Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2020/00062/и |
Дугаар | 289 |
Огноо | 2020-04-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн сумын баг, тоотод оршин суух, О г овогт Ч.Т/РД:/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Тнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Ч.Тнь 1966 онд төрсөн. Тухайн үед ажиллаж байсан үеийнхээ хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлчихсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн 1990 оны 1 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Мал эмнэлэгт Дэрт багийн малын эмчээр ажилласан байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ч.Тийг 1990 оны 02 сарын 01 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдрийг хүртэл Өлзийт сумын Мал эмнэлэгт Дэрт багийн малын эмчээр ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Тнь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 08/26 дугаартай “Өлзийт сумын Мал эмнэлэг”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/
-Өлзийт сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1991 оны 01 сарын 30 өдрийн Б-01 дугаартай “ ажлаас чөлөөлөх, ажил өөрчилөх, ажилд авах тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/
-Ч.Т 1990 оны цалингийн баримтын хуулбар, цалингийн түүвэр тодорхойлолт /хэргийн 9-15-р хуудас/
-Гэрч Н.Энхтуяагийн “...Ч.Т1990 онд Дундговь аймгаас Өлзийт сумын Дэрт бригадад эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр шилжин ирж 1995 оны 1 сар хүртэл ажилласан. Би 1990 онд эмчилгээ тэжээлийн цэгт саниторчиноор ажиллаж байсан. Т бид хоёр хамт ажиллаж байсан.....” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/
-Гэрч Л.Жууяарын “...Т нь 1990 онд Өлзийт суманд очиж байсан. 1994 он хүртэл Өлзийт сумын 2-р 5 жил нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр ажиллаж байсан. Би тухайн үед аптекийн эрхлэгч хийж байсан юм. Ч.Ттухайн үед шагнал урамшуулал авч байгаагүй....” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/ зэрэг шууд баримтууд,
-Н.Энхтуяаг 1984 оны 07 сарын 01 өдрөөс 1991 оны 03 сарын 31 хүртэл, 1991 оны 08 сарын 01-ээс 1991 оны 08 сарын 31 хүртэл, 1991 оны 12 сарын 01-ээс 1991 оны 12 сарын 31 хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд гахайчин, санитарчин, малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 17 өдрийн 139/ШШ2018/00.... дугаартай шийдвэр /хэргийн 25-26-р хуудас/
-Л.Жуяарын “1982 оны 07 сарын 05 өдрөөс 1995 оны 01 сарын 01 өдөр хүртэл Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн малын эмч, сумын мал эмнэлгийн тасгийн аптекийн эрхлэгч, Мал эмнэлэг үржлийн албаны эмийн сангийн нярав, бага эмч”-ээр томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 27-28-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О г овогт Ч.Т/РД:/-ыг 1990 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын мал эмнэлэгт Дэрт багийн малын эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Б