Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух, Б овогт Д.Д /РД: /-гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох, 1988 оноос 2017 оны 2 сарын 21-нийг хүртэл Ю.Э/РД:/-тай  хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Чнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Днь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Днь 1966 онд төрсөн, тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн тул 1984-1989 оныг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар-Урт бригадад малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү.  Мөн Ю.Этай гэр болж 2017 оны 2 сарын 21-нийг хүртэл хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд 3 хүүхэд нь нас барсан. Нөхөр Ю.Э нь 2017 онд өвчний улмаас нас барсан. Д миний бие өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл малын А данс нөхөр Ю.Эын нэр дээр бичигдсэн бөгөөд гэрлэлтийн баталгаагүй учир хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс 1988 оноос 2017 оны 2 сарын 21-нийг хүртэл Д.Днамайг Ю.Этай хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Д.Днь тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох болон Ю.Этай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 2/53, 2020 оны 03 сарын 03 өдрийн 2/79 дугаартай “Амьдралын туг нэгдэлд Д.Дг малчнаар ажиллаж байсан 1986-1988, 1990 оны 70-р дансны баримтыг хуулбарлан олгосон нь үнэн болно” гэх тодорхойлолт, Д.Дмаагийн 1986-1988, 1990 онуудын цалингийн баримтын хуулбар  /хэргийн 6-11-р хуудас/

-Гэрч Ю.Туяамаагийн “...Д.Днь Адаацаг сумын Амьдралтын туг нэгдэлд 1984 оноос эхэлсэн байх тэгээд нэгдэл тартал бага мал, үхэр маллаж байсан. Одоо ч гэсэн малчин байсан. Би Адаацаг сумын Амьдралтын туг нэгдэлд 1989-1999 он хүртэл бага мал маллаж байсан. Д.Дг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч л байсан малчин байсан. Улсын биш ч гэсэн нэгдлийн баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнагдаж байсан. Д.Дмалчинаас өөр ажил хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 54-55-р хуудас/

-Гэрч Б.Дизабадийн “...Би Адаацаг сумын Амьдралтын туг нэгдэлд 1959-1969 он хүртэл адуу маллаж байгаад 1969-1992 он хүртэл үхэр хариулт байсан. Д.Дг ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байсан мэдэхгүй байна. Д.Дмалчинаас өөр ажил хийж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хэргийн 56-57-р хуудас/

-Гэрч Ж.Цэвэлмаагийн “...Би Адаацаг сумын Ар урт бригадад 1962-2000 он хүртэл маллаж байсан. Баярын бичиг зэрэг шагнал урамшуулал авч байсан. Д.Дмалчинаас өөр ажил хийж байгаагүй...”  гэх мэдүүлэг /хэргийн 58-59-р хуудас/ зэрэг шууд баримтууд

-Б.Дизаабадид Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1971 оны 03 сарын 30 өдөр олгосон 1971-1980 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичиглэлтэй; Амьдралын туг нэгдлээс 1981 оны 04 сарын 25 өдөр олгосон, 1981-1990 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 26-38-р хуудас/

-Ж.Цэвэлмаад Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1971 оны 03 сарын 30 өдөр олгосон, 1981-1980 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичиглэлтэй; Амьдралын туг нэгдлээс 1981 оны 04 сарын 25 өдөр олгосон, 1981-1990 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хэргийн 42-53-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.

Нэхэмжлэгч Д.Днь талийгаач Ю.Этай 1988 оноос 2017 оны 02 сарын 21 өдөр хүртэл хамтран амьдарч байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р багийн Засаг даргын 2020 оны 03 сарын 17 өдрийн 07/15 дугаартай “ ..Д.Днь 1988 оноос Юмсүрэн овогтой Этай гэр бүл болон Адаацаг сумын Ар-урт 2-р багт амьдарч байгаад нөхөр Ю.Э нь 2017 оны 02 сарын 21 нд нас барсан..” гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

-Гэрч Ю.Туяамаагийн “.. Д, Э нар нь нэг гэр бүлийн хүмүүс байгаа юм. 1988 он Д нь нэг дагавар хүүхэдтэй манай ах болох Этай гэр бүл болоод 3 хүүхэд төрүүлсэн боловч гурвуулаа нас барсан юм. Д, Э нар 2017 ны 2 сар хүртэл хамтран амьдарсан. 2017 оны 2 сард манай ах өвчний улмаас нас барсан юм. Хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй юм шиг байна лээ. Тухайн үед хүмүүс бичиг баримтдаа хайнга ханддаг байсан болохоор бүртгүүлээгүй юм шиг байна лээ. Д, Э нар өмнө нь өөр хүнтэй сууж байгаагүй юм....” гэх мэдүүлэг /хэргийн 54-55-р хуудас/

-Гэрч Б.Дизаабадийн “... 1988 оноос Д нь Этай хамтран амьдарсан. Э нь нас бараад 3, 4 жил болж байна. Д, Э нар 1988-2016 он билүү 2017 он хүртэл хамтран амьдарсан. Тэгээд Э нь нас барчихсан юм. Д, Э нар нь хүүхэдгүй. Хүүхэд гарсан боловч хүүхэд нь тогтоогүй юм. ..” гэх мэдүүлэг /хэргийн 56-57-р хуудас/

-Гэрч Ж.Цэвэлмаагийн “... Д, Э нар нь гэр бүлийн хүмүүс байгаа юм. Э нь нас бараад 2, 3 жил болж байна. Д, Э нар 1988-2017 он хүртэл хамтран амьдарсан. Д, Э нар нь хүүхэдгүй. Хүүхэд гарсан боловч хүүхэд нь тогтоогүй юм. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар нь мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хэргийн 58-59-р хуудас / зэрэг баримтууд болно.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д.Д /РД: /-г 1984 оны 1 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Д.Дг 1988 оноос 2017 оны 2 сарын 21-нийг хүртэл талийгаач  Ю.Э /РД:/-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.Б