Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би “Г” ХЗХ-ний нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух А.У/РД:/-ээс  17678908.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар болон хариуцагч нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2020 оны 4 сарын 6-ны өдөр талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Г” ХЗХ-ний нь А.Уээс 17678908.1 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг 12654000 төгрөг болгон бууруулж, хариуцагч А.Унь 12654000 төгрөгийг 2020 оны 5 сарын 15-наас 2020 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15 ны өдрүүдийн дотор 300000 төгрөг, 2020 оны 12 сарын 15-ны дотор үлдэгдэл 10554000 төгрөгийг Г ХЗХ-ны Хаан банк дахь ............. тоот дансанд тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрэн 2020 оны 04 сарын 06 өдрийн эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.1, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Г” ХЗХ, хариуцагч А.Унарын 2020 оны 4 сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ/зохигчдын эвлэрэл/-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248145 төгрөгөөс төсвийн орлогоос 108707 төгрөгийг, хариуцагчаас 108707 төгрөгийг тус тус гаргуулан Г ХЗХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нь энэхүү асуудлаар   захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Г.Б