Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух хаягтай, Б овогт Ч.Ц /РД:/-гийн  нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ц, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ...миний бие 1965 онд төрсөн. Хөдөлмөрийнхөө дэвтрийг үрэгдүүлсэн тул 1982 оны 1 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд хончиноор ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 4 сарын 06-ны өдрийн 08/416 дугаартай Дэрэн сумын “Найрамдал нэгдэл”, “Найрамдал ББХК”, “Наран хөгцтий ХХК”, “Наран хөгцтий хоршоо”-ын талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 3 сарын 11-ний өдрийн 15 дугаартай “Тус сумын Долоод багийн иргэн Ч.Ц нь Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1982 оны 1 сар, 3 сар, 6 сар, 8-12 сар, 1983 оны 1 сар, 3-4 сар, 6 сар, 11-12 сар, 1984 оны 1 сар, 4 сар, 6 сар, 10-12 сар, 1985 оны 1 сар, 3 сар, 9-12 сар, 1986 оны 1 сар, 3 сар, 7 сар, 12 сар, 1987 оны 1 сар, 3 сар, 6 сар, 8 сар, 10 сар, 12 сар, 1988 оны 1 сар, 3 сар, 6 сар, 8-10 сар, 12 сар, 1989 оны 1 сар, 3 сар, 5 сар, 8 сар, 11-12 саруудын цалингийн тооцооны материалыг хуулбарлан хүргүүлэв” гэх тодорхойлолт, Ч.Цгийн 1982-1989 онуудын цалингийн баримтын хуулбар  /хэргийн 7-31-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ч.Ц /РД:/-г 1982 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б