| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00306/и |
| Дугаар | 303 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух, М овогт М.М/РД:/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мнь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний бие М.Мнь 1969 онд төрсөн, Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, архивын лавлагаа зэргийг үндэслэн 1988 оны 8 сарын 1-нээс 1991 оны 3 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд эхчүүдийн байр болон конторын үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мнь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 08/356 дугаартай “Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл, Говийн хангай хоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн 218 оны 3 сарын 5-ны өдрийн 192 дугаартай “Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1988-1991 оны 41, 01 дугаартай, 1992 оны 4 дугаартай эхийн чөлөө олгосон тухай тушаалыг эх баримтаас нь хуулбарлан хүргүүллээ” гэх тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ШИнэзам нэгдлийн даргын 1988 оны 08 сарын 20 өдрийн 41 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай”, 1990 оны 01 сарын 05 өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”, 1992 оны 02 сарын 01 өдрийн 04 дугаартай “Ажлаас чөлөөлж, тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбарууд /хэргийн 11-13-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс 1990 оны 1 сарын 5-ны өдөр олгосон “1988 оны 8 сарын 1-нээс 1991 оны 2 сарын 2-ны өдөр хүртэлх “Нэгдлийн эхчүүдийн байрны үйлчлэгч, конторын үйлчлэгчээр томилсон чөлөөлсөн” тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 14-15-р хуудас/
-Гэрч С.Давагсүрэнгийн “...М.Мнь 1988 онд 8 дугаар ангиа төгсөөд 1992 оныг хүртэл Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн захиргааны үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 1993 оноос эхэлж хувиараа мал маллаж байсан. Одоо ч гэсэн мал малладаг. М.Мг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй. .... Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1985 оноос эхлээд нэгдэл тартал тракторын жолоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/
-Гэрч С.Жамсранжавын “...М.Мнь 1988 онд сургуулиас гараад 1991 оныг хүртэл Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд захиргааны үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 1991-1993 оныг хүртэл буюу нэгдэл тартал Шинэ зам нэгдлийн Толь бригадад бог мал маллаж байсан. М.Мнь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй. М.Ммалчин болон үйлчлэгчээс өөр ажил хийж байгаагүй. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Толь бригадад 1981-1993 он хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1993-1995 он хүртэл тус сумын багийн Засаг даргаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/
-Гэрч Д.Төмөрбаатарын “...М.Мнь 1988 оноос 1991 оныг хүртэл Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 1991-1993 оныг хүртэл буюу нэгдэл тартал Шинэ зам нэгдэлд бог мал маллаж байсан. М.Мнь ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй. М.Ммалчин болон үйлчлэгчээс өөр ажил хийж байгаагүй. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1979-2000 он хүртэл бага мал маллаж....” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мовогт М.М/РД:/-г 1988 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Б