Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт байрлах “Г т” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Чэрэн сурвалжлуулах тухай 139/2020/00308/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Л.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г т ХЗХ-ийн Дундговь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Зээлдэгч Э.Чнь зээл авах үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, 167-р байрны 14 тоотод хууль ёсны бүртгэлтэй оршин сууж байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийн эргэн төлөлтийг хувиарын дагуу төлөөгүй 426 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлийн анкетан дээр эхнэр М.Млын дугаар тэмдэглээтэй байдаг боловч хаана байгааг нь мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Одоо Э.Чоршин суух бүртгэлтэй хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх манай хоршоотой зээлийн гэрээ байгуулахдаа ДУА 92-79 дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр манай хоршооны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч тухайн автомашинаа манайд шилжүүлээгүй, одоо уг автомашин хаана, хэний өмчлөлд байдаг болох нь тодорхойгүй, манай зүгээс гэрээний үүргийн биелэлтийг уг автомашинаар хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г т ХЗХ-с хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Чэрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ. Зээлдэгч Э.Чнь 2018 оны 06 сарын 28 өдрийн ЗГ/6889 дугаартай зээлийн гэрээгээр Г т ХЗХ-с 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Зээлдэгч Э.Чнь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, 167-р байрны 4 тоотод гэр бүлийн хамтаар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 2,   -р хуудас/

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эийн Чгийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эгийн Чгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б