Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, хохирогч Н.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Одон, шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас Б ургийн овогт М-ын Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135002060046 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт М-ын Ц, 1981 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл найм, эхнэр, зургаан хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ................

 Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр шүүгдэгч М.Ц, хохирогч Н.О нар нь архидан согтуурах явцдаа өвөлжөөний газраас болж маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135002060046 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагч:

- Н.Оыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

- Н.Ооос хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 33-34, 86-87 дугаар хуудас),

- Т.Бгаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 48-50, 81-82 дугаар хуудас),

- Ч.Янжаагаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 52, 54 дүгээр хуудас),

- Н.Булганаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

- Я.Баянсангаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас),

- Н.Алтанхүүгээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 76-77 2 дугаар хуудас),

 - Шинжээч эмч Н.Одбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 113-115, 118-120 дугаар хуудас),

 - Н.Оы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 467 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас),

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 20- ны өдрийн 366 дугаартай шинжээчийн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Хохирогч Н.Оы амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбарыг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

-Т.Бгаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),

- А.Баянаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), - М.Цгаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 89- 90 дүгээр хуудас),

 - М.Жаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),

 - М.Лгийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 468 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас),

 - Н.Оы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 467 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас),

 - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 189 дүгээр хуудас),

- Увс аймгийн Тэс сумын Нуур эхэн багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолтыг (хавтаст хэргийн 192 дугаар хуудас),

- Шүүгдэгч М.Ций иргэний үнэмлэхийн лавлагаа, М.Ций эхнэр Х.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч М.Ций хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, малын А дансны баримтыг (хавтаст хэргийн 193-203 дугаар хуудас),

- 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5815272826 тоот Наяа овогтой Оы дансанд М.Цээс хохиролд 500’000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг гэх баримтыг,

- 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5815272826 тоот Наяа овогтой Оы дансанд М.Цээс хохиролд 200’000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг гэх баримтыг,

- 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 5815272826 тоот Наяа овогтой Оы дансанд М.Цээс хохиролд 300’000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг гэх баримтыг тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй, шүүгдэгч мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Т.Бгийн гэрийг барилцсан. М.Ц ах гэр буулгасны дараа сүүлд ирсэн, М.Л гэдэг эдний ах мөн ирсэн. Тэдний гадаа бид нар гэр барилцаад 0.75 литрийн хэмжээтэй, хоёр шил архи тойруулсан. Би гэр бариад М.Л, М.Ц, Ж.М гурав ууж байсан. Тэгээд М.Ц дуудахаар нь Т.Чынд орсон. Тэднийд ороод би нэг аяга шимийн архи аваад тийм маргаан болсон. М.Ц ах архиа над руу цацаад ташаад /алгадаад/, хамар луу цохисон. М.Л, Ж.М хоёр бас цохисон. Т.Б сүүлд орж ирээд тэр хоёрыг салгаж авсан. М.Ц ах гадаа шонгийн хажууд намайг дарж авсан. 3 Автомашины урд талд М.Л, Ж.М хоёр бас цохисон” гэх мэдүүлэг өгчээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч Н.Оы мөрдөн байцаалтын шатанд “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хамаатан болох Тогтох овогтой Бгийн гэрийг өвлийн бууцанд нь барилцахаар очиход М.Л, М.Ц, Ж.М нар байсан. Т.Чын гэрт ороход Т.Ч бид нарт цайны жижиг аягаар нэрмэл архи хийж өгсөн. Уг архинаас бид нар ууж байхад Ж.М “та нар нэг нутаг усны хүмүүс байж өвөлжөөний бууцнаасаа нэгнээ яагаад хөөгөөд байдаг юм бэ?” гэж яриа эхлүүлэхэд М.Ц “та нар өвөлжөөний бууцнаасаа миний ах М.Лг хөөлөө” гэж над руу уурлаж зүүн гараараа миний баруун хацар луу нэг удаа алгадаж, баруун гараа атгаж байгаад миний хамар луу нэг цохисон. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гарч би хамраа дараад доошоо тонгойход Т.Б, М.Цийг чирээд Т.Чын гэрээс гарсан. Түүний дараа би дээшээ гэдийж цусаа тогтоох гэж Т.Чын гэрийн баруун талын орон дээр суухад Ж.М намайг уг орон дээр дарж гарыг минь хөдлөхгүй болгож байгаад М.Лгаар цохиулсан. М.Л миний толгой, нүд уруул хэсэгт цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дугаар хуудас) өгчээ.

Хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч Т.Бгийн “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай гэр өвөлжөөний бууцандаа буусан. Манай гэрийг Н.О, Ж.М, М.Ц, М.Л нар ирж барилцсан. Гэр барих үедээ 0.75 литрийн архи хувааж уусан. Гэр барьж дуусаад миний төрсөн ах Т.Ч-ын гэрт орж цай уусан. ...М.Ц, М.Л нар нь Н.Отой өвөлжөөний асуудлаас болж маргалдаад М.Ц нь Н.Оы нүүр хэсэгт нэг удаа алгадаж цохиход Н.О доошоо тонгойсон. Би М.Цийг дагуулаад Т.Чын гэрээс гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),

гэрч Ч.Янжаагийн “...Миний хүү Н.О 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цагийн мэдэхгүй байна би гэртээ байхад над руу залгаж “Т.Чын гэрт М.Л, М.Ц, Ж.М нар нийлж зодлоо” гэж дуудсан. Би өөрийн хүү Н.Багабуян, бэр Б.Одон, нарын хамт Т.Чын гэрт очиход миний хүү Н.Оы хамар, ам цус болчихсон, нүүр, нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

 гэрч Я.Баянсангийн “...Н.О нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр М.Л, М.Ц нартай өвөлжөөний асуудлаас болж маргалдаж зодуулсан. Тухайн үед хамар нь хугарсан. ...Миний мэдэхээр Н.О нь урьд өмнө хамраа гэмтээж байгаагүй. Хамартаа ямар нэгэн бэртэл гэмтэлгүй эрүүл байх үед М.Л, М.Ц нараар зодуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас) нотлогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт шүүгдэгч М.Ц, хохирогч Н.О нар нь архидан согтуурах явцдаа өвөлжөөний газраас болж маргалдсан байна. Улмаар шүүгдэгч хохирогчийг зүүн гараараа баруун хацарт нь нэг удаа алгадаж, баруун гараараа хамар луу нь нэг удаа цохисон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Одбаяр 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Н.Оы биед шүүх эмнэлгийн 4 шинжилгээ хийж 467 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас) үйлджээ.

Уг дүгнэлтээр хохирогч Н.Оы биед хамар ясны зүүн талын цөмөрсөн шинэ хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, хамрын угт, зүүн нүдний дотно, буланд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод, уруул, уруулын салстад, зүүн эгмийн доод хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд учирсан болохыг тогтоосон байна. Мөн уг дүгнэлтэд хохирогчийн биед учирсан хамар ясны зүүн талын цөмөрсөн шинэ хугарал, тархи доргилт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл гэж, дух, хамрын угт, зүүн нүдний дотно буланд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод, уруул, уруулын салстад, зүүн эгмийн доод хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж тус тус тодорхойлжээ.

Мөн хохирогчийн биед хамар ясны хугарал, тархи доргилт гэмтлүүд учирсан, уг гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 366 дугаартай “...Хохирогч Н.Оы биед учирсан хамар ясны хугарал, тархи доргилт гэмтлүүд нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Оы өгсөн “...М.Ц та нар өвөлжөөний бууцнаасаа миний ах М.Лг хөөлөө гэж над руу уурлаж зүүн гараараа миний баруун хацар луу нэг удаа алгадаж баруун гараа атгаж байгаад миний хамар луу нэг цохисон.” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын явцад өгсөн “...М.Ц та нар өвөлжөөний бууцнаасаа миний ах М.Лг хөөлөө гэж над руу уурлаж зүүн гараараа миний баруун хацар луу нэг удаа алгадаж баруун гараа атгаж байгаад миний хамар луу нэг цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дугаар хуудас) нь агуулгын зөрөөгүй байна.

 Тодруулбал шүүгдэгч хохирогчийг зүүн гараараа баруун хацарт нь нэг удаа алгадаж, баруун гараараа хамар луу нэг удаа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хамар ясны зүүн талын цөмөрсөн шинэ хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн гэж үзнэ.

Мөн шинжээч эмч Н.Одбаяр “...Н.Оы хувьд хамартаа гэмтэл авсан буюу хамар ясны гэмтэл авсан байсан. Уг хамарт үйлчилсэн хүч нь цааш тархи доргилтыг үүсгэсэн гэж үзэж байна” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 118-120 дугаар хуудас) байх тул шүүгдэгч хохирогчийн хамарт цохисон хүчний үйлчлэлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт гэмтэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Ц нь хохирогчтой маргалдах явцдаа түүний эсрэг хүч хэрэглэсэн, гэмтэл учруулахуйц үйлдэл хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Ций дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 467 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Оы биед учирсан хамар ясны хугарал, тархи доргилт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Н.О нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Би 5’000’000 төгрөг нэхэмжилж байна. Энэ зардал нь миний эмчилгээ болон бензиний зардалд гарсан. Надад 1’000’000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан” гэж мэдүүлжээ. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч уг гэмт хэргийн улмаас Увс аймгийн Тэс сумаас Улаангом суманд ирж буцахад 1’022’900 (нэг сая хорин хоёр мянга есөн зуу) төгрөгийн үнэ бүхий бензин зарцуулсан болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогчоос гарсан энэхүү 1’022’900 төгрөгийн зардлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигт тооцно. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ... үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ. Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 500’000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 200’000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 03- ны өдөр 300’000 төгрөг буюу нийт 1’000’000 төгрөгийг Хаан банк дахь хохирогч Н.Оы 5815272826 тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны “Орлогын мэдүүлэг” гэх баримтуудаар нотлогдож байна. Тодруулбал хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан 1’022’900 төгрөгийн хор уршгаас 1’000’000 төгрөгийг төлж барагдуулсан, 22’900 төгрөгийн хор уршгийг нөхөн төлөөгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт “эм авсан баримтууд чинь байна уу?” гэх асуултад хохирогч “баримт байхгүй” гэж хариулсан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 5’000’000 төгрөгийн нэхэмжлэлээс 3’977’100 төгрөгийн нэхэмжлэл нь нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цээс 22’900 төгрөг гаргуулж хохирогч Н.Од олгож, хохирогч Н.Оы нэхэмжлэлээс баримтаар нотлогдоогүй 3’977’100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрт нэг сая төгрөг төлсөн байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус 6 тус гаргасан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч М.Цгийн “...М.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, үг дуу цөөтэй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, гарын ур дүүтэй, бусдад тусархуу, техник сэтгэлгээтэй, зөв хүмүүжилтэй, хүүхэд байхаасаа зөв боловсон хүмүүжилтэй, ямар нэг муу зуршилгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа найр наадмын үеэр бага зэрэг амсах төдий хэрэглэдэг, тамхи хааяа татдаг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.” гэх (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас) мэдүүлэг,

гэрч М.Жын “М.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээд амьдарч байгаа, зөв хүмүүжилтэй” гэх (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас) мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 189 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

 Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ц нь эхнэр, хүүхдүүдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Цд улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт М-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн 7 тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Ц нь торго х ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч М.Ц энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ээс 22’900 (хорин хоёр мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-д олгож, шүүгдэгч хохирогчид 1’000’000 (нэг сая) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 3’977’100 (гурван сая есөн зуун далан долоон мянга нэг зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХЗАЯА