэлж байсан гэж  хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө 3 хүүхдээр орилж байсан гэх газрыг нь заалгасан.  Тэгээд нөгөө хамт байсан хүмүүсээ дуудаад  тэр хавиар хайсан. Тэгээд ч олдохгүй болохоор нь буцаж бүгд тараад хайсан. Хайгаад явж байтал О.ыг олчихлоо төв ХААН банкны тэнд явж байна гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь О.ын нүүр нь хавдаж тэнийсэн зодуулсан байдалтай байсан. Тэгээд гэрлүүгээ явсан. гэх мэдүүлэг / хх-ийн 59-60 дугаар  хуудас/

            Мөрдөн байцаалтад  гэрч Г.Ариунсувдын өгсөн “... Манай найз залуу Н.Тарваа хөдөөнөөс ирээд хоол идчихээд гол руу салхинд гарсан юм. Эмнэлгийн арын хашаагаар нэвт гараад цементэн гүүр гараад жаахан ярьж суугаад буцаад гүүрээр гараад явж байхад манай найз залуу, дүү 2 хоёр бүдүүвтэр хоолойтой эмэгтэй хүний “ядаргаатайн”  гэсэн орилж байгаа дуу чимээ гарсан.  Тэгээд алхаж байтал манай найз Н.Тарваа , дүү Т.Дулмаа хоёр “ лалар минь алцайгаа дэлгээч “ гээд 2 эрэгтэй хүний дуу чимээ гарч байгааг сонссон байсан. Манай найз Н.Тарваа муухай дуу гараад байна очихуу гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? найз нөхөд хамт олноороо л явж байгаа байлгүй гээд тоолгүй явсан. Тэгсэн “яасан ядаргаатай юм бэ авраач” гэх шиг аврал эрсэн эмэгтэй хүний дуу надад сонсогдсон. Тэгэхээр нь би тэр дуу гарсан зүгт “очих уу” гэхэд тэр хоёр намайг загнахаар нь цааш явж, цемэнтэн гүүрээр гараад жаахан  явж байгаад тэндээ юм яриад сууж байгаад харихаар явж байтал 44-55 гэсэн дугаартай,  жижиг машинтай хүмүүс ирээд “ амрыг эрье “  гэж хэлээд нэг эмэгтэй хүүхэд харсан уу?  гэж асуусан. Бид нар хараагүй гэсэн. Сэтгэхүй нь жаахан хүүхэд шиг хүүхэд байгаа юм, эрэгтэй хүмүүс аваад явчихвуу яав гэсэн. Тэгэхээр нь би голын тэнд нэг эмэгтэй хүүхэд “ядаргаатайн” гэсэн дуу чимээ гаргаад байсан гэж хэлсэн. Тэр газраа заагаад өгөөч гэхээр нь машинд нь суугаад зааж өгөхөөр  очсон. Тэр газар очиход ямар нэгэн хүн  байхгүй явсан байсан. “Ядаргаатайн” гэж орилж байхад нэг эмэгтэй  хүн байх шиг байсан. Манай найз залуу “ лалар минь наад алцаагаа дэлгээч” гээд  2 өөр эрэгтэй хүний дуу гараад  байна гэж хэлсэн.  Харанхуй  байгаагүй, үзэгдэх орчин бага зэрэг байсан. Бид нар тухайн хүмүүсийн царайг хараагүй бид нар хол байсан учраас дуу чимээг нь сонссон  ...” гэх мэдүүлэг/ хх-ийн  68-69  дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Дулмаагийн өгсөн: “... гол руу явж байтал нэг эмэгтэй хүн бүдүүндүү хоолойгоор “болиоч ээ ядаргаатай юм бэ? “ гээд орилсон. Тэгээд 2 өөр хоолойгоор “лалар минь хөлөө алцайгаач”  гээд хэлээд, тухайн эмэгтэй хүнийг цохиод байх шиг байсан. Тэгэхээр нь Н.Тарваа бид хоёр “очих уу “гэхэд, Ариука эгч яахийм гэсэн. Тэгээд цементэн гүүр гараад жаахан явж байгаад сууж  юм ярьж байгаад  харих гээд явж байхад нэг цагаан  машин ирээд “ амрыг эрье” гэсэн. Тэгсэн нэг охин алга болчихлоо, 21 настай хирнээ жаахан охин шиг  юмаа та нар  тийм хүүхэдтэй тааралдавуу гэсэн. Тэгэхээр нь цементэн гүүрийн доод талд нэг эмэгтэй хүүхэд болиочээ, ядаргаатайн гээд орилоод байсан “ гэж хэлсэн. Тэр хүмүүс алга болсон хүүхдийн аав руу залгасан. Алга болсон хүүхэд нь дандаа “ядаргаатайн” гэж хэлдэг гэж байсан. Тухайн газар очиход хүмүүс байхгүй явсан байсан...  гэх мэдүүлэг /хх-ийн  70-71  дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Тарваагийн өгсөн: “ 2016 оны 05 сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө 23 цагийн үед  Г.Ариунсувд болон Т.Дулмаа нартай хамт гол руу алхсан. Арын хашаагаар гараад явж байхад нэг эмэгтэй хүн “ядаргаатай юм болиоч” гэж чанга орилоод байсан. Тэгсэн чинь тэнд байсан эрэгтэй нь “алцайгаа дэлгээч” гээд чанга орилоод байхаар нь би “очьё “гэсэн чинь манай 2 найз намайг яах гээд байгаа юм бэ?  гээд явуулаагүй. Бид нар цааш яваад гол гараад 20-30 минут болоод гүүр гарах гээд явж байтал цагаан өнгийн цагдаагийн машинтай хүн ирээд “ эмэгтэй хүүхэд харсан уу “ гэж асуухаар нь бид гурав хүмүүс орилоод байсан  газрыг зааж өгсөн.  Бид нар дуу чимээ гарсан газраас 100 орчим метр зайнд явж байсан. Харанхуй байсан болохоор харагдаагүй. Хэдэн хүн байсныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/

            Шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн

•           О.ын биед гэмтэл учирсан байна.

•           О.ын биед баруун нүдэнд 4х3 см хэмжээтэй цус хуралт, зүүн хөхний доод хэсэгт 6х10 см хэмжээтэй талбайд 1-12 ширхэг 0.3х1 см хэмжээтэй өнгөт зулгаралтууд, зүүн шилбэнд 5х0.1 см хэмжээтэй зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

•           О.ын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

•           О.ын биед учирсан дээрх гэмтэл Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6 ... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

•           О.ын биед учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй… гэх дүгнэлт /хх-ийн  79  дүгээр хуудас/

Шинжээч эмч Т.Энэбишийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай

•           О. нь бэлгийн харьцаанд орсон байна.

•           О.ын охин хальс нь 6-н цагийн байдалд суурь хүрсэн, шинэ урагдалт үүссэн байна… гэх дүгнэлт /хх –ийн 83 дугаар хуудас/

Шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай

•           Б.ын гэх цусанд илэрсэн 0.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна… гэх дүгнэлт  /хх-ийн 87  дугаар хуудас/

Шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай

.          О.ын гэх цус нь моноклон оношлуураар А/II/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 90 дүгээр хуудас/

 Шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай

О.Гантулгын  гэх цус нь моноклон оношлуураар B/III/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/

Шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай

Б.ын  гэх цус нь моноклон оношлуураар B/III/ бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/

Шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаартай

О.Гантулгын биенээс авсан гэх цэс шинжилгээнд тэнцэнэ

О.Гантулгын гэх цусанд 0.9 промилли этилин спирт илэрсэн

•           О.Гантулгын гэх цусанд илэрсэн 0.9 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. … гэх дүгнэлт /хх-ийн  96  дугаар хуудас/

Шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай

О.ын биенээс авсан гэх цус шигжилгээнд тэнцэнэ

          О.ын гэх цусанд этилийн спирт илрээгүй  гэх дүгнэлт/  хх-ийн 100 дугаар хуудас/

Шинжээч  О.Баттулгын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай…

            Хэргийн газраас хураан авсан тэлээний гогцоо нь сэжигтэн Б.аас хурааж авсан тэлээ болон тэлээний гогцоотой нэг бүлгийн харьяалалтай  байна.

Хэргийн газраас хураан авсан тэлээний  гогцоо нь сэжигтэн Б.аас хурааж авсан тэлээ болон тэлээний гогцоотой өнгө хэлбэр хэмжээ, хийц загвар материалын шинж чанар, хээний дүрслэл зэрэг ерөнхий онцлог шинжүүдээрээ тохирч байна… гэх дүгнэлт, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх –ийн 108-111  дүгээр хуудас/

Шүүх сэтгэцийн 2016 оны 07 сарын 01- ний өдрийн ...  

•           О. нь шизоаффектив эмгэг, хам шинжийн онош: кататоник дошгирол

•           О. нь зөв мэдүүлэг өгөх чадваргүй

•           О. нь гэнэтийн, гэнэтийн үйлдэл хийдэг хүний асуултад хариулахгүй гэнэт,  гэнэт ганц нэг үг хэлнэ тогтвортой суухгүй байнга холхино… гэх 12 дугаартай дүгнэлт  /хх-ийн  123-125  дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 5264 дугаартай бактерлогийн шинжилгээгээр

О. бэлгийн замын халдварт өвчингүй байна.

Сэжигтэн О.Гантулга, Б. нар нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх дүгнэлт/ хх-ийн 1******* дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад О.Гантулгын  яллагдагчаар өгсөн… Тухайн өдөр Б.ын хамт их голын урд Сүхбаатар аймгаас ирсэн морь үзэх зорилгоор гол руу гарсан. Тэгээд очсон чинь морь авч ирсэн хүн нь байхгүй байсан. Тэгэхээр нь бид 2 буцаад гэрлүүгээ бага гүүрээр гараад явж байгаад бид 2 хоорондоо пиво уухуу гээд  дэлгүүрээс 2 ширхэг 1.5 литрийн пиво аваад тэрийгээ бага голын доод талд  уучихаад харих гээд буцаад бага голын гүүрээр гараад засмал зам дагаад явж байтал Б.ыг нэг үл таних  залуу далан руу татаад буулгасан. Тэгэхээр нь би араас нь явж очоод тэр залуутай барилдаж байгаад салаад бид 2 такси барих гээд зам руу гараад явж байсан чинь бид 2-ын хажуугаар нэг эмэгтэй хүн өнгөрсөн. Тэгсэн Б.ын гарнаас цус гараад байхаар нь бага гол руу гүүрний дээд талаар орж угаая гээд би эхлээд далан руу буусан. Тэгээд гол дээр оччихоод эргээд ирсэн чинь үс нь сэгсийсэн хар өнгийн хувцастай махлаг охинтой Б. уулзаж байсан. Тэгэхээр нь би Б.аас ямар эмэгтэй хүн бэ? гэсэн чинь араас дагаад буугаад ирлээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр охиноос чи хаачиж яваа юм бэ? гэсэн чинь миний урдаас хараад инээгээд байсан. Тэгэхээр нь би Б.ыг наадхаа хая гэж хэлээд явах гэсэн чинь утсаа хаячихаж гэсэн. Тэгэхээр нь би утсаа хая хая гэж хэлээд бид 2 эмнэлгийн ард талын засмал замаар явсан. Тэгсэн Б.ын гарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд буцаад эмнэлгийн ар талаар чигээрээ голруу гараад цементэн гүүрний доод талд ирээд Б. гараа угаасан. Тэгээд би хажуугаар нь орж нүүрээ угаах гэж байгаад усанд унасан. Бид 2 харих гэж яваад ордны урд талаас такси аваад гэртээ шөнийн ******* цаг болж байхад харьсан. Тэгээд гэртээ орж хувцасаа сольчихоод гараад дэлгүүр орж 1.5 литрийн нийслэл пиво аваад гадна амбаар дотор орж Б. бид 2 нэг, нэг балгачихаад би гэртээ ороод амарсан. ..Бид 2-ыг явж байхад нэг танихгүй ах Б.ыг даланруу татсан. Тэгээд тэр 2-ыг салгах гэж байгаад маажуулсан байх гэж бодож байна. Тэр эмэгтэй бид 2-той юм яриагүй чи хаашаа явж байгаа юм бэ? гэхэд урдаас инээгээд байсан…Б. нь зүүн гарын долоовор хуруугаа маарлиар боосон байсан. Тухайн үед Б.ын хуруунаас цус гараад байсан. Тэгээд маарлиа үлдээсэн байж магадгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Б.ын яллагдагчаар өгсөн…Би тухайн өдөр гэрээсээ морь үзэх гээд О.Гантулгын хамт гол гарсан. Тэгээд бороо орохоор нь буцсан. Буцаж явах замдаа бага гүүрний тэнд байдаг модон дэлгүүрээс 2 ширхэг 2 литрийн “Боргио” пиво аваад бага гүүр гараад доод талд нь очиж уусан. Тэгээд ууж дуусаад харих гээд бага гүүрээр гараад явж байтал нэг согтуу хүн намайг даланлуу татаад унагаасан. Тэгэхээр нь би босоод барилцаад авсан. Тэгсэн О.Гантулга ирээд бид 2-ыг салгасан. Тэгээд бид 2 тэр хүнээс салчихаад бага гүүрний дээд тал руу далан руу бууж байсан чинь араас нэг хүн буугаад ирсэн.Тэгэхээр нь би эргээд харсан чинь нэг эмэгтэй хүн байсан. Бид 2 нөгөө маргалдсан хүний эхнэр нь юм болгоод та яах гэж байгаа юм гэсэн чинь бид 2-ын урдаас хараад инээгээд байсан. Тэгсэн О.Гантулга наадах чинь эргүү юм байна. явъя гэж хэлээд бид 2 тэр охиныг тэр газар нь үлдээчихээд засмал дагаад дээшээ явж байгаад миний гарнаас цус гараад гоожоод байхаар нь эмнэлгийн хойд талаар цементэн гүүрний хажуу талд очиж гараа угаасан. Тэгээд би шээж байтал О.Гантулга усруу унасан. Бид 2 яваад 52 айлын зогсоолын хажуу талаас нэг такси бариад гэрлүүгээ очсон. Тэгээд утсаа үзсэн чинь байхгүй болохоор нь утсаа хайх гээд буцаад гол руу явсан. Тэгээд эмнэлгийн ар талын хар замаар тор дагаад явж байсан нэг ногоон 80-тай хүмүүс ирж зогсоод намайг юу хийж яваа юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа авах гээд явж байна гэсэн. Чи хэнтэй архи уусан юм гэж надаас асуухаар нь авга ахын хүүхэд О.Гантулгатай хамт архи уусан гэж хэлсэн. Тэр ахынд чинь очъё гэж хэлээд очсон. Манай авга ах Банзрагч унтаж байсан. Тэгсэн тэр хүмүүс О.Гантулгыг дуудаж надтай пиво уусан талаар лавлаж асуучихаад намайг аваад цагдаа дээр авч ирж өгсөн. О.Гантулгын манай 2 хамт нэг хашаанд байдаг. Бид 2-той бандгар эмэгтэй хүн байсан.  Юм асуухаар урдаас инээгээд эргүү юм шиг байсан. Тэр эмэгтэйтэй бид 2 шөнийн 11 цагийн үед таарсан. Тэр эмэгтэйг урьд өмнө нь таньдаггүй байсан. Миний өвдөг тохой далан руу унахдаа шалбарсан гэж бодож байна… Миний зүүж явсан тэлээний гогцоо мөн.  Би шээж байгаад унагаасан…Миний гар боож байсан маарал мөн. Би гараа угааж байгаад унагаасан… гэх мэдүүлэг/ хх-ийн 175 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ь овогтой  нь урьд ял шийтгэгдээгүй гэх баримт/ хх-ийн 183 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Яргай овогт *******гийн Гантулга  нь урьд ял шийтгэгдээгүй гэх баримт/ хх-ийн 184 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт / Ховд аймгийн Цамбагарав багийн цагдаагийн 18 дугаар байрны 18 тоот  оршин суух  /  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Шаахүү овогт  Самбуугийн Очирбатын өгсөн...  2016 оны 05 дугаар сарын 31-ний  өдөр манай  охин О. “дэлгүүр ороод ирье” гэхээр нь явуулсан юм. Орж ирэхгүй 30 минут болохоор нь бид хайж эхэлсэн. Олдохгүй болохоор нь орж болох бүх газраар буюу ах дүү нар, ордог ганц хоёр дэлгүүр гуанзаар нь хайсан. Тэр газраар нь явсан боловч  олдохгүй болохоор нь ах дүү нараараа бүгдээрээ  хайсан.  Хайгаад олдохгүй болохоор нь орой цагийн орчим цагдаад мэдэгдэж хайсан. Шөнө 12 цаг өнгөрч байхад манай дүү голын хойгуур яваад би голын урдуур хайсан. Хайж явж байх хугацаанд манай дүү гүүрний дээд талд 3 хүн явж байна. Та ийшээ хүрээд ирээч гэхээр нь тэр гурван хүнтэй очиж  уулзсан.  Ямар дуу, ямар авиа гарав гэхэд “ядаргаатай юм бэ” гэсэн эмэгтэй хүний дуу гарлаа. Манай хоёр найз очъё гэхээр нь би хэрэггүй гээд болиулсан гэсэн. Яаж орилсон бэ? гэхэд “Алцай муу гичий минь ална шүү” гэсэн 2 хүний дуу авиа гарсан. Тэгэхээр нь ойр орчимд байгаа юм байна гээд тал нь стадионы тийшээ тал нь доошоо явсан. Стадионоос уруудаж явж байх замд  торны  хажуу талаар нэг хүн буруу хараад зогссон. Барьж авахад  тэр хүн юүдэнтэй малгайтай,  шинэ маажуулсан сорвины оромтой байсан. Биеийн байдал нь  чичирсэн нүүрэндээ сорвитой байсан. Чи  хаашаа  явж байгаа  юм  бэ гэхэд би энд бие засаад явж байна гэсэн Танайх хаана юм бэ? гэхэд манайх энд гээд цэнхэр даамантай хаалга заасан. Танай аав ээж чинь байна уу? гэхэд байгаа гэсэн. Танай гэрт оръё гэхэд энэ цэнхэр даамантай гэсэн. Гэтэл  энэ биш манайх энэ гэсэн оръё гэхэд  биш гэсэн.  Манай хүргэн ахынх энд байгаа тийшээ оръё гэсэн. Очоод хаалгыг нь цохиход 40-50 орчим насны хүн хүүхдүүдтэй  унтаж байсан. Энэ танай юу болдог вэ гэхэд манай төрлийн хүн байгаа юм гэсэн. Хамт архи уусан хүнээ зааж өг гэхэд нэг айлд дагуулж очсон.  Дараа нь Б.ыг цагдаагийн байгууллага дээр авчирж өгсөн. Тэнд байхад автын байцаагч Энхсайхан Очироо ахаа танай охин ХААН банкны хажууд байна гэхээр нь яваад очсон чинь “нүүр ам нь битүү хөх няц, улаан зулга” болсон байсан.  Дүүгийнд  очоод хувцсыг нь тайлаад үзсэн чинь “левчик байхгүй, цэнхэр подволк байхгүй, оймс, плавк нь байхгүй “ байсан. Биеийн доод хэсэгт нь цус болсон байсан. Өглөө үүрээр хэрэг болсон гэх газар очиход подволк, плавк, левчикний өрөөсөн татуурга, ширгэн дээр нил цус болсон байсан. нэг цустай маарал, цусгүй маарал, тэлээний шар горхи байсан. Энэ хүмүүст  гомдолтой байна. Хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү? Манай охин өвчтэй хэдий ч жил бүр Архангай аймаг руу эмчилгээнд авч яваад гайгүй болж байсан. Гэтэл  энэ хэрэг болсноос хойш унадаг болсон. Байнга би өөрөө харж хамгаалж байна. Нэг удаа Улаанбаатар хот авч явж эмчлүүлсэн зардал гаргуулна ... гэх мэдүүлэг

2016 оны 09 сарын -ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Ариунсувдын өгсөн...Манай найз залуу Н.Тарваа хөдөөнөөс ирээд хоол идчихээд гол руу салхинд гарсан юм. Эмнэлгийн арын хашаагаар нэвт гараад цементэн гүүр гараад жаахан ярьж суугаад буцаад гүүрээр гараад явж байхад манай найз залуу, дүү 2 хоёр бүдүүвтэр хоолойтой эмэгтэй хүний ядаргаатайн гэсэн орилж байгаа дуу . ...  лалар минь алцайгаа дэлгээч гээд 2 эрэгтэй хүний дуу чимээ гараад байна гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм вэ найз нөхөд хамт олноороо л явж байгаа байлгүй гээд тоолгүй явсан. Тэгсэн яасан ядаргаатай юм бэ авраач гэх шиг аврал эрсэн эмэгтэй хүний дуу надаа сонсогдсон тэгэхээр нь би тэр дуу гарсан зүгт очих уу гэхэд тэр хоёр намайг загнахаар нь цааш явж байтал нэг жижиг машинтай хүмүүс ирж асуухаар нь дуу гарсан газрыг зааж өгсөн. Хүүхэдтэй нэг эмэгтэй утсаар яриад байж байтал 2 машинтай хүмүүс ирсэн. Бид нар тухайн хүмүүсийн царайг хараагүй бид нар хол байсан учраас дуу чимээг нь сонссон. Тухайн үед шөнийн 00 цаг болж байсан   гэх мэдүүлэг… зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Хохирогч О. нь 2016 оны  05 сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант  сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт биеэ хамгаалж чадахгүй байдлын улмаас бусдад хүчиндүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Уг үйлдэлд  шүүгдэгч Б., О.Гантулга нар нь  гэм буруутай  болох нь хэрэгт авагдсан дараахи баримтаар тогтоогдож байх тул, шүүгдэгч нарын гэм буруу болон хохирогчийн бусдад хүчиндүүлсэн үйлдэлд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Учир нь:

Хэрэг учралын газарт 2016 оны 06 сарын 01-ний өдрийн 07 цаг 30 минутаас 08 цаг 01 минутын  үзлэг хийсэн тэмдэглэлээр... Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав  багийн нутаг дэвсгэрт  эмнэлгийн ар талд байрлах Цементэн гүүрнээс зүүн тийшээ 150 метрт байрлах бага голын ширгэн дээр үзлэгийг явуулахад ширгэн дээр хэсэг газар  цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн шар өнгийн ялгадас гарсан байсан ба, уг газарт  бор цоохор өнгийн дотуур өмд 1 ширхэг,  ягаан  өнгийн левчикний тасархай, цэнхэр өнгийн подволк, шар  өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг,  гар боосон 1 ширхэг маарал, цусаа арчсан байж болох сальфетка, маарал 1 улаан бор өнгийн тэлээний гогцоо зэрэг нь хэрэг учралын газарт  байсан ба хохирогч О. нь 2016 оны 05 сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө Төв Хаан банкны дэргэдээс дотуур хувцасгүй олдсон болох нь , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 05 сарын 31-ний өдөр манай охин О. нь түр дэлгүүр орохоор явсан боловч  ирэхгүй байсан тул ах дүү нар болон гэр бүлээрээ хайсан, шөнө охиноо Хаан банкны дэргэд явж байна гэхэд нь олж авсан. Тухайн үед манай охин дотуур хувцас байхгүй, бусдад зодуулсан, нүүр нь  хавдсан,  биеийн доод хэсгээр цус болсон байхыг олж авсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Ганцоожийн ... О.ыг ХААН банкны тэнд явж байна гэхээр нь явж очиход О.ын нүүр нь хавдаж тэнийсэн, зодуулсан байдал, дотроо левчик байхгүй, цамцаа дангаараа өмссөн байсан… гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60  дугаар хуудас/ гэрч Д.Даваасүрэнгийн... О.ын баруун нүд тагларсан, нүцгэн биен дээрээ бэлтгэлийн өмд цамц  өмссөн байдалтай олдсон... гэх мэдүүлэг /хх -57-58 дугаар хуудас/ ээр тогтоогдсон ба О.ын биед гэмтэл учирсан, тухайн цаг хугацаанд  буюу 2016 оны 05 сарын  31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө  бэлгийн харьцаанд орсон нь ...  2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн О.ын биед баруун нүдэнд 4х3 см хэмжээтэй цус хуралт, зүүн хөхний доод хэсэгт 6х10 см хэмжээтэй талбайд 1-12 ширхэг 0.3х1 см хэмжээтэй өнгөт зулгаралтууд, зүүн шилбэнд 5х0.1 см хэмжээтэй зулгаралт гэмтэл учирсан,  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, О. нь бэлгийн харьцаанд орсон байна. О.ын охин хальс нь 6-н цагийн байдалд суурь хүрсэн, шинэ урагдалт үүссэн байна… гэх 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх- ийн 83 дугаар хуудас/ , 2016 оны  06 сарын 01 ний өдрийн 14 цаг 10 минутанд О.ын биед үзлэг хийхэд баруун нүд нь хавдаж хөхөрсөн,  баруун талын шанаа халцарсан, баруун гарны дээд хэсэгт 2 хэсэг дугуй хэлбэртэй хөхөрч гэмтэл үүссэн. Цээжний зүүн дээд хэсэгт хөхөрсөн, зүүн талын хөхний хэсэгт олон тооны зулгаралт үүссэн. Зүүн талын хөхний доод хэсэгт мөн олон тооны зулгаралт үүссэн байв ... гэх үзлэгийн тэмдэглэл , гэрэл зураг/ хх-ийн 19-21 дүгээр хуудас/, гэрч Т.Энэбишийн... Мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу 2016 оны 06 сарын 08-ны өдөр 239 дугаартай дүгнэлт гаргасан. О.д үүссэн урагдал нь шинэ,  урагдалтаасаа цус гарч байсан шинэ урагдалтын шинж тэмдэгт  орно...   Хохирогч О. нь эмэгтэйчүүдийн үзлэг хийхэд үтрээ болон үтрээний үүдэвч хэсгээс цус гарсан охин хальс цагираг бүтэцтэй, суурь өндөр, 6 цагийн  байдалд суурь хүртлээ урагдсан, хавдсан, агшилтгүй цус гарсан байсан. О.д үүссэн урагдал нь шинэ , урагдалтаасаа цус гарч байсан  тул шинэ урагдалтын шинж тэмдэгт  орно...  / хх -ийн 19-21 дүгээр хуудас, 138 дугаар хуудас / зэргээр,

 2016 оны 05 сарын  31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө  Бага голын эмнэлэгийн ар талын “Цементэн гүүрний”  ойролцоо  эмэгтэй хүний “ядаргаатай юм болиоч”, эрэгтэй хүний “лалар минь алцаагаа дэлгээч” гэх дуу чимээ гарч байсныг   гэрч Г.Ариунсувд  мөрдөн байцаалт болон  2016 оны 09 сарын -ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 05 сарын 31-ний орой ажлаа тараад дүүтэйгээ хамт байхад манай найз залуу Н.Тарваа ирсэн. Би гурав агаарт гарахаар талбайн тэрүүгээр гараад гол гарсан. Эмнэлэгийн арын эзгүй хашаагаар дамжиж гарсан. Н.Тарваа энд сонин дуу авиа гараад байна гэсэн. Эмэгтэй хүний ядаргаатайн болоич гэсэн дуу гарч байна гэсэн. Бас янхан алцаагаа дэлгээч, шаагаач гэсэн тиймэрхүү юм ярьж байна гэсэн ... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Т.Дулмаа... нэг эмэгтэй хүн бүдүүндүү хоолойгоор  “болиочээ , ядаргаатай “ юм бэ гээд орилсон. Тэгээд хоёр өөр хоолойгоор “ лалар минь хөлөө алцаагаач“ гээд хэлээд тухайн эмэгтэй хүнийг цохиод байх шиг байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 70-71 дүгээр хуудас/,  гэрч Н.Тарваа  ... Айлын хашаагаар гараад явж байхад нэг эмэгтэй хүн “ядаргаатай юм болиоч” гэж чанга орилоод байсан. Тэгсэн чинь тэнд байсан эрэгтэй нь “алцаагаа дэлгээч” гээд чанга орилоод байхаар нь би очьё гэсэн чинь манай 2 найз намайг яах гээд байгаа юм гээд явуулаагүй ... гэх мэдүүлэг / хх- 79 дүгээр хуудас/ - тээ тус тус мэдүүлсэн. 

Гэрч Г.Ариунсувд , Н.Дулмаа, Т.Тарваа нартай  хэрэг учрал болсон гэх 2016 оны 05 сарын 31-ний шөнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбат, гэрч Д.Даваасүрэн, Б.Ганцоож нар уулзаж,  хэрэг учрал болсон гэх газрыг заалгасан нь ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатын ... шөнийн 00 цагийн үед хойд бага голын орчим явж байхад 3 хүүхэд тааралдсан. Тухайн 3 хүүхэдтэй тааралдаад охиноо  асуухад нөгөө 3-н хүүхэд эмнэлгийн ар талын бага голын “Цементэн гүүрний” доод талд “ядаргаатай юм бэ” гэдэг эмэгтэй хүний орилох чимээ сонсогдож хажуугаар нь эрэгтэй хүн “алцай муу гичий минь” гэсэн  дуу гарч байсан. Тухайн үед  бид нар очих гэсэн боловч айгаад очоогүй гэж тэр  3 хэлж байсан. Тухайн дуугарсан газраар нь хайгаад олж чадаагүй ... гэх мэдүүлэг /хх- ийн 52-53 дугаар хуудас/,  гэрч  Б.Ганцоожийн ... 2 голын дундуур постоор дээшээ өгсөөд явж байхад шөнийн 12 цаг өнгөрч байх үеэр бага голын эрэг дагаад өгсөөд явж байтал 2 эмэгтэй 1 эрэгтэй хүүхэдтэй таарсан. Бид 3-ыг бага гүүрний дээд талд байдаг “Цементэн гүүрээр” гарах гээд явж байхад эрэгтэй эмэгтэй хүмүүс орилолдоод эмэгтэй  нь “болиочээ ямар ядаргаатай юм бэ” гээд орилоод байсан. Тэгсэн нэг эрэгтэй хүн нь  “алцайгаа дэлгээч пизда минь “ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би нөгөө 3 хүүхдээр орилж байсан гэх газрыг нь заалгасан ... гэх мэдүүлэг / хх- ийн 59-60 дугаар хуудас/ , гэрч Д.Даваасүрэнгийн... О.ыг хайгаад бага голын торны урд тал руу  явж байтал С.Очирбатын дүү Ганаа утсаар залгаад энд 3 хүүхэд сэжиг бүхий юм яриад байна гэсэн. Тэгэхээр нь бид хоёр бага гүүрийн дээд талд байдаг цементэн гүүрний дээд талд очоод тухайн гурван хүүхэдтэй уулзсан. Нэг эмэгтэй хүний “ямар ядаргаатай юм болиоч “ гэсэн дуу гараад байсан. Тэгсэн эрэгтэй хүний хоолойгоор “алцайгаач муу гичий минь” гэсэн эрэгтэй хүний дуу гарч байсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэгээр,

Хэрэг учрал болсон гэх газрын ойролцоо шүүгдэгч Б. нь 2016 оны 05 сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө  Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр эмнэлгийн ар талын торон хашааны дэргэд явж байгаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбат болон гэрч нартай нүүрэндээ маажуулсан сорви авсан, согтуу  дайралдаж  улмаар цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирсэн, хэрэг учралын газар шүүгдэгч Б.ын тэлээний гогцоо үлдсэн, уг тэлээний гогцоо нь  шүүгдэгч Б.аас хураан авсан тэлээ болон тэлээний гогцоотой өнгө хэлбэр, хэмжээ, хийц, загвар, материалын шинж чанар, хээний дүрслэл зэрэг ерөнхий онцлог шинжүүдээрээ тохирч байгаа болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатын ...  Тэгээд засмал уруудаад явж байхад замд нэг согтуу хүн модруу орсон. Тэгэхээр нь араас нь орж барьж аваад чи юу хийж яваа юм гэж асуухад айсан байдалтай манай гэр ойр орчим байдаг юм гэж хэлсэн. Тэгээд би сэжиглээд нүүр лүү нь гэрэл тусгаад харахад шинэхэн маажуулсан сорви, энэ, тэнд цус болсон байсан. Тэгээд машиндаа суулгасан чинь тухайн залуу манай ахынд очъё гэсэн. Тэгэхээр нь очсон чинь уг айлд 50 орчим насны ах хүүхдүүдтэйгээ хамт унтаж байсан. Тэгэхээр нь би энэ танай юу болдог юм бэ? гэхэд манай дүүгийн хүүхэд гэх шиг болсон. Тэгээд тухайн залууг би дагуулаад цагдаа дээр очъё гэсэн чинь явахгүй гэж нилээн зууралдсан.Тэгсэн тухайн айлын ах наад хүнээ буцаагаад аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа Даваахүүд хэлсэн чинь “наадхаа аваад ир” гэсэн. Тэгээд замд явж байхдаа  би чи нүүрээ яагаад маажуулсан бэ? гэхэд үнэг хавханд ороод үнэгэнд маажуулсан гэж хэлж байсан.Тэгээд цагдаад авч ирээд өгсөн... өглөө үүрээр  нөгөө хүмүүсийн зааж өгсөн газрын ойролцоо очиход ширгэн дээр цоохор өнгийн дотоож, цэнхэр өнгийн подволк, шар өнгийн  тэлээний гогцоо, гар боож байсан цустай маарал, сальфетка, ягаан өнгийн левчикний мөр   гэх зэрэг зүйл байсан. Мөн ширэг цус болсон байсан. Тэгээд цагдаа руу ярьж, тухайн үед жижүүртэй байсан Даваахүүд хэлэхэд хүрч болохгүй, бүрэлдэхүүн аваад очно гэж хэлсэн...  гэх мэдүүлэг / хх- 52-53 дугаар хуудас/  гэрч Д.Даваасүрэнгийн... Бид нар тэр хавиар хайж байгаад доош уруудаад эмнэлэгийн ар талын цементэн гүүрний доод талд явж байтал, машины гэрэлд нэг хүн модны цаагуур нуугдаад зогссон. Тэгээд С.Очирбатыг машины гэрэл тусгаж байх хооронд очиж барьж авсан.  Машины гэрэлд авч ирээд нүүр амыг нь  үзэхэд дух, эрүү хэсгээрээ шинэхэн маажуулсан хумсны сорвитой гарынхаа долоовор хурууг маарлаар боосон халамцуу залуу байсан. Тэгээд хаанаас явж байгаа юм бэ гэж асуусан чинь авга ахынхаасаа харих гээд явж байна гэсэн. Авга ахынх  нь хаана байгааг асуухад энүүхэн дээр байгаа гээд гол уруу харсан цэнхэр өнгийн дааманг заасан. Тэр айлд ороход авга ах нь гэсэн нэг хүн байсан. Тэр хүн наадхыгаа аваад яв, манай залуу наад хүнтэй чинь архи уугаагүй гэсэн. Тэр залуу энд хоночихъё гээд орон дээр хэвтсэн. Би тэр залууг чирч аваад, машинд суулгаад цагдаа дээр авчирч өгсөн. Тэр залууг шөнийн гурван цагийн үед барьж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 57-58 дугаар хуудас/ , 2016 оны 06 сарын 01-ний өдрийн 11 цаг 10 минутнаас 11 цаг 40 минутанд  Б.ын  биед үзлэг хийсэн ...  зүүн нүдний дээд хэсэгт 3,5 см орчим зүсэгдсэн оромтой, тухайн зураасны дээд талд 1,5 см орчим халцарсан сорвитой, баруун нүдний зүүн  хэсэгт сорвитой, хамар буюу хоёр нүдний заагт 0,5 см орчим халцарсан, доод уруулын эрүү хэсэгт 3 тал хэсэгт маажуулсан сорвитой. Хүзүүний түнхний доод хэсэгт маажуулсан сорвитой. Баруун  өвдгөн дээрээ  2 см зулгарсан,баруун хөлний шууны хэсэгт 0,5 см орчим хуучин сорвитой байв ... гэх тэмдэглэл , гэрэл зураг , хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 15-18 дугаар хуудас/, Б.аас өмдний тэлээг хураан авах тогтоол, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх- ийн 28-30 дугаар хуудас/

Криминалистикийн Шинжээч О.Баттулгын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн... Хэргийн газраас хураан авсан тэлээний гогцоо нь сэжигтэн Б.аас хурааж авсан тэлээ болон тэлээний гогцоотой нэг бүлгийн харьцуулалттай байна. Хэргийн газраас хураан авсан тэлээний гогцоо нь сэжигтэн Б.аас хурааж авсан тэлээ болон тэлээний гогцоотой өнгө хэлбэр хэмжээ , хийц загвар материалын шинж чанар, хээний дүрслэл зэрэг ерөнхий онцлог шинжүүдээрээ тохирч байна… гэх  41 дугаартай дүгнэлт / хх-ийн 108-111 дүгээр хуудас/ 

Мөн шүүгдэгч О.Гантулга нь нүүрэн тус газартаа  маажуулсан шинэ сорви авсан  нь  2016 оны 06 сарын 01- ний өдрийн 10 цаг 10 минутнаас 10 цаг 40 минутанд  О.Гантулгын биед үзлэг хийсэн ... хамар хэсэгтээ 0,5 см орчим хүнээр маажуулсан шинэ сорвитой, баруун хөмсөгний доод талд маажуулсан сорвитой, баруун хацрын шанаан дээр жижиг маажуулсан сорвитой, 2 өвдгөн дээрээ улаалт үүссэн сорви буюу халцарсан,  зүүн гарын  талын тохой хуурч зулгарсан, баруун гарын шуу хэсгээр хумсны ором орсон, зүүн өвдөгний дотор хэсгээр хуучин сорвитой байв... гэх тэмдэглэл , гэрэл зургаар / хх – ийн 12-14 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б., О.Гантулга  нар нь 2016 оны 05 сарын 31- нээс 06 сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг  дэвсгэр бага голын гүүрний ойролцоо архи ууцгаасан, улмаар  эмэгтэй хүнтэй уулсан талаараа 2016 оны 07 сарын 15-ны өдөр О.Гантулга  яллагдагчаар өгсөн... Бид хоёрын хажуугаар нэг эмэгтэй хүн өнгөрсөн, Б.ын гараас цус гараад байхаар нь гол уруу орж угаасан. Тэгээд эргээд ирэхэд Б. нь үс нь сэгсийсэн хар өнгийн хувцастай  махлаг охинтой уулзаж байсан.  Энэ ямар эмэгтэй вэ гэхэд араас дагаад буугаад ирлээ гэж байсан. Тэгэхээр нь би “ чи хаачиж яваа юм бэ  “ гэсэн  чинь урдаас хараад инээгээд байсан. Тэгэхээр нь  би Б.ыг “ наадхаа хая “ гэсэн би утсаа хаячихжээ гэсэн.  Би утсаа хая гээд хамт эмнэлгийн араар дээшээ явсан... / хх-ийн 172-173 дугаар хуудас/,  2016 оны 07 сарын 20- ны өдөр Б.ын  яллагдагчаар өгсөн... Эргээд харахад нэг эмэгтэй байсан “ яах гэж байгаа юм бэ? “ гэсэн  урдаас хараад инээгээд байсан. О.Гантулга  “наа чинь эргүү юм байна явъя” гэж хэлээд бид хоёр тэр охиныг тэр газар нь үлдээгээд засмал дагаад дээшээ явсан ... гэх мэдүүлэгтээ  мэдүүлсэн.  /хх-ийн 175 дугаар хуудас/   

Мөн Б. нь  2016 оны 05 сарын 31-нээс 06 сарын 01-ний  шөнө гэртээ байгаагүй ба  *******-03 цагийн үед ирээд дахин гарч явсан болохыг  мөрдөн байцаалтад  төрсөн дүү Б.Энхтуул ... би тухайн өдөр гэртээ байсан, намайг өдөр ******* цагийн үед сургууль руугаа яваад ирэхэд Б. гэрээс гарч яваад хоол идэхийн өмнө ирсэн. Тэгээд хоолоо идэлгүй гэрээс гарч явсан. Би шөнө  01 цагийн үед унтсан. Шөнө *******-03 цагийн үед хаалга дуугараад Б. орж ирж байх шиг байсан. Хойморийн орлуу очоод гараад явсан. Дахин орж ирээгүй ... / хх-ийн 62-63 дугаар хуудас/ мэдүүлэгтээ  мэдүүлсэн,  

Б. , О.Гантулга нарыг 2016 оны 05 сарын 31- нээс 06 сарын 01- нд шилжих шөнө хамт ******* цагийн үед гэртээр ирсэн, архи уусан  болохыг  мөрдөн байцаалтад гэрч О.Гантөмөр ...  2016 оны 05 сарын 31- ний өдрөөс 06 сарын 01- нд шилжих шөнө би гэртээ 01 цаг 40 минутын үед зурагт үзэж байгаад оронд сэрүүн хэвтэж байхад О.Гантулга, Б. нар хамт орж ирсэн. Энэ үед ******* цаг болж байсан байх. Тэр хоёр хоолоо идчихээд гарчихаад ирье гэхээр нь орой болсон байхад яах гээд байгаа юм бэ?  гэсэн. Удахгүй ирнэ гээд гараад явсан. Удалгүй 20 минутын дараа гэрээс гарахад гэрийн ард зажигалкны гэрэлд гарч байхаар нь очиход О.Гантулга, Б. нар нь амбаарын үүдэнд сууж байхаар нь юу хийж байгааг нь асуусан чинь “ бид хоёр нэг пиво авчирсан түүнийгээ уучихаад орно” гэсэн.  Удалгүй О.Гантулга тэр хоёр орж ирээд О.Гантулга унтлаа, гээд Б.ыг орж унт  гэхэд Б. гараад гэрийнх нь  хаалга дуугараад гэртээ орж байх шиг байсан. Дараа нь харахад  гурван баавгайтай ногоон савтай пиво байсан. Манай гэр болон Б.ын гэр хоёр хоорондоо 8-9 метр зайтай, хөлийн чимээ болон хаалганы дуугаар нь гэртээ орсон гэж хэлж байна. Утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ гэхэд зодоон хийж байхад Б.ын утас алга болсон байна гэж хэлсэн. Хэнтэй зодолдсон талаараа хэлээгүй... /хх-ийн 66 дугаар хуудас/ мэдүүлэгтээ мэдүүлсэн. 

Шүүгдэгч Б., О.Гантулга нар нь 2016 оны 05 сарын 31- нээс 06 сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл уусан, согтуу байсан нь О.Гантулгын биенээс 2016 оны 06 сарын 01-ний өдөр 0,5 грамм цус авч,  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн...О.Гантулгын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ, О.Гантулгын цусанд  0.9 промилли этилийн спирт илэрсэн, О.Гантулгын гэх цусанд  0,9 промилли этилийн спирт илэрсэн нь  согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. …гэх 42 дугаартай дүгнэлт /хх-ийн  96  дугаар хуудас/,  Б.ын  биенээс 2016 оны 06 сарын 01-ний өдөр 0,5 грамм цус авч Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн  ... Б.ын  биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ,  Б.ын цусанд 0.6 промилли этилийн спирт илэрсэн, Б.ын  гэх цусанд илэрсэн 0,6 промилли этилийн спирт илэрсэн нь  согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. … гэх 43 дугаартай дүгнэлт /хх-ийн  87 дугаар хуудас/-ээр тогтоогдсон тул хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж шүүх дүгнэв.

 Хэрэг учралын газарт байсан тэлээний шар өнгийн гогцоо болон  шүүгдэгч Б.аас эд мөрийн баримтаар хураан авсан  тэлээ нь өнгө, хэлбэр, хэмжээ, хийц, загвар, материалын шинж чанар, хээний дүрслэл зэрэг ерөнхий онцлог шинжүүдээрээ тохирч байгаа талаархи дүгнэлтийг  хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан  тул шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.ын тэлээ болон хэргийн газраас олдсон тэлээ нь өнгөний хувьд тохирохгүй байгаа тул  дахин шалгуулах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн гэрч  Г.Ариунсувд нь 2016 оны 09 сарын -ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... 2015 оны 05 сарын 31-ний  орой ажлаа тараад хоолоо хийж идээд байж байтал манай найз  залуу Н.Тарваа ирсэн. Бид гурав гэрээсээ гараад гол руу явсан. Эмнэлгийн ар талын эзгүй хашаагаар дамжиж гарсан.  Манай найз залуу Н.Тарваа  нэг сонин дуу авиа гараад байна гэсэн. Би ямар дуу гараад байна гэхэд нэг эмэгтэй хүн “ядаргаатай юм бэ болиочээ “  гээд орилоод байна, бас “янхан минь алцаагаа дэлгээч, шаагаач “ гэж тиймэрхүү  юм ярьж байна гэж хэлсэн. Бид гурав цементэн гүүрээр гараад жаахан сууж байгаад гэр лүүгээ харих гээд алхаж байхад нэг жижиг машинаас нэг ах бууж ирээд бид нартай уулзаж, тамирын хослолтой эмэгтэй хүүхэд харсан уу? гэж асуусан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа юм гэсэн. Ямар нэгэн дуу авиа сонссон уу гэж асуусан. Тэгэхээр нь эмнэлгийн хажуу талын хашаагаар гарч байхад  нэг эмэгтэй хүний   “ядаргаатайн” гэсэн дуу гарсан гэдгийг хэлсэн. Тэр хүн аав руу утсаар залгаж хэлсэн. Тэгээд бид гурав дуу авиа гарсан газрыг зааж өгсөн ... гэж мэдүүлэг өгсөн, мөн гэрч  Н.Тарваа нь хэргийн 77 дугаар хуудаст 2016 оны 07 сарын 29-ний өдөр мэдүүлэг өгөхдөө ... 2016 оны 05 сарын 31-нээс 06 сарын 01-нд шилжих шөнө Увс аймгаас тэмцээнд оролцож ирээд хоёр найз болох Т.Дулмаа, Г.Ариунсувд нарын хамт их Буян зах дээр уулзаад гол руу алхсан. Айлын хашаагаар гарсан, бид нарын явж  байсан айлын хашааны харалдаа нэг эмэгтэй хүн “ядаргаатай юм болиоч “ гэж чанга орилоод байсан, тэнд байсан нэг эрэгтэй нь “ алцаагаа дэлгээч “ гээд чанга орилоод байхаар нь би очъё гэхэд манай хоёр найз явуулаагүй. Тэгээд цаашаа яваад гол дээр очоод 20-30 минут болоод буцаад гүүр гарах гээд явж байхад цагаан өнгийн цагдаагийн машинтай хүмүүс ирж уулзсан. Бид нараас 100 орчим метр газарт байсан. Асаагуурын гэрэл асаахад чимээгүй болсон. Харанхуй байсан болохоор харагдаагүй... гэж мэдүүлж,  2016 оны 05 сарын 31- нээс 06 сарын 01- ний шөнө болсон үйл явдлын талаар гэрчилсэн, мөн тухайн гэрч нартай 2016 оны 05 сарын 31- нээс 06 сарын 01- нд шилжих шөнө уулзсан талаараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нар гэрчилсэн.

Хэрэг учралын газрын үзлэгийг 2016 оны 06 сарын 01- ний  өглөөний 07 цаг 30 минутаас 08 цаг 10 минутанд явуулсан, мөн гэрч Г.Ариунсувд, Т.Дулмаа, Н.Тарваа нартай 2016 оны 05 сарын 31- ний шөнө хэрэг болсон гэх газрын  ойролцоо уулзсан, “ядаргаатайн болиоч, алцаагаа дэлгээч, гичий минь “ гэх дуу чимээ гарсан газрыг заалгаж авсан талаараа гэрч Б.Ганцоож, Д.Даваасүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбат нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн зөрүүгүйгээр мэдүүлсэн, гэрч нар  болон хохирогчийн хууль  ёсны төлөөлөгчийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаж мэдүүлэг авсан  тул  гэрч  нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэрч Г.Ариунсувд, Н.Тарваа, Т:Дулмаа нар нь 2016 оны  06 сарын 01-ний өдрийн үйл явдлын талаар гэрчилсэн, 05 сарын 31- ний өдрийн үйл явдлыг гэрчлээгүй гэх саналыг хүлээн авах боломжгүй.

Хохирогч О. нь биеэ хамгаалж чадахгүй  болон “ ядаргаатайн “ гэх үгийг хэрэглэдэг, бусдыг мааждаг үйлдэл гаргадаг болох нь  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатын өгсөн... манай охин О. нь сургуульд суралцаж байхдаа эрүүл байсан. 2012 оноос хойш гэнэт дуугарахгүй болж сэтгэцэд өөрчлөлт орж өвчилсөн. Би охиноо 4 жил байнга  эмчилгээнд авч явж, өдөр тутам асаргаанд байдаг байсан. Тухайн өдөр  дэлгүүр ороод ирье гэхээр нь  явуулсан. Буцаж ирэхгүй байсан тул хайсан. Олдохгүй байсан тул ах дүү нартаа хэлж хайсан. Орой цагийн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай охин өөрт таалагдахгүй бол “ ядаргаатай юм” гэж хэлнэ. Огцом гэнэтийн хөдөлгөөнтэй, хүн  маажина, тогтворгүй байнга холхиж байдаг.  Миний гарыг маажсан сорви байна... гэх мэдүүлэг, гэрч Д.Даваасүрэнгийн... О. нь гадуур ганцаараа явж, танихгүй  хүн дагаж явдаггүй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг, гэрч Б.Ганцоожийн... О. өөрийг нь хориглуулахаар ямар “ядаргаатайн” гэж хэлдэг хүүхэд байгаа  юм ... гэх мэдүүлэг,   гэрч М.Сарантуяагийн... Охин О. нь оны 08 сарын 31- ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн. Манай охин урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй, гэрээсээ гардаггүй хүүхэд байсан. Манай охин 11 дүгээр анги төгсөөд өвдсөн. Нүдэнд юм харагдаад байна гэж хэлдэг ...гэх мэдүүлэг,  Шүүх сэтгэцийн 2016 оны 07 сарын 01- ний өдрийн 12 дугаартай ... О. нь шизоаффектив эмгэг, хам шинжийн онош: кататоник дошгирол, О. нь зөв мэдүүлэг өгөх чадваргүй,             О. нь гэнэтийн гэнэтийн үйлдэл хийдэг хүний асуултад хариулахгүй,  гэнэт гэнэт ганц нэг үг хэлнэ тогтвортой суухгүй байнга холхино…гэх дүгнэлтээр  /хх-ийн 123-125  дугаар хуудас/-ээр тогтоогдсон.

Хүчиндэх гэмт  хэргийн хохирогч нь эмэгтэй хүн байх ба эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур  хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэж эхэлснээр хүчиндэх гэмт хэргийг төгссөн гэж үзэх ба хохирогч О.д хүч хэрэглэж  хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн нь хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед  баруун нүдэнд 4х3 см хэмжээтэй цус хуралт, зүүн хөхний доод хэсэгт 6х10 см хэмжээтэй талбайд 1-12 ширхэг 0.3х1 см хэмжээтэй өнгөт зулгаралтууд, зүүн шилбэнд 5х0.1 см хэмжээтэй зулгаралт гэмтэл учирсан,  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, О. нь бэлгийн харьцаанд орсон байна. О.ын охин хальс нь 6-н цагийн байдалд суурь хүрсэн, шинэ урагдалт үүссэн байна… гэх 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 Хохирогч О.ын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэж  хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоосон гэж үзнэ.

Иймд Ховд аймгийн Прокуроын газраас хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан шүүгдэгч Б., О.Гантулга нар нь бүлэглэн хүч хэрэглэж,  бусдыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Харин Б., О.Гантулга нар нь бүлэглэж,  хохирогчийг  биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүч хэрэглэж хүчиндэх явцдаа  хохирогчийг зовоон тарчлааж, биед нь  хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан эсвэл сэтгэл санаанд нь хүчтэй нөлөөлж,  шаналгаж,   илтэд тохуурхан даажигнаж,  өс хонзон санаж үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.1-д зааснаар шүүгдэгч Б., О.Гантулга нарт  хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлаасан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Б., О.Гантулга нарыг бүлэглэж, хохирогчид хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар ял оногдуулах үндэстэй.

Шүүгдэгч  Б., О.Гантулга нар нь анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  хэргийн 183, 184 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан хүнд гэмт хэргийг анх удаа  үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б., О.Гантулга нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т зааснаар  ял хүндрүүлэх  нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар шүүгдэгч  Б., О.Гантулга нарт хорих ял оногдуулж,  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар  чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоов.

 Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч   Б., О.Гантулга нарын 2016 оны 06 сарын 01- ний өдрөөс 06 сарын 14- ний өдөр хүртэл 13 хоног тус тус цагдан хоригдсоныг  ял эдэлсэн хугацаанд   оруулан тооцох нь зүйтэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбат нь хохирогч О.ын өмсөж явсан цэнхэр өнгийн подволк, ягаан өнгийн левчикний мөрөвч, шар өнгийн өрөөсөн оймс, бор цоохор өнгийн дотуур өмд зэргийг буцаан авах хүсэлт гаргасан тул буцаан олгож,  шаргал өнгийн тэлээ, тэлээний гогцоо, цагаан өнгийн маарал-2 ширхэг, салфетка -1 ширхэг, хар хөх өнгийн  дотуур өмд  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбат нь 2913650 төгрөг гаргуулахаар нотлох баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Б.ын ар гэрээс 2000000 төгрөг төлсөн  нь шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Гантулга нь  хохирол төлөөгүй байна.

Гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг, хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хариуцан арилгах үүрэгтэй  тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д зааснаар шүүгдэгч нараас 2911050 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатад олгох үндэстэй байна.

Үүнээс шүүгдэгч Б. нь 2000000 төгрөгний хохирол төлснийг дурдаж, шүүгдэгч О.Гантулгаас 911050 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатад олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбат нь  О.ыг   цаашид эмчлүүлэх  эмчилгээний зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  хохиролд 2000000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар түүний эзэмшлийн  эмээл -1 ширхэг, хазаар – 1 ширхэг, бугуйл -1 ширхэг, халиун зүсмийн 8 настай морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2016 оны 07 сарын 01- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмлэх тогтоол “-ыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Гантулга нь хохирол төлөөгүй байх тул Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар түүний эзэмшлийн шар хээр зүсмийн шүдлэн үрээ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.   

 Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн *******8.1.1, 283, 284, 286,  290, 291, 293, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.1-д зааснаар Шүүгдэгч Яргай овогт *******гийн Гантулга, овогтой ийн  нарыг хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж гэх үйлдэлд   Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Яргай овогт *******гийн Гантулга, овогтой ийн  нарыг бүлэглэж,  хохирогчид хүч хэрэглэж,  биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан  хүчиндэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн  хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар шүүгдэгч овогтой ийн ыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Яргай овогт *******гийн Гантулгыг 7 / долоо /  жил,  6 / зургаа /  сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч овогтой ийн ыг 7 / долоо /  жилийн хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч Яргай овогт *******гийн Гантулгыг 7 / долоо /  жил 6 / зургаа / сарын хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч  Яргай овогт *******гийн Гантулга, овогтой ийн  нарын цагдан хоригдсон 13 хоногийг   ял  эдэлсэн хугацаанд тус тус оруулан  тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар  2016210001  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн подволк, ягаан өнгийн левчикний мөрлөгч, шөр өнгийн өрөөсөн оймс,  бор цоохор өнгийн дотуур өмдийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатад олгож, шар өнгийн тэлээ, тэлээний гогцоо,  маарал -2 ширхэг, сальфетка, хар хөх өнгийн дотуур өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд  зааснаар шүүгдэгч Яргай овогт *******гийн Гантулгаас 911050  / есөн зуун арван нэгэн мянга тавин / төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбатад  олгож, шүүгдэгч  овогтой ийн    2000000  төгрөгний хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирбат нь  хохирогч О.ын  цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний  хэрэг хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.ын  эзэмшлийн  эмээл -1 ширхэг, хазаар -1 ширхэг, бугуйл -1 ширхэг, халиун зүсмийн 8 настай морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2016 оны 07 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмлэх тогтоол “-ыг хүчингүй болгож,  Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч О.Гантулгын  эзэмшлийн шар хээр зүсмийн шүдлэн үрээ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Яргай овогт *******гийн Гантулга, овогтой ийн     нарын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн  тус тус цагдан хорьсугай.

 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  түүнийг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА

 ШҮҮГЧИД                                                              Б.ГАНТӨГС

                                                                                     П.БАЯСГАЛАН