Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын баг, тоотод оршин суух Ж.Мнэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн сумын баг, Ж.Эд холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хөрөнгө хуваалгах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...Миний бие Ж.Этай 2004 онд танилцсан, 2005 онд гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан. Энэ хугацаанд охин Э.Уг 2006 оны 4 сарын 19-нд, хүү Э.Сүхбатыг 2007 оны 5 сарын 8-нд төрүүлсэн. Бид хоёр хоорондын таарамжгүй байдлын улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хариуцагч бид хоёр одоо өөр өөрсдийн гэсэн тус тусдаа гэр бүлтэй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Миний бие шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж уулзалт хийсэн боловч Энхтайвантай эвлэрээгүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.У, хүү Э.С нарыг эх Ж.М миний асрамжид үлдээж, хүүхдүүдэд хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн биднийг анх айл болоход 2 талаасаа тал эд хөрөнгөтэй нийлсэн. Анх хариуцагч бид хоёрыг айл болоход миний эцэг, эх хоёроос өгсөн дараах мал, эд хөрөнгийг Ж.Эаас гаргуулж өгнө үү.

Үүнд: Эр хонь 10 толгой-нэг бүрийн үнэ 70000 төгрөг, эм хонь 15 толгой-нэг бүрийн үнэ 50000 төгрөг, төлөг 15 толгой-нэг бүрийн үнэ 40000 төгрөг, эр ямаа-12 толгой-нэг бүрийн үнэ 45000 төгрөг, эм ямаа-30 толгой-нэг бүрийн үнэ 40000 төгрөг, шүдлэн ямаа-18 толгой-нэг бүрийн үнэ-30000 төгрөг, адуу /унагатай гүү/-1 толгой-нэг бүрийн үнэ-150000 төгрөг, морь-1 толгой-нэг бүрийн үнэ 200000 төгрөг, тугалтай үнээ-1 толгой-үнэ-250000 төгрөг, эр үхэр-1 толгой-үнэ-300000 төгрөг, шүдлэн гунж-1 толгой-үнэ 110000 төгрөг, нийт 105 толгой мал, мөнгөн аяга 3 ширхэг, нэг бүрийн үнэ 80000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  охин Э.Уд асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. бидний хамтын амьдрал 2014 онд дуусаж тус тусдаа амьдрах болсон. Хүү Э.Сыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. биднийг гэр бүл болоход манай талаас 3 мөнгөн аяга өгч байсан тул үүнийгээ гаргуулна. Мөн айл болохдоо авч очсон мал, үр төл нийт 105 толгой мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Ж.Э шүүхэд өгсөн хариу тайлбартаа:  “...Бид өөр өөрсдийн гэр бүлтэй болсон. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин Э.Сыг өөрийн асрамжид авна. Мөн эд хөрөнгийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хамтын амьдрал 2011 онд дуусгавар болсон. М анх гэр бүл болохдоо 47 тооны толгой малтай ирж байсан. Би Мд үр төл нийлсэн 50 толгой мал өгөхийг зөвшөөрч байна. 2014 онд хэрэгт авагдсан мал тооллогын баримтад тусгагдсан тооны малтай байсан нь үнэн. Хүү Э.С өөрөө надтай амьдрах хүсэлтэй. Миний зүгээс хүүг ээжтэйгээ уулзах, ярихад нь саад хийдэггүй. Ирэх намар хүүгээ сургуульд нь буцааж оруулна... ” гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ж.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин Э.У, хүү Э.С нарыг өөрийн асрамжинд үлдээж эцэг Ж.Эаас тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс өөрт оногдох хувь болох 105 толгой мал, 3 мөнгөн аяга гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх  хуралдааны  явцад нэхэмжлэгч Ж.М нь охин Э.Уранзаяад асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, хүү Сыг эхийн асрамжинд үлдээх,  тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс 105 толгой мал, 3 мөнгөн аяга гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч   маргаж байна.

Ж.Э, Ж.М нар нь 2005 оны 07 сарын 05 өдөр гэр бүл болж гэрлэлтээ 2006 оны 05 сарын 17 өдөр бүртгүүлсэн болох нь,  гэрлэгсдийн дундаас 2007 оны 05 сарын 08 өдөр хүү Э.С төрсөн болох нь тогтоогдож байна.

Ж.Э, Ж.М нарын хэн аль нь тусдаа гэр бүлтэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь хэлэлцүүлгийн шатанд тогтоогдож байх тул талуудын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Талууд хүү Э.Сын асрамжийн талаар маргаж байна.  Хүү Э.С нь төрсөн цагаасаа эхлэн эцэг Ж.Эы асрамжинд амьдарч байгаа, эцэг Э болон эмэг эхдээ ээнэгшин дассан байдал,  цаашид эцэгтэйгээ хамт амьдрах хүсэлтэй, хүүхдийн нөхцөл байдалд хийсэн шинжээчийн дүгнэлт, эцэг эх, хүүхэд хоорондын харилцаа зэргийг харгалзан үзээд хүү Э.Сыг эцэг Ж.Эы асрамжинд үлдээж нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Монгол улсын Үндсэн хуулийн 17-р зүйл, Боловсролын тухай хуулийн 6-р зүйлийн 6.3-д тус тус зааснаар Монгол улсын иргэн нь сурч боловсрох, ...суурь боловсрол заавал эзэмших эрх, үүрэгтэй болно. Мөн гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д зааснаар эцэг эх хүүхдэдээ “...суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох” үүргийг хүлээдэг болно. Иймд хүү Э.Сын сурч боловсрох эрхийг хангаж,  эцэг эхийн үүргээ биелүүлэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.М дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс 105 толгой мал, 3 мөнгөн аяга гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 1 мөнгөн аягыг Ж.Мад олгохыг зөвшөөрч, үлдэх эд хөрөнгийг эс зөвшөөрч маргаж байна.

            Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд тусдаа амьдарч эхэлсэн хугацаагаа өөр өөрөөр /нэхэмжлэгч Ж.М 2014 оноос,  хариуцагч Ж.Э 2011 оноос тусдаа амьдарч эхэлсэн/ тайлбарлаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад 3 мөнгөн аягыг анх айл болоход нэхэмжлэгч талаас өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи тайлбараа нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч тал 2011 оноос тусдаа амьдарч эхэлсэн талаархи тайлбараа нотлоогүй, нотлох баримт ирүүлээгүй, мөн хэрэгт авагдсан 2011, 2013, 2014 оны малын А дансны хуулбарт тусгагдсан малын тоо толгойг тухайн үед тоологдсон малын тоо толгойтой тохирч байгааг зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбар гаргасан болно.

Талуудын гаргасан нэхэмжлэл, тайлбарт үндэслэн 2014 онд тоологдсон малын тоо толгойноос нэхэмжлэгчид оногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй байх бөгөөд 2014 онд тоологдсон малын тоо толгойг ам бүлийн тоонд хувааж үзэхэд нэг гишүүнд 138 толгой мал оногдож байх боловч нэхэмжлэгч тал 105  толгой мал нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч талаас 105 толгой мал гаргуулах шаардлагыг хангаж, 3 мөнгөн аяга гаргуулах шаардлагаас 1 мөнгөн аягыг гаргуулж, 2 мөнгөн аяга гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мнэхэмжлэлийн шаардлагаас охин Э.Угийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгээс татгалзсан татгалзалыг  баталсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Жийн Э /РД/, Н овогт Жын М /РД/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
  3. Хүү Б овогт Эы С /РД/-ыг эцэг Ж.Эы асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамжийг эх Ж.Мад үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг  даалгасугай.Хариуцагч Ж.Эаас  105  толгой мал /Морь-1ш, эр үхэр-1ш, эр хонь-13ш, эм хонь-10ш, төлөг-15ш, Эр ямаа-17ш, эм ямаа-30ш, шүдлэн ямаа-18ш /,  мөнгөн аяга-1ширхэгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг /2 мөнгөн аяга гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 277776 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 207566 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 325320 төгрөгийг гаргуулж, Дундговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт олгосугай.
  7. 6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах С.У даалгасугай.

     7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.Б