Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, гэх газар оршин суух, Б и д овогт П.Э /РД:/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие П.Э нь 1971 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр маань зөрчилтэй байна. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1987 оны 6 сарын 16-наас 1993 оны 4 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл, Ардын жаргал ХК-нд тус тус малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 08/378 дугаартай “Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл”, “Ардын жаргал хувьцаат компани”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлээс 1988 оны 10 сарын 15-ны өдөр П.Эд олгосон, 1987 рны 06 сарын 16 өдөр Баянхошуу бригадад хоньчиноор томилсон тушаалын бичиглэлтэй, 1988-1990 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий; 1992 оны 1 сарын 29-ний өдөр П.Эд олгосон, 1991-1993 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 6-7-р хуудас/

- Дундговь аймгийн Баянжаргалан сумын ХЗЭ-н үүр, ҮЭ-н зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс  1990 оны 9 сарын 22-ны өдөр П.Эд олгосон “Баярын бичиг” эх хувиар /хэргийн 9-р хуудас/

- Дундговь аймгийн Баянжаргалан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1988 оны 10 сарын 1-ний өдөр П.Эд олгосон “Баярын бичиг” эх хувиар /хэргийн 10-р хуудас/  зэрэг баримтууд болно.  

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б и д овогт П.Э /РД:/-г 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэл, Ардын жаргал ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.Б