Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/11

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Х., шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Х.д холбогдох эрүүгийн 201621000301 дугаартай, *******3/2017/0010/Э/ индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ард казак, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2 эхийн   хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамж ******* тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, ПЮ9404*******13 дугаарын регистртэй ******* ******* овогт ын

Холбогдсон хэргийн талаар: / тогтоолд дурдсанаар /

Шүүгдэгч Х. нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг 7-гийн  газраас хохирогч Т.гийн хээр зүсмийн азаргатай адуунаас зөв гуяндаа 29 тоотой хээр гүү, хүрэн гүү, нийт 2 тооны  адууг хулгайлж хохирогчид  бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн11-******* дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Т.гийн өгсөн…Миний бие 2016 оны 11 арын 28-29-нд шилжих шөнө Ховд сумын Баруун салаа багийн нутаг Алагийн хаяанаас өөрийн хээр азаргатай  адуунаас ногттой хээр гүү, хөх бор  гүү зэрэг  2 адуугаа  хулгайд алдсан юм.  Х. миний 2 гүүг хулгайлж авсан гэж бодож байна. 2016 оны 11 сарын 28-ны өдөр манай  адуу усанд орж ирээд,  оройхон адуугаа дурандаад олоогүй юм. Манай адуу Алагийн хаяанд Х.ы гэрийн ойролцоо харгана  идээд байж байдаг юм. Би 28-ны орой шууд Х.ы тийш адуугаа хайгаад олсон бол тухайн 2 адуугаа алуулахгүй олоод л  авах байсан юм. Би Х.ыг адуу хулгайлж бусдад зарсан гэдгийг огт сонсоогүй юм. Манай адуу гэрийн ойролцоо байдаг, заримдаа Х.ы тийш Алагийн хаяа руу явдаг. Алга болсон гэх гүү нь 5 настай ногттой хээр гүү, хөх бор гүү,  2-уулаа зөв талын гуяны ташаан дээр 29 гэсэн тоотой адуу байгаа юм. Манайх 60 гаруй адуутай. Тухайн хэрэг болсон өдөр хээр азаргатай 18 тооны адуу бэлчиж байсан. Х. саяхан миний  хохирлыг барагдуулсан. Гэхдээ би малаа алдсан хүний хувьд миний адууг хулгайлж авсан Х.ыг хуулийн дагуу шүүхээр шийдүүлмээр байна. М.Мухтар гэдэг хүнээс мотоцикль авсан. Түүнийгээ  өгөх гээд “таны адууг хулгайлж аваад М.Мухтарт зарсан” гэж өөрөө надад хэлсэн. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй… гэх мэдүүлэг/ хх-ийн 19-20 дугаар худас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Мухтарын өгсөн… Миний бие энэ зун 8-р дугаар сард Мустанг-5 маркын шар өнгийн мотоцикль зарсан юм. Би тухайн үед Толбо сумын тоосгоны үйлдвэрийн наахан талд мотоцикльтойгоо явж байхад Ховд аймгийн Буянт сумын иргэн Х. нь үл таних нэг залуутай хамтдаа мотоцикльтой сундалсан тааралдаад надаас  “танай Толбо суманд мотоцикль зарах хүн байна уу?.. гэж хэлж  асуухад  нь   надад  зарах нэг мотоцикль байгаа гэж би Х.д хэлсэн юм. Би иргэн X.д “2 тооны адуугаар мотоциклоо зарна. Чи тохироод авах юм бол ав” гэж хэлээд хоорондоо тохиропцоод миний мустанг-5 маркын шар өнгийн мотоциклийг гэрээс хүрч ирээд аваад явсан юм. Тэгээд би 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Толбо сумаас Серик гэх залууг Пурган авто машинтай нь хөлслөөд Ховд аймгийн төврүү эхнэр С.Айгүлийн хамт жолоочтойгоо гурвуулаа явсан юм. Бид гурав шууд Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутагт оршин суух С.Лесханы гэрт очоод С.Лесханаар Х.ы гэр заалгах гээд дагуулаад оройн 18 цагийн орчим Алагийн хаяанд оршин суух Х.ы гэрт шууд явж очсон. Тэр өдөртөө Х.ы гэрт явж очсон улсууд бүгд хоноод маргааш нь буюу 2016 оны 11 сарын 26-ны өдөр Х. манай адууг хүн тууж ирнэ гэж хэлээд С.Лесхан Х. надтай хамт Баян-Өлгий аймгаас ирсэн. Сөрик жолооч тэр гурав Буянт сум яваад ******* цаг өнгөрч байхад хүрч  ирээд  Х. болон С.Лесхан бид гурав  архидсан юм. Тэр үеэр надтай хамт Баян-Өлгий аймгийн төвөөс ирсэн жопооч Серик надад би Баян-Өлгий аймагруу одоо явна, орой болж байна гэж хэлээд С.Лесханыг дагуулаад явсан. Харин би Х.аас авдаг адуугаа аваад явна гэж хэпээд гэрт нь эхнэрийн хамт үлдсэн юм. Би тэгээд эхнэртэйгээ Х.аас адуугаа авах гээд 3 хоносоны дараа 2016 оны 11 дүгээр сарьн 28-ны өдөр 08 цагийн орчимд Х. хүрэн морио унаад гэрийнхээ баруун урд зүгрүү чиглээд  яваад орой 7 цагийн орчимд хорь гаруй тооны адуу туусаар гэрийн гадна хүрч ирээд хашааны  ам онгойлгоодхоорой гэж хэлэхээр нь  би гэрээс гарахад хашааны ам онгорхой  адуугаа оруулчихсан л байсан. Надтай хамт адуугаа оруулчихаад хашааны ам хаачихаад надад би адуугаа  аваад ирлээ. Ачиж явах унаагаа ол гэж хэлэхээр нь би Ховд сумруу хүр дүү X.Нурланруу гар утсаар утасдаж чи хаана байгаа юм бэ? намайг Баян-Өлгий аймгийн Толбо сумаас мотоциклийн өртгөнд авсан 2 адуутай минь хүргээд өг гэж хэлэхээр  Х.Нурлан надад  би багийн сонгууль дээр байна. Очих газар нь зам мэдэхгүй байна гэж хэлэхээр нь би Лесханаар зам заалгаад хүрээд ирээч гэж хэлээд  утсаа тасалсан юм. Намайг гар утсаар ярьж дууссаны дараа Х.тай хамт гэрээс гарч хашаанд нь хашсан байсан адуунаас хамтдаа хөх бор гүү, улаан хээр гүү, зөв гуян дээрээ 29 тоотой 2 тооны гүүг барьж аваад хашаанд байсан адууг гаргаж барьж авсан. 2 гүүгээ цагаан мяндсан уяагаар уяж гэрийн гадна талын харганаас уясан юм. Удалгүй Х.Нурлан, С.Лесхан нар нь Старикс машинтай Ховд сумын төвөөс 20 цаг өнгөрч байхад хүрч ирсэн. Манай хүр дүү Х.Нурлан, С.Лесхан нар хүрч ирсэний дараа 21 цаг болж байхад би Х.ы хамт бас Х.Нурлан,С.Лесхан нартай хамт нийлж адууг газар унагааж хоолойг нь хутгаар хэрчээд арьсыг нь махнаас хуулалгүй гэдсийг нь ярж баасыг нь асгаад алсан адуунуудынхаа дотрыг янзлаад Х.Нурланы Старикс автомашинд ачаад Баян-Өлгий аймгийн Толбо сум руу Х.Нурлан, С.Лесхан манай эхнэр бид дөрөв яваад өглөө 8 цагийн орчимд Толбо суманд хүрч ирсэн. Бид хэд сумын төвд адуу худалдаж авах хүн хайгаад Маргуланд үзүүлэд авахгүй болохоор нь буцаагаад гэрлүүгээ авч ирээд буулгасан юм. Адуу буулгасны дараа Х.Нурлан Баян-Өлгий аймаг орж бараа ачна гэж хэлэхээр нь би Х.Нурлантай Баян-Өлгий аймгийн төврүү явсан юм. Маргааш нь Х.Нурланыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас авч ирсэн адууны талаар асуух гээд дуудаж байцаалт аваад буцаагаад явуулсан юм. Миний бие 520000 мянган төгрөгөөр бодож бэлэн мөнгөөр зарсан. Адууны толгойг сумын хэсгийн төлөөлөгч аваад явсан. Харин би иргэн С.Хаймханд арьс, толгойгүй мах зарсан. Хээр гүүний толгойд байсан мяндсан ногт Баян-Өлгий аймгийн Толбо суманд манай гэрийн гадна байгаа. Манай хүү М.Ерханат болон бид хоёрын дундын өмчлөлийн мотоцикль байгаа юм….гэх мэдүүлэг/ хх-ийн 21-24 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч А.Серикийн өгсөн…2016 оны 11 сарын 26-ны өдөр манай сумын иргэн Б.Мухтар эхнэр С.Айгүлийн хамт Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутагт оршин иргэн Х.аас зун зарсан мотоциклийн оронд идэшний 2 тооны адуу авна гэж хэлээд намайг хөлслөөд Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутагт оршин суух Х.ы гэрт ******* цагийн үед дагуулж очсон юм. Х.ы гэрт очоод Х.ы  адуу байхгүй болохоор тэндээ хоноод маргааш нь адуу нь ирэхгүй болохоор нь Х. С.Лесхан, Х.ы гэрт байсан Ховд аймагт сурдаг Мухтарын хүүхэд Х.ы өөрийн  гэрт нь байсан хүүхэд бид 5-уулаа Буянт сум ороод дэлгүүрээс архи, колонкоос бензин аваад Алагийн хаяанд байх Х.ы гэрт очсон. Тэр оройдоо Х.ы гэрт надаас бусад нь архи уугаад Х.ы  адуу нь ирэхгүй болохоор нь би маргааш ажилтай гэж хэлээд С.Лесханыг дагуулаад түүний гэрт нь очоод цай уугаад С.Лесхан эхнэрийн  хамт Баян-Өлгий аймаг явна гэж хэлээд бид 3 хамтдаа Баян-Өлгий аймгийн Толбо суманд ирсэн. Намайг Баян-Өлгий аймаг явах үед иргэн Х. ямар нэгэн адуу авч ирж Б.Мухтарт өгөөгүй байсан. Гэрийн гадна уяатай адуу байгаагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч С.Айгүлийн өгсөн… Манай нөхөр Б.Мухтар манай хүүхдийн унаж байсан шар өнгийн мотоциклоо 2016 оны 08 сард Ховд аймгийн Ховд сумын иргэн Х.д 2 тооны адуугаар зарсан гэж хэлээд өөрөө Толбо суманд хүрч ирэхээр нь өгөөд явуулсан юм. 2016 оны 11 сарны 26-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд Х.аас зун зарсан мотоциклийн өртгөө авах гээд явсан юм. 2016 оны 11 сарны 26-ны өдөр 17 цагийн орчимд адуунд явахаар гараад удалгүй нэг адуу хөөж ирэхээр нь манай нөхөр Б.Мухтар хашааных нь хаалгыг онгойлгоод хашаанд тухайн адууг оруулсан юм.  Манай  нөхөр Б.Мухтар Х. нар нь 2 тооны гүүг барьж аваад бусдыг нь гаргаад явуулсан. Би тухайн үед Х.ы гэрт сууж байсан юм. Урьд нь Х. адуундаа явахгүй манай адуу бас ирэхгүй  байна гэж хэлж байсан. Манай нөхөр мотоциклоо 1200000 төгрөгөөр зараад оронд нь хоёр адуу авахаар болсон байсан ...   гэх мэдүүлэг/ хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Х.Нурланы өгсөн…Манай хадам ах Б.Мухтар 2016 оны 01 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн Алагийн хаяанд  Х.ы  гэрт ирсэн гэдгээ  тэр өдөр 19 цагийн орчим гар утсаар хадам ах Б.Мухтар залгаж  “би нэг машинтай Баян-Өлгий аймгаас ирсэн чинь тэр машин намайг хаяад Баян-Өлгий аймаг руу явчихлаа. Одоо намайг Х.ы гэрээс хүрч ирээд аваад Баян-Өлгий аймаг руу хүргээд өг гэж хэлэхээр нь мэдсэн. Би хадам ахдаа маргааш манай Цагаанбургас багийн сонгууль болно. Хуантхан ах сонгуульд өрсөлдөнө. Тэр хүнээс хөлс мөнгө, биензин авсан болохоор би өнөөдөр явж чадахгүй ажилтай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь багийн даргын сонгуульд яваад ирэхэд нь манай хадам ах Б.Мухтар дахин утсаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20 цаг 30 минутын үед залгаж чамд бензин болон хөлс мөнгийг нь өгье гэж хэлээд дахин дахин залгаад байхаар нь би С.Лесханыг зам заагаад өг гэж хэлээд Ховд сумын төвөөс Ховд аймгийн төврүү орж ирж дизель түлш машиндаа хийж аваад С.Лесханы хамт хоёулхнаа Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг Алагийн хаяанд иргэн Х.ы гэрт ******* цагийн орчимд очсон. Би иргэн Х.ы гэрт орж С.Лесханы хамт цайгаа ууж байхад манай хадам ах Б.Мухтар, Х. хоёр малын хашаанаас хар хөх, хээр зүсмийн хоёр гүү хөтлөж гаргаж ирээд хоолойг нь хэрчээд алж байсан юм. Би цайгаа уугаад гэрээс С.Лесханы хамт гарч тухайн алж байсан адууруу машиныхаа гэрлийг тусгаад харин С.Лесхан очиж Х., Б.Мухтар ахтай хамтдаа тэр хоёр адууг алалцсан юм. Хадам ах Б.Мухтар, Х. нар нь тухайн хоёр адууны арьсыг нь хуулалгүй гэдсийг нь аваад шууд миний 81-38 ХОҮ гэсэн Старикс машинд 23 цаг 40 минутын үед ачсан юм. Тэр хоёр адууг машинд ачсаны дараа манай хадам ах Б.Мухтар эхнэр С.Айгүл, С.Лесхан бид дөрөв иргэн Х.ы гэрт нь оролгүй шууд машинтайгаа Баян-Өлгий аймгийн Толбо сумруу явсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн орчимд Толбо суманд хүрч ирж шууд ХААН банкны урд талд машинтайгаа зогсоод Маргулан гэх залууд тухайн хоёр адууг зарна гэж хэлээд үзүүлсэн. Маргулан мөнгө байхгүй та зээлээр өгнө үү? гэж манай хадам ах Б.Мухтарт хэлсэн. Манай хадам ах Б.Мухтар Ховд аймгаас алж ирсэн 2 гүүний махыг Маргуланд үзүүлээд зээлээр зарахгүй гэж хэлээд гэрлүүгээ буцаж явж байх замд үл таних Толбо сумын хоёр хүн алж ирсэн гүү үзээд бас зээлээр өгөөч гэж хадам ах Б.Мухтарт хэлэхээр нь Б.Мухтар ах заралгүй гэртээ тэр 2 гүүг авч ирээд буулгасан юм. Манай хадам ах Б.Мухтар миний машины хөлсөнд надад 200.000  төгрөг өгч би Баян-Өлгий аймагруу явсан. Нэг нь хар хөх нөгөө нь хээр зүсмийн 2 гүү байсан. Тэр хоёр адууны насыг нь мэдэхгүй им тамгыг нь сайн хараагүй. Харин хадам ах Б.Мухтар, Х. хоёр малын хашаанаас 2 адуу хөтлөөд гарч ирж байхыг харсан юм. Х.д мотоцикль зараад оронд нь адуу авах гээд Х.ы гэрт Баян-Өлгий аймгаас машин хөлсөлж ирэхэд Серик гэх жолооч нь хамт Баян-Өлгий аймагруу явалгүй хаяад явсан болохоор адуугаа ачихын тулд намайг Ховд сумаас дуудсан. Манай хадам ах өөрөө тухайн адууг авч байгаа юм чинь тэр авах ёстой байсан. Харин огт гарал үүслийн гэрчилгээ аваагүй байсан юм… гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч С.Лесханы өгсөн… Миний бие 2016 оны 11 сарын 25-ны орой 21 цагийн орчимд манай хүргэн ах Б.Мухтар эхнэр С.Айгүлийн хамт Серик гэх жолоочтой саарал фургон авто машинтай Баян-Өлгий аймгийн Толбо сумаас манайд хүрч ирсэн юм. Тэгээд хүргэн ах Б.Мухтар надад Ховд сумын Баруун салаа багт оршин суух иргэн Х.д зун зарсан шар өнгийн мотоцикльн оронд 2 тооны адуу авахаар болсон. Чи Х.ы гэрийг зааж өг гэж хэлээд манайд бүгдээрээ цай уугаад би Алагийн хаяанд байх иргэн Х.ы гэрийг зааж хамтдаа тэднийхрүү очиж тэр оройдоо тэндээ хоносон.

Маргааш нь иргэн Х. манай адуу огт ирэхгүй байна гэж хэлээд бид нарыг байлгаад байсан юм. Үдээс хойш ******* цагийн орчимд Х. хэдүүлээ Буянт сум яваад ирье гэж хэлээд Серик жолоочид хэлж би Х., Серик бид гурав Буянт сумруу орж дэлгүүрээс архи авахаар явсан юм. Буянт сумаас 2 шил архи аваад эргээд Х.ы гэрт хүрч ирээд тэндээ бид хэд архи ууцгаасан юм. Тэр өдөр оройхон Баян-Өлгий аймгаас ирсэн жолооч Серик би маргааш ажилтай маргааш хүртэл энд байж чадахгүй гэж Б.Мухтар, Х. хоёрт хэлээд Б.Мухтар би заавал ч үгүй мотоциклын өртөгний адуугаа аваад явна гэж хэлээд Б.Мухтарыг Серик жолооч Х.ы гэрт үлдээгээд намайг дагуулаад Цагаанбургас багт манай гэрт Серик бид хоёр хүрч ирсэн. Серик манайд хүрч ирээд цай уугаад тэр оройдоо би эхнэрээ дагуулаад Сериктэй хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумруу хүний буяны ажилд явсан.

Миний бие Баян-Өлгий аймгийн Толбо сумаас 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр"- Азипа гэх хүний буяны ажлыг дуусгаад Тэр өдөртөө Ховд аймаг руу явах машинд суугаад Ховд аймгийн Цагаанбургас багт өөрийн гэртээ эхнэрийн хамт ирсэн. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр багийн даргын сонгууль болж би тэнд хүмүүстэй архи уугаад байж байхад Х.Нурлан намайг хайж олж ирээд Х.ы гэр нь байгаа газрыг чи заагаад өг. Б.Мухтар Х.аас 2 тооны адуу худалдаж авсан. Намайг Б.Мухтар Баян-Өлгий аймгийн Толбо сумруу хүргээд өг гэж байна. Би зам мэдэхгүй “чи заагаад өг” гэж хэлээд намайг дагуулж явсан юм. Би Х.Нурланы хамт Ховд аймгийн төвөөр дайрч бензин, салярк аваад Ховд сумын Баруун салаа багийн нутаг Апагийн хаянд иргэн Х.ы гэрт ******* цагийн орчимд очсон. Би Х.Нурланы хамт Х.ы гэрт очиход гэрийн гадна 2 адуу уяатай байсан. Би Х.Нурланы хамт гэрт цай ууж байхад Б.Мухтар, Х. нар нь гэрийн гадна толгойндоо ногттой 29 тоотой хээр гүүг алж байсан. Би Х.Нурланы хамт гэрт цай ууж дуусаад гэрээс гарахад хээр гүүгээ алчихсан байхаар нь нөгөө бас 29 тоотой хөх бор гүүг би Б.Мухтар, Х.тай хамт алалцсан.Тэр хоёр гүүгээ алж дуусаад машинд ачаад Баян-Өлгий аймгийн Толбо сумруу Б.Мухтар, Х.Нурлан, С.Айгүл эгч бид дөрөв явсан. Өглөө 08 цагийн орчимд Толбо сумын төв орж шууд төв гудамжинд Маргулан гэх хүнд нэг адууг нь зарна гэж Б.Мухтар ах үзүүлээд зарагдахгүй болохоор нь Б.Мухтар ах гэртээ авч ирж буулгасан. Зөв гуяндаа 29 тоотой хээр гүү нь толгойдоо ногттой, хөх бор гүү нь толгойдоо ногтгүй зөв гуяндаа 29 тоотой гүүнүүд байсан. Х.Нурлан, Б.Мухтар эхнэртэйгээ хулгайны адуу гэдгийг огт мэдээгүй. Харин Х. манай өөрийн адуу гээд хэлээд байсан. Надад Б.Мухтар хэлэхдээ би Х.д 2 тооны адуугаар зун мотоциклоо зарж Толбо сумаас мотоциклээ өгөөд явуулсан. Одоо мотоциклын өртөгний 2 адуугаа авахаар ирсэн гэж хэлсэн….гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтэнд  гэрч Б.Мергуланы өгсөн ….Би 2016 оны 11 арын 29-ний  өглөө 10 цагийн орчимд манай Толбо сумаас ирсэн Мухтар нь өөрийн хүр дүү болох Ховд аймгийн Ховд сумын иргэн Х.Нурлан. С.Лесханы хамт Ховд аймгийн төвөөс ачиж ирсэн юм гэж хэлээд хөх бор адуу хээр зүсмийн нийт 2 тооны адууг алаад доторхи гэдсийг нь авчихсан адууг зарна гэж хэлээд Старикс машинд ачаад ирсэн байсан юм.Би тухайн үед Х.Нурлан, Б.Мухтар, С.Лесхан нарын авч ирсэн адууг нь алж ирсэн болохоор огт аваагүй юм. Ховд аймгийн нутгаас алж авчирсан гэж хэлсэн юм. Иргэн Х.Нурланы Старикс машинд уг 2 адууг хооолойг нь хэрчээд, арьстай нь гэдэс дотрыг нь гаргад шууд алаад аваад ирсэн байсан юм… гэх мэдүүлэг/ хх-ийн 30 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтэнд  гэрч С.Хуатбекийн өгсөн…Иргэн Х. намайг гэртээ байж байхад Баян-Өлгий аймгийн Толбо сум руу явах 2 хүн байна чи хүргээд өгөөч. Хөлсөнд нь *******0000 төгрөг өгье гэхээр нь би Х.д арай бага байна. 200000 төгрөг өгвөл би явна гэж хэлээд хөлс мөнгөндөө тохирохгүй болохоор нь би Баян-Өлгий аймгийн Толбо сумруу яваагүй юм… Х.ыг хүмүүс их муу залуу гэж ярьдаг. Би хулгай хийгээд байдаг залуу гэж боддог…. гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

 

Хэрэг бүртгэлтэнд  гэрч М.Ерханатын  өгсөн ... Баян-Өлгий аймгийн Толбо сумын Тоосгоны үйлдвэрийн хажууд Х.тай тааралдаад шууд зарсан… Тэр шар өнгийн Мустанг-5 мотоцикль аав бид хоёрын дундын эзэмшлийн мотоцикль байгаа юм. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын төв дээр байж байхад иргэн Х. 8-р сард манай гэрт хүрч ирээд аав бид хоёрыг мотоциклоо зарчих гэж хэлээд гуйгаад байхаар нь Х.д аав бид хоёр мотоциклоо өгөөд явуулсан юм. Иргэн Х. аав бид хоёроос мотоцикль авахдаа 2 тооны адууг 10 сар гарах үеэр хүрч ирээд аваарай гэж хэлээд яваад өгсөн…Манай аав Б.Мухтар иргэн Х.аас 2 тооны адууг 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр аваад Баян-Өлгий аймгийн Толбо сумруу аваад явсан…..Аав бид хоёр 20******* оны 09 дүгээр сард 1200.000 мянган төгрөгөөр танихгүй хүнээс худалдаж аваад жил гаруй унаж байж байгаад иргэн Х.д 2 тооны адуугаар энэ өвөл зарсан….Тухайн мотоцикль огт бичиг баримтгүй байгаа….гэх мэдүүлэг /хх-ийн 41 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтэнд  гэрч С.Хайымханы өгсөн… Би Б.Мухтар гэх хүнийг танина. Харин бид хоёрын хооронд төрөл садангийн болон, таарамжгүй харьцаа байхгүй. Зүгээр нэг сумын иргэд болохоор л танина. Би 2016 оны 12 дугаар сарын 02-ы өдөр Б.Мухтараас 1 тооны адууны махыг идшинд зориулан худалдаж авсан. Би тухайн үед хүмүүсээс худалдах адууны мах байгаа эсэхийг сураглаж асуухад манай сумын К.Тилеухан гэх залуу надад Б.Мухтарт бэлэн адууны мах байгаа. Та тэрийг авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд Тилеухан бид хоёр хамт Мухтарын гэрт очсон. Бид Б.Мухтарын гэрт очиж явах замд өөртэй нь тааралдсан. Тэгээд би Б.Мухтараас чамд адууны мах байгаа гэж байна, тэрийг очиж үзье гэж бид гурав хамтдаа гэрт нь очсон. Бид гэрт нь очиход Б.Мухтарын амбаарт нь гялгар уутаар ороож тавьсан бүтэн адууны мах байсан. Тэгээд би уг махыг үзэхэд боломжийн мах байхаар нь худалдаж авсан юм. Мөн би тухайн үед Б.Мухтар болон Тилеуханаас энэ нь хулгайн мах биш биздээ. Энэ адууг хаанаас авсан бэ?  гэж асуухад Б.Мухтар надад зун нэг хүнд мотоцикль зарсан. Тэрний оронд нь хоёр адууны авсан байгаа, Надад мөнгө хэрэг болоод зарах гэж байна гэж хэлсэн. …Намайг Б.Мухтарын гэрт очиход арьс, толгой нь байгаагүй ба Б.Мухтар нь өөрөө сая арьсыг нь зарчаад ирлээ гэж хэлсэн….Би зүгээр л бүтэн адууны мах л авсан….Би Тилеуханы хамт Б.Мухтарын гэрт адуу байгааг нь сонсоод очиход, уг адууны мах нь надад таалагдсан. Тарган болохоор нь би тухайн үед шууд аваад явсан….Би тухайн үед өөрийн Эксел маркийн машинаар очсон байсан ба уг адууны махыг өөрийн машинд ачиж авч ирсэн …Тухайн үед Б.Мухтар нь адууны махыг 550,000 төгрөг гэсэн ба би энэ адууны арьс нь байхгүй байна, арьсны үнэ 30,000 төгрөгийг хасаад 520,000 төгрөг авья гэж тохиролцоод авсан юм…Би тухайн үед Б.Мухтарт 520,000 төгрөг бэлэн өгсөн байгаа….гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтэнд  гэрч О.Баатарчулууны  өгсөн. … Х. нь ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Амьдрал ахуй нь дунд зэргийн амьдралтай.…Иргэн Х. нь ажил төрөл байхгүй мал хар маллаад ээжийнхээ тэтгэврээр амьдрал ахуйгаа болгодог.. Энэ онд манай багийн иргэн Х. нь үхэр 25 ,адуу 27, хонь-3 ямаа 117 нийт 172 тооны бод, бог мал тоолуулсан Х.д 5 ханатай гэр, муу шар өнгийн Мустанг-5 гэсэн мотоцикль өөр хөрөнгө гэж огт байхгүй ... мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтэнд  гэрч Т.Рысханы өгсөн ... Х.тай Баян-Өлгий аймгийн Толбо сумруу хамт явъя. Би нэг мотоцикль худалдаж авах гэсэн юм гэж хэлээд Х. намайг дагуулаад Толбо сумруу очиж Б.Мухтараас шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль худалдаж авсан юм. 2016 оны 06 сарын 26-ны үеэр явсан.  … Х.ыг жаахан малын хулгай хийдэг гэж би сонссон. Зан чанарын хувьд сайн залуу  байгаа юм…. гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтэнд гэрч Х.Жанкельдийн өгсөн ...  Намайг Ховд сумын Баруун салаа багийн Засаг дарга хийж байхад Х. нь  манай багт амьдарч байгаад Буянт сумын Норжинхайрхан багруу ээжтэйгээ шилжээд явсан. Зан чанарын хувьд дунд зэрэг зантай өөрөө нааш, цааш их явдаг, хөдөлгөөнтэй, хулгай хийдэг гэж хүмүүс хардаж ярьдаг. … Х. нь Ховд сумын Баруун салаа багийн Алагийн хаяанд ээжтэйгээ хоёулаа бас нэг хамаатны  хүүхдийн хамт амьдарч байгаа. ..Найз нөхдийн хувьд Буянт сумын иргэн О.Ербол, Ховд сумын иргэн Т.Рысхантай найзалдаг…..гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / хх-ийн 54 дүгээр хуудас/

          Хэрэг бүртгэлтэнд   Х.ы сэжигтэн яллагдагчаар  өгсөн… 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвөөс иргэн Б.Мухтар эхнэр С.Айгүл, С.Лесхан нар Баян-Өлгий аймгаас Серик гэх жолоочийн хамт оройхон 18 цагийн орчим манайд хүрч ирээд Б.Мухтар эхнэрийнхээ хамт цай ууж байх зуур би Серик, Л.Лесханы хамт Буянт сум орж 2 шил архи аваад буцаж гэртээ хүрч ирээд Б.Мухтар, Серик, Б.Лесхан бид гурав тэр архиа хувааж уусан юм. Би Б.Мухтарт миний адуунд байгаа хээр зүсмийн адуу байгаа та тэрийг аваад яв гэж хэлэхээр нь би туранхай адуу авахгүй. Тарган адуу авна гэж Б.Мухтар надад хэлсэн. Тэр үеэр Б.Мухтартай хамт ирсэн Серик гэх жолооч би энд хонож чадахгүй ардаа ажилтай гэж хэлээд машинаа асаагаад Б.Лесханыг дагуулаад тэр оройдоо Баян-Өлгий аймаг руу Б.Мухтарыг эхнэр С.Айгүлийн хамт манайд үлдээгээд яваад өгсөн. Тэр оройдоо амраад маргааш нь өнжөөд өдөр 13 цагийн орчимд адуугаа ололгүй гэртээ буцаж ирсэн. Тэр өдөр наймын  газар Хуатбек гэх залуутай гар утсаар холбогдож Баян-Өлгий аймгийн Толбо сумруу 2 хүн хүргэж өгөөд ирмээр байна. Хөлсөнд нь *******0 мянган төгрөг өгье гэж хэлтэл Хуатбек за гэж хэлээд удалгүй манай аав уурлаад байна 180000 мянган төгрөг өгүүл. Би Баян-Өлгий аймгийн Толбо сумруу хүргэж өгье гэж Хуатбек надад хэлээд тохирсон боловч хүрч ирээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өдөржингөө гэртээ байж байгаад орой 17 цагийн орчимд хүрэн морио унаад Т.гийн хээр азаргатай адууг шууд тууж ирээд гэр дотроос Б.Мухтарыг дуудаж гаргаж ирээд би өөрийнхөө азаргатай адууг тууж ирлээ гэж Б.Мухтарт худлаа хэлээд хамтдаа Т.гийн хээр азаргатай адууг хашаанд оруулаад Б.Мухтарыг өөрийг нь хашааны аман дээр нь зогсоогоод би өөрөө Т.гийн адуунаас 29 тоотой ногттой хээр гүү, хөх бор гүү барьж аваад адууг нь хашаанаас гаргаад урагшаа явуулсан. Тэр хоёр гүүг хашааны гадна гаргаж уяад гэрт орсон. Гэрт ороод цай уугаад сууж байхад Ховд сумаас Х.Нурлан, С.Лесхан нар 20 цагийн орчимд хүрч ирсэн. Х.Нурлан, С.Лесхан нар гэрт орж цай уугаад сууж байх хооронд би Б.Мухтартай эхлээд ногттой 29 тоотой хээр гүүг авч ирээд алж, гэдэсний баасыг нь асгаад ард нь хөх бор гүүг алах үед Х.Нурлан гэрээс гарч ирээд машиныхаа гэрлийг асаагаад зогсож байсан юм. Харин С.Лесхан Б.Мухтар, бид гурав хөх бор гүүг алсан. Тэр гүүгээ алсаны дараа Х.Нурлан, Б.Мухтар, С.Лесхан бид хэд Старикс машинд нь алсан адуугаа ачаад бүгдээрээ гэрт ороод цай уугаад орой 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Толбо сумруу Б.Мухтар, эхнэр С.Айгүл, Х.Нурлан, Ё.Лесхан нар явах гэж байх үед гэрийн гадна Б.Мухтар надад 80.000 мянган төгрөг тоолж өгсөн. Миний бие 2016 оны 7 дугаар сард Б.Мухтараас нэг шар өнгийн Мустанг-5 мотоцикль худалдаж авсан юм. Би Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвд тоосгоны үйлдвэр орчимд Б.Мухтартай 7-н сард тааралдаад нэг мотоцикль зарна гэж хэлэхээр нь оронд нь нэг адуу өгнө гэж хэлээд Рысханы хамт Б.Мухтараас мотоцикль худалдан авч, Ховд аймгийн төврүү тэр мотоциклоо унаад авч ирсэн юм . Харин Б.Мухтар надад зарсан мотоциклынхоо өртөгний нэг адууг авахаар манайд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүрч ирсэн юм….Миний бие нэг адуугаа мотоциклын өртгөнд нь өгөөд нэг адууг нь Мухтарт замын зардалд нь өгөөд харин эргүүлээд надад 80.000 мянган төгрөг Б.Мухтар өгсөн….гэх мэдүүлэг /хх-ийн 62-63, 66  дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* ******* овогт ын нь 20******* онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан гэх  баримт/ хх-ийн 69-70 дүгээр хуудас/

Сум дундын 25 дугаар шүүхийн 20******* оны  04 сарын *******-ны өдрийн 35 тоот шийтгэх тогтоол, /хх-ийн 73-79 дүгээр хуудас/

Эрүүгийн хэргийн давж залдах шатны 6 дугаар шүүхийн 20******* оны 06 сарын 08-ны өдрийн 47 тоот магадлал /хх-ийн 80-83 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-102 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 104 -108, 110 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.ы өгсөн...2016 оны 06 сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Толбо  сум руу  мотоциклоор явсан. Б.Мухтарынд хоноод мотоцикль авахаар тохироод 2 адуу өгөхөөр болоод авсан. 2016 оны 11 сард хээр азаргатай адуу тууж авчраад 2 гүү барьж аваад ногттой хээр гүү, хөх бор гүү 2-ыг барьж аваад адуугаа гаргаад манай адуу гэж хэлсэн. Машинд ачиж аваад эхнэртэйгээ явсан. Б.Мухтарынхаас С.Лесхан, С.Айгүл, Б.Нурлан бид 4 явсан. Урьд өмнө нь  ял шийтгүлж байсан. 20******* онд  1 адуу хулгайлж байсан.Б.Мухтарыг С.Лесхан таньдаг. Би тэгээд таньдаг болсон. Б.Мухтараас мотоциклийг  адуугаар солино гэж хэлж авсан. Анхандаа 1 адуу өгнө гэж хэлж авсан. Машин хөлсөлж ирсэн гээд 2 тооны адуу авсан. Надад 21 тооны адуу байгаа. Өөрийнхөө адуу гэж хэлээд өгөөд явуулсан. Өөрийнхөө адууг авчраад үзүүлсэн чинь туранхай адуу авахгүй гээд хэлэхээр нь Т.гийн адуунаас 2 гүү авчирч өгсөн. 29 тоотой 2 гүү авсан. …Зүйл ангийгг хүлээн зөвшөөрч байна. Ээж 83 настай. Би харж ханддаг. Миний буруу гэж бодож байна. Манайх Буянт сумын Норжинхайрхан багруу шилжсэн. 2016 онд шилжүүлэг хийлгэхээр бичиг баримтаа өгсөн байгаа. Өмнө нь 2001, 20******* онуудад  2 удаа баривчлах ялаар, 1 удаа хорих ялаар шийтгүүлж байсан. Даваанайгаас 1 адуу хулгай  хийгээд  хохирол төлж өгөөд хэрэгсэхгүй болгосон. Бас Сабаха, Мухамед 2-ын адууг аваад Далилханд өгсөн Даваанайгийн адууг Баямахд өгсөн. 800000 төгрөгийн хохирол төлж хэрэгсэхгүй болсон. 20******* оны 01 сарын 30, 2016 оны 2 сард тус тус хулгай хийсэн ... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Ховд аймгийн  Мянгад сумын Баянхошуу багт оршин суух хаягтай, одоо  Ховд сумын Улаанбураа багийн 7-гийн газарт  оршин сууж байгаа ПЗ71111416 тоот регистртэй  Хөх нүдэн овогт Төмөрбаатарын гийн өгсөн...  Манайх Х.ыхтай айл хөрш байдаг. Миний адууг маш сайн мэдэж байгаа. Хулгай хийгээд л байдаг. Тэр мотоциклийн өрөнд өөрийнхөө адуунаас өгөх боломж бас байсан шүү дээ. Хүний адуунаас яагаад хулгайлдаг юм бэ? Миний адууг хулгайлсан дахин хулгай хийгээд байвал тэр хүндээ ч хэцүү өөрт нь ч хэцүү биздээ. Дахин хулгай хийх юм уу яах юм өөрөөс нь асуумаар байна. Дахин дахин монгол хүний  адуу  авах уу? гэж асуумаар байна. Миний адуунаас алга болдог. Нотлох зүйлгүй болохоор хэцүү байдаг. Ахынхаа найзын адууг бас хулгайлдаг, хөрш айлуудаасаа хулгай хийдэг. С.Лесхан эд нар бүлэг нөхдүүд байдаг засраасай гэж бодож байна. 80 гарсан эхтэйгээ амьдардаг. Эхийгээ асрах байх гэж бодож байна. Хохирлоо авсан. Дахин хулгай хийхгүй гэсэн. Тэр 83 настай эхийн хамт амьдардаг байдлыг харгалзан биднийг эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож нэг удаа анхаарч өгнө үү. Цаашид хулгайн гэмт хэрэг үйлдвэл хуулийн хариуцлага хүлээнэ биз. Бид чанартай малтай байя гэхээр сайнаас нь хулгай хийгээд байх юм Хэргийг хэрэгсэхгүй болгож нэг удаа анхааруулга өгөх нь зүйтэй ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 Хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Х. нь 2016 оны 11 сарын 28- наас 29- нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг Долоогийн газраас хохирогч Т.гийн  29 тоо тамгатай, хээр болон хөх бор зүсмийн 2 тооны гүүг хулгайлан авч хохирогчид  1000000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг учралын газар  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зураг, хэрэг бүртгэлтэнд гэрч Б.Мухтарын өгсөн.. 2016 оны 08 дугаар сард Х.д шар өнгийн Мустанг маркын мотоцикль зараад оронд нь хоёр адуу авахаар тохиролцсон. 2016 оны 11 сарын 26-ны өдөр Х.аас мотоциклынхоо өрөнд авахаар тохирсон хоёр адуугаа  авахаар ирсэн. Тэгээд Х. нь 2016 оны 11 сарын 28-ны орой хэсэг адуу тууж ирээд өөрийн адуу гээд дотроос зөв гуян дээр 29-ийн тоо тамгатай, хөх бор болон улаан хээр зүсмийн хоёр адууг барьж аваад бусад адууг нь туусан. Тэр хоёр адууг Х.ы гэрийн гадна гаргаад Х.Нурлан гэгчийн машинаар тээвэрлэж Толбо сум руу явсан. Надтай цуг манай эхнэр С.Айгүл явсан.  Х. нь миний өөрийн  адуу гэж байсан... гэх мэдүүлэг, гэрч С.Айгүлийн... манай нөхөр Б.Мухтар нь өөрийн мотоциклыг Х. гэгчид зарсан байсан. Тэгээд 2016 оны 11 сарын 26- ны өдөр мотоциклынхоо орны адууг авахаар Х.ы гэрт ирсэн. Бид хоёр А.Серик гэгчийг хөлсөлж ирсэн боловч Х.ы адуу байхгүй байсан тул  түүнийг явуулсан. Маргааш орой нь Х. нь нэг адуу тууж ирээд манай нөхрийн хамт хашаанд оруулсан. Тэд нар хоёр тооны гүүг барьж аваад бусдыг нь гаргаад явуулсан. Би тухайн үед гэрт байсан.  Тэгээд нөгөө хоёр адуугаа алаад арьстай нь ачаад Ховд  сум руу Х.Нурланлуу утсаар яриад түүний хамт Толбо суманд ирсэн. Бид хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Х. нь өөрийн адуу гээд байсан. Манай нөхөр мотоциклоо 1200000 төгрөгөөр зараад оронд нь хоёр адуу авахаар тохиролцсон байсан... гэх мэдүүлэг,  хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Т.гийн өгсөн...  2016 оны 11 сарын 29-ний өглөө адуун дээрээ очиход миний 29-ийн тоо тамгатай, хээр зүсмийн болон хөх бор зүсмийн хоёр гүү алга болсон байсан. Манай адуу Х.ы гэрийн ойролцоо очдог юм. Урьд орой нь адуугаа хайгаад Х.ы гэрийн гадна очсон бол адуугаа алуулахгүй авах байсан байна лээ. Х. нь миний хохирлыг төлсөн. Дахин хулгай хийхгүй гэсэн. Тэр 83 настай эхийн хамт амьдардаг байдлыг харгалзан биднийг эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож нэг удаа анхаарч өгнө үү. Цаашид хулгайн гэмт хэрэг үйлдвэл хуулийн хариуцлага хүлээнэ биз. Бид чанартай малтай байя гэхээр сайнаас нь хулгай хийгээд байх юм ... гэх мэдүүлэг,  хэрэг бүртгэлтэнд гэрч Х.Нурланы өгсөн ...манай хадам ах Б.Мухтар нь Баян-Өлгий аймгийн Толбо сумаас ирлээ. Х.аас мотоциклийг өртгөнд адуу авахаар ирсэн. Тэдний гэрт байна,  хөлс мөнгийг чинь өгнө, Толбо сум хүргээд өгөөч гээд дахин дахин залгаад байхаар нь С.Лесханы хамт Х.ы гэрт ирсэн. Б.Мухтар, Х. нар нь хашаан дотроос хар бор, хээр  зүсмийн  2 гүүг гаргаж ирээд алж байсан. Би машины гэрэл тусгасан. Гэдэс дотрыг нь гаргаад арьстай нь миний машинд ачаад Толбо сум руу явж, маргааш өглөө нь 08 цагийн үед очсон. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг, хэрэг бүртгэлтэнд гэрч С.Лесханы өгсөн... Би 2016 оны 11 сарын 25-ны өдөр хүргэн ах Б.Мухтар, эхнэр С.Айгүл, жолооч Серик нарын хамт Толбо сумаас манай гэрт ирсэн.  Х.ы гэрийг заагаад өг гэсэн тул Алагийн хаяа гэдэг газарт тэдний гэрт очиж тэндээ хоносон. Маргааш нь эхнэрийн хамт өөрийн гэртээ байхад Х.Нурлан ирээд намайг аваад Х.ы гэрт ирсэн. Бид хоёрыг очиход гэрийн гадна хоёр адуу уяатай байсан. Цай уугаад гарах хооронд хээр гүүг Б.Мухтар, Х. нар алсан байсан. Хөх бор гүүг Б.Мухтар, Х. нартай алалцсан. Зөв гуяндаа 29-ийн тоо тамгатай байсан. Бид хулгайн адуу гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг, үнэ тогтоох баримтаар 5 настай хээр гүү-500000 төгрөг, 4 настай хөх бор гүү- 500000 төгрөг, нийт 1000000 төгрөг гэх баримт, сэжигтэн Х.ы мэдүүлгийг   шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, хулгайлагдсан хээр зүсмийн адууны 1 ширхэг толгой, хөр бор зүсмийн адууны толгой -1  ширхэг, 29-ийн тоо тамгатай арьс-1 ширхэг  зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х. нь хохирогч Т.гийн өмчлөлийн адуунаас хоёр тооны адууг нууц далд аргаар хулгайлан авч,  хохирогчид Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан бага бус хэмжээ буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин буюу  1000000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 Шүүгдэгч Х. нь Сум дундын 25 дугаар шүүхийн 20******* оны  04 сарын *******-ны өдрийн 35 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 20******* оны 06 сарын 08-ны өдрийн 47 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Захиргааны хяналт зогсоох тухай 20******* оны 11сарын 11-ний өдрийн тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар овогтой д  2 жилийн хугацаагаар хянан харгалзсаныг 20******* оны 11 сарын 11-ний өдрөөр  захиргааны хяналтыг зогсоосон байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “ Эрүүгийн хуулийн 78 дугаар  зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгохоор заасан ба  тул  шүүгдэгч Х.ы Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан “ялтай байдал “ буюу  тэнсэж хянан харгалзсан хугацаа хэрэгсэхгүй болгогдсон. 

Иймд шүүгдэгч Х.ыг анх  удаа  бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.ы  бусдын хоёр тооны адууг хулгайлж, бусдад 1000000 төгрөгний хохирол учруулсан  гэмт үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн

145.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон гэж үзнэ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.ы  бусдын 2 тооны адуу хулгайлсан  гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Х. нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан ба хохирогч Т. нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргаж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1-д хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзнэ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д  зааснаар хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг адууны толгой, 1 ширхэг адууны шир зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хохирогч Т.д буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч Х. бусдад төлөх төлбөргүй байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар түүний эзэмшлийн хээр зүсний гүү, хүрэн цавьдар гүү зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 19 -ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгов.

 Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  248 дугаар  зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар  зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* ******* овогт ын ыг  бусдын    эд хөрөнгө  хулгайлах гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.  

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  шүүгдэгч  ******* ******* овогт ын д холбогдох  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар  сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн хэргийг хохирогч , шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Х.ыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 тооны адууны толгой, 1 ширхэг адууны ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.д буцаан олгож,  шүүгдэгч Х. нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ын ы 2 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг   хүчингүй болгосугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ******* овогт ын д өмнө батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА