Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 296

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух, Б овогт Б Н /РД:/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.Н нь 1965 онд төрсөн, ... хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн, ажилд орсон болон ажлаас гарсан тушаал архивт байхгүй тул 1982 оны 7 сарын 1-нээс 1983 оны 6 сарын 13-ныг хүртэл, 1986 оны 6 сарын 13-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуутсал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 08/319 дугаартай “Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл”, “Ардын жаргал хувьцаат компани”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймгийн Баянжаргалын сумын ЗДТГ-с ирүүлсэн Б.Нын 1982-1983, 1987-1990 онуудад Энгэр-ус бригадад малчинаар ажиллаж  байсан цалингийн тодорхойлолтын лавлагаа,  1982-1983, 1987-1990 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 5-15-р хуудас/ зэрэг баримтууд болно.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Б.Н /РД:/-ыг 1982 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13 өдөр хүртэл, 1986 оны 6 сарын 13-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.Б