| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00319/и |
| Дугаар | 297 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, тоотод оршин суух, С овогт Д.Г/РД:/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Д.Г нь 1966 онд төрсөн, улсад 20 гаран жил ажилласан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн, зарим тушаал, шийдвэр архивт байхгүй тул тэтгэвэрт гарах боломжгүй болоод байгаа юм. Иймд 1983 оны 4 сарын 30-наас 1986 оны 12 сарын 31-ныг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гнь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 08/381 дугаартай Дундговь аймгийн “Худалдаа бэлтгэлийн удирдах газар, Баянговь-Мандал ХХК, Худалдаа, нийтийн хоолны трест, Мах хангамж, үйлчилгээний трест”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1983 оны 05 сарын 25-ны өдрийн 74 дугаартай “Ажилд авах тухай”, 1986 оны 06 сарын 12-ны өдрийн 80 дугаартай “Ажилд шилжүүлэн томилох ба шинээр ажилд авч ажиллуулах тухай”, 1986 оны 08 сарын 18-ны өдрийн 112 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд шинээр авах, ажлаас өөрчлөх тухай”, 1986 оны 10 сарын 11-ний өдрийн 127 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд авах, ажлаас өөрчлөх, байгууллага дотроо түр ажил өөрчлөх тухай”, 1986 оны 10 сарын 28-ны өдрийн 134 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд шинээр томилох, байгууллага дотроо ажлыг нь өөрчлөх тухай”, 1986 оны 12 сарын 30-ны өдрийн 155 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбар /хэргийн 6-10-р хуудас/
- Гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-р хуудас/
-Гэрч Д.Маамын “...Дундговь аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газар нь худалдаа бэлтгэлийн яамны харъяа газар байдаг. Тушаал нь аймгийнхаа удирдах газраас гардаг байсан. Би удирдах газар болон трестэд 20 гаран жил нягтлан бодогчоор ажилласан. Тэгэхэд Гхудалдаа бэлтгэлийн удирдах газар 1983-1986 оны 6 сар хүртэл эзэмшлийн ногооны хүлэмжид ажиллаж байсан. Мөн худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 6 сараас 1986 оныг дуустал гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Эхний гэрэл зураг нь худалдаа бэлтгэлийн трестийн хамт олны зураг байна. Хүмүүсийнх нь царайгаас харахад 1985, 1986 оны л зураг шиг байна. Би байхгүй байх шиг байна. Гэхний зураг дээр доод талд сууж байгаа хүмүүсээс баруун гар талаас 2-т хоёр эрэгтэй хүний голд нь сууж байна. Доод талынх нь зураг мөн нь л 1985, 1986 оны зураг байна. Трестэд үйлчлэгч хийж байсан Отгонтуяатай хамт Гавахуулсан байна.....” гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/
-Гэрч Д.Отгонтуяагийн “...Гбид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж байсан. Би Дундговь аймгийн худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оноос 1991 оныг дуустал ажилласан. Гнамайг трестэд ажилд орохоос өмнө ажиллаж байсан. Гхудалдаа бэлтгэлийн удирдах газар 1983-1986 оны 6 сар хүртэл эзэмшлийн ногооны хүлэмжид ажиллаж байсан. Мөн худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 6 сараас 1986 оныг дуустал гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Бидний хөдөлмөрийн дэвтэр байгууллагад хадгалагдаж байгаад үрэгдчихсэн юм. Тушаал, шийдвэрийн зарим нь олдохгүй болчихсон юм байна лээ. Гнь тус байгууллагад 1983 оноос эхэлж тасралтгүй ажилласан. Эхний гэрэл зураг нь худалдаа бэлтгэлийн трестийн хамт олны зураг байна. 1986 онд авахуулсан зураг байна. Би зүүн гар талаасаа дээд эгнээний 5-д зогсож байна. Гэхний зураг дээр доод талд сууж байгаа хүмүүсээс баруун гар талаас 2-т хоёр эмэгтэйн голд нь сууж байна. Хоёулаа авахуулсан зураг нь Гбид хоёрын 1986 онд зураг байна....” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Д.Г /РД:/-ийг 1983 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт агрономич, үйлчлэгч, гэдэс арилгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Б