| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00104/и |
| Дугаар | 305 |
| Огноо | 2020-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, байрлах М.Б ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух А овогт Х.Зт холбогдох
647273 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.БХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.Заас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 520130 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 127143 төгрөг, нийт 647273 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.БХХК нь хариуцагч Х.Заас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 520130 төгрөг, хэрэглээний төлбөр, торгуулийн төлбөр 127143 төгрөг, нийт 647273 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Х.З нь 2019 оны 03 сарын 18-ны өдөр М.БХХК-тай 40204258 дугаартай үйлчилгээний гэрээг байгуулж, 95197608 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung Galaxy J6 Pius /red/ утсыг зээлээр худалдан авч ашигласан болох нь тогтоогдож байна. /хэргийн 3-5-р хуудас/
Хариуцагч Х.Зт 2020 оны 03 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2020 оны 04 сарын 06-ны өдрийн дотор хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариуцагч талаас хариу тайлбар нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хариуцагч Х.Зт шүүх хуралдааны товийг 2020 оны 04 сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцож түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар хариуцагч Х.З /РД/-аас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр, торгууль, хэрэглээний төлбөр нийт 647273 /зургаан зуун дөчин долоон мянга хоёр зуун далан гурван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.БХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20068 /хорин мянга жаран найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Заас 20068 /хорин мянга жаран найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б